• Өнөөдөр 2024-05-11

ТӨРИЙН АЛБЫГ ТӨРЛИЙН АЛБАНААС САЛГАХАД МӨН Ч ОЛОН ДАЙСАНТАЙ БОЛНО ДОО

2023-04-16,   1201

      Төрийн албанд хуулийн цоорхой ашиглан ажилд орсон алба хаагчдыг ажлаас нь  чөлөөлж, хууль, дүрмийн дагуу томилох “Шүүр” ажиллагааг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар эхлүүлж байгаагаа зарлав. Цар тахлын хуулиар төрд томилогдсон гэх 8000 орчим иргэн хуулийн үйлчлэх хугацаа дууссанаас хойш дөрвөн сарын хугацаанд албан үүргээ хууль бусаар гүйцэтгэсээр байсан гэсэн үг.  

       Засгийн газрын энэ шийдвэр нүдээ олж, “бай”-гаа оновол цаг үедээ тун хэрэгтэй шийдвэр байна даа. Өнөөдөр манайд танил тал, найз нөхөд, нөлөө бүхий хүмүүсээр дамжуулж, хамгаалуулж төрд ажилладаг, танилгүй нь "гудамжинд" гардаг бичигдээгүй хууль үйлчилж ирсэн. Аймаг сумдын сургууль, цэцэрлэг, төр захиргааны байгууллагаас эхлээд бодлого тодорхойлох яам, тамгын газруудад хүртэл хуулийн цоорхойгоор танил талаараа далимдуулж, төрийн албыг  төрлийн алба болгочихсон явдал олон бий. Цар тахлын үед энэ байдал улам гаарч хэн дуртай нь төрийн алба руу зүтгэдэг болсон. Тэр байтугай төрийн албанд ажилласан ямар ч туршлагагүй УИХ-ын гишүүдийн хүүхдүүд төрийн албаны удирдах албанд томилогдсон дуулиан хүртэл дэгдэж байлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн хүү Б.Энхмөрөн ЭМДЕГ-ын даргаар томилогдсон дуулиан дэгдэж байв. Өнөөдөр гэхэд л Цар тахлын хуулиар даргын суудлаа хүлээлгэж өгөх долоон Төрийн нарийн бичгийн нэр тодорхой болсон ч өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байна. Тодруулбал, Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга, Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн, Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн  бичгийн дарга Б.Бямбадагва, Цахим хөгжил харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Золбаяр, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргыг Н.Тавинбэх нарын нэр тодорхой болоод буй. Түүнчлэн 11 агентлагийн газрын дарга нар Цар тахлын хуулиар томилсон байдаг.

         Энэ мэт хуулийн цоорхойг ашиглан албан тушаалд очдог байдал төрийн байгууллагын шат шатанд үргэлжилж, түүнийх нь уршгаар төрийн албаны чадвар, чадамж улам бүр муудаж, иргэд төрөөс авах үйлчилгээгээ бүрэн авч чадахгүй, иргэндээ ээлгүй төртэй болчихсон гээд хэлчихэд буруудахгүй болов уу. Тэгэхээр яалт ч үгүй төрийн албанд цэвэрлэгээ хийх шаардлага нэгэнт болчихсон байв. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Засгийн газраас таван Ш ажиллагааг зарлаж, 2023 оныг авлигатай тэмцэх жил болгон зарласныг мэдэж байгаа. Засгийн газраас энэхүү таван Ш ажиллагааны хүрээнд төрийн хүнд суртлыг арилгах, төрийн алба хуулиа ягш мөрддөг байх зорилгыг агуулж.

     Нэг ёсондоо Ковидын“Шүүр” ажиллагааг зохион байгуулж байна. Өнөөдөр төсвөөс цалинжиж байгаа 225 мянга, орон нутгийн өмчийн компаниудад 75 мянга орчим хүн бий. Төрийн алба төрийн бодлогыг бүх түвшинд ард иргэдэд хүргэж байх үндсэн үүргээ бүрэн төгс хэрэгжүүлдэг байх ёстой. “Шүүр “ажиллагааны хүрээнд бидэнд ирж байгаа мэдээллээр 6-8 мянган албан хаагчтай холбоотой асуудал байна. Өнгөрсөн хугацаанд Ковидын хууль хэрэгжээд энэ оны нэгдүгээр сараас зогссон. Үүний үр дүнгээр 2000 орчим албан хаагчдын, удирдах албан тушаалтны асуудал хөндөгдөж, өнөөдрийг хүртэл шийдэгдээд явж байна хуулиар томилогдсон албан хаагчид албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. 2023 оны улсын төсвийг Засгийн газраас өргөн барьж батлуулахдаа энэ оноос эхлэн тэтгэвэр авч байгаа хүн төсвөөс цалинжихгүй байх зохицуулалт хийсэн байдаг. Өнөөдрийн байдлаар 5000 орчим хүн тэтгэвэр аваад, цалинжиж байгаа. Тэгэхээр өнөөдрийн байдлаар шүүр ажиллагаа амжилттай хэрэгжиж байгаа мэдээлэл ирлээ. Бүх шатны удирдах албан тушаалтан өнөөдөртөө багтаж бүх мэдээллээ нэгтгээд Засгийн газрын хэрэг эрхлэх газарт мэдээлэл ирүүлэх ёстой” гэв.

       Уг ажлыг Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан тэргүүтэй улстөрчид эхлүүлж, байгаа нь хувь улстөрчийнхөө хувьд өөр дээрээ гал дуудах, олон дайсан бэлдэж байгаа амаргүй шийдвэр хэдий ч, ард түмний хувьд дэмтэй, ирээдүйд боловсон хүчнээ дэмжсэн чухал шийдвэр байлаа. Наанадаж, иргэдийн хувьд төрд итгэх итгэл үнэмшил нь сэргэж, залуу боловсон хүчнүүд танил талаар биш, мэдлэг ур чадвараараа өрсөлддөг, сурсан мэдсэнээ үнэлүүлэх боломж нээгдэнэ гэсэн үг. Өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд төрийн албаны мерит зарчим алдагдаж, жинхэнэ төрийн алба хаагч гэж хэн бэ, хэн байх ёстой вэ гэдэг ойлголт улам бүр алсарсаар байв.

Наанадаж, мэдлэг боловсролтой, туршлагатай залуус гаднын улсыг зорих болж, төрийн алба үнэгүйдээд байв.

      Үүний нөлөөгөөр мэдлэгтэй, боловсролтой, туршлагатай залуус, мэргэжилтнүүд мэргэжлээрээ ажиллаж чадахгүй, тэр чинээгээрээ бэлтгэгдсэн боловсон хүчнийхээ нөөц боломжийг ашиглаж чадахгүй гэх мэт олон эргэлзээтэй асуудлууд үүссэн. Наанадаж, мэдлэг боловсролтой, туршлагатай залуус гаднын улсыг зорих болж, төрийн алба үнэгүйдээд байв.

       Засгийн газраас олны шүүмжлэл дагуулсан, янз бүрийн нэршилтэй олон ажил санаачилж, эхлүүлсний нэг нь “Таван Ш” ажиллагаа. Хэдийгээр олны хэл аманд өртсөн, шүүмжлэл дагуулсан, улстөржсөн байж мэдэх ажлуудыг тэд эхлүүлсэн ч нэг талаараа өмнөх Засгийн газруудаас илүү зоригтой ажиллаж, улс төрд шинэчлэл хийх гэж зүтгэж байгаа нь иргэд итгэл үнэмшил бий болоход том түлхэц болж байна. Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй МАН-ын удирдагчид мөн ч их гал дуудаж төрийг цэвэрлэх нь дээ.


ТӨРИЙН АЛБЫГ ТӨРЛИЙН АЛБАНААС САЛГАХАД МӨН Ч ОЛОН ДАЙСАНТАЙ БОЛНО ДОО
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 6
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-08 06:51:22
    Кккк: Болж
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-07 23:03:00
    Zochin: Ter tseverlegdsen gd bgaa khymyys dund zygeer chadlaaraa ajlaa khiij udiig khyrsen khymyys ch bgaa shyy. Er n' ikhenkh n' khelmegdsen. Uursdiikhuu cgadvargyi doloogch, tsynkh barigch, akh dyy khamaatan sadan, ranil talaa chikhekh gej uchnuun olon khyniig khelmegdyylj bgaa shyy dee. Uursdiikh n' khuuli zurchsun shiidveriig bolokhgyi gj khelekheer orond n' utsan khyykheldeinyydee tavij bgd khichneen ikh khuuli zurchsun shiidveryyd gargaj idej uuj bgaa bilee dee.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-07 12:08:54
    Иргэн : Сүүлийн 7 жил та нар төр барьж байгаа. Та зуурсан жонхуу, баасан баас. Баасан баасаа цэвэрлэх нь...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-07 11:26:46
    Torin alban haagch: Oorsdoo l tsynh barigchidaa tomilj huuchin turshlagatai hymyysiig havchij baigaad haldag shd
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-07 09:21:27
    Иргэн: Ер нь бол эдний өөрсдийнх томилсон цагаан захиаг, хоосон толгойтнууд, луйварчид асар их байгаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-07 08:08:55
    Отгоо: Өөрсдөө өөрийн утсан хүүхэлдэйнүүдийг томилох гэж байгаа хүмүүс шүү дээ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188