• Өнөөдөр 2024-05-15

УИХ-ЫН ГИШҮҮН М.ОЮУНЧИМЭГИЙН ОВЛИГОГҮЙ УЛС ТӨР

2023-03-23,   1429

      Сайдын суудал сулрахаар л дарга нарыг дагаад гүйчихдэг гишүүнээр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нэрлэгддэг. Хаана ямар л сул орон тоо гарна түүнд нь М.Оюунчимэгийн нэр хадаатай байх нь сүүлийн үед улам эрчимжлээ.
 
      Түүнд орохгүй салбар, дэвшихгүй сайдын суудал гэж бараг байхгүй. Гэвч дарга нараасаа дэмжлэг авч ч чадахгүй өнөөдрийг хүртэл олби оготно шиг нааш цааш гүйсээр байх. Энэ удаагийн бүрэн эрхийнхээ хугацаанд “давхар дээл” өмчих санаатай мөн ч их гүйж байна даа М.Оюунчимэг гишүүн. Гэвч түүнд намынхаа дарга нарын итгэлийг олж чадаагүй юм уу, Байнгын хорооны даргаас хэтрэхгүй өнөөдрийг хүргэлээ. 
 

     Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт ХНХ-ын сайд тогтохоо болоод удаж байна. Хамгийн сүүлд Т.Аюурсайханыг тус салбарт сайдаар томилсон ч нүүрсний хулгайн хэрэгт холбогдоод сайдын суудлаа хүлээлгэж өгөхөд бэлэн болчихоод байна. Сайд тогтоохоо больсон тус салбарт шантралгүй горилж байгаа олны нэг нь яах аргагүй М.Оюунчимэг. Удахгүй сулрах ХНХ-ын сайдад ч тэр горилж л суугаа гэх.

 
      Сүүлд Байнгын хорооны даргаас УИХ дахь намын бүлгийнхээ дэд дарга болж, Х.Булган оронд томилогдсон ч дэд даргын суудлаа голоод эхэлсэн сурагтай. М.Оюунчимэг гишүүний олонд таалагдах гэж хичээж байгаа нь олон ч удаагүй мэдрэмжгүй мэдээллээс нь илэрхий болж байна даа. 
 
       Их хуралд орж ирсэн даруйдаа л иргэдээс багагүй банг хүртсэн тэрбээр долоон жил Их хуралд суусан ч бүрэн төлөвшиж амжаагүй л явна. Утааны асуудал ярих гэж байгаад “Зайсанд хүртэл утаа үнэртдэг болчихлоо” гэж ихрэх сэн нь иргэдийн дургүйцлийг хүргэсэн. Тэгвэл өчигдөрхөн Байнгын хорооны хуралдаан дээр сүлжээ дэлгүүрүүдийг шүүмжлэх гэж байгаад хэлсэн үгэндээ өөрөө ороогдож байгаа харагдсан. Тэрбээр “Сүүлийн үед "CU", "GS25" гэсэн хоёр дэлгүүр хүнсний дэлгүүр ажиллуулдаг хүмүүсийг үүдээ барихад хүргэж байна. Энд шударга өрсөлдөөн байна уу. Үүнийг анхаарах хэрэгтэй байна” хэмээсэн. Үндсэндээ “Хууль баталж, бодлого тодорхойлох ёстой УИХ-ын гишүүн Байнгын хорооны хуралдаан дээр ингэж ярьсан нь төрийн түшээдэд дэндүү жижигдэж байна” хэмээн олон нийт дургүйцлээ илэрхийлээд буй. 
 
     УИХ-ын гишүүн М.Оюунчимэг төрийн түшээд болсноосоо хойш төрийн албыг төрлийн алба болгож, төрд ургийн мод цэцэглүүлж эхэлсэн баримтууд ч бий. Олны хамгийн сайн мэдэх нь Ковидын хууль далимдуулж, өөрийн хүү Б.Энхмөрөнг ЭМДЕГ-ын Худалдан авалт, гэрээлэлтийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилуулсан удаатай.
 
     Тэгвэл түүний төрийн албаны томилгоо дан ганц хүүгээрээ тогтохгүй. Тэрбээр төрийн түшээдийн суудалд очсон даруйдаа төрөл саднаа төрийн алба руу чамгүй татсан байдаг. Тухайлбал, М.Оюунчимэгийн төрсөн эгч М.Нармандахын хүү Л.Эрхэмзаяа нь “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Дэд бүтэц, тээвэр, логистикийн газрын даргаар томилогдсон. Дараа нь “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Тээвэр, логистикийн албаны даргаар ажиллах болсон. Мөн “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн “А6-20” судалгааны төвийн Эрчим хүч, цахилгаан станц хариуцсан зөвлөх гэх давхар статустай ажээ. Харин М.Оюунчимэгийн төрсөн эгч М.Нармандахын охин Л.Энхзаяа 2019 онд Монгол банкны Хянан шалгагчаар томилогдсон. М.Оюунчимэгийн төрсөн ах Мөнхөөгийн Эрдэнэдалай нь 2016 оны УИХ-ын сонгуулиас гурван сарын дараа буюу есдүгээр сарын 14-нд “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Техникийн хяналтын хэлтсийн даргаар томилогдсон. Түүнчлэн төрсөн дүү Мөнхөөгийн Батбилэг 2017 оны нэгдүгээр сарын 19-нд Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын Салбарын эрхлэгчээр томилогдсон.
 
      Дараа нь 2021 оны долдугаар сарын 9-нд Замын-Үүд дэх гаалийн газарт Улсын ахлах байцаагчаар томилогджээ. М.Оюунчимэгийн төрсөн эгч Мөнхөөгийн Цэцгээ 2016 оны арванхоёрдугаар сарын 9-нд Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн даргаар томилогдсон.  М.Оюунчимэгийн төрсөн ах М.Эрдэнэдалайн хүү Э.Алтанбагана нь 2016 оны арванхоёрдугаар сарын 19-нөөс хойш Харилцаа, холбооны зохицуулах хорооны гишүүнээр ажиллаж байгаа. Ийн эрх мэдэл албан тушаалаа хамгийн овжиноор ашиглаж, хамаатан саднуудаа төрд татсан гишүүнээр М.Оюунчимэг нэрлэгдэх нь.
Түүгээр ч зогсохгүй гишүүн болсноосоо хойш ХОМ-ын мэдүүлэг нь огцом өсөж, хөрөнгөжсөн гишүүнээр тодорч, олны анхааралд өртөж байлаа.
 
       Тэрбээр 2016 онд гишүүн болж байхдаа 14 сая төгрөгийн орлого олдог байсан бол гишүүн болсны дараа буюу 2016 онд АТГ-т мэдүүлсэн жилийн нийт орлого нь 156 сая төгрөг болж өссөн байна. Улмаар 2017, 2018 оны мэдүүлэгт жилийн орлого нь эргээд огцом буурч, 22 сая төгрөг болтлоо буурсан. 
 
     Харин гэр бүлийн гишүүдийнх нь орлого тасралтгүй өссөн гэж мэдүүлж байлаа. Тухайлбал, 2015 онд 30 сая байсан бол 2016 онд 70, 2017 онд бүр 357, 2018 онд 461 сая болтлоо өссөн байна. Тэрбээр хадгаламжиндаа 541 сая төгрөгтэй хэмээн 2018 онд ХОМ-тэй мэдүүлсэн. Ингээд УИХ-ын Ёс зүйн хороогоор ХОМ нь огцом өссөн гишүүн хэмээн  шалгуулсан гурван гишүүний нэг болж байв. Сэтгүүлчийн карьераа гишүүн болтол өсгөсөн түүний факт үүгээр зогсохгүй. Тэрбээр ЖДҮХС-аас зээл авсан 49 гишүүний нэгээр нэрлэгдэж байлаа. 
 
     Тодруулбал, ЖДҮХС-аас "Бест авто тюнинг” ХХК 500 сая төгрөгийн санхүүжилт авсан байдаг. Улмаар тус компанийн захирал н.Мягмарцэрэн нь өөрийн харилцах дансандаа зээлээс авсан мөнгөө авч, 2018 оны есдүгээр сарын 28-нд гишүүн Оюунчимэгийн нөхөр болох Баярсайханы харилцах Голомт данс руу 150 сая төгрөг шилжүүлсэн баримт дэлгэгдэж байв.
 
    Харин энэ талаараа тэрбээр “Миний хөрөнгө орлогын мэдүүлэг дээр ганцхан компани байдаг. Гэхдээ энэ нь миний нөхрийн эрхэлдэг компани. Тухайн компани ЖДҮХС-аас зээл аваагүй. Миний нэрийг сэвтүүлэх юм хийгээд байна. Чанга дуугарч, зарим зүйлд шаардлага тавьж байгаа болохоор ямар нэг зүйлтэй холбочих гэсэн зүйл их явж байна. Нөгөөтэйгүүр ЖДҮ-ээр далимдуулж том луйварыг хаах гэсэн зүйл яваад байна. Энэ асуудлыг шүүх цагдаагаар шалгуулна” гэх тайлбарыг өгч байлаа.
 
      Чингэлтэй дүүргээс хоёр удаа сонгогдсон М.Оюунчимэгтэй холбоотой баримтууд ийн үргэлжилнэ. Тэрбээр сайдын суудал очих хүртлээ төрийн түшээдээс буухгүй гэх зорилго тавьчихаад олны анхаарлыг татах гэж хичээж байгаа гэх цуу яриа ч олны дунд бий.
 

УИХ-ЫН ГИШҮҮН М.ОЮУНЧИМЭГИЙН ОВЛИГОГҮЙ УЛС ТӨР
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 7
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-23 16:18:51
    Иргэн: 2024 онд Чингэлтэй дүүргийнхэн энэ тэнэгийгээ битгий дахиж сонгоорой, тийм хайртай юм бол хорооны дарга,марга гээд өөр ажилд оруул л даа,энэ болрцогийгоо
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-23 16:11:21
    zochin: bas neg boon schunalt ymarch ich ach duustei um eh ******** uzegd !!! bugd l toriin alband schurgalj il dald ulsiin mongo saadag biz .Oyuunchimegt uls toriin ymarch medleg gej er baichgui , gudamjnii yriaatai erguu schuudee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-23 16:11:21
    zochin: bas neg boon schunalt ymarch ich ach duustei um eh ******** uzegd !!! bugd l toriin alband schurgalj il dald ulsiin mongo saadag biz .Oyuunchimegt uls toriin ymarch medleg gej er baichgui , gudamjnii yriaatai erguu schuudee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-23 10:12:29
    000: Энэ авгай энд сууж байгаагаа тэнгэрийн хишиг бодмоор.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-23 08:58:21
    Zochin: Мэдлэггүй, мэдрэмжгүй иймэрхүү тэнэг хүмүүсээр дүүрч дээ Улсын Их Хурал маань.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-23 08:16:09
    Зочин: Энэ үгэлээ авгай байн байн яншаад ярьж байгаа нь гал тогооны хэрүүлээс цаашгүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-23 07:53:20
    сагил: бүү үзэгд! базарваань хумпад!
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188