Их хуралд улс төрийн хэрэгтнүүд олон бий. Бүгдийг нь МАН цээжээрээ хамгаалаад, УИХ-ын хурлын гишүүний халдашгүй дархан байдал гэх нэрээр халхавчилж, суугаагаас биш гишүүд шил дараалан Төрийн ордноос хорих руу “ачигдах”-аар байна. Лав дийлэнх хувь нь эрх мэдэл, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон гээд хэлчихэд хол зөрөхгүй.
Тэд дуртай үедээ нэгэндээ саймширч, дургүй үедээ хулгайч, концессчин, тендерчин зэргээр нэгнээ дайрч давшилдаг нь өнөөдөр олны дунд байдаг үзэгдэл мэтээр дасал болоод удлаа. Гэхдээ бүхэл бүтэн төрийн эрхэнд хууль батлахаар сууж байгаа гишүүд хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэг, хуулийн байгууллага хариуцлага тооцдог тогтолцоо манайд үгүйлэгдэж байна. Тэр байтугай холбогдсон хэргүүдээ хуулийн байгууллага дээр гацаадаг, түүнийг нь өөгшүүлдэг гаж тогтолцоо өнөөдрийг хүртэл үйлчилж байгаа нь нууц биш. Төрийн ордонд суугаа гишүүд нь хүртэл нэгнээ хулгай хийснийг илчлээд байхад хуулийнхан нүдэн балай, чихэн дүлий сууж л байдаг гэсэн үг шүү дээ.
МАН олон удаа улс төрийн олон том хэргүүдийг задалж, зарласан. Харамсалтай нь, нэг ч улстөрч хийсэн хэргийнхээ хариуцлагыг үүрсэн бодит жишээ байхгүй л байна. Өмнөх парламентын үед 60 тэрбумын хэрэг, ЖДҮХС-аас албан тушаалаа урвуулан ашиглаж, хамаарал бүхий этгээдүүдээрээ дамжуулан зээл авсан асуудлууд тэгсхийгээд л намжсан.

Энэ удаагийн парламент ч улс төрийн хэрэгт холбогдсон нэр бүхий гишүүдээ улаан цайм хамгаалаад үлдэх нь тодорхой боллоо. Өөрөөр хэлбэл, нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон гишүүд болон Хөгжлийн банктай холбоотой улстөрчдөдөө хариуцлага тооцох талаар нэг ч үг цухуйлгасангүй. Уг нь тэд улс төрийн гэмт хэрэгтнүүдийг өршөөхгүй, шударга бус бүхний өмнө хариуцлагын сэлмээ сугалах болно гэх амлалт ард түмэнд өгч байлаа. Гэвч хариуцлагын сэлмээ сугалахыг нь хүлээсээр ард түмэн туйлдаж, авлига албан тушаалын хэрэгт орооцолдсон улстөрчид улам бүр гаарах нь.
Тухайлбал, Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон нэр бүхий гишүүдийн хэрэг хуулийн байгууллага дээр очоод таг гачихлаа. Уг нь нэр бүхий дөрвөн гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлж, шалгах хүсэлтэй хүргүүлсэн ч МАН олонхоороо гишүүдээ хамгаалаад үлдчихсэн. Тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Х.Ганхуяг, Ё.Баатарбилэг, Г.Амартүвшин нарыг Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулан Улсын ерөнхий прокурор бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналаа Их хуралд өргөн барьсан удаатай. Он дамнаж шалгаж байгаа нэр бүхий дөрвөн гишүүний хэрэг өнөөдрийг хүртэл шүүхэд шилжээгүй гэдгийг прокурорын байгууллага олон нийтэд мэдээлчихлээ.
Тэдний араас нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон нэр бүхий долоон гишүүнийг АТГ-аас шалгаж байгаагаа мэдэгдсэн. Нүүрсний хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх нэрсээ Улсын ерөнхий прокурор Их хуралд өргөн мэдүүлэхээр бэлэн болсон ч, эрх баригч намынхан түр хүлээлгэсэн талаар эх сурвалж мэдээлээд байна.

Тодруулбал, нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ш.Раднаасэд, Ж.Мөнхбат, нарын бүрэн эрхийг түдгэлүүлэх үндэслэл нь хэдийнээ бэлэн болсон талаар бид мэдээлж байв. Тэднийг эрх баригч намынхан Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон гишүүдийг хамгаалж үлсэн шиг ээ дахиад л улаан нүрээрээ хамгаалж, үлдээхээр ээлжит төлөвлөгөөгөө гаргасан гэх. Тэр байтугай нэр бүхий дээрх гишүүд Их хуралд лобби бүлэг байгуулчихсан өөрсдийгөө хамгаалах бичигт гишүүдээр гарын үсэг зуруулаад Төрийн ордноор сандарч гүйж яваа гэнэ.
Сөрөг хүчин гэгдэх Ардчилсан намын гишүүдээс ч аавын хаалга татах болзлоо хангасан гишүүд нэлээд бий. Тухайлбал, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнг нүүрсний хэрэгт холбогдуулан яллагдагчаар татан шалгаж байгаа талаар прокурорын байгууллагаас албан ёсоор зарласан. Түүний араас УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ нүүрсний хэргийн гол “эзэн” болоод буй.
Нүүрсний хулгайн хэрэг, Хөгжлийн банкны хэргээ МАН дахиад л хав дарж, ЖДҮ, 60 тэрбумын хэрэг шиг ээ хаацайлаад л өнгөрнө даа. Үеийн үед, эрх баригч намынхан монголчуудыг хуурсаар, улс төрийн хэрэгтнүүдээ толгойг нь илж, улсаа тонож, дээрэмдэхийг нь харсаар, тэр боломжийг нь улам бүр өөгшүүлсээр өнөөдрийг хүрсэн. Төв талбайд хэдэн мянгаараа гарч зогсоод, хувцсаа тайлж, Хариуцлага тооцохыг шаардаж хоолойгоо сөөтөл орилоод ч үр дүнд хүрэхгүй нь тодорхой байлаа. Үндсэндээ тэд эрх мэдлийн төлөө хоорондоо хөлөө жийлцэж, ард түмнээр бамбай хийгээд эцэст нь хоорондоо гар барилцдаг хуучин технологи хэрэгжиж л байна. Үндсэндээ монголчууд улс төрөөс юу ч хүлээгээд нэмэргүй гэдэг нь улам бүр тодорхой болж байна.
| МАН НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧ, ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРЭГТНҮҮДЭЭСЭЭ САЛЖ ЧАДАХГҮЙ НЬ |
|
СҮҮЛИЙН ЗУРГААН ЗАСГИЙН ГАЗАРТ ДАВХАРДСАН ТООГООР 221 САЙД АЖИЛЛАЖЭЭ
2026-04-02 07:00:00
Э.МӨНХЛЭЙ: “IDOL KIDS INTERNATIONAL FASHION SHOW”-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ, "BEST COSTUME", "2ND RUNNER-UP MODEL"-ООР ШАЛГАРЛАА
2026-04-02 07:00:00
ХҮНДИЙН ӨРГӨЛТИЙН ЗӨӨЛӨН ХҮЧ
2026-04-02 07:00:00
ХҮН НАМ: Шинээр байгуулагдах Засгийн газартай хамтрах эсэх шийдвэр гараагүй байна
2026-04-01 18:57:05
Г.ЛУВСАНЖАМЦ: НАДАД ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ, АЖИЛЛАХ САНАЛ ИРЭЭГҮЙ
2026-04-01 18:51:53
2026-04-01 17:00:00
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
2026-04-01 16:28:53
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
2026-04-01 16:18:09
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |