-"ЁС ЁМБОГОР ТӨР ТӨМБӨГӨР" ХЭМЭЭН БЭЛГЭШЭЭДЭГ АРД ТҮМЭНД ТӨРИЙН ТЭРГҮҮН РҮҮГЭЭ САЛААВЧ ГАРГАХ ЁС ЗҮЙ БАЙМААРГҮЙ ЮМ-
“Он солигдоход Ерөнхийлөгч ямар үг хэлэх бол” гэдгээс л У.Хүрэлсүхийг шордох, шахах, харлуулах ажил цахим орчинд эрчимтэй өрнөсөн дөө өнгөрсөн хэдэн хоногт. Яг үг хэлэхтэй нь зэрэгцээд л энэ байдал улам эрчимжиж, хундагаа өргөж, үг хэлэхэд нь иргэдийн зарим нь “Зурагтаа унтраана” гэж ундууцсан бол нөгөө хэсэг нь урт хамартай, унжуу царайтай болгож элэглэсэн. Түүгээр ч зогсохгүй үлдсэн нэг нь нүүрэн дээр нь салаавч гаргасан зургаа цахим орчинд нийтэлж, мэдээллийн сайтуудын шууд дамжуулалтын үеэр ууртай, уйлсан реакци үзүүлсэн гээд Ерөнхийлөгч рүү чиглэсэн сөрөг үйлдлүүд газар авсан билээ. Зарим нь зээл дарж, өр тэглэсэнгүй гэж уцаарлаж ч байгаа харагдсан. Ерөнхийлөгчийг элэглэж, шоолсон, тохуурхсан энэ үйлдэл өнөөдрийг хүртэл цахимд өрнөж л байна. Цахим орчинд улстөрчийг троллдох буюу харлуулах ажил шинэ оны босгон дээр У.Хүрэлсүх рүү чиглэсэн нь энэ.
Эндээс харахад У.Хүрэлсүхэд “Өш зангидаж, өр өшиглөсөн” дайсан намд нь бий болсон юм даг уу даа. Өөрөөр хэлбэл, одоогоор Ерөнхийлөгч рүү чулуу нүүлгэж, дайсагнах, чадалтай, тэнхээтэй улс МАН дотор л байгаа. Хэдийгээр "У.Хүрэлсүх болж бүтэхгүй байна” гээд хэн нэг улстөрч энгийн иргэн, иргэний нийгмийн байгууллага гараад ирээгүй ч, цахимаар харлуулах эл үйл явц улс төрийн зорилготой нь ойлгомжтой технологи.
Сонгууль болохоор л улстөрчид нэгнээ харлуулах үйлдэл хэрээс хэтэрдэг сэн. Өөрөөр амь наана, там цаана дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгаа цөөн хэдэн улстөрчөөс У.Хүрэлсүхтэй хүч үзэж, шордож, өдөж хатгах тэнхээтэй улстөрч, сөрөг хүчинг үзье гэсэн ч одоохондоо олдохгүй. “Өрөм дотроосоо өтдөг” гэгчээр намынхан дотроос нь түүнийг харлуулах ажил зохион байгуулалттай өрнөж байгаа гэх шуум хаа сайгүй тархаад байна.
Угаасаа ч Ардын намынхан дотооддоо таарамж муутай байгаа нь олон үйлдлээс нь илэрхий байгаа. Хэдий удирдлагууд нь удаа дараа “Бид хоорондоо эв найрамдалтай, ах дүүсийн харилцаатай байгаа” гэж хэвлэлээр тайлбар хийж, камерын өмнө инээцгээж байгаа ч хэлсэн үг, хийсэн үйлдэл нь алд дэлэм зөрүүтэй байгааг ард түмэн ажаад л байгаа.
Тиймдээ ч ил гараад хэлж чадахгүй үгээ цахимаар дамжуулж, сошиал сүлжээгээр харлуулах, яс хаях үйлдлүүдээ эрчимжүүлж байгаа нь илэрхий байна. Эргээд бодохоор ёс ёмбогор, төр төмбөгөр хэмээн бэлгэшээдэг, ард түмэн хэчнээн Ерөнхийлөгчдөө дургүйлхлээ, уурлалаа, бачуурлаа ч салаавч гаргах хэмжээнд хүртлээ ёс зүйгээ алдсан, эрээ цээргүй үйлдэл гаргаж байсангүй. Тэгэхээр У.Хүрэлсүхийг ард түмний өмнө элэг доог болгох кампанит ажил өрнөж байгаа нь илэрхий байна. Үүнийгээ ч У.Хүрэлсүхийн шинэ жилийн мэндчилгээний далимаар хавчуулаад авсан нь тодорхой байлаа. Тэрбээр “Хот айл муудалцахад холын дайсан баярладаг” гэж манай өвөг дээдэс сургаж ирсэн. Иймээс бид эвийг сахиж, зөвийг эрхэмлэх нь юу юунаас илүү чухал билээ. Бидний цөөхөн монголчууд бие биеэ хайрлаж, бие биеэ хамгаалж, бие биеэ дэмжиж, бие биедээ тусалж, хамтдаа хөгжиж, хамтдаа урагшлах учиртай. “Хоёр хүн эвтэй бол төмөр хэрэм мэт, хорин хүн эвгүй бол нурсан балгас мэт” хэмээн Их Эзэн Чингис хаан сургасан билээ” хэмээн намынхандаа мэндчилгээгээрээ дамжуулан үг “дайж” сонсогдсон
.
М.Энхболдын фракцыг буулгаж, Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулснаас хойш МАН-ынхны хувьд У.Хүрэлсүх “од” нь байлаа. Намын дүү нар нь цөм дагаж гүйлдэж, гаргасан шийдвэрийг нь алга ташин хүлээж авч, чих зөөлөнтэй явцгаасан нь саяхан. Тэр байтугай М.Энхболдын фракцынхан Сү.Батболдын бүлэглэлийнхэн цөм л У.Хүрэлсүхэд тал засаж, дагаж гүйлдсэн. Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүх шиг сайн хүн, сайн удирдагч МАН-д байгаагүй мэтээр өргөмжилж, магтаж байлаа, тэд. Харин одоо түүнийг харлуулах, үл тоох, тэрсэлдэх үйлдлүүд мэр сэр харагдах болсон нь дүү нарынх нь хувьд У.Хүрэлсүх моодноос гарч, шинэ удирдагч тодруулахаар төлөвлөж байхыг ч үгүйсгэхээргүй байна.
Ер нь улстөрчийг уруудуулах уу, урагшлуулах уу гэдгийг цахим троллчид шийддэг болчихоод байгаа нь нууц биш. Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байхад “Эгэл жирийн жолоочийн хүү" хэмээн ард түмнээр өрөвдүүлэх, алга ташуулах сурталчилгааг тултал явуулж, дэмжүүлж, ялалт байгуулсан нь цахим троллчид л байсан, үнэндээ. Одоо харин төрд түүнээс өөр дайсангүй юм шиг л муулж, гоочилж, үзэн ядуулж байгаа нь мөнөөх л компьютерийн ард нүүрээ нуусан цахим хаягтнууд нь. Хэрэв зээ МАН дотроо хагараагүй бол өнгөрсөн шинэ жилээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шиг сайн хүн, сайн төрийн түшээ, сайхан үг хэлсэн хүн байхгүй байх байлаа.
Үе үеийн Ерөнхийлөгчид он солигдохтой зэрэгцээд хундаганы ерөөл хэлж, үг хэлдэг уламжлалтай. Хэдий ард түмэн нийтээрээ Ерөнхийлөгчөө хүлээн зөвшөөрч, сайшаан магтдаггүй байсан ч хундаганы ерөөл хэлэхэд нь харааж, зүхэж, шоолж, тохуурхаж байсан түүхгүй. Харамсалтай нь, У.Хүрэлсүхийг үг хэлэхтэй зэрэгцэн төрийн тэргүүнээрээ тохуурхсан эл үйлдэл арай л эрээ цээргүй байсныг сануулах нь зүйн хэрэг биз ээ.
ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ХАРЛУУЛАХ АЖЛАА МАН-ЫНХАН ЭРЧИМТЭЙ ЭХЛҮҮЛЛЭЭ |
|
2025-03-12 16:32:42
2025-03-12 12:34:50
2025-03-12 12:05:52
2025-03-12 11:45:52
2025-03-12 09:35:16
2025-03-12 09:19:02
2025-03-12 08:56:26
2025-03-12 08:34:53
2025-03-12 07:00:00
2025-03-12 07:00:00
2025-03-12 07:00:00
2025-03-12 07:00:00
2025-03-12 07:00:00
2025-03-12 07:00:00
2025-03-11 18:45:09
2025-03-11 18:15:22
2025-03-11 17:00:48
2025-03-11 14:57:33
2025-03-11 14:43:57
2025-03-11 13:56:14
2025-03-11 13:50:48
2025-03-11 11:35:03
2025-03-11 11:27:44
2025-03-11 09:29:01
2025-03-11 09:09:12
2025-03-11 08:42:18
2025-03-11 08:34:29
2025-03-11 07:55:51
2025-03-11 07:54:49
2025-03-11 07:51:36
2025-03-11 07:48:10
2025-03-11 07:00:34
2025-03-11 07:00:15
2025-03-11 07:00:05
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |