Заал дүүрэн алга ташилтаас итгэл дүүрэн дарга сонгогдоод С.Эрдэнэ дээр очоод “ноён нуруу” нь хугардаг тогтсон жишгийг Лу.Гантөмөр эвдэх үү, үгүй юү гэдэг нь олны анхааралд үлдлээ дээ.
Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хоёр жил гаруй хугацаанд улс төрийн хоёрдогч хүчин гэгдэх Ардчилсан намын удирдагчид хоёр тийш харж, тамга тэмдгээ булаалдсаар хүчээ тарамдаж, ард түмний өмнө ч үнэ хүндгүй болоод байв. Тэд гурван ч удаа намын даргын сунгаан явуулж аль аль нь бүтэлгүйтсээр өнөөдөртэй залгасан. Улмаар Ардчилсан намынхан нэг үзэл санаанд нэгдэж чадахгүй байгаа ч, өчигдрийн сунгаанаас энэ хагарал, тамга, тэмдэг, даргын асуудал нэг тийш цэгцрээсэй гэсэн горьдлоготой үлдлээ. Магадгүй намын даргаар сонгогдсон нэгнийг хүлээн зөвшөөрсөндөө бус, Ардчилсан намын эцэс төгсгөлгүй зодооноос залхсандаа дэмжигчид нь намын гишүүд нь, үүсгэн байгуулагчид нь, ардчилалд хайртай хэн нэгэн тамга тэмдгийн хэрүүлийг нэг тийш цэгцрээсэй гэсэн хүлээлттэй байна.
Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо хуралдаж, “Эв нэгдлийн” гэх тодотголтой ажлын хэсэг байгуулж, намын даргаа сонгох ажлыг зохион байгууллаа. Намын даргын сунгаанд тус намын гишүүн Сангийн сайд асан С.Баярцогт, Боловсрол, шинжлэх ухааны сайд асан Лу.Гантөмөр, УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа, УИХ-ын гишүүн С.Одонтуяа нар нэр дэвших хүсэлтэй хүргүүлсэн. Улмаар ҮБХ-ны сунгааны үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа нэрээ татсанаар гурван нэр дэвшигчийн төлөө гишүүд саналаа өгөв.
Санал хураалтын дүнгээр тус намын гишүүн Л.Гантөмөр олонхын санал авч, ээлжит даргаар сонгогдов.
Намын даргын сунгаанд ялалт байгуулсан Л.Гантөмөрийг намын Их хурлаар хэлэлцүүлэн баталж, Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр тохирлоо. Улсын дээд шүүхээс Ардчилсан намын даргын сунгаанд ялалт байгуулсан Л.Гантөмөрийг батламжлах эсэхээс шалтгаалж, Ардчилсан нам жинхэнэ даргатай байх уу, үгүй юү, намын зодоон үүгээр дуусах уу, үгүй юү гэдэг нь тодорхой болох нь ээ. Ард түмний дунд дээр хэлсэнчлэн намын даргад батламжлаасай гэсэн хүлээлт бий болсон. Гэвч Ардчилсан намын зодоон эцэс төгсгөлгүйгээр үргэлжилж мэдэхээр байна. Угтаа бол Ардчилсан намыг эрх баригч нам “өвөртөө” оруулах санаатай, тохироотой байгаа. Иймдээ ч намын даргын сунгаанд Сангийн сайд асан С.Баярцогтыг “сойж” тохироо хийсэн гэх цуу яриа бий. Ухаандаа С.Баярцогт намын даргын сунгаанд ялалт байгуулж чадвал АН-ын эрх баригч намын “халаасны нам” болгох, нууц яриа хийгдэж байсан гэх. Түүнчлэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр гишүүдийн тоог нэмэх нь МАН-ын гол зорилго болоод буй. Тиймдээ ч С.Баярцогтод намаа атгандаа оруулчихвал Ардчилсан намын парламентын суудлын тоог нэмэх тохироо хийсэн гэх нь ч бий.

Гэвч өнөөдрийн сунгаан эрх баригч намынхны тааллаар болсонгүй. Намын даргын сунгаанд Лу.Гантөмөр ялалт байгуулж, Ерөнхийлөгч асан Х.Баттулгын бүлэглэл рүү хазайв бололтой. Өөрөөр хэлбэл, МАН-ын захиалсан Ардчилсан намын дарга нь Лу.Гантөмөр биш учраас Улсын дээд шүүх дахиад Ардчилсан намыг бүртгэхгүй байх магадлал тун өндөр байна. Ухаандаа Ардчилсан намын эцэс төгсгөлгүй зодоон дахиад л үргэлжлэх нь. Намын даргын сунгаанд ялалт байгуулсан Л.Гантөмөр намын гишүүд, дэмжигчдэдээ ч, улс төрийн хүрээлэлд ч лидер хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн манлайлагч мөн үү, гэвэл, эргэлзээтэй. Өөрөөр хэлбэл, намдаа дайн эхлүүлсэн гол тоглогчдын дэмжлэгээр ялалт байгуулсан гэхэд хол зөрөхгүй. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Ц.Элбэгдорж нар гар барилцаж, дундаасаа Л.Гантөмөрийг гаргаж ирэх яриатай байсан ч байж мэднэ.
Намын даргын сонгуульд ялалт байгуулсан Л.Гантөмөр “Манай намын хувьд "Эв нэгдэл бол ус агаар мэт амин чухал зүйл болоод байгаа. Ардчилсан нам хэрхэн шинэчлэгдэхээс Монгол Улс цаашид хөгжих эс хөгжих нь шууд хамаарах юм гэдгийг цаг хугацаа харуулж байна. Бид эвтэй хариуцлагатай, хүчирхэг Ардчилсан нам, зах зээлд чиглэсэн хэв маягийн Ардчилсан нам, нээлттэй дижитал Ардчилсан нам болох болно” гэх амлалтыг намын даргын сунгааны үеэр амласан. Гэвч түүний амлалтдаа хүрэх эсэх нь эрх баригч намынхны гарт нэг мөсөн орчихсон гэдгийг сануулах нь зүйн хэрэг биз ээ.
| ЛУ. ГАНТӨМӨР СУНГААНД ЯЛЖ, АРДЧИЛСАН НАМЫН ЭЦЭС, ТӨГСГӨЛГҮЙ ЗОДООН ДАХИАД Л ЭХЭЛЛЭЭ |
|
М.Намуун Азийн аварга хүрэл медалийн болзол хангаж, мөнгөн медалийн төлөө тулалдана
2026-04-03 14:53:22
“Аварга” дээд сургууль сонгомол бөхийн дасгалжуулагчийн ангийг нээнэ
2026-04-03 13:44:57
Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад шилжүүлнэ
2026-04-03 11:51:31
Үндэсний бөхийн оюутны улсын аварга болно
2026-04-03 10:20:25
Чөлөөтийн тамирчид Ази тивийн аваргын бэлтгэлээ хангаж байна
2026-04-03 10:10:35
МУБИС-ийн ширээний теннисний баг оюутны спортын VII наадамд түрүүлэв
2026-04-03 09:43:05
“ЦУУДАР” НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-04-03 08:00:00
УКАГИЙН ЭРХ ЧӨЛӨӨНД…
2026-04-03 08:00:00
МАН-Д МЭНДЭЛСЭН 30 БА 38-ЫН БҮЛЭГ
2026-04-03 07:00:00
ХАВРЫН ТЭНГЭР ШИГ НАМЫН ДАРГА НАР МАН-ЫНХНЫ "ГАЛ" ДЭЭР ТОС НЭМЖ БАЙНА УУ
2026-04-03 07:00:00
Д.ДАВГАДОРЖ: “МӨНГӨН МОД-2025” НААДМЫН ШИЛДЭГ ДУУЧНААР ШАЛГАРСАН НЬ МИНИЙ ХУВЬД МАШ ТОМ ХҮНДЭТГЭЛ, УРАМ ЗОРИГ ӨГСӨН ҮЙЛ ЯВДАЛ БАЙЛАА
2026-04-03 07:00:00
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-04-03 07:00:00
Г.НАРАНЗУЛ: Алтан медаль хүртэж, спортын дэд мастерийн болзол хангасан тэмцээн хамгийн дурсамжтай
2026-04-03 07:00:00
Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө
2026-04-02 14:37:08
2026-04-02 13:15:20
Спортын менежментийн ирээдүйн мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөр хэрэгжинэ
2026-04-02 13:04:13
"Хувьсал" продакшны уран бүтээлчид арав дахь бүтээлээ нээнэ
2026-04-02 12:25:36
А.АРИУНЗАЯА: Улс төрийн өшөө авалтаа болимоор байна
2026-04-02 11:43:49
Бусдыг заналхийлсэн хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-04-02 11:30:38
П.НАРАНБАЯР: Засаг холбирсон нь МАН-ын хариуцлагагүй байдалтай холбоотой
2026-04-02 11:02:42
Нийтийн албан тушаалтанд хахууль санал болгосон иргэнийг шүүхээс торгох ялаар шийтгэв
2026-04-02 10:14:42
"Аутизмыг таниулах дэлхийн өдөр" тохиож байна
2026-04-02 10:12:12
2026-04-02 09:00:00
ЦОНХООР ХАРСАН ТЭР ЭМЭГТЭЙ ХААЛГА НЭЭГЭЭД ОРООД ИРСЭН…
2026-04-02 08:18:48
Н.УЧРАЛД ЗАГНУУЛЖ, Д.ЭНХТҮВШИНД ЗААМДУУЛСАН ХОТЫН ОРЛОГЧ Т.ДАВААДАЛАЙ ГЭЖ ХЭН БЭ
2026-04-02 07:00:00
Г.ЗАНДАНШАТАРЫГ ОГЦРУУЛААД УЛС ТӨРИЙН ГАЦААНААС ГАРНА ГЭСЭН ЯАСАН БЭ, МАН-ЫНХААН
2026-04-02 07:00:00
СҮҮЛИЙН ЗУРГААН ЗАСГИЙН ГАЗАРТ ДАВХАРДСАН ТООГООР 221 САЙД АЖИЛЛАЖЭЭ
2026-04-02 07:00:00
Э.МӨНХЛЭЙ: “IDOL KIDS INTERNATIONAL FASHION SHOW”-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ, "BEST COSTUME", "2ND RUNNER-UP MODEL"-ООР ШАЛГАРЛАА
2026-04-02 07:00:00
ХҮНДИЙН ӨРГӨЛТИЙН ЗӨӨЛӨН ХҮЧ
2026-04-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |