• Өнөөдөр 2024-04-20

ХОТЫН МЭЭР Д.СУМЪЯАБАЗАРЫН СУУДАЛ ГАНХАЖ ЭХЭЛЛЭЭ

2023-01-16,   2441

        Ёолдоггүй төсөвтэй, ёроолгүй хөрөнгөтэй юм шиг төсвийн мөнгөөр туйлдаг даргатай боллоо бид. Өөрөөр хэлбэл, хотын дарга Д.Сумъяабазарын нийслэлд эхлүүлсэн бүтээн байгуулалтын ажлууд “бай”-нд ч үгүй, “банзан”-д ч үгүй харин төсөв санхүүжилт нь үргүй зардал болоод дуусаж байгааг эх сурвалжууд баримттай дэлгэх боллоо. Түүний энэ цагаа олоогүй шийдвэр, үргүй зардлууд нь хотын даргын суудалдаа тогтож үлдэх үү, үгүй юү гэдэг эргэлзээг ч төрүүлээд байна. Хамгийн сүүлд гэхэд л нийслэлд төсвийн хөрөнгөөр хоёр төсөл хэрэгжүүлсэн ч биеллээ ололгүй, олны бухимдлыг төрүүлээд байна.


      Тухайлбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын нийслэлд хэрэгжүүлж эхлүүлсэн төсөл хөтөлбөрүүд багагүй шүүмжлэл дагууллаа. Үүний нэг нь Хот тохижилт үйлчилгээний газарт нийлүүлсэн зам цэвэрлэгээний автомашин юм. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-т авто зам цэвэрлэгээний 28 машин хүлээлгэн өгсөн бөгөөд, тус машин нь олны дунд “тоос сорогч” уу, “цасны машин” уу гэх маргаан үүсгээд байгаа юм.

      Төрийн худалдан авалтаар өндөр өртөгтэй худалдан авсан зам цэвэрлэгээний автомашин нь үндсэн үүргээ гүйцэтгэж чадаагүйн дээр, зах зээлийн үнээс давсан өртгөөр нийслэлд нийлүүлсэн баримтууд ар араасаа хөвөрч байна.

       Нийслэлийн хот тохижилтын үйлчилгээнд нийлүүлсэн 28 жижиг оврын  автомашиныг анх нийслэлээс Улаанбаатар хотод цэс цэвэрлэгээний зориулалтаар оруулж ирсэн гэх агуулгатай мэдээллийг олон нийтийн сүлжээнд түгээж эхэлсэн бол удалгүй мөнөөх машин нь үүргээ гүйцэтгэх нь битгий хэл мөсөн гулгуур болсон зам дээр хажуулдан унасан зураг цахим орчинд түгсэн.

       Эрс тэс уур амьсгалтай дээр нь олон улсын стандартад "нийцэхгүй" зам дээр онхолдон унасан цэвэрлэгээний машиныг олон нийт шүүмжлэхтэй зэрэгцээд цас цэвэрлэгээний бус, хог түүдэг машин оруулж ирсэн гэх мэдээллийг олон нийтэд тэр даруй Улаанбаатар хотын захирагчийн албанаас өгч эхэллээ. Өөрөөр хэлбэл, нийслэл өвлийн улиралд зориулан цас цэвэрлэгээний автомашин оруулж ирэх байсан ч, төсвийн хөрөнгөөр хог шүүрддэг машин оруулж ирсэн гэсэн үг.

ГУРВАН ТЭРБУМ ТӨГРӨГИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД “БАТСЭЭР” ХХК БУЛЬДОЗЕР ХУДАЛДАН АВНА ХЭМЭЭН ШАЛГАРЧЭЭ

     Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-т шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, автомашин худалдан авах тендер буюу дөрвөн тэрбум төгрөгийн нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, 2022 оны дөрөвдүгээр сарын 28-нд үр дүнг танилцуулсан байгаа юм. Уг тендерт “Онцгой өргөө”, “Батсээр” ХХК өрсөлдөж, “Онцгой өргөө” ХХК "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай" хуулийн 20 дугаар зүйлийн 20.5-д заасан нөхцөлийг хангаагүй гэх үндэслэлээр сонгон шалгаруулалтаас хасагджээ. Улмаар “Батсээр” ХХК 3.4 сая төгрөгөөр бульдозер нийлүүлэхээр гэрээ байгуулсан байна.

       Гэрээ байгуулахдаа уг техник хэрэгслийг 2022 оны зургадугаар 22-нд нийлүүлж хүлээлгэн өгөхөөр үзэглэсэн ч хагас жилийн дараа зам цэвэрлэгээний техник хэрэгслийг нийлүүлсэн байгаа юм. Түүгээр ч зогсохгүй тус компанийн нийлүүлсэн техник хэрэгсэл манай нөхцөлд таарахгүй байгаа гэх дуулианы бай болж, зах зээлийн үнээс өндөр үнээр нийлүүлж, үлдсэн хөрөнгийг нь хувьдаа завшсан байж болзошгүй гэх хардлага дагуулаад байна.

       Нийслэлийн Хот тохижилтын газрын дарга Б.Мөнхцэцэгийн мэдээлснээр “Хот тохижилтод шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэхэд дөрвөн тэрбум төгрөг 2022 онд төсөвлөсөн. Энэ хүрээнд сонгон шалгаруулалт зарлаж, "Батсээр" компани шалгараад 28 машиныг нийлүүлж байна.

      Зам цэвэрлэгээний машиныг нэгийг нь 125.7 сая төгрөгөөр худалдаж авсан. Ингэхдээ манайд ирүүлсэн үнийн саналыг харьцуулан моторын хүчин чадал, дугуйн диаметр, даац, шүүрийн хэмжээ зэргийг харгалзаж үзсэн” гэх тайлбар өгөөд буй.

    Өөрөөр хэлбэл, зам цэвэрлэгээний автомашиныг нийслэлийн төсвийн хөрөнгөөр нэгж үнийг нь 125 сая төгрөгөөр худалдан авсан гэсэн үг. Гэтэл уг машины зах зээлийн ханш түүнээс хэд дахин бага байгаа нь олны дургүйцлийг түрүүлээд байгаа юм. Тодруулбал, гаднын улсын цахим худалдааны сайтууд дээр тус автомашины нэг үнэ нь 46-56600 юан буюу монгол төгрөгөөр 20-29 сая орчим төгрөгийн үнэтэй худалдаалж байгаа юм.

        Үүн дээр гааль татвар, ачаа тээврийн зардлаа нэмлээ гэхэд 40 орчим сая төгрөг гээд тооцоолбол, 80-85 сая төгрөгийн зөрүү гарч байна. Тэгэхээр монголын нөхцөлд тохирохгүй, зах зээлийн үнээс өндөр дүнтэй хөрөнгөөр нийлүүлсэн уг автомашины тендерт ялсан компанийг хөрөнгө завшсан байж болзошгүй гэж олон нийт хардаж байна.

 

125 САЯ ТӨГРӨГИЙН ӨРТӨГ БҮХИЙ ЗАМ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ МАШИН НИЙЛҮҮЛСЭН “БАТСЭЭР” ХХК

        Зах зээлийн үнээс өндөр өртөгтэй зам цэвэрлэгээний автомашин нийлүүлж, уг машин нь монгол орны нөхцөлд таараагүй гэх шүүмжлэл дагуулаад байгаа “Батсээр” ХХК-ийн Дэмбэрлийн Бат-Эрдэнэ, Бат-Эрдэнийн Отгончимэг, Бат-Эрдэнийн Шинэбаяр нар эзэмдэг. Тус компани  нь 1996 онд байгуулагдан хүнд машин механизм, тэдгээрийн засвар үйлчилгээ болон сэлбэг, уул уурхайн тоног төхөөрөмжийн борлуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна. Түүнчлэн ОХУ-н хүнд машин механизмын тэргүүлэгч үйлдвэрлэгчид болох КАМАЗ, УРАЛ, мөн Бүгд найрамдах Хятад улсын GUERTE зэрэг брэндүүдийн Монгол Улс дахь албан ёсны түншлэгч компани хэмээн бүртгэгджээ.

     Харин сонгон шалгаруулалтад ялсан гэх “Батсээр” ХХК-ийн захирал Д.Бат-Эрдэнэ “Манай компани БНХАУ-ын "Greenhub" брэндийн хог цэвэрлэгээний машиныг нийлүүлж байна. Эдгээр машин нь хуучин ашиглаж буй машинаас хүчин чадал, багтаамж сайтай. Өвөл, зунгүй ашиглах боломжтой. Самосвал шиг хойд тал нь онгойгоод хогоо буулгадаг, өгсүүр газар урд хүндрүүлэгч нь автоматаар ажиллана. Усны багтаамж 70-100 литр, түлшний сав нь 45-50 литрийн багтаамжтай. Японд үйлдвэрлэсэн 1.1сс мотортой" гэх мэдээллийг өгсөн.

ТӨВ АЙМГИЙН БҮРЭН СУМААС НИЙСЛЭЛ РҮҮ ХУЖИР ТЭЭВЭРЛЭСЭН НЬ ҮНЭН

        Түүнчлэн хотын даргын “хүзүүг” ороох дараагийн гол дуулиант асуудал нь авто замд цацдаг давсыг хужраар орлуулсан байж болзошгүй гэх асуудал юм. Өөрөөр хэлбэл нийслэлийн автозамын халтиргаа, гулгааг бууруулах зорилгоор жил бүр давс цацдаг. Тэгвэл энэ өвөл хоёр тонн давс цацахаар Улаанбаатар хотын захирагчийн албанаас тендер зарласан ч тендерийн дүн мөн л дуулиан дагуулаад байна. Халтиргаа гулгаа арилгах зориулалтын бодис худалдан авах тендерт “Мөнх сонор трейд” ХХК шалгарч, эхний ээлжит буюу 2022 оны арваннэгдүгээр сарын 16-наас арванхоёрдугаар сарын 30-ныг хүртэл 1000 тонн давсыг 885.060.000 төгрөгөөр нийлүүлэх гэрээ байгуулсан  байгаа юм. Мөн энэ өдөр тус компани 2000 тонн давс 882 сая төгрөгөөр нийлүүлэх гэрээг үнийн асар өндөр зөрүүтэй байдлаар нэг өдөр байгуулсан нь олны дунд эргэлзээ үүсгээд байна.

       Улмаар Халтиргаа гулгаа арилгах зориулалтын бодис худалдан авах уг гэрээг тухайн үеийн хотын менежер нийслэлийн захирагчийн албаны түр орлон гүйцэтгэгч Д.Ганбат “Мөнх сонор трейд” ХХК-тай хийсэн баримт бий. Гэвч гэрээг голлон байгуулсан Д.Ганбатыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг. Уг хэрэгтэй холбогдуулан Д.Ганбатыг албан тушаалаас нь чөлөөлсөн гэх мэдээлэл ч олны дунд байгаа юм.

       Гэвч өндөр өртөгтэй төрийн худалдан авах ажиллагаа зарласан ч, халтиргаа гулгаа арилгах зориулалтын бодисоо худалдан аваагүй байж болзошгүйг эх сурвалжууд мэдээллээ. Тодруулбал, автозамын гулгааг арилгах зориулалтын бодисыг орлуулан Төв аймгийн Бүрэн сумаас их хэмжээний хужир нийлүүлжээ.

     Энэ талаар бид Төв аймгийн Бүрэн сумын Засаг даргын Тамгын газрын холбогдох албан тушаалтнаас тодруулахад “Манай сумаас их хэмжээний хужир нийслэл рүү нийлүүлж байгаа нь үнэн. Өнгөрсөн арванхоёрдугаар сараас эхэлж нийлүүлсэн. Манай сум хужрын арвин нөөцтэй. Засаг даргын тамгын газар болон холбогдох газруудаас ямар зориулалтаар ашиглах талаар зөвшөөрөл аваагүй. Уг нь манайх хужир авахад зөвшөөрөл өгч, тодорхой хэмжээний татвар авдаг. Хужир авч байгаа газар нь хувийн компани гэсэн. Уг нь хужир авахад татвар авдаг ч, энэ жил нутгийн иргэдийг ажиллуулж байгаа учраас татвар авахгүй гэж тохиролцсон” гэх мэдээлэл өглөө.

Энэ мэт хотын даргын урагшгүй ажлууд үргэлжилсээр байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын балагтай ажлууд даргын суудлыг нь ганхуулж эхлэв бололтой.


ХОТЫН МЭЭР Д.СУМЪЯАБАЗАРЫН СУУДАЛ ГАНХАЖ ЭХЭЛЛЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 17
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-18 21:36:31
    Зочин : Яг үнэндээ энэ хүн ганц ч дорвитой ажил хийсэнгүй. Өдөр бүрийн аж ахуйн аар шаархан ажилдаа дарагдаад тархи толгой нь эргээд эргүүтсэн төлө шиг эргэлдсээр он жилүүд өнгөрлөө хөөрхий. Ганц ч ажил шийдсэнгүй. Манай яармагт нэг нүхэн гарц хийнэ л гээд бүтэн зунжин зам хаасан, намаржин зогссон, одоо нөгөө нүхэн гарц нь байдаггүй. Зайсангийн аманд амралт чөлөөт цагийн газар байгуулна л гэсэн одоо оромдсон болоод бас л дутуу таг зогссон. Ийм жишээ 1000. 1000 аараа. За тэр түгжрэл энэ тэрийг ч яриад яахав
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-16 23:05:22
    Кк: МАН н нэр хүнд навс унаж иргэдын бухимдал ихэсдэг нь энэ нөхөртэй номер 1 холбоотой.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-16 22:52:14
    Зочин: Зүгээр л зайлуул идэж хандаггүй өлөн сда
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-16 18:38:47
    Ганаа: Хурдан зайл. Долгорсүрэнгийн гүзээ баньд нар шуналын туламын туламууд. Хурдан зайлуул монголд том буян болно.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-16 18:38:47
    Ганаа: Хурдан зайл. Долгорсүрэнгийн гүзээ баньд нар шуналын туламын туламууд. Хурдан зайлуул монголд том буян болно.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-16 17:23:29
    Zochin: Byyr idekhiin dontoi ulsuud. Khuuchnii khymyys baga saga iddeg bsan baikh. Odoo byyr yostoi kheden ch khuga nuga um medekhgyi ee. Kheden zuun saya, terbumaar n' idekhgyi bol idsen boldoggyi bolson bololtoi. Khamgiin aimaar n' ingej aimaar idej baij aikhgyi bnaa gdg n' deer bdg 3 tomiin idekh khuvi davkhar bagtdag bolokhoor yniin dyn ingej usuud, idej bgaa khyn n' ch aikhgyi zorigtoi bdg bololtoi.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-16 16:56:52
    zochin: schorond oroch estoi ene Sumka !!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-16 13:50:48
    Зочин: Сумъяаөазараа даан ч халтиргаа арилахгүй байгаа юм. Хужир авч өөрийн хамаарал бүхий компаниа дэмжих эрх чамд байхгүй шүү. Төсвийн мөнгийг бүү үргүй зарцуул! Энэ чиний хариуцлагагүй байдал шүү. Халтиргаанаас хамааралтай ослын хохирлыг хотын захиргаа хариуцах ёстой шүү!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-16 12:59:24
    irgen: Munge idehiin dontoi MAN uudaa Shveded mash ih tsas ordog.Halitargaa gulgaag els.hairga l tsatsaj.ymarch halitargaagui bdg.Suuliin 30 jild Oron suutsnii horoolol barih mungiig davs gj idlee.Turiin tolgoid ymarch bolovsrolgui.surguuli tugssen montajaa uzuulj chadahgui MAN -MAL uud.Hurdan zailaasai.Tuuhend bgaagui sjunaluud
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-16 12:59:23
    irgen: Munge idehiin dontoi MAN uudaa Shveded mash ih tsas ordog.Halitargaa gulgaag els.hairga l tsatsaj.ymarch halitargaagui bdg.Suuliin 30 jild Oron suutsnii horoolol barih mungiig davs gj idlee.Turiin tolgoid ymarch bolovsrolgui.surguuli tugssen montajaa uzuulj chadahgui MAN -MAL uud.Hurdan zailaasai.Tuuhend bgaagui sjunaluud
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-16 12:59:22
    irgen: Munge idehiin dontoi MAN uudaa Shveded mash ih tsas ordog.Halitargaa gulgaag els.hairga l tsatsaj.ymarch halitargaagui bdg.Suuliin 30 jild Oron suutsnii horoolol barih mungiig davs gj idlee.Turiin tolgoid ymarch bolovsrolgui.surguuli tugssen montajaa uzuulj chadahgui MAN -MAL uud.Hurdan zailaasai.Tuuhend bgaagui sjunaluud
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-16 12:58:35
    irgen: Munge idehiin dontoi MAN uudaa Shveded mash ih tsas ordog.Halitargaa gulgaag els.hairga l tsatsaj.ymarch halitargaagui bdg.Suuliin 30 jild Oron suutsnii horoolol barih mungiig davs gj idlee.Turiin tolgoid ymarch bolovsrolgui.surguuli tugssen montajaa uzuulj chadahgui MAN -MAL uud.Hurdan zailaasai.Tuuhend bgaagui sjunaluud
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-16 11:16:29
    иргэн: энэ шуналтай чадваргүй бузрыг солиж ялыг нь үүрүүлээчээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-16 10:55:57
    шүүнгэр: юун ганхуулах.онхолдуулах хэрэгтэй. 3 жил татвар төсвийн мөнгөөр туйлалаа.одоо ингэж эрхлүүлэхээ болимоор юм. энэ сумъяабузар монголд ямар гавъяа байгуулсан гэж ядарсан ардуудын хуруу хумсаа хуйхлан байж цуглуулсан сангаар өөрөө баяжиж эргээд биднийг доромжлох эрхийг хэн олгов. оюунэрдэнэ.........
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-16 10:53:35
    шүүнгэр: юун ганхуулах.онхолдуулах хэрэгтэй. 3 жил татвар төлөвөөр туйлалаа.одоо ингэж эрхлүүлэхээ болимоор юм. энэ сумъяабузар монголд ямар гавъяа байгуулсан гэж ядарсан ардуудын хуруу хумсаа хуйхлан байж цуглуулсан сангаар өөрөө баяжиж эргээд биднийг доромжлох эрхийг хэн олгов. оюунэрдэнэ.........
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-16 10:48:43
    Иргэн: СУМЬЯАБАЗАР ОГЦОРОХДОО ОЮУН ЭРДЭНИЙН ЗАСАГИЙН ГАЗАРТАЙ ХАМТ УНАХ БАЙХАА. ХУДЛАА ЯРИХ, ШИРЭН НҮҮРТЭЙ БАЙХ НЬ ӨНДӨР АЛБАН ТУШААЛЫН АЖИЛ ХИЙХ НЭГ ШАЛГУУР ГЭДЭГТ ИТГЭЦЭН ТЭНЭГ ХҮН.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-16 09:50:18
    ИРГЭН: ИЙМЭРХҮҮ ХӨЛДҮҮ ТОЛГОЙТОЙ, ЦАЙРЧИХСАН ЛУЙВАРЧИДЫГ ЯАХ ВЭ?
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188