Цар тахлын үед баталсан урт нэртэй хууль буюу олны нэрлэж заншсанаар Ковидын хууль өнгөрсөн онд дуусгавар болж, төрийн албаныхны халаа сэлгээний ажил эд ундрах гэж байна. Тодруулбал, Цар тахлын хуулиар яам, тамгын газар, агентлагуудын дарга нарыг төрийн албаны сонгон шалгаруулалтгүй томилсон бол хуулийн хэрэгжилт дууссанаар буцаагаад Төрийн албаны тухай хуулиараа сонгон шалгаруулалт явуулахаар болж байгаа.
Уг нь өчигдөр буюу Засгийн газрын лхагва гарагийн ээлжит хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэж, яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нарыг чөлөөлөх байх гэсэн хүлээлттэй байсан. Гэвч уг асуудлыг хэлэлцүүлсэнгүй, чимээгүй өнгөрөөчихлөө.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангийн өгсөн мэдээллээр бол “Засгийн газрын томилгоогоор долоон Төрийн нарийн бичгийн дарга, 11 агентлагийн дарга Цар тахлын хуулиар сонгон шалгаруулалтгүй ажиллаж байгаа” гэдэг мэдээллийг өгсөн билээ. Тэгэхээр энэ дарга нар хуулийн дагуу бүгд ажлаа хүлээлгэж өгнө гэсэн үг.
Дарга нар ажлаа өгөх сургаар дараагийн ээлжийнхэн даргын суудал горилж, уртаас урт дараалал үүсгэн томчуудынхаа хаалгыг сахиж суугаа сурагтай. Төрийн албаны тухай хуулийн шинэчлэлээр төрийн түшмэдэд ажиллах босго улам намхан болж, залуу боловсон хүчнээр “цус сэлбэх” ажлыг ч эрх баригч намынхан хэдийнээ тооцоолчихсон байгаа. Тиймдээ ч хурган даргын суудалд горилогчид улам залуужиж, томчууд нь эхийг нь эцээж, тугалыг нь тураачихгүй сонголт хийхээр хэрэндээ л сандралдаж байгаа гэх. Цаашлаад МАН-ын залуу удирдагч нар өөрсдийн хүмүүсээ дороо авчих гээд хоорондоо чамгүй өрсөлдөөнтэй байгаа гэнэ.
Өөрөөр хэлбэл, өнгөрсөн долдугаар сард Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, тус хуулийн 23.2.1-т “Тэргүүн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 12-оос доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 6-аас доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх
Гэхдээ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга тухайн дарга нарыг сонгон шалгаруулалтад оролцох нь нээлттэй гэх мэдээллийг ч өгсөн. Тэгэхээр МАН-ынхан одоогийн дарга нараас авч үлдэх сонирхолтой нэгэн байхыг ч үгүйсгэх юм.
Ямартай ч Цар тахлын хуулиар даргын суудлаа хүлээлгэж өгөх долоон Төрийн нарийн бичгийн нэр тодорхой болсон. Тодруулбал, Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга, Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн, Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадагва, Цахим хөгжил харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Золбаяр, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргыг Н.Тавинбэх нарын нэр тодорхой болоод буй. Түүнчлэн 11 агентлагийн газрын дарга нар, 1609 иргэн төрийн жинхэнэ албанд Цар тахлын хуулиар томилсон байдаг.
.jpg)
Хуулийн хугацаа дуусгавар болж, бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон яам, тамгын газрын дарга нартай холбогдож тодруулахад “Ажлаа хүлээлгэж өгнө” гэх тайлбарыг өгч байсан удаатай.
Цар тахлын хууль өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-нээр дуусгавар болсон. Гэвч өнөөдрийг хүртэл тус хуулийн хүрээнд томилсон яам, тамгын газрын дарга нарыг чөлөөлөөгүй байна. Өөрөөр хэлбэл, ковидын хуулиар томилсон дарга нарыг чөлөөлөөгүй учир Төрийн албаны зөвлөлөөс дараагийн алба хаагчийн сонгон шалгаруулалтыг зарлахгүй хүлээгдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хуульд зааснаар сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөл хариуцан явуулж, Засгийн газар уламжлах хуулийн зохицуулалттай.
Төрийн албаны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, хяналт тавих тухай тусгасан байдаг. Тус хуулийн
Тиймээс өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа Төрийн нарийн бичгийн дарга болон агентлагийн дарга чөлөөлөгдөөгүй байгаа тул Засгийн газрын хуулийн хариуцлага хүлээх дээрээ ч тулаад буй.
| МАН-ЫН "БАГАЧУУД” БУЮУ ДАРААГИЙН ЭЭЛЖИЙНХЭН "ХООЛОНДОО" ОРЖ ЭХЛЭХ НЬ |
|
Ш.БАДАРЧ:Л.Түдэв хэмээх агуу хүний дэргэд байна гэдэг миний ХАМГИЙН ТОМ АЛБАН ТУШААЛ байлаа
2026-05-23 07:05:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-05-23 07:00:44
“ГАЛЗУУ ЮРА”
2026-05-23 07:00:03
ДАРААГИЙН ХОТЫН ДАРГЫН ХҮЛЭЭГДЭЖ БУЙ АЖЛУУД
2026-05-23 07:00:00
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2026-05-23 07:00:00
ӨМГӨӨЛӨГЧ Д.ЦЭНД-АЮУШ: СЭТГҮҮЛЧИЙН ЁС ЗҮЙГҮЙ ҮЙЛДЛЭЭС БОЛЖ 23-ХАН НАСТАЙ ЭМЭГТЭЙ “ДОХ”-ТОЙ ХЭМЭЭН ГҮТГЭГДЭН НӨХӨРТӨӨ ЗОДУУЛЖ, АМИА АЛДСАН ДАА, ХӨӨРХИЙ
2026-05-23 07:00:00
Будапешт хотноо олон улсын эрдэм шинжилгээний бага хурал боллоо
2026-05-22 16:02:59
Чөлөөт бөхийн залуучуудын шигшээ баг “U23” Азийн аваргыг зорилоо
2026-05-22 13:31:26
Хүндийн өргөлтийн Азийн аварга өндөрлөв
2026-05-22 10:56:41
Хууль бусаар эм бэлдмэл зарсан хэргүүдийг шүүхээр шийдвэрлэлээ
2026-05-22 10:43:11
2026-05-22 10:25:56
2026-05-22 10:08:01
МАН АН-ЫНХНЫГ ЗОДОЛДУУЛСААР Л БАЙНА
2026-05-22 08:23:30
Чөлөөтийн “Улаанбаатар опен” дэлхийн чансааны оноо олгоно
2026-05-22 08:16:59
А. Даваабаатар “Russian Judo Tour”-аас хүрэл медаль хүртжээ
2026-05-22 07:30:00
“УЛААНБААТАР-2026” таеквондо-гийн Азийн аваргын нээлт боллоо
2026-05-22 07:20:00
Монгол Улсын туршлагыг “ЮНЕСКО”-д танилцуулав
2026-05-22 07:10:00
Ш.ХҮСЛЭН: ХҮҮХЭД НАСНЫ МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛЖ, “MISS MONGOLIA-2026” ТЭМЦЭЭНИЙ ТЭРГҮҮН МИСС БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА
2026-05-22 07:00:52
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-05-22 07:00:00
УВС АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ С.АНХБАЯРЫН ДҮҮГЭЭ ЗААЗУУРДСАН ХЭРГИЙН ХАВТАСТ ХЭРЭГ
2026-05-22 07:00:00
ЖҮДОГООС ЧӨЛӨӨТ БӨХ РҮҮ ШИЛЖСЭН ГАВЬЯАТ
2026-05-22 07:00:00
ТӨРИЙН СОЁРХОЛТ, СҮХБААТАРЫН ОДОНТ ТЕНДЕРЧИН
2026-05-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |