Хаврын улс төр ид халуурч байна даа. Тэр дундаа МАН-ынхан хоорондоо дайн зарлаад амь наана, там цаана сандралдаж байх. Намын дарга нь “Авлигатай тэмцэнэ” гэж зарласнаас хойш улс төрд том дайн эхэлж, унтаа байсан фракцууд сэрж эхэллээ.
Үндсэндээ Л.Оюун-Эрдэнэ МАН-ын дарга болсон даруйдаа Их хуал дээрээ “Манай нам авлига, албан тушаалын элдэв хэрэгт орооцолдсон гишүүдээ намаасаа хөөх хүртэл арга хэмжээ авч, цэвэрлэнэ. Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэнтэй хэзээ ч эвлэрэхгүй” хэмээн мэдэгдэж байсан нь биеллээ олж байгаа бололтой. Үнэхээр Ерөнхий сайд хэлсэндээ хүрч, намын хулгайч гишүүдээсээ салах гэж байгаа бол мөн ч олон гишүүнээ явуулах нь дээ. Хамгийн сүүлд гэхэд л Хөгжлийн банкны хэргээр гурван ч гишүүн яллагдагчаар татагдан шалгуулж байна.
Нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон гишүүдээ Л.Оюун-Эрдэнэ зоригтой явуулахаар шийдэж, намынхантайгаа дайн зарлаж эхлээд байна. Өчигдөрхөн хоёр гишүүнээ парламентын танхимаас явуулах гэж хаалттай хаалганы цаана хачин дуулиантай улс төр өрнөсөн гэх.
Тэр дундаа МАН-ын гишүүд “Хоёр гишүүнээ авч үлдэнэ, үлдэхгүй” гээд хоёр хуваагдчихаад ид үзэлцсэн сурагтай. Тэр байтугай, нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон гишүүдээ бүгдийг нь авч үлдэхийн даваан дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганы хуралдаан руу орж, нэг гишүүнийхээ бүрэн эрхийг түдгэлзүүлж, нөгөөг нь авч гарлаа. Ингээд нүүрсний хулгайн хэрэгт зохион байгуулалттай бүлэг үүсгэсэн, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр яллагдагчаар татагдан шалгуулж байгаа Т.Аюурсайханы бүрэн эрхийг түдгэлзүүлж, үндэслэлгүй хөрөнгөжсөн, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгуулж байгаа Н.Наранбаатарыг авч үлдлээ.
Ардчилсан намын гишүүн Д.Бат-Эрдэнийг онилсны хажуугаар Т.Аюурсайханыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлсэн нь МАН-ынхны хувьд том ахлам байлаа даа. “Дээлээ давхар”-лаад удаагүй түүнийг хэдхэн цагийн дотор л төрийн түшээдийнх нь суудлаас сугалж орхилоо. Гэвч МАН-ын нүүрсний хулгайн дайн ингээд дуусчихгүй. Тэдний араас дор хаяж хоёр гишүүнийг яллагдагчаар татан шалгаж байгаа бол нэр холбогдсон гишүүд ч хэд хэд байгаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ш.Раднаасэд нарыг нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан яллагдагчаар татан шалгаж эхэлсэн гэдгийг хуулийн байгууллага албан ёсоор мэдэгдсэн. Тэднийг ч нэг нэгээр нь сугалан явуулах ажилдаа намын дарга ханцуй шамлан, зоригтой орсон гэдгээ энэ удаагийн үйлдлээрээ хангалттай сайн сануулаад авав.
УИХ-аар тун удахгүй нүүрсний хулгайн хэргийн асуудлаарх нийтийн сонсголыг зохион байгуулна. Хөгжлийн банкны асуудлаарх нийтийн сонсголоор мөн ч олон баримтууд гарч ирж, эрх баригч намынхнаас зугтах нь зугтаж, тайлбар өгсөн нэг нь дэнтэй дунтай давж гарсан. Тэгвэл нүүрсний хулгайн хэргийн сонсголд МАН-ын олонх нь дуудагдах нь дээ. Тэр дундаа одоогийн Их хуралд сууж байгаа гишүүдийн дийлэнх нь энд нэр холбогдсон. МАН үнэхээр л авлигатай тэмцэж, хулгайчдаасаа салах гэж байгаа бол нийтийн сонсголоо нэр төртэй гүйцэтгэх хүндхэн даалгавар дээр ирээд байна.
Түүгээр ч зогсохгүй нүүрсний хулгайн мөнгөөр 2020 оны сонгуулийг санхүүжүүлсэн байж болзошгүй гэх мэдээлэл ч олны дунд бий. Хэрэв зээ энэ асуудал үнэн бол нүүрсний хулгайн хэргээр шүгэл үлээсэн Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй том дайн эхлүүлсэн гэсэн үг.
МАН-ын хагарал сүүлийн үед нүүрсний хулгайн хэрэг гэлтгүй асуудлууд дээр илэрч байна даа. Тухайлбал, Богдхан уулан дахь газрын наймааны асуудлаар хотын фракцынхан хагаралдаад эхэлсэн. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн С.Амарсайхан нар тусгай хамгаалалттай газар нутгийг хэн нь зарж, хэн нь бэлэглэсэн бэ, гэдэг дээрээ маргаж түүнийхээ хэрээр нэлээд олон баримтууд ч задарлаа. Тэр байтугай хоморгод нь БОАЖЯ өртөж, сайд нь Төрийн нарийн бичгийн даргаа ч явуулж орхисон. Хамгийн гол нь тэд ингэж маргах болсон шалтгаан нь нийслэлийн МАН-ыг хэн удирдах вэ гээд ана мана, ач тач үзэлцэж байгаа гэлцэнэ. Энэ талаар С.Амарсайхан "Номхон морийг ноолоход амар гэдэг шиг над руу дайрч байна. Намайг гүтгэсэн хүмүүсийг хуулийн байгууллагад өгсөн. Ажлаа хийж чадахгүй, ам, ажил нь зөрж байгаа Хотын Тамгын газар, хотын удирдлагуудтай наад асуудлаа ярь” хэмээн мэдэгдсэн удаатай.
Эндээс харахад эрх баригч намынхан дээр дооргүй суудлаа олохгүй толхилцож, эрх мэдлийн төлөөх өрсөлдөөн эд өрнөж байна.
| МАН БУТРАХ ХАВРЫН УЛС ТӨР |
|
“Хүлээх зуур тохиох амьдрал” ба Вислава Шимборска
2026-09-10 16:43:28
Ойрх Дорнодын дайн хурцдаж, Иран АНУ-ын холбоотнуудын эсрэг хүчтэй хариу цохилт үзүүллээ
2026-09-10 16:37:08
Б.ОЮУНСАНАА: Хуш модны самар 40 хувиас бага гарцтай байгаа учир түүхгүйгээр зэрлэг амьтаддаа үлдээх шаардлагатай
2026-09-10 16:14:54
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-10 15:44:52
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан Интерполын Ерөнхийлөгчтэй уулзлаа
2026-09-10 15:29:55
СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ АНГИОГРАФИЙН АППАРАТТАЙ БОЛЖЭЭ
2026-09-10 15:01:58
АН-ААС ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ АТГ-Т ШАЛГУУЛАХААР БОЛЖЭЭ
2026-09-10 13:13:10
Наймдугаар сарын и-баримтын сугалааг энэ сарын 16-нд явуулна
2026-09-10 13:11:39
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусна
2026-09-10 13:02:25
УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭЖ, ЦЭЦЭГ ӨРГӨЖЭЭ
2026-09-10 12:54:27
БҮТЦИЙН НЭГЖИЙН ДАРГА, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДСЭН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-09-10 12:05:42
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ӨРСӨЛДӨӨНӨӨС Г.ЗАНДАНШАТАР, Н.АЛТАНХУЯГ НАР ХАСАГДЖЭЭ
2026-09-09 10:45:05
ЭРГЭЛТИЙН ЭРХЭМ УНШИГЧ ТАНД ЗУРГААН ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-09-09 10:35:16
ТАНИЛЦ: ТЭРБУМЫН БАЙРААР ЖИГДЭРЧ, “ЛАНД-200”-ГААР ИЖИЛССЭН “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТОЛГОЙ БАЯН ДАРГА НАР
2026-09-09 09:00:28
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-09 08:00:00
НҮҮРСНИЙ “НУУЦ” НОЁНТОН Ж.ГАНБААТАР ХОТЫН А ЗЭРЭГЛЭЛИЙН ГАЗРУУДАД ЭЗЭН СУУСАН БАРИМТ
2026-09-09 07:00:00
ДОМОГ БОЛЖ МӨНХӨРСӨН Ц.ДОРЖСҮРЭНГИЙН ХЭЭР МОРИНЫ НЭГЭН ТҮҮХ
2026-09-09 07:00:00
Б.ОРХОНБАЯРЫН ААВ Н.БАЯРСАЙХАН: ХҮҮ МИНЬ АРД ТҮМНИЙ АМНЫ БИЛГЭЭР УЛСЫН АВАРГА БОЛЖ, ОЛОН САЙХАН БАРИЛДААНААРАА ҮЗЭГЧ ТҮМНЭЭ БАЯСГААСАЙ ГЭЖ ХҮСДЭГ
2026-09-09 07:00:00
ТАЛЫН МОНГОЛООС ДЭЛХИЙД ЦУУРАЙТСАН Э.АМАРТҮВШИН
2026-09-09 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |