Өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд Ардчилсан намыг будилаантуулж, холион бантанг хутгагч нь С.Эрдэнэ байв. Бүхэнд эзэн суух хүслээ тэр “ах” намынхны даалгавраар амжилттай сайн биелүүлж явна.
Өөрөөр хэлбэл, Ардчилсан намд С.Эрдэнээс өөр дарга байх ёсгүй гээд тэр гэдийгээд хэвтчихлээ. Уг нь өнгөрсөн хугацаанд Ардчилсан нам өчнөөн олон сунгаан явуулж, дөчнөөн даргатай болов. Нэг нь ч, С.Эрдэнийн сэтгэлд нийцсэнгүй. С.Эрдэнийн сэтгэлд нийцээгүйдээ ч биш л дээ. МАН-ын даалгаврыг биелүүлэгч, АН-ын “тавиул” нь тэр гэсэн үг. Ардчилсан намын даргыг батламжлахгүй гэх Улсын дээд шүүхэд С.Эрдэнэ тамгаа “хүлээлгэж” өгөхгүй байгаа д л гол учир нь байгаа юм.
Сөрөг хүчингүй байхын амтыг Ардын намынхан аль 2016 оны сонгуулиар мэдэрчихсэн. Иймдээ ч сөрөг хүчнээ өвөртөө оруулах төлөвлөгөөгөө С.Эрдэнэд даалгаж, түүнтэй тохиролцсоноор өнөөдрийн маргаан эцэс, төгсгөлгүй үргэлжилж байна.

Уг нь 2016 онд Ардчилсан нам сонгуульд ялагдаж, өмнөх дарга нь дараагийн даргад дүрмийн дагуу намын даргын эрхээ, тамга, тэмдгийн хамт хүлээлгэж өгсөн. Намын тамга, тэмдгийг залгамжлагч нь С.Эрдэнэ байсан гэсэн үг. Улмаар 2020 онд үнэмлэхүй ялагдал хүлээсэн Ардчилсан намын тамга тэмдэг дараагийн даргад шилжтэл орлон гүйцэтгэгчид түр намын даргын статусаа шилжүүлэх дүрэмтэй байв. Үүний дагуу С.Эрдэнэ УИХ-ын гишүүн Ц.Туваанд тамга, тэмдгээ шилжүүлж, хадаг сүүтэй, хацар дээр үнсэж, албан ёсоор намын даргын суудлаасаа бууж буйгаа олны өмнө нээлттэй зарласан. Харамсалтай нь, их санасан газар есөн шөнө хоосон гэгчийн үлгэрээр сонгуулийн дуулианд хэсэг намжиж, чимээгүй байсан С.Эрдэнэ гэнэт л Ц.Туваан “Дарга биш. Манай намыг төлөөлөх эрх түүнд байхгүй” хэмээн маргаснаар АН-ын задрал өнөөдрийг хүртэл үргэлжилж байна.
.jpg)
Тухайлбал, С.Эрдэнийн “залгамжлагч” М.Тулгат, Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Өнөрбаяр, хуульч О.Баасанхүү зэрэг намынхан нь нэлээд хэдэн залуус “Шонхор таур”-аас өрх тусгаарлаад чамгүй хугацаа өнгөрөөд буй. Одоо С.Эрдэнэд Д.Ганбатаас өөр тулах хүн үлдээгүй. Түүний хувьд МАН-ын генсек Д.Амарбаясгалантай тохирч, АН-ыг сөхрүүлэх ажилд амлалт өгсөн гэх нь ч бий. Ардчилсан нам хэдий чинээ урт, удаан хугацаанд эвдрэлцэнэ төдий чинээ МАН-д ашигтай байна гэсэн үг. Л.Оюун-Эрдэнийг луйварчин, хулгайчаар нь дуудаж байсан ч, хачир дээрээ АН-аас МАН-тай далдуур гар барилцсан нь С.Эрдэнэ гэх нь бий.

Үеийн үед Ардчилсан нам лидерүүдийн зодооноо дийлэхгүй, дотроо хагарч, эрх баригч намынханд олзлогддог байв. Гэвч энэ удаад эрх баригч намынхан Ардчилсан намын удирдагчийг нь олзолж, лидэргүй болгох ажлаа гарамгай гүйцэтгэж байгаа гээд хэлчихэд болохоор нөхцөл байдал үүсчихлээ. С.Эрдэнэ Ардчилсан намынхаа тамга, тэмдгийг хэн нэгэнд хүлээлгэж өгвөл, дараагийн өдрөөс нь л хувь заяа нь хэцүүдэж, “аавын хаалга” татах аюултай нүүр тулаад буй. Өөрөөр хэлбэл, тэрбээр Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг “Капитал” банканд байршуулснаас үүдэж улсад 230 гаруй тэрбум төгрөгийн хохирол учирсан хэрэг, “Дарханы гурил тэжээл”-д 16 тэрбум төгрөгийн элеватор шахсан хэрэгт нэр холбогдож, өнөөдрийг хүртэл хэрэг нь шийдэгдээгүй. Иймдээ ч С.Эрдэнэ хэргээ хаацайлуулахын тулд МАН-аас даалгавар авч, Ардчилсан намыг аль чадахаараа хүчийг нь тарамдуулах үүрэг хүлээсэн гэх. Өөрийгөө хамгаалах гол бамбай нь Ардчилсан нам болсон гэх үү дээ.
Уг нь түүнийг Ардчиллын анхдагчдын нэг гэдэг. С.Эрдэнэ ч “1989 онд ардчилсан хувьсгалыг үндэслэгч С.Зориг агсантай танилцаж, Багануур дүүрэгт шөнө дөлөөр ухуулах хуудас тарааснаар ардчилсан хувьсгалд гар бие оролцсон” хэмээн дурсаж, ярих дуртай нэгэн. Гэвч хар толгойгоо хаацайлахын тулд анд нөхөдтэйгөө эхлүүлсэн анхны зорилгоосоо ухарч, эрх баригчидтай тохиролцон замаа засаж явна.
С.Эрдэнийн хувьд Отгонтэнгэр их сургуульд суралцаж хууль, эрхзүйч мэргэжил эзэмшсэн. Тэрбээр 1995 онд Нийслэлийн МҮАН-ын хорооны дарга, 1996-2000 онд Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг дарга, Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Баянгол дүүргийн Ардчилсан намын дарга, Монголын ардчилсан холбооны дарга, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга, Нийслэлийн Ардчилсан намын дарга, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, УИХ дахь Ардчил намын бүлгийн дарга, Ардчилсан намын дарга зэрэг албан тушаалуудыг хашсан нэгэн. Даргын суудлаар замнасан түүний хувьд энэ удаад л намын тамга тэмдгээ хүлээлгээд өгчихвөл амаараа шороо үмхэж, мэдэх. Өөрөөр хэлбэл, Ардчилсан намынхаа гишүүд дэмжигчдийн хувьд, ард түмний нүдээр ч одоогийн үйлдэл нь түүний улс төрийн карьерыг нэг мөсөн дуусгаж буй.
Ухаандаа С.Эрдэнийн улс төрийн замнал дуусгавар болсныг өнгөрсөн удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль хангалттай батлан харуулсан. Тодруулбал, Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшсэн гурван нэр дэвшигчээс хамгийн бага саналыг С.Эрдэнэ аваад зогсгохгүй цагаан сонголтоос бага санал авч, саналын тоогоороо сүүл мушгисан нь С.Эрдэнийг карьергүй улам бүр баталсан гэсэн үг. Хэдийгээр С.Эрдэнэ намаа Х.Баттулга болон бусдаасаа хамгаалж байгаа хэмээн өөрийгөө өмөөрөх ч, намаасаа нүүр буруулсан хүн нь өөрөө болж таарах нь
Ардчилсан намаа “ах” намын өмнө сөхрүүлэхдээ С.Эрдэнэ өөрийнхөө улс төрийн боломжийг ч тэрчигт нь сөхрүүлчихлээ дээ.
| С.ЭРДЭНЭ АРДЧИЛСАН НАМЫГ АРДЫН НАМД “СӨХРҮҮЛЭХ” АЖЛАА АМЖИЛТТАЙ САЙН БИЕЛҮҮЛЖ БАЙНА ДАА |
|
СҮҮЛИЙН ЗУРГААН ЗАСГИЙН ГАЗАРТ ДАВХАРДСАН ТООГООР 221 САЙД АЖИЛЛАЖЭЭ
2026-04-02 07:00:00
Э.МӨНХЛЭЙ: “IDOL KIDS INTERNATIONAL FASHION SHOW”-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ, "BEST COSTUME", "2ND RUNNER-UP MODEL"-ООР ШАЛГАРЛАА
2026-04-02 07:00:00
ХҮНДИЙН ӨРГӨЛТИЙН ЗӨӨЛӨН ХҮЧ
2026-04-02 07:00:00
ХҮН НАМ: Шинээр байгуулагдах Засгийн газартай хамтрах эсэх шийдвэр гараагүй байна
2026-04-01 18:57:05
Г.ЛУВСАНЖАМЦ: НАДАД ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ, АЖИЛЛАХ САНАЛ ИРЭЭГҮЙ
2026-04-01 18:51:53
2026-04-01 17:00:00
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
2026-04-01 16:28:53
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
2026-04-01 16:18:09
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |