Хоёр жилийн хугацаанд нэг Засгийн газрын гурван ч сайд солигдсон Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам сайдын тоогоороо рекорд эвдээд байна. Хамгийн сүүлд тус яамыг удирдсан Т.Аюурсайхан өөрийн хүсэлтээр суудлаа хүлээлгэн өгснөөр тус яамны сайдын суудалд горилогчдын цуваа дахиад л эхлэв.
Тэгвэл энэ удаад ХНХ-ын сайдад МАН-ын гишүүн Б.Тулгыг томилохоор тохироод байгаа гэнэ. Хуучин МАХН-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан түүнийг Н.Энхбаярын ойрын хүн гэдгээр нь олон нийт илүүтэй мэднэ. ХНХ-ын сайдад горилогч Б.Тулга сүүлийн үед Төрийн ордноос салахаа больсон нь ийм учиртай аж.
МАН ХНХ-ын сайдад эмэгтэй гишүүдээ “давхар дээлтэй” томилохоор нэлээд ярилцсан. Улмаар УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, М.Оюунчимэг нарын нэгийг томилно гэх таамаг байлаа. Олон нийт ч үүнд нэлээд шүүмжлэлтэй хандсан. Тиймээс түр уг асуудлыг хойшлуулаад байв. УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн хувьд “Намайг сайдын суудалд томилох талаар одоохондоо ярьсан зүйл алга. надад тийм санал ирээгүй байна. Санал ирвэл тэр үед нь бодож үзнэ” гэх тайлбар өгч байлаа. Харин Б.Саранчимэг өнөөдрийг хүртэл нэг ч тайлбар хийгээгүй байна.
УИХ-ын хаврын чуулганаар Нийгмийн даатгалын багц хуулийг хэлэлцүүлэх шаардлагатай тул салбарын сайдын нэн даруй томилж, уг асуудлыг хэлэлцэх асуудлын дараалалд оруулахын тулд Засгийн газраас ХНХ-ын сайдын томилгоог яаравчлахаар зэхэж эхэлсэн сурагтай. Энэ талаар УИХ дахь МАН-ын дарга Д.Тогтохсүрэн “Ирэх долоо хоногийн мягмар гараг буюу дөрөвдүгээр сарын 11-нд хуулийн хугацаа дуусаж байгаа. Түүнээс өмнө Засгийн газар, Ерөнхий сайд УИХ-д танилцуулж, ХНХ-ын сайдын томилгооны асуудлыг хуулийн хугацаанд нь шийднэ” гэх мэдээлэл өгсөн. Тиймээс Б.Тулгатыг дан дээлтэй сайдаар Л.Оюун-Эрдэнэ Засгийн газартаа багтаахаар шийдсэн гэнэ.
Ингэснээр МАН Н.Энхбаярт найр тавьж, сонгуулийн бэлтгэл ажилдаа орсон бололтой. Угтаа бол өнгөрсөн хугацаанд МАН, МАХН нэгдэж, нэлээд олон тохироо хийсэн. Үүний нэг нь Н.Энхбаярын талаас нэлээд хэдэн сайдад өөрсдийн хүмүүсээ оруулна гэх яриатай байсан гэдэг. Урьд нь Н.Энхбаяр Б.Тулгатыг БОАЖ-ын сайдад сойсон ч Л.Оюун-Эрдэнэ шинэ Үндсэн хуулийн төслийн асуудлаас болоод Н.Энхбаяртай тохирсон тохироогоо түр хойшлуулаад байсан гэдэг.
УИХ-ын сонгуульд МАН Н.Энхбаярт найр тавьж, нэлээд хэдэн мандатын тоо амлаад байгаа гэх нь ч бий. Угтаа бол Н.Энхбаярын бүлэглэл орон нутгийн сонгогчдын дунд нөлөөтэй хэвээрээ байгаа. Өнгөрсөн удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль МАН ялалт байгуулахад Н.Энхбаярын бүлэглэл чамгүй дэмжлэг үзүүлсэн гэх нь бий. Тиймээс Л.Оюун-Эрдэнэ намынхаа ах нартай нэлээд түнжин хагарсан, өөр дээрээ гал дуудсан ч, Н.Энхбаярын бүлэглэлтэй аль болох сайн харилцаатай байхаар шийдсэн бололтой.
МАН-аас Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдад мэдлэгтэй, туршлагатай, мэргэжлийн хүн томилно гэх амлалт өгөөд байгаа. Угтаа бол өнөөдөр Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд мэргэжлийн хүн томилох зайлшгүй шаардлага үүссэн нь үнэн. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдад томилогдоод сар хүрэхгүй хугацаанд сайдын суудлаа хүлээлгэж өгсөн УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “Нийгмийн эмзэг давхаргаас ч доогуур амьдралтай нийгмийн анхаарлаас холдсон олон өрх байна. Үүнийг салбарынхан “ул”-ныхан гэж нэрлэдэг юм байна” хэмээгээд сайдын суудлаасаа огцорсон.
Ухаандаа нийгмийн асуудалд салбар яам хариуцлагатай ажиллах, анхаарах асуудал байгааг сануулахдаа ёс зүйн алдаа гаргасан удаатай. Нийгмийн хамгийн эмзэг асуудлууд тус яаман дээр бодлого нь зангиддаг. Сүүлийн хэдэн сар салбарын сайд нь хэд хэдэн удаа солигдож, ёстой л буцах эхнэрт үнээ тугал нийлэх хамаагүй гэдэг шиг хамаг ажил нь ширээ дээрээ овоорчихсон байгаа гэх. Нэг талаараа манайд сайд солигдохоор дарга солигддог дарга ирж байж дараагийн ажил урагшилдаг бичигдээгүй хууль үйлчилж ирсэн. Тиймээс Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны ажлыг зангидах, зайлшгүй шаардлага үүсээд байгаа юм.
Б.Тулгатын хувьд Н.Энхбаярын хамгийн ойрын хүн гэдэг утгаараа хамгийн түрүүнд яриа тохироон дээр очих нь ойлгомжтой. МАН-ын 31 дэх удаагийн бага хуралдаанаар орон тооны Нарийн бичгийн даргын албанд багтаж чадсан ч, сайдын суудалд очно гэсэн тохироогоо анх хоёр нам нэгдэхэд л хийчихсэн гэдэг.
Түүний хувьд Н.Энхбаярыг Ерөнхий сайд байхаас нь л туслахыг нь хийж улс төрд хөл тавьсан бөгөөд МАХН-ын нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбыг АТГ-аас шалгаж эхлэх үеэр намынхаа генсекийн албыг хариуцаж авч байсан. Улмаар Боловсрол шинжлэх ухааны яам болон Байгаль орчин аялал жуулчлалын яаманд дэд сайдаар ажиллаж байсан нэгэн. Харин Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд бодлого зангидах хэмжээний туршлагатай нэгэн мөн үү гэдэг дээр нэлээд маргаатай байгаа.
Түүнчлэн Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайдад горилогч олон гишүүдээс крандуулж сонгогдож байгаа учраас үүрэг хариуцлага ч нэмэгдэх нь. Ямартай ч Б.Тулгатыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдад томилбол Л.Оюун-Эрдэнэ Н.Энхбаярт найр тавьж, сонгуульд хамтарч гар нийлж ажиллах нь тодорхой болох нь.
| МАН ХНХ-ЫН САЙДАД Б.ТУЛГЫГ ТОМИЛЖ, Н.ЭНХБАЯРТ ТАЛ ЗАСНА |
|
СҮҮЛИЙН ЗУРГААН ЗАСГИЙН ГАЗАРТ ДАВХАРДСАН ТООГООР 221 САЙД АЖИЛЛАЖЭЭ
2026-04-02 07:00:00
Э.МӨНХЛЭЙ: “IDOL KIDS INTERNATIONAL FASHION SHOW”-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ, "BEST COSTUME", "2ND RUNNER-UP MODEL"-ООР ШАЛГАРЛАА
2026-04-02 07:00:00
ХҮНДИЙН ӨРГӨЛТИЙН ЗӨӨЛӨН ХҮЧ
2026-04-02 07:00:00
ХҮН НАМ: Шинээр байгуулагдах Засгийн газартай хамтрах эсэх шийдвэр гараагүй байна
2026-04-01 18:57:05
Г.ЛУВСАНЖАМЦ: НАДАД ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ, АЖИЛЛАХ САНАЛ ИРЭЭГҮЙ
2026-04-01 18:51:53
2026-04-01 17:00:00
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
2026-04-01 16:28:53
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
2026-04-01 16:18:09
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |