Эрх баригч намынхан сонгуульд бэлдээд завгүй байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийг сар хүрэхгүй хугацаанд хэлэлцүүлэн баталж, дараагийн ажлуудаа шуурхайлахгүй бол сонгуулийн компанит ажил оройтох гээд тун завгүй гүйлдэж байгаа сурагтай.
Үе үеийн парламент сонгуулийн өмнөх жил төсвөө байж болох хэмжээнд нь тэлж, гишүүд тойрог руугаа төсөв татах гээд чуулганы танхимд ширүүхэн маргаан өрнөдөг байв. Чуулганы хуралдаан дээр нэгнээ хулгай ч, худалчаар нь дуудаж, мөн ч их юм болдог сон. Харин энэ жил хэмнэлтийн горимд шилжиж, олон ч төсөл хөтөлбөрүүдийн санхүүжилтийг царцаасан. Төсвөө тануулсан Их хурлын гишүүд тойрогтоо ажиллах нүүргүй, өгсөн амлалтуудаа биелүүлж чадаагүй гээд дарга нарынхаа өрөөгөөр гүйлдээд эхэлсэн сурагтай. Иймд эрх баригч намынхан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дараа 2023 оны төсөвт тодотгол хийж, гишүүдийг тойргоо услахад нь дэм болох санхүүжилтийг нь гаргаж өгөх тохироо хийжээ.
Өнгөрсөн хэд хэдэн удаагийн Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэж, Эдийн засгийн хөгжлийн яам, Сангийн яаманд эдийн засгийг сэргэж эхэлсэн гэх нэгдсэн ойлголтод өгөх “даалгавар” өгсөн гэнэ. Эдийн засаг оны нэгдүгээр улирлын дүнгээрээ өссөн үзүүлэлттэй гарч, сайжирч байгаа талаар Сангийн сайд мэдээлэл өгч байлаа. Түүнчлэн эдийн засаг макро түвшинд өсөж, гадаад өрүүдээ дарснаар дефольт болох эрсдэлээс гарсан гэх тайлбар өгч байлаа.
Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан “Засгийн газрын өрийн зохицуулалт сайжирч, манай улсын гадаад өрийн дефольт болох эрсдэлээс бүрэн ангижирсан. Улмаар 2022 оны арванхоёрдугаар сарын 5-нд 2012 онд гаргасан Чингис бондын үлдэгдэл 136 сая ам.долларыг төлж барагдуулсан бол удахгүй тавдугаар сард Гэрэгэ бондын 368.7 сая ам.долларыг бүрэн барагдуулах боломжтой болсон. Ингээд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед 1.4 тэрбум ам.долларын уян зохицуулалтыг хийлээ. Нийтдээ 487 сая ам.долларын бондын өрийг буурууллаа” хэмээн мэдээлж байв. Нэг ёсондоо эдийн засагт эерэг өөрчлөлт гарч байгаа гэх далд мессежийг энэ санаанд багтааж өгсөн гэсэн үг.
Түүнчлэн МАН-ын бүлгийн хуралдаанаар инфляцад уялдуулж, цалин хөлсийг нэмэх чиглэл өгсөн Засгийн газар өгсөн хэмээн мэдээлж байв. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотойгоор цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлага үүсэж байгааг гишүүд онцолсон. Ялангуяа төрийн албан хаагчдын цалин ялгамжтай байгаа. Цалин хөлсний тогтолцоог боловсронгуй болгохоор Засгийн газарт Д.Амарбаясгалан сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Энэ ажлыг хэсгийн ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө. Засгийн газар төсвийн боломжоо хараад УИХ-д тодорхой хугацааны дараа цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэх саналаа оруулж ирнэ” гэх мэдээлэл хийж байв.
Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эдийн засаг дөрөв хүртэлх хувийн өсөлттэй явж байна. Цаашдаа экспорт энэ хэмжээндээ байж чадвал 5-6 хувийн өсөлттэй гарах урьдчилсан тооцоо байна. Зургадугаар сарын 1 гэхэд 500 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэр бидний төсөвлөсөн төсвөөс илүү гарах магадлалтай. Энэ амжилтаа хадгалж чадвал энэ төсвийн жил нэг орчим их наяд төгрөгөөр төсвийн орлого нэмэгдэнэ. Энэ төсвийг юунд зарцуулах вэ гэдэг парламентын онцгой бүрэн эрхийн асуудал. Төсвөө сайжруулаад явах нэг хувилбар бий. Эсвэл давсан орлогыг юунд зарцуулах вэ гэж төсвийн тодотгол хийх боломж бий. Энэ эцсийн дүгнэлт тавдугаар сарын сүүл гэхэд тодорхой болно. Засгийн газар энэ эх үүсвэрээр цалин тэтгэвэр нэмэх үү, эсвэл зарим бүтээн байгуулалтад зарцуулах уу, төсвөө сайжруулах уу гэдгийг шийдээд саналаа УИХ-д оруулж ирнэ” хэмээн мэдэгдэж байв.
Үндсэндээ МАН цалин хөлсийг нэмэх шийдэлд хүрвэл төсөвт тодотгол хийх нь гарцаагүй болох нь. Түүнчлэн хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 91 хувьд олгож байгаа. Хүүхдийн мөнгийг ингэж ялгавартай олгож байгаа нь 2024 оны МАН-ын рейтингэд сөргөөр нөлөөлж байгаа учир бүх хүүхдэд олгох асуудлыг ч судалж байгаа гэдэг. Тиймээс энэ хавартаа Их хурал төсөвт тодотгол хийж чаддаггүй юм аа гэхэд ээлжит бус чуулган хуралдуулж төсөвт тодотгол хийх нь гарцаагүй болоод байна. Төсвийн тодотголыг аль болох ойрын хугацаанд хийж байж гишүүд сонгуулийн компанит ажилдаа орох шаардлага ч үүсээд буй. Үндсэндээ МАН 2024 оны сонгуульд өрсөлдлөө гэхэд дөрвөн жилийн дүнгээ тавиулахад хангалттай үнэлгээ авч чадахгүйд хүрээд буй.
Цар тахал геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалж, эдийн засаг хямарсан ч, эдийн засгийн хямралд сөрөг нөлөө үзүүлсэн гол хүчин зүйл нь нүүрсний хулгайн асуудал болоод байгаа. Ухаандаа улсын төсвийн орлогоосоо давсан нүүрсний хулгайн асуудал ирэх сонгуулийн гол дуулиан болох нь тодорхой. Эрх баригч намынхан сонгуульд өрсөлдлөө гэхэд том төсөл хөтөлбөрүүдээ гацаанд оруулснаас эхлээд л асуудлууд сөхөгдөх нь ойлгомжтой болоод байна. Тиймээс сонгууль угтаж, төсөвт тодотгол хийж тойргуудаа тордох ажлуудаа энэ зунаас эхлүүлэх шаардлага нэгэнт үүсчихлээ. Сангийн сайд Б.Жавхлангийн хувьд “Одоогоор төсөвт тодотгол хийнэ гэж ярихад арай эрт байна” гэсэн байр суурийг илэрхийлж байсан. Энэ нь төсвийн тодотгол огт хийхгүй гэсэн үг биш гэсэн агуулга цаана нь харагдаж байна.
2023 онд төсвийн алдагдлыг 1.3 их наядаар баталсан нь өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй бага гэж үзэж байгаа. Үндсэндээ төсөвт тодотгол хийлгүй энэ хэвээр явбал төсвийн алдагдал нэг тэрбумаар буурна гэх тооцоолол ч бий. Тиймээс сонгууль угтсан төсвийн тодотголоо эрх баригчид удахгүй хийх нь гарцаагүй биз ээ.
| МАН СОНГУУЛЬДАА БЭЛДЭЖ, ТӨСӨВТ ТОДОТГОЛ ХИЙХЭЭР БОЛЖЭЭ |
|
ХҮН НАМ: Шинээр байгуулагдах Засгийн газартай хамтрах эсэх шийдвэр гараагүй байна
2026-04-01 18:57:05
Г.ЛУВСАНЖАМЦ: НАДАД ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ, АЖИЛЛАХ САНАЛ ИРЭЭГҮЙ
2026-04-01 18:51:53
2026-04-01 17:00:00
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
2026-04-01 16:28:53
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
2026-04-01 16:18:09
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |