“Шүлс”-тэй шүглийг үлээнэ гэж яавч байхгүй. Үлээлээ гэхэд дуу гарч, үүргээ гүйцэтгэх нь юу л бол. Сүүлийн үед Засгийн газар, УИХ-ын гишүүд шүгэл үлээгч болох гэж их л зүтгэдэг боллоо. Харамсалтай нь, тэдний шүгэл “шүлсээр” дүүрч, сонсогдох хэмжээндээ хүрэхгүй л байна даа. Л.Оюун-Эрдэнэ сайд “Таван Ш” ажиллагаа эхлүүлэхээ мэдэгдсэний нэг нь “Шүгэл” ажиллагаа. Засгийн газрын шүгэл хэр хүчтэй дуугарах бол гэх хүлээлт олны дунд хүлээлттэй байгаа. Одоохондоо “шүглийн дууг” сонсон хүн алга. Тэгвэл Засгийн газрын араас УИХ-ын гишүүд шүгэл үлээж эхэлснээ мэдэгдэж эхэллээ. Тэр дундаа УИХ-д цөөнхийг төлөөлдөг эмэгтэй гишүүд шүгэл үлээгч болсон гэнэ.

Том цаасан дээр шүглийн зураг хэвлүүлж, “Намайг үлээ” гэх үгнүүд тойруулан бичсэн тас атгасан гишүүд өчигдөр өдөржин цахим орчинд давлагаа үүсгэж, өөрсдийгөө шүгэл үлээгч болгох гэж хэрэндээ л хичээж байгаа харагдана лээ. Тодруулбал, өчигдөр НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн санаачилгаар "ШҮГЭЛ" төсөл Баянзүрх дүүргээс эхлэн хэрэгжиж байгаа талаарх мэдээлэл гарч, УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, Х.Булгантуяа нарын “шүгэл”-тэй зургаа нийтэлсэн байв. Угтаа бол тэд хүүхдийн хүчирхийллийн эсрэг шүгэл үлээх санаачилга гаргаж байгаа нь энэ юм байна.
Ёстой л ниргэсэн хойно нь хашхирав гэгч болж байна даа. Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийг аль өнгөрсөн удаагийн парламентын үед ярьж байсан ч өнөөдрийг хүртэл биеллээ олоогүй байна. Хүүхдийн эрхийг хамгаалах эрх зүйн орчин хангалттай бүрдээгүйн улмаас хэчнээн ч хүүхэд хүчирхийлэлд өртөж, амь нас эрүүл мэндээрээ хохирсоор байгаа юм.
Уг нь 13 эмэгтэй гишүүн нам харгалзахгүй хамтран ажиллана гээд эмэгтэй гишүүдийн бүлэг байгуулж, сүржин хэвлэлийн хурал зарлаж, олонд өөрсдийгөө сурталчилж байсан удаатай.
Гэвч өнгөрсөн хугацаанд хүний эрх, хүүхдийн эрхийн талаар хамгийн түрүүнд дуугарах ёстой эмэгтэй гишүүд нүдэн балай чихэн дүлий явсаар ирсэн нь нууц биш юм. Тэдний байгуулсан лобби бүлэг энэ бидний хүүхэд эмэгтэйчүүдийг хамгаалахад чиглэсэн хуулийн төсөл, эрх зүйн асуудал шүү гэж танилцуулсан зүйл лав өнөөдрийг хүртэл байхгүй л байна. Энэ хугацаанд цэцэг цэврүү шиг насан дээрээ, дэгж дэрвэж явсан охид хэрцгий этгээдүүдийн хүчирхийлэлд өртөж, харгисаар балмад үйлдлийнх нь золиос болсоор буй. Хүүхдиийн хүчирхийлэлтэй холбоотой сэтгэл сэртхийлгэм хэргүүд олон гарч байна.
.jpg)
Эргэн сануулахад 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа бүрдсэн парламентын байгуулагдсаны дараахан есөн настай охин хойт эцгийнхээ гарт харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарч байлаа. Тодруулбал, 2020 оны есдүгээр сард Баянзүрх дүүргийн XXII хорооны нутаг дэвсгэрт байх гэртээ хойд эцэг М.Б зодуулж ухаан алдсан ч ухаан орсныхоо дараа өөрөө Яаралтай түргэн тусламж дуудаж, эмнэлэгт хүргэгдэж ирээд амьсгал хураасан байдаг. Талийгаач охин хөгжлийн бэрхшээлтэй 12 настай эгч, тулгар биетэй ээж, хоёр настай дүү, хойт эцгийнхээ хамт амьдардаг байсан юм. Түүнийг хойд эцэг М.Б нь удаа дараа зоддог байсан нь хэрэг шалгах явцад тогтоосон байдаг. Үүнийг нь ар гэрийнхэн нь мэддэг байсан ч ямар нэгэн арга хэмжээ авч байгаагүй бөгөөд хойт эцэг охиныг зоддог байсан гэдгээ анхны мэдүүлгээрээ хүлээн зөвшөөрсөн байдаг.
Мөн 2021 онд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагч охиныг нутгийн залуу айлган сүрдүүлж, дотуур байрнаас дагуулан гараад буудаж хөнөөсөн харамсалтай хэрэг гарч байв.
Хэргийг эргэн сануулбал, 17 настай сурагч охиныг нутгийн залуу, 23 настай Б үерхэхийг удаа дараа шаардаж, гуйж байсан гэдэг. Улмаар охин залуутай үерхэхийг зөвшөөрөөгүй тул айлган сүрдүүлж, дотуур байрнаас нь дагуулан гараад хүнгүй газар буудаж хөнөөн, амиа хорлосон талаар бид мэдээлж байв. Тэднийг олон хоног эрж хайсны эцэст харамсалтай нь хоёул амиа алдсан байхад нь олсон байдаг. Талийгаач залуу алга болохынхоо өмнөх өдөр охинтой аж ахуйн хашаанд уулзаж, дарамталсан байж болзошгүй гэх мэдээллийг эх сурвалжууд өгч байсан. Тус хашаанд тэднийг уулзаж байхад охины анги удирдсан багш, байрны багш харж, ирж уулзсан гэдэг. Ангийн багш нь охиныг дотуур байрны гадаа буулгаж, утсыг нь хурааж аваад оруулсан. Байрны багш нь жижүүртээ хүлээлгэж өгөөд гэртээ харьсан. Охиныг 21:00 цагийн үед ангийнх нь найз буюу талийгаач Б-ийн дүү дотуур байрнаас гаргаж өгсөн. Байрны жижүүр эрэгтэй алга болсныг нь нэг өдрийн дараа мэдэж, ар гэрийнхэнд нь хэл хүргэсэн байдаг. Эрлийн ажиллагааг 10 хоног үргэлжлүүлж, эцэст нь О-г талийгаач Б-ийн цогцостой хамт уулнаас олсон юм.
Эрлийн хугацаанд сум, сургуулийн удирдлагууд хайхрамжгүй хандаж, охиныг нь хайр дурлалдаа шатаж, эр дагаж явсан мэтээр тоомжиргүй хандаж, цаг хугацаа алдсан хэмээн ар гэрийнхэн нь гомдолтой байгаагаа илэрхийлсэн. Харамсалтай нь, өнөөдрийг хүртэл хэрэгт холбогдуулан хариуцлага хүлээсэн хүн байхгүй байна.
Түүнчлэн энэ онд Ховд аймгийн Жаргалант суманд 15 настай охин бусдад зодуулж, улмаар толгойд авсан шарх нь хүндэрсний улмаас нас барсан харамсалтай хэрэг гарч байлаа. Тухайн үед охиныг үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн байж болзошгүй хэмээн үзэж байсан ч талийгаачийн нагац эгч зодож, амиа алдахад хүрсэн байж болзошгүй талаар хууль хяналтын байгууллага мэдээлж байсан.
Саяхан гурван настай хүүг ээжийнх нь хамтран амьдрагч гэгч эрэгтэй зодож, олон өдөр эмнэлгийн тусламж үзүүлэлгүй хэргийг нуун дарагдуулсны улмаас хүүгийн биеийн байдал хүндэрч, өнөөдрийг хүртэл ухаангүй байгаа юм. Улмаар хүүг хүчиндсэн байж ч болзошгүй талаар эх сурвалжууд мэдээлээд байгаа.
Баян-Өлгийн аймагт гэрээсээ гараад 27 хоног сураггүй алга болсон 17 настай охиныг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж, өнгөрсөн амралтын өдрүүдэд амиа алдсан байхад нь олсон харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал, 17 настай охиныг Иргэн А хүчирхийлж, улмаар амийг хохироон хэргээ нуун далдлах зорилготой цогцсыг шуудайд хийж нуусан байхад нь илрүүлсэн талаар цагдаагийн байгууллага мэдээлээд буй.

Энэ мэтчилэн сонсоход ч бэрх, нийгмийг сэрт хийлгэм аймшигт хэргийн золиос нь хүүхдүүд болж, эрх зөрчигдөж, эрүүл мэнд, амь насаараа хохирсоор байхад нүдэн балай, чихэн дүлий төртэй байна өнөөдөр бид. Угтаа бол хууль эрх зүйн орчинг нь хангалттай бүрдүүлж, хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилсан сэргийлэх арга хэмжээ авах ёстой гишүүд үүргээ гүйцэтгэхгүй тэр байтугай хүүхдийн хүчирхийллийн асуудлаар сурталчилгаа хийхээс наагуур явна. Тэр тусмаа эх хүний сэтгэлээр хандаж, хүний эрхийн хамгийн өндөр мэдрэмжтэй байх ёстой эмэгтэй гишүүд хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлд дорвитой ажил хийхгүй байна. Шүгэл үлээгч болох гэж уриа лоозон барьж гүйхийн оронд хүүхдийн эрхийг хамгаалсан эрх зүйн орчинг бүрүүлээч ээ, эрхэм УИХ-ын гишүүд ээ.
| ШҮГЭЛ ҮЛЭЭГСДИЙН ШҮГЭЛ “ШҮЛС”-ТЭЙ БАЙНА |
|
О.Уранбаяр “Токио-2025 Гранд слам”-аас хүрэл медаль хүртлээ
2025-12-07 17:04:20
О.Уранбаяр “Токио-2025 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2025-12-07 15:26:04
Мал, тэжээвэр амьтдын тооллого эхэллээ
2025-12-07 13:22:53
О.Уранбаяр, Л.Анхзаяа нар хэсгийн аваргын төлөө барилдана
2025-12-07 10:42:34
ШИНЭ ЖИЛИЙН ГОЁЛЫН ДААШИНЗ 69 МЯНГААС, НҮҮР БУДАЛТ, ҮС ЗАСАЛТ БАГЦААРАА 150 МЯНГАН ТӨГРӨГӨӨС ЭХЭЛЖ БАЙНА
2025-12-07 09:02:28
“Moon Dance” хамтлаг стандарт бүжгийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-12-07 09:00:17
ЖҮДО БӨХИЙН “ТОКИО-2025 ГРАНД СЛАМ” ӨНӨӨДӨР ӨНДӨРЛӨНӨ
2025-12-07 08:20:00
Я.Батжаргал пауэрлифтингийн Азийн аварга боллоо
2025-12-07 07:10:00
Э.Адьяатөмөр пауэрлифтингийн Азийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2025-12-07 07:00:00
АРДЫН НАМААС "ГОЛОГДОГСОД" ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИАР НАМЫНХАА ЭСРЭГ АЖИЛЛАДАГ ХАР ТҮҮХЭЭ ДАВТАХ УУ
2025-12-07 07:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-07 07:00:00
АВЛИГА АВЧ БАЙГААД АТГ-ЫНХАНД БАРИГДСАН ТАТВАРЫН БАЙЦААГЧ А.БАДАМ 10 ОРОН СУУЦ, ХОЁР СПОРТ ЦОГЦОЛБОР НУУСАН БАЙЖЭЭ
2025-12-07 07:00:00
26 ЖИЛ ХҮЛЭЭГДСЭН ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ УИХ-ЫН БОСГО ДАВАХ УУ
2025-12-07 07:00:00
М.БАТ-ЭРДЭНЭ: ТРАУМА КИНОНЫ ХҮСЛЭНГИЙН ДҮР ГЭР БҮЛИЙН САЛАЛТ ХҮҮХДЭД ХЭРХЭН ХҮНД НӨЛӨӨЛДГИЙГ ХАРУУЛНА
2025-12-07 07:00:00
Уур амьсгалд тэсвэртэй эрүүл мэндийн салбарын шилжилт хийнэ
2025-12-06 16:51:07
Э.Цэндбаатар дэлхийн аваргын эхний тулаанаа хийнэ
2025-12-06 14:40:11
Б.Энх-Оргил “One Championship” холбооны 66 кг-ын жингийн аварга боллоо
2025-12-06 13:29:04
Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
2025-12-06 13:18:45
Ж.Анударь “Токио-2025 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2025-12-06 13:14:22
Даваа гарагаас дунд ангийнхан цахимаар, бага ангийнхан танхимаар хичээллэнэ
2025-12-06 12:26:21
Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
2025-12-06 11:36:26
ЭМДЕГ-ын 1800-1363 лавлах утсанд өдөрт 500-600 дуудлага хүлээн авч байна
2025-12-06 11:13:54
МИНЖИЙН ХАНГАЙН ХӨВЧ ТАЙГААС...
2025-12-06 08:00:00
ХВАСА: “GOOD GOODBYE” ДУУГААРАА ЗӨВХӨН ХВАСА БИШ, ДОТООД ЕРТӨНЦИЙНХӨӨ АН ХЕЖИНИЙГ ХАРУУЛЖ БАЙГАА ЮМ
2025-12-06 07:41:38
ЖҮДО БӨХИЙН “ТОКИО-2025 ГРАН СЛАМ” ӨНӨӨДӨР ЭХЭЛНЭ
2025-12-06 07:10:00
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аян сургалт боллоо
2025-12-06 07:04:00
Э.АМИРЛАН: "ХАДАМ ЭЭЖ" КИНОНЫ ЭМЭЭТЭЙ ХЭСГИЙН ЗУРАГ АВАЛТ БҮР ДЭЭР ӨӨРИЙНХӨӨ ЭМЭЭГ САНАЖ, ОЛОН ЗҮЙЛ ХИЙЖ ӨГӨХИЙГ ХҮССЭН
2025-12-06 07:00:00
“ДОРНОДШИМ АГРО” ХХК-ИЙН ЗАХИРАЛ Ц.ЦЭВЭЛМАА, Ц.ИЧИНХОРЛОО НАР БНХАУ-ААС АГРОНОМИЧ АВЧИРЧ, СҮХБААТАР АЙМАГТ ХАЛУУН ТОГООНЫ АМТЛАГЧ НЭРЭЭР ХАР ТАМХИНЫ УРГАМАЛ ТАРЬЖЭЭ
2025-12-06 07:00:00
ЗАСГИЙН САЙД НАР ДӨРӨВ “ХУВААГДАЖ”, Г.ЗАНДАНШАТАР ОНООС ӨМНӨ ТАНХИМААСАА “ШҮД СУГАЛАХ”-ААР БОЛСОН УУ
2025-12-06 07:00:00
БАЯР НААДМЫН ХУУЛИАС ӨӨР УРДАА БАРИХ ХУУЛИЙН ТӨСӨЛГҮЙ УИХ-ЫН ГИШҮҮД ИЧИГ
2025-12-06 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |