• Өнөөдөр 2024-04-25

“ХУЛГАЙЧ”-АА ХОЁРООР ҮРЖҮҮЛЭХ Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ

2023-05-12,   1280

       Хаврын хавсаргад хоттой малаа харлуулчихсан малчдын гадна хар жийп хөлөглөсөн гишүүд зочилж, хойморт нь суугаад Үндсэн хуулийн сурталдаж, “Гишүүдийн тоог 152 болгож нэмнэ” гээд даналзах. Хоногийн хоолоо арай хийж залгуулж, бор хоног шар нарыг өнгөрүүлж байгаа хотын захын буйдхан ахуйд брэндийн хувцсаар танигдахгүй болтлоо гоёчихсон гишүүд “Таны амьдралыг яг одооноос л сайжруулаад өгнө” гэх хэдэн жилийнхээ өмнөх амлалтыг дахин өгч, Үндсэн хуулийн ухуулга хийх ийм дүр зураг сүүлийн хэд хоног өрнөж байна даа.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр гишүүдийн тоог нэмэх эрх баригч намын төлөвлөгөөт  ажил өрнөж байгаа энэ.

    Угтаа бол ирэх сонгуулийн дараа Төрийн ордон түмний хөлд дарагдаж, төд удалгүй шинэ ордон барих ажилд орох нь тодорхой болох нь дээ, энэ дүр зургаас. Хэдхэн хоногийн дараа Үндсэн хуулийг олонхоороо кнопдож батлаад ирэх сонгуулиар бүүр олуулаа болж ирнэ тэд.

   Төв талбайн ард төвхнүүлсэн Саарал ордон цууралт өгч, нурж унах нь холгүй болсон гэх зураг цахим орчноор хэдхэн сарын өмнө дуулиан тариад байсан цаад санаа нь олдчих шиг боллоо. Өөрөөр хэлбэл, эрх баригчид УИХ-ын гишүүдийн тоог 152-т хүргэх том зураглал гаргачихаад Төрийн ордныг шинэчлэх шаардлагатай гэх мессежийг ард түмэнд өгөх гэж энд тэндээ цуурсан, хагарсан зураг дэлгэж, нурах нь холгүй барилгыг актлуулах нь зүйтэй гэх санаа гаргасан болж таарах нь.

   Одоогийн гишүүд 76-уулаа Саарал ордондоо багтахгүй, өрөөгөө булаалддаг юм чинь түүнийг нь хоёроор үржүүлчихээр умгар өрөөндөө багталцах гэж хоорондоо дайн зарлах нь наад захын ажил биз дээ. Наанадаж, чуулганы танхимдаа хуралдахад сандал, суудал нь хүрэлцэхгүй, техник технологийн боломжгүй гээд л асуудлууд ар араасаа ундарч, 152 гишүүн хөл толгойгоо олох гэж хэрэндээ л бужигнахаар дүр зураг харагдаж байна.

    Тиймээс дараагийн эрх баригч намын хамгийн эхэнд хийх ажил нь шинэ Төрийн ордон төвхнүүлж, ширээ сандлаа солих болж таарах нь.

    Ерөөсөө Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, гишүүдийн тоог нэмлээ гээд ард түмний амьдралд дэм болох зүйлгүй дээ. Шинэ ордонтой болно болохгүй гэх мэт аар саархан, аахар шаахар асуудлаа ярьж хэрэлдсээр дөрвөн жилийг барна даа тэд. Өнгөрсөн хугацаанд ч 76-уулаа яг л ийм л зарчмаар, тийм л дүр зурагтай явж ирсэн. Чин үнэндээ төрийн сэнтийд суусан хэнбугайд ч Монгол Улс гэх энэ айлыг өөд нь татаад, ард түмнийг аз жаргалтай амьдруулах хүсэл байгүй.  Харин ч 76 гишүүний тансаг хэрэглээг арай хийж нуруундаа үүрч байгаа ард түмэн дахиад 76 гишүүний амьдралын “асуудлыг шийдэх” үүрэг хүлээх нь.

    Гишүүдийн тоо олшрох тусам л халааслах хөрөнгө нь хуваагдаж, тэр чинээгээрээ татвар төлөгчдийн халаас нимгэрэх биз. Ингээд харахаар Төрийн ордноос түрүүвчээ зузаатгах, татварын мөнгөөр дүрэмгүй туйлах “хулгайч”-дын тоо л нэмэгдэнэ үү, гэхээс Монголын төрд тус нэмэр болох түшээд төрөх нь юу л бол, тэр 152-оос.

    Өнөөдөр Төрийн оронд төвхнөсөн УИХ-ын гишүүдийн олонх нь улс төрийн гэмт хэрэгт нэр холбогдож, хууль хяналтын байгууллагын хаалга сахиж байгаа гишүүн ч цөөнгүй бий. Тэр байтугай гэмт хэрэгт холбогдон бүрэн эрхээсээ түдгэлзсэн гурван ч гишүүн байна.

   Нүүрсний хулгай, Хөгжлийн банкнаас эхлээд авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон гишүүн ард түмний, татвар төлөгчдийн мөнгөөр тансаглаж, эх орныхоо баялгийг тонон дээрэмдэж, олон нийтийн боломжийг яаж хулгайлдаг вэ гэдгийг өнгөрсөн хугацаанд бид хангалттай харж, хангалттай мэдэрсэн.

   Олон болох тусам л ов шунал нь хэтийдэг гэдгийг өнгөрсөн долоон жилийн хугацаанд ард түмэн хангалттай амслаа. Өнгөрсөн хугацаанд олонхоороо сонгогдсон намынхан улсдаа хөрөнгө оруулалт хийж, эдийн засгаа эргэлтэд оруулах нь байтугай ард түмнийхээ өмнөөс аль өнгөтэй өөдтэй нь шилж, сонгож, тонож, дээрэмдсэн түүхийг жагсаавал уртаас урт дараалал гарна.

    Нийтэд ил болчихсон хэргүүдээ шийдэж чадаагүй байтал нэмээд 76 эрх дархтныг тэжээх үүрэг ногдож байна ард түмэнд. Яг үнэндээ сүүлийн үед гишүүдэд хүрэхгүй салбар, оролцохгүй сан, хийхгүй хулгай гэж байхаа больсон. Нэг ёсондоо өнөөдрийн байдлаас “Нэг хулгайчийг нь түрүүлж болсон юм чинь нөгөө хулгайчийг нь дахиад нэмчихье” гэж байгаагаас ялгаагүй л үйлдэл гаргаж байна МАН-ынхан.

   Төрөөс тэрбумтнууд төрж байгаагаас “Түмний төлөө баталсан нь энэ шүү” гээд гаргаад ирэх хуульгүй болтлоо туйлдчихсан Монголын парламент. Нэг ёсондоо парламентаар хэлэлцүүлэх баталсан хуулийг эргүүлэн харахад УИХ-д суугаа гишүүдийн эрх ямбыг нэмэгдүүлсэн өөрийн хүрээллийн хэдхэн хүний эрх ашигт нийцсэн хуулийн төсөл санаачлан хэлэлцүүлсэн гээд хэлчихэд хол зөрөхгүй болчихлоо.

    Гэтэл эрх баригчид гишүүдийнхээ тоог нэмж, залгамж халаагаа бэлдэх гээд тун завгүй гүйцгээж байна. Энгийн ард түмнийг хөргөгч, хөлдөөгчтэй, хашаа байшинтай учраас хүүхдийн мөнгө олгох нь тансаг хэрэглээ болчихсон гээд хүүхдүүдэд олгодог мөнгөө хасаж таначихсан хэр нь гишүүдийн тоог хэд дахин нэмэгдүүлэхэд хангалттай хөрөнгө байна гээд улайраад байдаг ийм увайгүй төртэй болчихжээ ард түмэн.

   Хулгайчдынхаа тоог хоёроор үржүүлэх МАН-ын даргын төлөвлөгөө ийн биеллээ олохоор дуншиж байна. Үндсэндээ хууль санаачлагчдын хэлж байгаа шиг гишүүд олон болчихоороо л нэгнээ хянаж, цагдаад, хардаж сэрдээд, гэмт хэрэгтнүүдээ илчлээд байдаг тогтолцоо манайд бүрдэх, бий болох боломж нь хангалттай бүрдээгүй гэдгийг энэ сануулах нь зүйн хэрэг биз. Харин парламентад олуулаа болох нь эрх мэдлээ улам бүр лавшруулж, багаа бүрдүүлэх гэж улайрч байгаа одоогийн эрх баригчдад л юу юунаас илүү чухал байгаа.

    Ийм л цадиггүй, жудаггүй улс төрөөс Монголын төр ангижраагүй цагт гишүүдийн тоо 76 байна уу, 152 байна уу, 200 байна уу, аль ч ялгаагүй. Тэд хулгайлсаар, ард түмнээ хуурсаар л байна даа. ЖДҮХС-гаас эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, их хэмжээний зээл авагсдынхаа толгойг илж, цаагуураа найрсаж, шан харамжаа цүнхлээд өнгөрсөн шигээ, Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон гишүүдээ хамгаалж, хаацайлсан шиг ээ, нүүрсний хулгайн хэргийг олны анхаарлаас холдуулсан шигээ бүхнийг илчилж байгаа царайлж, эцэст нь ард түмэнд цонхны цаанаас чихэр долоолгож, бүгдийг нь хуурна.


“ХУЛГАЙЧ”-АА ХОЁРООР ҮРЖҮҮЛЭХ Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 11
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-16 09:30:10
    Зочин: Сайхан амьдаръя гэж бодвол хүнээ нэм яагаад нүүрсний сонсгол явахгүй байна вэ гэхээр цөөхүүлээ учир хуйвалдаад хор найруулаад байна аа маш олон болгох хэрэгтэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-16 05:29:53
    Зочин: Энэ нөхөрийн яриа худлаа шүү Та нар ард түмний сонгох эрхийг ард түмнээс хулгай хийх гэж байна Эсэргүүцэж байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-16 05:29:37
    Зочин: Энэ нөхөрийн яриа худлаа шүү Та нар ард түмний сонгох эрхийг ард түмнээс хулгай хийх гэж байна Эсэргүүцэж байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-15 10:55:24
    baatarchuluun : er ni bol nemeh ni zov tom hylgai chin bagasna jaahan yum bodoj bichij baimaar harin 152??
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-15 07:59:00
    Долгордулам: Улс эх орноо сэтгэлгүй.ашиг сонирхолийн ихээхэн зөрчил,дутмагшилтай байгаа тул 76,152,200 гээд хэд ч байгаад хэрэггүй .харин үндэсний аюулгүй байдлаа бодолцох....
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-14 10:11:40
    Зочин: ЖДҮХС гаар л аваад үзэхэд МАНын УИХын 49 ГИШҮҮН ЯГ ТЭНЦҮҮХЭН ХУВААЖ АВСАН ЖИШИГЭЭР БОДОХОД 49×2=98 БОЛНО ГЭЭД ОЙЛГОЧИХОД БОЛНО ДОО.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-12 23:25:18
    Ddavaa: Hotooharluulahaas ******** harluulna gej yuu baih ve? Ailiin gadaa ochihoos hadna ni ochno gej baih ve?mongol ahuid jaahan oirtoosoi Zad avah yavah ve yamar doe hagarhai. Baihad...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-12 22:42:21
    Зочин : Оюун-Эрдэнийг ингэж 76-г 152 болгож тэнэг зүйл хийн гэж бодолгүй дэмжиж байсан даа харамсаж байна. 76-г 152 болгоно гэж санал өгсөн гишүүн хэн байхьыг Оюун-Эрдэнийн өөрийнх нь хэлснээр ёсхтой нүд чавчилгүй харья
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-12 22:42:20
    Зочин : Оюун-Эрдэнийг ингэж 76-г 152 болгож тэнэг зүйл хийн гэж бодолгүй дэмжиж байсан даа харамсаж байна. 76-г 152 болгоно гэж санал өгсөн гишүүн хэн байхьыг Оюун-Эрдэнийн өөрийнх нь хэлснээр ёсхтой нүд чавчилгүй харья
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-12 14:41:53
    Зочин: Л.Оюун -Эрдэнэ гэх тэнэгийг хэн намын дарга ерөнхий сайд болгосон бэ ?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-12 09:03:45
    zochin: 440 ih naydiin.hilgai.HB nii hulgaigaa tag nuugaad .Huuhdiin munge egeh bolhoor bhgui gj ******** bsan.Idsen uusan chin hemjeegui ih.ard tumend bolhoor uo ch hylaihgui yasan shiren nuurtei hulgaichuud ve.152 bolhoor ed nariin ed hereglel.utas.unaa.gadagshaa suregeeree tendegiig diilehgui uon bidend 1 munge nemj chadahgui eersdiihee erh ymbiig urital bolgono.Haldasjgui buren erh gedgiig tsutsal.Kom oo uureed gudmand ajlaa hh estoi
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188