Улстөрчдөд оноо нэмэх, сонгуулийн тойргоо “услах” хамгийн боломжит цаг хугацаа нь Сар шинийн баяр болоод удаж байна. Хэдэн ахмадад ул боов, уут чихэр, оймс, өөрийнхөө зургийг нэлийтэл хэвлүүлсэн цаг тооны бичиг зэрэг гарын бэлэг гардуулж, малчдад өвс, тэжээл тарааж, сайн малчин, алтан төлчин, алдарт уяач гэх мэтээр цоллож, өөрийнхөө нэрэмжит шагнал гардуулахаас наагуур одон медаль тараадаг эд ажилдаа улстөрчид орчихсон тун завгүй явна.
Тойрог бүрээс сонгогдсон УИХ-ын гишүүд том том жийп хөлөглөчихсөн, хурган дотортой дээлээр гангарчихаад хэдэн бор малчдын гэрт олбог, хивс дэвсүүлэхээс наагуур гавьяатан аятай заларч яваагаа цахим орчинд нийтэлсэн байх. Монголчуудын хариутай бол бариутай гэх өгөөмөөр занг улстөрчид увайгүй аргаар ашигладгийн нэг жишээ нь Сар шинийн баярын бэлэг тараалт гээд хэлчихэд хол зөрөхгүй.
Үндсэндээ энэ жил улсын сайн малчин, ул боовтой таарчихвал “Ирэх жилийн сонгуульд саналаа над дээр зураарай” гэх “авлига” нь юм уу даа тэдний.
Төрд насаараа зүтгэснийхээ хариуд Сар шинийн баяраар тойргийн гишүүдээсээ ул боов, уут чихэр “горьдох” хүртэл нь хэдэн ахмадаа туйлдуулдаг, түүнийгээ сонгуулийн санал худалдаж авах технологи болчихсон ийм л гомдмоор төртэй улс даа бид. Уг нь уламжлалт Сар шинийн баяраар тухайн жилийнхээ өнгийг тольдож, эдээ, ундаар элбэг дэлбэг байхыг бэлгэддэг ард түмэн шүү дээ монголчууд.
Даанч улстөрчдийн увайгүй үйлдлүүд даварсаар, даамжирсаар хэдэн хөгшидөө “ул”-ны айл болгож дуусах нь. Ахмадууд нь ул боов, ууттай чихэр, оймсоо авахаар уулзалтад очиж, тавьсан илтгэлийг нь хоёр гараа хорстол алга ташин сонсоод уртаас урд дарааллыг хүлээж зогсож, ууттай бэлгээ авдаг өрөвдмөөр дүр зураг улс орон даяар үргэлжилж байна.
Тэр байтугай өнгөрсөн жилийн Сар шинийн баяраар Баянгол дүүргийн ахмадуудыг УИХ-ын гишүүд Ж.Ганбаатар Улаанбаатар паласт цуглуулж, ууттай бэлэг, ул боов тарааж байх үеэр нэг иргэн амиа алдсан харамсалтай хэрэг гарч байлаа. Харамсалтай нь, энэ гашуун түүхээс нэг ч улстөрч, нэг ч УИХ-ын гишүүн хаширсангүй, харамссангүй. Харамсах нь битгий хэл улам өргөжүүлж, дэлгэрүүлчихсэн явна.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар гэхэд өнгөрсөн сард дүүргийнхээ ахмадуудад улаан тортой, ууттай бэлэг тараасан зураг, цахим орчинд дуулиан тарьсан. Ухаандаа түүний тойргоо “услах” тодорсон ганц арга нь бэлэг тараах гэхэд хол зөрөхгүй. Ам ташсан хэрээ 13 дахина гэдэг шиг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын ахмадуудаа тойглохдоо ийм бэлэг сэлт тараагаад ая талыг нь олсоор УИХ-д хоёр удаа сонгогдож, Эдийн засгийн байнгын хорооны дарга болж дэвшээд өдгөө “давхар дээл”-тэй сайд болчихсон даналзаж явна.
Төрийн түшээд болсноосоо хойш Ж.Ганбаатарын чихрийн бизнесээ томруулж, улс төрд толгой бизнесмен болсон нь нууц биш юм. Гэтэл төрийн түшээ, Засгийн сайд мөнөөх л бэлэг тараалтаар саналаа баталгаажуулдаг хуучин арга барилаасаа салаагүй тойргийн ахмадуудад улаан тортой бэлэг тараасаар явах.
Үүний араас Түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар бэлэг тараах ажилдаа орсон байв. Түүний бэлгийн багцад энэ жил өөрийнх нь зураг бүхий сэтгүүл, ноосон бээлий, ууттай чихэр, орос рулет багтсан байна. Сар шинийн баяраар сонгогчдоо тойглохоор Чингэлтэйн ахмадуудад тэрбээр ууттай бэлгээ илгээжээ. Өөрөөр хэлбэл, Ж.Сүхбаатар гишүүн Чингэлтэй дүүрэгт дахин өрсөлдөх санаагаа Сар шинийн бэлэг тараах ажлаараа дахин илэрхийлсэн гээд хэлчихэд болохоор байна.

Ууттай бэлгийн цувааг өнгөрсөн амралтын өдрүүдэд УИХ-ын гишүүн Х.Ганхуяг үргэлжлүүллээ. Хөгжлийн банкны хэргээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэх дээрээ тулсан тэрбээр тойргийн ахмадаа тойглож, ул боов ажиллагааг үргэлжлүүлэхээ ч орхигдуулсангүй.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Баянгол дүүргийн ахмадуудад өөрийнхөө тайланг багтаасан улаан хавтастай сэтгүүл, ууттай чихэр, “Их тайга” цай, цаг тооны бичиг, дээлийн өнгөөр ахмад настнуудаа “эргэжээ”.

Ул боов ууттай, чихрээр хэдэн өндөр настнуудаа хуурдаг, ажил хийсэн мэтээр уртаас урт тайландаа үүнийг тусгадаг, хөгшин настайчуудаасаа санал горилдог ийм улстөрчдөөс улс орны хөгжил цэцэглэлт, бодлого төлөвлөлт горьдоод, хүлээгээд хэрэггүй гэдгийг сануулах нь зүйтэй биз ээ.
Уг нь өдийд настайчуудынхаа саналыг авсан улстөрчид ул боов тараахын оронд улс орныхоо хөгжил, иргэдийнхээ амьдрах орчныг нь сайжруулах ийм хуулийн төсөл санаачлаад, улс орныхоо төлөө хийсэн ажлын тань хариуд ийм тэтгэвэр тогтоох хууль боловсруулсан шүү гээд бодлого, төлөвлөлт яриад сууж байх байлаа. Гэвч одоогийн улстөрчдөөс манлайлал үзүүлэх гишүүн байхгүй гэдгийн баталгаа энэ байна даа.
| МАН-ЫНХАН АХМАДУУДАА УЛ БООВ, ОЙМСООР ХУУРАХАА БОЛЬ |
|
“Хүлээх зуур тохиох амьдрал” ба Вислава Шимборска
2026-09-10 16:43:28
Ойрх Дорнодын дайн хурцдаж, Иран АНУ-ын холбоотнуудын эсрэг хүчтэй хариу цохилт үзүүллээ
2026-09-10 16:37:08
Б.ОЮУНСАНАА: Хуш модны самар 40 хувиас бага гарцтай байгаа учир түүхгүйгээр зэрлэг амьтаддаа үлдээх шаардлагатай
2026-09-10 16:14:54
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-10 15:44:52
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан Интерполын Ерөнхийлөгчтэй уулзлаа
2026-09-10 15:29:55
СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ АНГИОГРАФИЙН АППАРАТТАЙ БОЛЖЭЭ
2026-09-10 15:01:58
АН-ААС ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ АТГ-Т ШАЛГУУЛАХААР БОЛЖЭЭ
2026-09-10 13:13:10
Наймдугаар сарын и-баримтын сугалааг энэ сарын 16-нд явуулна
2026-09-10 13:11:39
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусна
2026-09-10 13:02:25
УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭЖ, ЦЭЦЭГ ӨРГӨЖЭЭ
2026-09-10 12:54:27
БҮТЦИЙН НЭГЖИЙН ДАРГА, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДСЭН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-09-10 12:05:42
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ӨРСӨЛДӨӨНӨӨС Г.ЗАНДАНШАТАР, Н.АЛТАНХУЯГ НАР ХАСАГДЖЭЭ
2026-09-09 10:45:05
ЭРГЭЛТИЙН ЭРХЭМ УНШИГЧ ТАНД ЗУРГААН ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-09-09 10:35:16
ТАНИЛЦ: ТЭРБУМЫН БАЙРААР ЖИГДЭРЧ, “ЛАНД-200”-ГААР ИЖИЛССЭН “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТОЛГОЙ БАЯН ДАРГА НАР
2026-09-09 09:00:28
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-09 08:00:00
НҮҮРСНИЙ “НУУЦ” НОЁНТОН Ж.ГАНБААТАР ХОТЫН А ЗЭРЭГЛЭЛИЙН ГАЗРУУДАД ЭЗЭН СУУСАН БАРИМТ
2026-09-09 07:00:00
ДОМОГ БОЛЖ МӨНХӨРСӨН Ц.ДОРЖСҮРЭНГИЙН ХЭЭР МОРИНЫ НЭГЭН ТҮҮХ
2026-09-09 07:00:00
Б.ОРХОНБАЯРЫН ААВ Н.БАЯРСАЙХАН: ХҮҮ МИНЬ АРД ТҮМНИЙ АМНЫ БИЛГЭЭР УЛСЫН АВАРГА БОЛЖ, ОЛОН САЙХАН БАРИЛДААНААРАА ҮЗЭГЧ ТҮМНЭЭ БАЯСГААСАЙ ГЭЖ ХҮСДЭГ
2026-09-09 07:00:00
ТАЛЫН МОНГОЛООС ДЭЛХИЙД ЦУУРАЙТСАН Э.АМАРТҮВШИН
2026-09-09 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |