-ЖДҮ, "60 ТЭРБУМ" ТӨГРӨГИЙН ХЭРГҮҮД НҮҮРСНИЙ ХУЛГАЙ, ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРГҮҮД ШИГ СҮРЖИН ЭХЛЭЭД ДАРЖИН ДАРАГДАЖ БАЙЛАА-
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан МАН-ынхан авлигатай тэмцэх таван “Ш” ажиллагааг хэрэгжүүлж, төрөөс төрсөн тэрбумтнуудыг “хүмүүжүүлнэ” хэмээн мэдэгдсэн. Албан тушаалтнуудын авлигын хэргийг илчилсэн шүгэл үлээгчдийг хамгаалах хууль батлуулах ажлыг “Шүгэл ажиллагаа”, Орлогоосоо давсан хэрэглээтэй төрийн албан хаагчдыг шалгах ажлыг “Шүүр ажиллагаа”, авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдээд гадагш зугтсан этгээдүүдийг олж авчирч, хариуцлага тооцох ажлыг “Шувуу ажиллагаа” хэмээн нэрлээд байгаа.
Ингэхдээ тэд төрөөс хулгай хийсэн, хийж байгаа, хийхээр санаархсан хэнийг ч өршөөхгүй, хуулийн хариуцлага хүлээлгэж, авлига, албан тушаалын хэргийг нэг мөр цэгцэлнэ гэх амлалт өгчихөөд, ажилдаа ханцуй шамлан ороод буй.
Үүнээс “шувуу” ажиллагаа буюу авлига, албан тушаалын хэрэг хийгээд гаднын улс руу зугтсан, зугтахыг завдсан этгээдүүдийг шүүрэхээ албан ёсоор зарласан. Тэгвэл Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбатар өчигдөр энэ талаар гаднын улс руу оргон зайлсан 92 хүнийг эхний ээлжинд авч ирэхээр болсон гэдгээ мэдэгдлээ.
Тэрбээр энэ талаар “Ерөнхий сайдын албан даалгаврын дагуу мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан хүмүүсийг гадаад улсаас авчирч мөрдөн шалгах ажиллагааг хэвийн тасралтгүй үргэлжлүүлэх чиглэлээр хууль хяналтын байгууллагыг ажлаа эрчимжүүлэх чиглэл өгсөн. Энэ дагуу Хууль зүй, дотоод хэргийн яамнаас прокурор, АТГ, ТЕГ, ЦЕГ-т албан бичиг хүргүүлсэн. Албан бичигт дурдсаны дагуу нийтдээ мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан 90 хүн байна. Үүнээс авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдон, шалгагдаж байхдаа оргон зайлсан долоон хүн бий. Өнөөдөр мөн хоёр хүн нэмэгдэх байх. Иргэн Т.Бадамжунай, Н.Удаанжаргал нар яллагдагчаар татахаас өмнө гадагшаа гарч явсан. Үүнийг оргон зайлсан гэж хэлэх бас боломжгүй. Бид АТГ-ын удирдлагуудтай уулзаж ярилцаад, дээрх хоёр хүнийг яллагдагчаар татах саналыг өнөөдөр Нийслэлийн прокурорын газар хүргүүлж байгаа.
Тиймээс энэ хүмүүсийн гадаад паспортын хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох мөрдөгчийн саналаар арга хэмжээ авах боломж байгаа эсэх тухай бичгийн УЕП-т хүргүүлж байгаа. Түүнчлэн Монгол Улс нийт 23 улстай эрх зүйн талаар харилцан туслалцах гэрээтэй. Эдгээр улсуудаас эрх зүйн талаар харилцан туслалцаа үзүүлээч гэх хүсэлтээ явуулах гэж байна. Түүнчлэн эрэн сурвалжлагдаж байгаа хүмүүсээс 22-ыг нь улаан булантад зарлуулсан байгаа. Харин үлдсэн хүмүүсийг нь хөх булантад зарлуулсан. Оргон зайлсан хүмүүс дотор Монгол Улсын Ерөнхий Сайд асан Ч.Сайханбилэг тэргүүтэй хүмүүс бий” гэсэн.
Т.Бадамжунай, Ч.Сайханбилэг нарыг Монголд авчирна гэж зугтсан цагаас нь хойш л үе үеийн улстөрчид ярьсаар өнөөдрийг хүртэл биелэлээ олоогүй л байна. Сүүлдээ сонгуульд нэр дэвшигчид “С.Зоригийг хэргийг илрүүлнэ” гэж улс төр хийдэг бол Т.Бадамжунай, Ч.Сайханбилэг нарыг авчирна гээд болчихсон нь нууц биш. Засгийн газрын шүүр ажиллагаагаар ямартай ч тэднийг тохироотой авчирч байна уу, тооцоотой байна уу хамаагүй эх оронд нь аваад ирвэл сайн хэрэг. Гэхдээ авчирсан хойно хэрхэх вэ, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан уу, улсын эдийн засагт ноцтой хохирол учруулсан уу, үгүй юү гэдгийг нь тогтоож чадах уу гэдэг нь эргэлзээтэй хэвээр байна.
МАН-ынхан мөн ч олон хэргийг сүржин эхлүүлж, даржин дарсан даа. Өнөөдөр л Хөгжлийн банк, нүүрсний хулгайн хэрэг урьд хожид байгаагүй цоо шинэ юм шигээр гаргаж ирсэн юм шиг шуугиад байгаа болохоос энэ хэргүүд аль эрт задраад, шалгах ёстой бол шалгаж, хариуцлага хүлээлгэх нэгэнд нь хүлээлгэх хугацаа хэдийнээ өнгөрчихсөн. Түүгээр ч зогсохгүй төрөөс төрсөн тэрбумнууд, төсвийн мөнгийг үргүй зарцуулагч, эгэл жирийн энгийн номхон, бор зүрхээрээ амьдрах гэж байгаа иргэдийн боломжийг хулгайлагчид парламентад олон бий. Тухайлбал, ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан УИХ-ын гишүүдийн хэргийг, төрийн эрхийг наймаалцсан 60 тэрбум төгрөгийн хэргийг яг л одоогийн нүүрсний, Хөгжлийн банкны хэрэг шиг зарлаж, нийгэм даяар шуугиж, намынхан нь ч жигшин зэвүүцэж, сүржин эхэлж байсан. Харамсалтай нь, өнөөдөр ЖДҮХС-аас зээл авсан гишүүдээ хариуцлага хүлээх нь битгий хэл ард түмний боломжийг хулгайлсныхаа төлөө уучлалт гуйсан гишүүн нэг ч байхгүй.
Угтаа бол үе үеийн улстөрчид нэгнээ улсын дайсан мэтээр цоллож, төд удалгүй цайруулдаг, магтан саашаадаг ужиграсан тогтолцоо бий болсон нь нууц биш. Хардаж үзэхэд улс төрийн гэмт хэрэгтнийг улс оронд нь авчирна гэж ард түмнээр алга ташуулах хуучин технилоги оо ашиглаж, үнэн хэрэг дээрээ хоорондоо тохиролцчихсон, улс төрийн наймаа хийгээд суугаа юм биш биз дээ, Ерөнхий сайд аа.
Хэрэв зээ үнэхээр л шувуу ажиллагааг эхлүүлсэн бол хэрэгжүүлсэн шиг хэрэгжүүлж, эцсийг нь үзэрэй дээ, Л.Оюун-Эрдэнэ дарга аа.
| СҮРЖИН ЭХЭЛЖ, ДАРЖИН ДАРАГДДАГ МАН-ЫН ЭЭЛЖИТ ТУНХАГ БУЮУ “ШУВУУ” АЖИЛЛАГАА |
|
СҮҮЛИЙН ЗУРГААН ЗАСГИЙН ГАЗАРТ ДАВХАРДСАН ТООГООР 221 САЙД АЖИЛЛАЖЭЭ
2026-04-02 07:00:00
Э.МӨНХЛЭЙ: “IDOL KIDS INTERNATIONAL FASHION SHOW”-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ, "BEST COSTUME", "2ND RUNNER-UP MODEL"-ООР ШАЛГАРЛАА
2026-04-02 07:00:00
ХҮНДИЙН ӨРГӨЛТИЙН ЗӨӨЛӨН ХҮЧ
2026-04-02 07:00:00
ХҮН НАМ: Шинээр байгуулагдах Засгийн газартай хамтрах эсэх шийдвэр гараагүй байна
2026-04-01 18:57:05
Г.ЛУВСАНЖАМЦ: НАДАД ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ, АЖИЛЛАХ САНАЛ ИРЭЭГҮЙ
2026-04-01 18:51:53
2026-04-01 17:00:00
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
2026-04-01 16:28:53
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
2026-04-01 16:18:09
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |