• Өнөөдөр 2024-04-16

ШҮҮХ АРД ТҮМЭНД БИШ, УЛСТӨРЧДӨД ҮЙЛЧИЛДГИЙГ С.ЗОРИГИЙН ХЭРЭГ БАТАЛЧИХЛАА

2023-04-24,   8568

       Шүүх засаглалд итгэх иргэдийн итгэл улам бүүр буурчихлаа. Тэр байтугай гурван шатны шүүх буруу шийдвэр гаргаж, хүн хэлмэгдүүлсэн гэдгийг төр нийгмийн нэрт зүтгэлтсэн С.Зориг агсны хэргээс илэрхий болов.


        Улстөрчдөд итгэх аргагүй болчихсон энэ цаг үед үгүй ядаж хууль, шүүхийн байгууллага үнэн ажилладаг бол болох сон. Харамсалтай нь, иргэдийн хамгийн их итгэж, хүндлэл хүлээсэн байгууллагын үнэн мөнөн энэ болов бололтой. Түмний өмнө төмөр үүр харуулж, түшээдийн өмнө бөхөлздөг шүүхийн  байгууллага бий болчихсон юм биш үү дээ Монголд.

      Монгол Улсын нэрийн өмнөөс алх зохиж, хэрэг шүүдэг шүүхийн байгууллага улстөрчдийн гар байдаг бол Монголд хууль гэж байх шаардлага байна уу. Эгэл жирийн энгийн номхон ард түмэн хуулиа дээдэлж, хүндлээд, эрх мэдэлтэй албан  туушаалтай нөгөө нь хуулийг уландаа гишгэж байвал энэ зүйд яавч нийцэхгүй нь ээ.

      Улстөрчид төр нийгмийн нэр зүтгэлтэн С.Зориг агсны хэргээр сонгуулийн шоу хийж, түүнийг нь шүүхийнхэн “өөгшүүлж” байсан нь хэдхэн хоногийн өмнө ил боллоо. Ухаандаа С.Зориг агсны хэргийг 20 гаруй жил хуулийнхан шалгаж, 2015 оноос хэрэгтнүүдийг илрүүлж, 2017 онд гурван шатны шүүхээс хэрэгнүүдийг илрүүлсэн тухай зарлаж, гэм буруутайг тогтоогоод 20-24 жилийн хорих ялаар шийтгэж байсан. Гэтэл хэдхэн хоногийн өмнө Хууль, зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өөрийн биеэрээ “С.Зориг агсны амийг Т.Чимгээ, Б.Сономдаржаа нар хөнөөгөөгүй” хэмээгээд прокуророос хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж мэдэгдлээ. Энэ хэргийг хамгийн их ярьж, хамгийн их анхааралд ордог Ц.Нямдорж ч энэ удаад дуугүй өнгөрсөнгүй. Тэрбээр хэвлэлд “Улаан цагаан л гэмгүй хүмүүсийг хүний амь захиалгаар хөнөөсөн гээд л гүтгэчихсэн. Захиалагч байхгүй мөртлөө захиалгаар хөнөөсөн гээд ялласан. Би дарангуйлал, хүн хэлмэгдүүлэх хоёрыг үзэн яддаг хүн. Монголын төр хохирлыг нь нөхөн төлөх ёстой. Бүтэн зургаан жил энэ хоёр хүнийг тамалсан. Хэрэг нь задарснаас хойш хоёр жилийн хугацаа өнгөрсөн. Энэ хоёрыг хэлмэгдэж байхад АН эрх барьж байсан. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч, Н.Алтанхуяг Ерөнхий сайд байсан юм. Тэр үед хүний эрх ярьж байхгүй яасан юм. Нүдээ аниад л аваачаад хийчихсэн шүү дээ. Хэлмэгдүүлэлт гэдэг юм энэ зүйлээс эхэлдэг юм. Би улс төрд зоргоороо явж ирсэн хүн” хэмээсэн.

С.Зориг агсны хэргийн захиалагчийг зарлахад бэлэн болсон гэх агуулгатай зүйл ярьж байсан хуулийнхан хэлснээсээ буцаж, мордохын хазгай гэгч болов.

      Гурван шатны шүүхийн шийдвэрийг зургаан жилийн дараа үгүйсгэж байгаа нь ардчилсан улсад өнгөрсөн хугацаанд улс төрийн том хэлмэгдүүлэлтүүд өрнөсөөр байсан гэдгийг батлан харууллаа. Үндсэндээ тухайн үед Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хэлмэгдүүлэн шүүхийн шийдвэр гаргасан бол тэр үед шүүхээс ял сонссон хүмүүс ч хэлмэгдүүлэлтэд өртсөн юм биш үү, гэх эргэлзээ үүсэж байгаа юм. Уг хэргийг урван шатны шүүхээр буюу анхан шатны гурав, давж заалдах шатны гурав хяналтын шатны тав нийт 11 шүүгчийн шийдвэрийн үндсэн дээр хэрэг үйлдсэн этгээдүүдийг нотолж, тогтсоосон баймаар. Лав прокурорын дүгнэлтээр хэргийг хэрэгсэхгүй болгосноос хойш шүүх тухайн үед шударга шүүж, хэнийг ч хэлмэгдүүлээгүй гэдгээ хамгаалж чадсангүй. Тэгэхээр яалт чүгүй олны дунд эргэлзээ үүсэж, шүүхэд итгэх итгэл буурах нь тодорхой.

          Хэдий С.Зориг агсны хэргийг сонгууль болохоор сөхөж, рад түмний өмнө улс төрийг өөрт эргүүлэх гол “зэвсэг”-ээ үе үеийн улстөрчид болгодог ч, хуул шүүхийн байгууллагыг урдаа барьж, улстөржөөгүй л байлгүй. Эндээс шүүх ард түмэнд биш, улстөрчдөд үйлчилдэг үү,  гэх эргэлзээ ч олны дунд үүслээ. Нэлээд хэдэн жилийн өмнөөс шүүх засаглалд хонгил нүүрлэчихсэн, түүгээрээ улстөрчид улстөрчдөө намнадаг гэх мэтээр томчууд нэгнээ элдэвлэдэг болсон. Тэр байтугай шүүхийн бүрэлдэхүүнийг тэрнийх, үүнийх гээд томчууд хуваагаад авчихсан нь ч бий.

      Өнгөрсөн удаад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэвлэл мэдээллийн байгууллагад ярилцлага өгөх үеэрээ "Шүүхийн томилгоо шударга байсан уу, шүүх томилсон хүмүүсийнхээ эсрэг шударгаар шийдвэр гаргаж чадах уу нэг сонгуулийн дараа банкны захирлууд сууж байгаад шүүгч нарыг хувааж авч болохгүй. Шүүхэд тал нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хүмүүс байна. Талд нь Х.Баттулгынх одоо хүртэл байна.Ерөнхий сайдын хувьд ингэж ярих ёсгүй. Засгийн газрын тэргүүн бодлого тодорхойлох ёстой байтал авлигатай холбоотой асуудал руу татагдаж ороод Авлигын эсрэг жил зарлаж байна. Тэгэхээр шүүх ажлаа хийгээгүй гэсэн үг. Тэгэхээр энэ нийгмийн асуудал болоод байна  хэмээсэн  ч бий.

       Шүүхийн байгууллагад шудрага бус байдал үүссэн гэдгийг захын нэг хүн хэлчихээгүй. Шүүгчид улстөрчдийн гар, хөл болсон гэдгийг том улстөрчид өөрсдөө зарлаж буй юм. Тиймээс иргэдийн  шүүхэд итгэх итгэл улам бүр үгүй болж байна.

      Уг нь шүүх байгууллага гэдэг нийтийн эрх ашгийн төлөөх хамгийн хариуцлагатай, хүндтэй, чухал байгууллага баймаар. Гэтэл өнөөдөр муу бүхэн шүүхийн байгууллагаас дуулдах болсон нь нууц биш юм.

        Наанадаж, авлига албан тушаалаас хамгийн ангид байх ёстой төрийн дээд байгууллага шүүх атал хамгийн үнэ хүнд муутай нь болоод буй. Шүүхтэй шүүгч нартай холбоотой авлига албан тушаалын хэрэг сүүлийн үед нэлээд гарсан баримтууд ч бий. Монголд хамгийн түрүүнд засаж сайжруулах ёстой зүйл байгаа бол тэр нь хууль, шүүхийн байгууллага байх ёстой хэмээсэн нь ч бий. Шүүх засаглал улс төрөөс ангид байх ажлын хэн хийх вэ, гэдгийг харах л үлдэх нь дээ.

 

 


ШҮҮХ АРД ТҮМЭНД БИШ, УЛСТӨРЧДӨД ҮЙЛЧИЛДГИЙГ С.ЗОРИГИЙН ХЭРЭГ БАТАЛЧИХЛАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 18
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-26 18:41:04
    Хишигжаргал: Тиймээ яг тийм л засаглал болсон байна лээ.Гэмгүй хүмүүсээ хэлмэгдүүлж гэмтэй хүмүүс нь төр засаг барьж явсан.Нэг ёсондоо албан тушаалын төлөө нэг сайхан хүнээ алж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлсэн шүү дээ.Хэргийн газар Бат үүлийн малгай байсан гэдэг тухайн үед уншиж сонсож байсан ард түмэнд сэжигтэй байсан мөртлөө захиалж хүнээр алуулсан гэж хүмүүс ярьдаг л байсан.Одоо ч манай төр засаг сайжрахгүй байна ш дээ дарангуйлсан засаг төр л болоод байна.Ард түмэнд эрх мэдэл байхгүй эх орныхоо төлөө шударгаар тэмцэж байгаа залуус иргэдээ хорьж тамлаад л байгаа юм биш үү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-26 10:41:38
    Togoo: Bohir shuuh batdelgeriig deed shuuhiin erunhii shuugcheer tomilson ues ehelsen. Mun sarantuya, zorig gd huuliig guuli bolgoj uuriin ******** doloogch bolon gar huluudee shuugcheer tomilj uls oron dayar sain taraasan da. Odoo ter tomilogdson shuugchid n ymar ch eree tsereegui, yos zui maruuhan hun haraagui bol hulgaich hiij chadahaar buduun zurhtnuud. Iim humuus ajillaj bhd yu husehew de
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-26 06:47:07
    [email protected]: Хэрэв аль нэг эсрэг намынхны үйлдсэн хэрэг бол ухаж түнэххд аль хэдийн илрүүлсэн бх биз. Харин нам дотроосоо Зоригийг алсан учир ийнхүү хэрэг удааширч бгаа нь харагдаад бна гэж бодож бна. Олон хүн үүнтэй санал ниилэх бхаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-25 23:28:55
    Монгол : Энэ хэрэг явсаар Элбэгдорж дээр бууна. 98 онд Энхсайхан Элбэгдорж 2 ЕС байсан. Энэ онд улсын үйлдвэрүүдийн хувьчлал гэх луйвар, Дорнодын Петрочайна Дачин Тамсагийн гэрээ, мөн Зоригийн аллага. Тэгэхээр хэн хийсэн ба хэн аллагыг хэн нэгэнд тохсон нь ойлгомжтой болоод байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-25 15:22:53
    Сэлэнгэ.аимаг жавхлант сум лхагваа: Шүүх.ииг өөрчилөх шаардлагатай нэн яаралтай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-25 14:55:25
    Zochin: Gurvan shatni shuuheer batlagdchihsan aluurchdig tsagaatgaad gargachihdag iim uls oron manaihaas uur baihgui baih aa. Unendee Zorigiin ah duu hoyor unendee dulegneed oligtoi yu ch yarij chadahgui uramgui ulsuud.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-25 14:55:23
    Zochin: Gurvan shatni shuuheer batlagdchihsan aluurchdig tsagaatgaad gargachihdag iim uls oron manaihaas uur baihgui baih aa. Unendee Zorigiin ah duu hoyor unendee dulegneed oligtoi yu ch yarij chadahgui uramgui ulsuud.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-25 12:05:17
    Dolgor: ******** hahuuli n gazar avaad ard tvmen n ulandaa orsn uls gj delhiid helegdej haruulaj bhda bodoh l heregtei bna turin sandal deer suuga hvmvvs
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-25 06:54:07
    Ожых рвогтой Авдилийн Бекболат: Малчидын ажилсан жилийг шүүх тогтоохдоо А дансыг бармталж нэг гаргаад давж залдахаар түүнийг хэрэгцэхгүй болглж шимэтгэл төлсөнөөр шийдвэр гаргаж эргэж бусаад байдаг.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-25 05:17:41
    zochin: 3 shatiig Huuk.Oyuk.Nymbaatar eerchluulj chaddagiim bol ymarch hereg hiigeegui MunhErdeniig sullaach.Hudeenii shuugch ******** henii zahialgaar yllav.TZiin Batduliin hergiig bur TZ.ajil alvan tushaalaas n orgui salgaad.hamgiin hungen zuil angiin yl tuluvlesen uom unshaad bsan icheech.Herlen.Javhlan ymarch hamaagui.zuvhen gal hamgaalagch tom Ah aar uldlee uo.Said Bymbatsogt ch TZiin heregt hariutslaga tootsoj Herlen gj EK iin taviuliig zailuulj chadahgui.ongots.avto zam yrisan bolood yvj bh uom.TZ d oroh buh munge Batdel.Herlen.Jabhlangiin garaar orson.70.80 huhjij bga TZiig hardaa.ymarch hugjil devshil bhgui.meregjiliin hungui ch bolj bn.Tsalin.13 sariin tsaling zeeleer tavina ch geh shig.MUiin gants chuhal salvariig mergejliin bus MAN taviul eertee.songuuliin munge beldeh daalgavartai uom bishuu.TZiin asuudal hundej.deesh boshood ireh hun bhgui uo.Uiildverchnii Bayraa .ShilenTsogoo enter ********.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-25 03:47:49
    Би: Үндсэн хуульд МАН өөрчлөлт оруулаад шүүх ийм болсон.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-24 20:22:03
    Byambajav: Эрүүдэн шүүсэн гэх энэ бичлэгийг уг нь нуумаар юм .Ойлгох ухаан надад олдсонгүй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-24 17:29:08
    Зочин : Төрд ямар хүмүүс байна Шүүхийнх түүний хэлсэнийг биелүүлнэ Хүрэлсүх, Оюун-Эрдэнийг татаад Монгол улсыг ёстой самарлаа даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-24 10:00:25
    Зочин: Энэ хоёрыг буруугүй гэдгийг хэн нотлох юм. Зориг өосч ирээд хэлэх юм уу? Аймшигтай юм бэ? Цагаатгахаасаа өмнө сайн нягтал. 3 шат буруутай гэж тогтоосон биздээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-24 09:05:55
    Erdenekhuu: Shuukh 2 nuurtei ajillaj bna sayni ene Munkherdene yu bolv tiim biz ter Undarmaa avgai Hayanhyrvaa zandanshatar hurelsukh ene bol zugeer l naad zahin jishee shuuh hudlaa bolson shuu uurtuu l naidah bolj de
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-24 08:37:33
    Зочин: Үнэндээ шүүх засаглал улс төрийн хараат болсон. Шударга шүүгч тэнгэрийн од мэт цөөн, тэднийг хавчин гадуурхаж ажлаас хөлдаг . Тэр дундаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар гэж шүүхийн шийдвэрийг гүйцэтгэдэггүй. Үндсэндээ шийдвэр гүйцэтгэгч гэгч банди нар гар харах , хариуцагч талтай хуувилддаг, гарсан шийдвэрийг удаадаг, хууль ес зүйгүй, хуулиа ч сайн мэддэггүй ажил үүргийнхээ үүргийг ойлгодоггүй ,хоосон томорсон толгойнууд байдаг. Нэрнээсээ хүртэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар биз дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-24 08:11:05
    Zochin: Hurelsuh MAN yagaad iim undur % r ylsan geech. Uls dayar uguilegdej baisan shudarga yos shudarga huuli erh tegsh baidal hudal huurmagiin esreg temtsene gesen gantshan uguulbriin tuluu l gargaad irsenshdee tegeed yagaad buh erh ni baihad ene baliar heel hahuulid nevt orson elbegdorj battulgiin hongliin shuugch nar odoo hurtel baigaad bnaa chimgee nariig shuusen 3 shatnii shuugch prokuror murdugch nar zugeer l ajlaa hiigeed yvah uu baasantsogt terguutei hulgaich bas l ajlaa ugsun dur esgeel bj baih uu tedniig iim bolgoj ugsun elbegdorj battulga nar ingeel dotood gadaadgui teneel hulgain munguu numgelj l baiguu hurelsuhee yagaad helsen yrisnaa martaad bnaa ajlaa hii erunhiilugchuu avilgachdaa hal soli hori
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-24 08:11:03
    Zochin: Hurelsuh MAN yagaad iim undur % r ylsan geech. Uls dayar uguilegdej baisan shudarga yos shudarga huuli erh tegsh baidal hudal huurmagiin esreg temtsene gesen gantshan uguulbriin tuluu l gargaad irsenshdee tegeed yagaad buh erh ni baihad ene baliar heel hahuulid nevt orson elbegdorj battulgiin hongliin shuugch nar odoo hurtel baigaad bnaa chimgee nariig shuusen 3 shatnii shuugch prokuror murdugch nar zugeer l ajlaa hiigeed yvah uu baasantsogt terguutei hulgaich bas l ajlaa ugsun dur esgeel bj baih uu tedniig iim bolgoj ugsun elbegdorj battulga nar ingeel dotood gadaadgui teneel hulgain munguu numgelj l baiguu hurelsuhee yagaad helsen yrisnaa martaad bnaa ajlaa hii erunhiilugchuu avilgachdaa hal soli hori
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188