МАН-ынхан Хөгжлийн банкны хэрэгт холбогдогч жинхэнэ эздийн толгойг илээд өнгөрөх нь өчигдрийн хэлэлцүүлгээс тодорхой боллоо доо. Уг хэлэлцүүлгийг хийхээс өмнө Хянан шалгах түр хороо улс төрийн томчуудыг толгой дараалан гэрчээр дуудаж, уртаас урт жагсаалт гаргасныг хараад олны дунд өндөр хүлээлт үүссэн байв. Уг нь тэд Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаас эхлээд Засгийн газарт ажиллаж байсан сайд нар, одоогийн Засгийн газар УИХ-д суугаа гишүүд, улсын эдийн засгийг уналтад оруулсан нэр бүхий компанийн эзэд гэх мэтээр Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон 100 гаруй нэрсийг олны өмнө дэлгэж, гэрчээр дуудаж, мэдээлэл өгөхийг шаардсан байв.
ХӨГЖЛИЙН БАНКНААС ЗЭЭЛ АВСАН ГОЛ ЭЗЭД НЬ ОРОЛЦООГҮЙ СОНСГОЛ
Тухайлбал, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Х.Баттулга, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, Ц.Анандбазар, Ш.Адьшаа, С.Бямбацогт, Г.Дамдинням, Х.Ганхуяг, Ч.Ундрам, Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Сангийн сайд асан С.Баярцогт, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд асан Д.Ганхуяг, Зам тээврийн сайд асан А.Гансүх, Эрчим хүчний сайд асан П.Сономпил, Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл, Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргал, Санхүүгийн зохицуулах хорооны дарга асан Д.Баярсайхан зэрэг улс төрд ажиллаж байсан, ажиллаж байгаа нөлөө бүхий томчууд Хөгжлийн банкнаас зээл авсан нэр бүхий компаниудын захирлуудыг Хөгжлийн банкны сонсголд гэрчээр дуудсан боловч нэг нь ч сонсголд оролцсонгүй.
Улмаар хэлэлцүүлэг эхлэхээс л хүлээлтэд хүрэхээргүй унтаа, уйтгартай болох нь тодорхой болов. Үндсэндээ Хөгжлийн банкны зээлдэгч нарыг дуудаж, тайлан тавих, тэр байтугай зээлдэгч нарын “зовлонг” сонсохоос өөрөөр үр дүнтэй сонсгол байж чадсангүй. Уг нь бүтэн жил гаруй хугацаанд олны анхааралд байсан уг хэргийг шийдэлд хүрч, улс төрийн гэмт хэргийг нэг тийш цэгцлэх боломж энэ удаагийн сонсголоор хангалттай байлаа. Тэр байтугай Ерөнхий сайд томчуудынхаа эсрэг эхлүүлсэн ажлаа цэгцлэх, улс төрд дуудсан том “дайн”-аа Хөгжлийн банкны хэргээр дуусгаж, дараа дараагийн улс төрд үүрлэх, хулгайн хэрэгт том сануулга өгөх боломж байв.
Харамсалтай нь, Ерөнхий сайд, хууль, хүчний байгууллагыг хуйд нь хөдөлгөж чадахааргүй сул дорой, улс төрд тоглолт хийх амбицгүй гэдгээ энэ удаагийн хэлэлцүүлгээр хангалттай баталж харууллаа.
“БЭРЭН ГРУПП”-ЫН ЗАХИРЛЫН КАЗИНО ТОГЛОСОН ДУУЛИАНААР НИЙТИЙН СОНСГОЛЫГ ҮР ДҮНД ХҮРГЭВ ҮҮ
Хөгжлийн банкны хэргийг Хянан шалгах түр хорооны хэлэлцүүлэг сүүлийн үед улс төр өрнөөд байгаа нүүрсний хулгайн хэрэг, Улаанбаатар төмөр замын 10 тэрбум төгрөгийн хэрэг хийгээд улс төрийн томчуудын орооцолдсон хэргүүдийг мартагнуулах, гал унтраах нэг арга байсан гээд хэлчихэд хол зөрөхөөргүй байна.

Өчигдрийн хэлэлцүүлэгт гэрчээр оролцох байсан улс төрийн томчууд, Хөгжлийн банкнаас зээл авч, түүнийгээ зориулалтын бусаар ашигласан, зээлээ хугацаанд нь төлөөгүй “зугтсан” компанийн жинхэнэ төлөөлөгч нар өөрийн бие төлөөлөгч гэх хэдэн “хурган” дарга нараа явуулж, өөрсдөө хаалганы цаана мултарч үлдлээ. Хянан шалгах түр хорооны гишүүд ч “Муу муудаа жанжин, муна гадсандаа жанжин” гэгчээр мэдүүлэг өгч, тайлбар хийхээр ирсэн компанийн төлөөллийн хэдэн ажилчдыг камерын өмнө даналзтал загнаж, тайлбараа ч бүрэн дүүрэн сонсож мэдээллээ авахгүй, олны өмнө ууртай дарга нар байж байгаад л өөрсдөө Хөгжлийн банкны хэргийг илрүүлсэн аятай том том дуугаар ч, зандарсаар эхлүүлсэн ажлаа өгсөн даалгаврын дагуу яг таг гүйцэтгэлээ.
Туг тахивал тахисан шиг тахина гэгчээр нээлттэй сонсголын үеэр Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл авч, авсан зээлээ зориулалтын бусаар ашигласан гэх “Бэрэн групп”-ээр дээрх сонсголыг үр дүнтэй болгосон мэт харагдуулах төлөвлөгөөт ажил зохиолын дагуу өрнөв.
Хэдийгээр “Бэрэн групп” Хөгжлийн банкнаас авсан зээлээ зориулалтын бусаар ашигласан, зээлээ цаг хугацаанд нь эргүүлэн төлөөгүй буруутай ч, түүнэс гадна Хөгжлийн банкны хэрэгт холбоотой олон дуулиантай асуудал үүний ард нуугдаж буй. Төрийн томчуудын холбогдсон уг хэргээ “Бэрэн групп”-ын захирлын казино тоглосон гэх дуулианаар дарж, намын гишүүдээ улаан нүүрээрээ хамгаалаад гарсан нь нууц биш юм.

Наанадаж, Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон, УИХ-ын гишүүний бүрэн эрхээ түдгэлзүүлэх хэмжээнд ярьж байсан дөрвөн гишүүний асуудлыг энэ удаагийн нээлттэй сонсголоор авч хэлэлцсэнгүй.
ХӨГЖЛИЙН БАНКНЫ СОНСГОЛТОЙ ЗЭРЭГЦЭН ХҮҮХДИЙН МӨНГӨНИЙ АСУУДЛААРХ ДУУЛИАН ДЭГДСЭНИЙ ЦААД УЧИР
Эндээс харахад эрх баригч намынхан төрд үнэн ч ажиллаж байгаа дүр үзүүлсэн хэдэн гишүүдийнхээ нэр хүндийг нь өсгөх нэг тактик боловсруулж, нөгөө талдаа улсад их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт ажлаа хийж, дарга нарын даалгавар биелүүлсэн компанийн хэсэг ажилтныг төрд тэрсэлсэн хэрэгт буруутгаж, яллаад дараагийн дуулианаа дарах хуучин технологио хэрэгжүүлж байна.
Хөгжлийн банкны сонсгол болохтой зэрэгцээд хүүхдийн мөнгөний бүртгэлийн асуудлаар нийгэм даяар дуулиан тарьсан нь ч учиртай. Угтаа бол Хөгжлийн банкны нийтийн сонсголыг олны анхаарлаас холдуулах нэг арга ч байсан байж мэдэх. Энэ мэтээр нэг хэргийг нөгөө дуулианаар намжаадаг хуучин арга барилаасаа салаагүй л явна даа, эрх баригчид.
Үндсэндээ одоогийн улс төрөөс шударга ёс, ажил хэрэгч байдал, гарц шийдэл юу ч хүлээгээд хэрэггүй гэдгийг Хөгжлийн банкны нээлттэй сонсгол бүрэн харууллаа.
| МАН-ЫНХНЫ МАРТАГНУУЛАХ АЖИЛЛАГАА ХӨГЖЛИЙН БАНКНЫХНЫГ ХӨЛДӨӨ ЧИРЭХ ЦАГААР |
|
СҮҮЛИЙН ЗУРГААН ЗАСГИЙН ГАЗАРТ ДАВХАРДСАН ТООГООР 221 САЙД АЖИЛЛАЖЭЭ
2026-04-02 07:00:00
Э.МӨНХЛЭЙ: “IDOL KIDS INTERNATIONAL FASHION SHOW”-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ, "BEST COSTUME", "2ND RUNNER-UP MODEL"-ООР ШАЛГАРЛАА
2026-04-02 07:00:00
ХҮНДИЙН ӨРГӨЛТИЙН ЗӨӨЛӨН ХҮЧ
2026-04-02 07:00:00
ХҮН НАМ: Шинээр байгуулагдах Засгийн газартай хамтрах эсэх шийдвэр гараагүй байна
2026-04-01 18:57:05
Г.ЛУВСАНЖАМЦ: НАДАД ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ, АЖИЛЛАХ САНАЛ ИРЭЭГҮЙ
2026-04-01 18:51:53
2026-04-01 17:00:00
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
2026-04-01 16:28:53
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
2026-04-01 16:18:09
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |