Хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцорно гэгч болох вий дээ. Манай Засгийн газар шүүрдэнэ, шүүрнэ, шалгана, явуулна хэмээн авлигын эсрэг тэмцэж байгаа нэрээр мөн ч олон хэргийн захаас атгаж авсан даа. Одоогийн ил болгосон хэргүүд ердөө л мөсөн уулын ил гарсан хэсэг гэдгийг тэд хамгийн сайн мэдэж байгаа. Харин энэ олон хэргээ нэг мөр цэгцлэхгүй тал талд үсчсээр өнгөн хэсгийг нь илээд бүгдийг нь нэг мөр замхруулж орхих вий гэх болгоомжлол ард түмний дунд үүсчихлээ. Үнэхээр л нэг хэсэг бужигнуулж, нэг дуулианыг нөгөөгөөр дарсаар байвал эхний хэрэг нь мартагдаж бусад ноцтой, “но”-той хэргүүд буух эзэн буцах хаяггүй үлдэж мэдэхээр байна даа.
Анх нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон 35 нэрсээс эхний ээлжийн 17 хүний нэрийг ил болгож, 18 нэрийг нь дугтуйтай нь хадгалж, дараагийн ээлжинд задална хэмээн сүр болж байсан ч өнөөдөр үлдсэн нэр нь энэ шүү гээд гаргаад ирсэн баримт байхгүй л байна. Эхний 17 нэрийг ил болгоход УИХ-ын нэр бүхий нэлээд хэдэн гишүүн сандарч, нэг нь “Нүүрс хулгайлах нь битгий хэл долдугаар ангиасаа хойш нүүрс зөөж үзээгүй” гэсэн бол нөгөө нь “Нүүрс хаана байдгийг ч мэдэхгүй” хэмээн мэдэн будилж, хөгөө чирч, хөл толгойгоо олохгүй баахан бужигнасан удаатай. Үүнд МАН-аас УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Н.Наранбаатар, Б.Баттөмөр, Ш.Раднаасэд, Ц.Сэргэлэн нарыг, АН-аас А.Адъяасүрэн, Д.Бат-Эрдэнэ нарын нэрийг эхний ээлжийн нэрс хэмээн гурван сарын өмнө зарлаж байлаа. Төв талбайд цугласан олныг тараах гэж тэднээр “туг” тахиж, дээрх гишүүдийн нь ил болсны дараа намдаа гомдсон гишүүд лобби бүлэг хүртэл байгуулж, хөлөө цуцтал гүйсний эцэст сая хэргээ “цагаатгуулж” хэсэг намжив.
.jpg)
Удалгүй тэд нэг нэгээрээ “Би нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй юм билээ” гээд даналзаж эхэлсэн. Эхний гишүүдийн нэр ил болоод удаагүй байтал дараагийн гишүүдийг зарласан ч өнөөдрийг хүртэл хэрэг хэрхсэн нь тодорхойгүй хэвээр байгаа. Нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон дээрх нэр бүхий гишүүд дээр нэмээд УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланг яллагдагчаар татан шалгаж байгаа гэдгийг АТГ-аас албан ёсоор мэдэгдэж байлаа. Харин хамгийн сүүлд УИХ-ын нэр бүхий нэг гишүүн өөрийн саналаар гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж, хоёр гишүүний бүрэн эрхийг чөлөөлснөөр нүүрсний хулгайн хэрэг олны анхаарлаас гарч, мартагдах тийш хандаж байна. Уг нь гурван гишүүний бүрэн эрхийн асуудал сөхөгдсөн ч нүүрсний бүлэглэлийнхэн парламентад хүчтэй байгаагаа “зарлаж” нэг гишүүнээ хамгаалаад үлдчихсэн.
Энгийн нэг иргэн төрийн томчуудаас “Энэ нүүрсний хулгайч шүү” гээд зарлачихсан бол УИХ-ын гишүүний нэр төрд халдсан, гутаан доромжилсон гээд яасан их сүр болж байгаа бол. Тэр байтугай энгийн иргэн нэрийг нь баримттай сэлтэй нь зарласан бол харин ч “ялд” унаж, дор хаяж Зөрчлийн хуулиар цаашилбал, эрүүгийн хэргийн ялтан болчихсон хуулийн хатуу зохицуулалт манайд бий.
Гэтэл бүхэл бүтэн Авлигатай тэмцэх газар нь “Нүүрсний хулайн хэрэгт энэ хүмүүс хамааралтай шүү” гээд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэрийг нэр цохож зарласан атал хэдхэн өдрийн дотор ямар ч гэм буруугүй болчихсон гэдэгт нэг л итгэмээргүй байна. Үндсэндээ нүүрсний хулгайн хэрэг энэ мэт гишүүдийн хэрэг цайрсан шиг энэ олон дуулианы ард үлдэж мэдэх зам руугаа орчихлоо.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын ард нүүрсний бүлэглэлийнхэн тэр чигтэй багтаж, нууц санал хураалтаар намын даргынхаа өөдөөс харж суугаад л түүнийг аваад үлдчихсэн гэдэг. УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг хуулийн байгууллагаас үндэслэлгүй хөрөнгөжсөн, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, бусад давуу байдал бий болгосон гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн. Харин түүний хувьд “Ямар ч хууль бусаар хөрөнгөжсөн зүйгүй. Гишүүн болохдоо өөрийн орон нутаг дахь орон сууцыг зарж, түүн дээрээ хандив тусламжаар Маршал таунд дөрвөн өрөө байртай болсон” гэх тайлбар өгөөд өөрийгөө өмгөөлж амсан. Харин хуулийн байгууллагаас “Түүний 16 оффисыг битүүмжлэн шалгаж байгаа” хэмээгээд буй. Гэмгүй царайлж, хоёр намын том улстөрчдийн ард сугарч үлдэж чадсан Н.Наранбаатарыг Их хурал хамгаалж үлдсэн нь нүүрсний хамгийн том сүлжээг хамгаалж үлдсэнээс ялгаагүй болоод байна.
Тиймдээ ч нүүрсний хулгайн хэргийг уг үндсээр сугална гэдэг Ерөнхий сайдын зорилго хаа ч байсан нь харагдаж байна даа. Ухаандаа энэ парламентын бүрэн эрх хэрэгжиж байгаа цагт нүүрсний хулгай гэх хэргээс нэг мөр салчихгүй нь олон удаагийн үйлдлээр батлагдаж байна.
.jpg)
Нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон гишүүдийн баримтуудыг АТГ-аас Улсын ерөнхий прокурор руу илгээж, гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэн шалгах дараагийн ээлжийн гишүүдийн нэрс тодорхой болсон гэх нь бий. Тухайлбал, Ардчилсан намын гишүүн А.Адъяасүрэн, Ардын намаас Б.Энх-Амгалан, Ш.Раднаасэд нар яллагдагчаар татагдан шалгуулж байгаа. Тэдний бүрэн эрхийн асуудлыг Ерөнхий прокурор хэзээ мөдгүй Их хуралд оруулж ирэх гээд хүлээж байгаа гэх. Гэвч парламентынхан тэр чигтээ нэгнээ хамгаалж байгаа энэ үед хуулийн байгууллага аргагүйдэж, яахаа мэдэхгүй гацаанд орчихсон бололтой.
Ерөнхий сайд олон ч удаа “Авлигатай тэмцэхэд МАН, АН, ХҮН аль ч байсан хамаагүй, бүгдтэй нь тэмцэнэ” гэх хатуу сануулга өгсөн. Гэвч МАН-д том бүлэглэл үүсэж, намын даргынхаа эсрэг ажиллаж эхэлсэн гэх нь ч бий. Өөрөөр хэлбэл, Н.Наранбаатарыг хамгаалж үлдсэн шигээ бусад нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон гишүүдээ энэ удаагийн парламент хамгаалаад үлдэнэ гэх тооцоололтой байгаа гэнэ.
Гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцүүлэх үеэр УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан араасаа олон гишүүн дагуулна гэж намынхаа гишүүдэд өш зангидсан ч Н.Наранбаатарыг хамгаалж үлдсэнээр үлдсэн гишүүд нь нэг удаад аюулаас мултарсан бололтой. Ухаандаа Н.Наранбаатар 2020 онд намынхаа гол санхүүжүүлэгч болсон гэх нь ч бий. Тиймдээ ч хуучин гишүүд нь намын даргынхаа эсрэг санал өгч хамгаалж үлдсэнээр дараа дараагийн гишүүдийг хамгаалах том хаалт болсон гэх яриа Саарал ордноор нисэх боллоо.
Угтаа бол энэ удаагийн парламент өнөөдрийн байдлаар 73-уулаа ажиллаж байгаа. Цаашид нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон гишүүдээ нэг бүрчлэн явуулбал, бүрэн эрхийнхээ хугацаанаас өмнө тарах дээрээ тулаад буй. Түүнчлэн Хөгжлийн банкны хэрэгт нэр холбогдсон гишүүд нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон гишүүдтэй тохироонд хүрч, нэг нэгнээ хамгаалах талаар тохироонд хүрч, бүрэн эрхийнхээ хугацааг дуустал нь суух яриа хийжээ.
| МАН-ЫНХАН Н.НАРАНБААТАРЫГ АВЧ ҮЛДСЭН ШИГЭЭ НҮҮРСНИЙ ХУЛГАЙД ХОЛБОГДСОН ГИШҮҮДЭЭ ХАМГААЛЖ ҮЛДЭХ ЯРИАТАЙ ГЭВ ҮҮ |
|
О.Уранбаяр “Токио-2025 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2025-12-07 15:26:04
Мал, тэжээвэр амьтдын тооллого эхэллээ
2025-12-07 13:22:53
О.Уранбаяр, Л.Анхзаяа нар хэсгийн аваргын төлөө барилдана
2025-12-07 10:42:34
ШИНЭ ЖИЛИЙН ГОЁЛЫН ДААШИНЗ 69 МЯНГААС, НҮҮР БУДАЛТ, ҮС ЗАСАЛТ БАГЦААРАА 150 МЯНГАН ТӨГРӨГӨӨС ЭХЭЛЖ БАЙНА
2025-12-07 09:02:28
“Moon Dance” хамтлаг стандарт бүжгийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-12-07 09:00:17
ЖҮДО БӨХИЙН “ТОКИО-2025 ГРАНД СЛАМ” ӨНӨӨДӨР ӨНДӨРЛӨНӨ
2025-12-07 08:20:00
Я.Батжаргал пауэрлифтингийн Азийн аварга боллоо
2025-12-07 07:10:00
Э.Адьяатөмөр пауэрлифтингийн Азийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2025-12-07 07:00:00
АРДЫН НАМААС "ГОЛОГДОГСОД" ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИАР НАМЫНХАА ЭСРЭГ АЖИЛЛАДАГ ХАР ТҮҮХЭЭ ДАВТАХ УУ
2025-12-07 07:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-07 07:00:00
АВЛИГА АВЧ БАЙГААД АТГ-ЫНХАНД БАРИГДСАН ТАТВАРЫН БАЙЦААГЧ А.БАДАМ 10 ОРОН СУУЦ, ХОЁР СПОРТ ЦОГЦОЛБОР НУУСАН БАЙЖЭЭ
2025-12-07 07:00:00
26 ЖИЛ ХҮЛЭЭГДСЭН ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ УИХ-ЫН БОСГО ДАВАХ УУ
2025-12-07 07:00:00
М.БАТ-ЭРДЭНЭ: ТРАУМА КИНОНЫ ХҮСЛЭНГИЙН ДҮР ГЭР БҮЛИЙН САЛАЛТ ХҮҮХДЭД ХЭРХЭН ХҮНД НӨЛӨӨЛДГИЙГ ХАРУУЛНА
2025-12-07 07:00:00
Уур амьсгалд тэсвэртэй эрүүл мэндийн салбарын шилжилт хийнэ
2025-12-06 16:51:07
Э.Цэндбаатар дэлхийн аваргын эхний тулаанаа хийнэ
2025-12-06 14:40:11
Б.Энх-Оргил “One Championship” холбооны 66 кг-ын жингийн аварга боллоо
2025-12-06 13:29:04
Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
2025-12-06 13:18:45
Ж.Анударь “Токио-2025 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2025-12-06 13:14:22
Даваа гарагаас дунд ангийнхан цахимаар, бага ангийнхан танхимаар хичээллэнэ
2025-12-06 12:26:21
Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
2025-12-06 11:36:26
ЭМДЕГ-ын 1800-1363 лавлах утсанд өдөрт 500-600 дуудлага хүлээн авч байна
2025-12-06 11:13:54
МИНЖИЙН ХАНГАЙН ХӨВЧ ТАЙГААС...
2025-12-06 08:00:00
ХВАСА: “GOOD GOODBYE” ДУУГААРАА ЗӨВХӨН ХВАСА БИШ, ДОТООД ЕРТӨНЦИЙНХӨӨ АН ХЕЖИНИЙГ ХАРУУЛЖ БАЙГАА ЮМ
2025-12-06 07:41:38
ЖҮДО БӨХИЙН “ТОКИО-2025 ГРАН СЛАМ” ӨНӨӨДӨР ЭХЭЛНЭ
2025-12-06 07:10:00
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аян сургалт боллоо
2025-12-06 07:04:00
Э.АМИРЛАН: "ХАДАМ ЭЭЖ" КИНОНЫ ЭМЭЭТЭЙ ХЭСГИЙН ЗУРАГ АВАЛТ БҮР ДЭЭР ӨӨРИЙНХӨӨ ЭМЭЭГ САНАЖ, ОЛОН ЗҮЙЛ ХИЙЖ ӨГӨХИЙГ ХҮССЭН
2025-12-06 07:00:00
“ДОРНОДШИМ АГРО” ХХК-ИЙН ЗАХИРАЛ Ц.ЦЭВЭЛМАА, Ц.ИЧИНХОРЛОО НАР БНХАУ-ААС АГРОНОМИЧ АВЧИРЧ, СҮХБААТАР АЙМАГТ ХАЛУУН ТОГООНЫ АМТЛАГЧ НЭРЭЭР ХАР ТАМХИНЫ УРГАМАЛ ТАРЬЖЭЭ
2025-12-06 07:00:00
ЗАСГИЙН САЙД НАР ДӨРӨВ “ХУВААГДАЖ”, Г.ЗАНДАНШАТАР ОНООС ӨМНӨ ТАНХИМААСАА “ШҮД СУГАЛАХ”-ААР БОЛСОН УУ
2025-12-06 07:00:00
БАЯР НААДМЫН ХУУЛИАС ӨӨР УРДАА БАРИХ ХУУЛИЙН ТӨСӨЛГҮЙ УИХ-ЫН ГИШҮҮД ИЧИГ
2025-12-06 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |