“Ард түмнээс дэмжлэг авчихвал...” гэх ганцхан зорилготой болчихжээ, манай улстөрчид. Төрийн ордонд улс төрийн намууд бөөр бөөрөө нийлүүлж суугаад, нэг өдөр хуралдлаа. “Ард түмэн ядуу зүдүү, улс орон уналтад орсон, улс төрийн намууд хүчгүй байгаа бүх л шалтгаан Үндсэн хуулиас болж, сонгуулийн тогтолцоо болохгүй болохоор ийм байдалд хүрчихсэн. Авлига, хээл хахууль бүгдээс нь салахад Үндсэн хууль, сонгуулийн тогтолцоо л саад болж байгаа гэх ганцхан том шалтгаантай болж, “А рд түмнээс дэмжлэг авчихвал...” гэх ганцхан зорилго дээр нэгдээд тарцгаав. Улс төр идэвхжиж, хаврын урт өдрүүдийг дуулиан эхэлж байгааг өмнөх нийтлэлээр сануулсан билээ.
Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 36 намын төлөөлөл оролцсон “Шилэн нам” гэх хэлэлцүүлгээс ийм дүгнэлтэд хүрцгээсэн. Үндсэндээ МАН тэргүүтэй, Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан улс төрийн намууд гэх нь зүйтэй болов уу.
Парламентын тогтолцоотой, ардчилсан улсад улс төрийн олон нам Их хуралд суудалтай байж төрийн зохистой харьцаа бий болж, хариуцлага нэмэгдэнэ гэсэн зүй тогтолтой. Гэхдээ өнгөрсөн 30 жилийн хугацаанд хоёрхон нам л Их хуралд олонх болж, энэ хугацаанд нэг нам олон жил төрийн эрхийг дангаараа барилаа. Сүүлдээ МАН гэх ганцхан намтай болох чиг шугам руугаа эргэлт буцалтгүй орж мэдэх нь.
Өөрөөр хэлбэл, улс төрийн хүчнүүд өнгөрсөн 30 жилийн хугацаанд бүх шатны сонгуульд МАН-д далаараа тавиулж, улс төрд ямар ч оролцоогүй, оролцох ч боломжгүй гэдгээ удаа дараа нотлон харуулсан. Энэ байдлаасаа ангижрах гэж тэмцэх болов уу, гэх горьдлого, хүлээлт ард түмний дунд байсаар байв. Гэвч тэр итгэл, хүлээлт энэ удаад бүр мөсөн алга болох эхэллээ улс төрийн намууд өөрсдөө үгүй хийж орхих нь.
Шулуухан хэлэхэд Монгол Улсад МАН гэх ганцхан улс төрийн нам үлдэж, бусад нь МАН-ын дагуул нам болчихсон нь саяын уулзалт хэлэлцүүлгээр тов тодорхой харагдаж байна. Улс төрийн намууд санал санаачилга, шийдвэр, бодлого гаргахаар бол МАН-аас зөвшөөрөл авч, МАН-тай нэгдэж, МАН-ын саналыг хүлээн авснаар дараагийн алхамдаа хүрдэг гэдгээ удаа дараа нотлон харуулав.
Хамгийн сүүлийн хамгийн тод жишээ Ардчилсан нам болсон. Хоёр жилийн хугацаанд тамга, тэмдгээ булаацалдаж, хоёр даргатай болсон тэд нэг л өдөр шинэ дарга болсон нь зүгээр ч нэг тохиолдол биш байв. Угтаа бол Ардчилсан нам сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж чадахгүй бол ард түмэн МАН-ын эсрэг сөрөг хүчин болж зогсоход бэлэн болчихсон. Тиймдээ ч Ардын намынхан Ардчилсан намтай далдуур гар барилцаж, ард түмэнд сөрөг хүчин дахин сэргэсэн мэт ойлголт өгөх гэж мөн ч их хичээж байна. Гэхдээ даравч далдайж, булавч бултай нь гэгчийн үлгэрээр хэчнээн хоёр өөр нам гэж ойлгуулах гээд ч чадахгүй л байна даа тэд.
“Шилэн нам” хэлэлцүүлгийн үеэр улс төрийн хүчний төлөөллүүд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, сонгуулийн тогтолцоог өөрчлөх хэрэгтэй гэх МАН-ын бодлогыг гар өргөн дуу нэгтээ дэмжиж байлаа. Түүний дунд АН-ын дарга Л.Гантөмөр эрх баригч намынхантай энэ зэрэгцэж суугаад “Сонгуулийн тогтолцооны асуудлыг өөрчлөх ёстой. Бид пропорцианаль буюу хувь тэнцүүлсэн системийг оруулж байж бодлого гаргадаг, ард түмний төлөөлөл болоод орж ирж буй хүмүүсийн боломжийг гаргана. Жишээлбэл, хувь тэнцүүлсэн систем байснаараа нэр дэвшигчид дээр тавигдаж болзлыг үгүй болгоно. Наад захын бага хурлын гишүүн хүн Их хуралд нэр дэвшинэ гэдэг зүйл улстөрийн намын хуулиар хаагдах ёстой.Нээлттэй нэр дэвшилт явагдах ёстой. Тэгэхгүй бол мөнгө хөрөнгөд дулдуйдсан сонгууль, мөнгө төгрөгөө зарсан хүмүүсийг хамгаалдаг улс төрийн систем үүссэн байгаа нь өнөөдрийн илтгэлээс тодорхой харагдаж байна” хэмээн МАН-тай гар барилцсанаа баталж байлаа.
Дан ганц Ардчилсан нам гэлтгүй улс төрийн бусад хүчнүүд ч МАН-д хайр зарлаж, төрийн түшээдэд горилж буйгаа тодорхой илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл, гудамжны улстөрчид эрх баригчидтай нэгдэж, Үндсэн хуулийн өөрчлөлтөөр улс төрийн карьераа нэмэх гэж байгаа нь тодорхой болов.
БНН-ын дарга Б.Жаргалсайхан “Ерөнхий сайд Үндсэн хуулиа өөрчилж, сонгуулийн тогтолцоог өөрчлөх талаар ярьсан. Энэ бол цагаа олсон зөв санал. Сонгууль хулхины болж байна. Ард түмэн сонгуульд бүгд оролцох хэрэгтэй. Сонгуулийг мөнгө гэж ойлгодог болсон. Сонгуулиар юу өгөх вэ гэж горьддог болсон. Ийм маягаар хуулиудаа засах хэрэгтэй” хэмээн байр сууриа илэрхийлж байлаа.
ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг “Бид тогтолцооны том өөрчлөлт хийж, зоригтой шинэчлэл хийх хэрэгтэй. Үндсэн хуулийг өөрчлөхийг ард түмэн дэмжвэл өөрчлөлт хийх хэрэгтэй. Намаа төлөөлж, ирсний хувьд би үүнийг дэмжиж байгаа. Тогтолцооны гажуудал бий болсон нь Үндсэн хууль үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаатай холбоотой” хэмээсэн.
Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар “Өнөөдөр Монгол Улс авлигатайгаа тэмцэж байгаа бол авлигачаа өмөөрдөггүй ард түмэнтэй баймаар байлаа. Одоогоос хэдэн жилийн өмнө авлига авсан эрх мэдэлтнийг шалгах гэхээр хонгил гэж яриад шалгуулдаггүй байлаа. Одоо бол ажлаа өгөөд шалгуулдаг болж. Улс төрийн намаас, улстөрчдөөс авлига авдаг байдал бий болдог. Тиймээс сонгуулийн тогтолцоог өөрчлөх хэрэгтэй” гэх байр суурийг илэрсэн.
Улс төрийн намууд МАН-д дагаар орж, ард түмнээр Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжүүлэх даалгавартаа гарсны хамгийн тод жишээ энэ боллоо.
| МОНГОЛ УЛС МАН ГЭСЭН ГАНЦХАН НАМТАЙ, АРД ТҮМЭН ГЭСЭН СӨРӨГ ХҮЧИНТЭЙ БОЛЛОО |
|
СҮҮЛИЙН ЗУРГААН ЗАСГИЙН ГАЗАРТ ДАВХАРДСАН ТООГООР 221 САЙД АЖИЛЛАЖЭЭ
2026-04-02 07:00:00
Э.МӨНХЛЭЙ: “IDOL KIDS INTERNATIONAL FASHION SHOW”-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ, "BEST COSTUME", "2ND RUNNER-UP MODEL"-ООР ШАЛГАРЛАА
2026-04-02 07:00:00
ХҮНДИЙН ӨРГӨЛТИЙН ЗӨӨЛӨН ХҮЧ
2026-04-02 07:00:00
ХҮН НАМ: Шинээр байгуулагдах Засгийн газартай хамтрах эсэх шийдвэр гараагүй байна
2026-04-01 18:57:05
Г.ЛУВСАНЖАМЦ: НАДАД ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ, АЖИЛЛАХ САНАЛ ИРЭЭГҮЙ
2026-04-01 18:51:53
2026-04-01 17:00:00
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
2026-04-01 16:28:53
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
2026-04-01 16:18:09
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |