• Өнөөдөр 2024-05-13

АРДЫН НАМЫНХНЫ АРАЙ ГЭЖ ОЛСОН НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧ Х.БАТТУЛГАТАЙ ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ХАМААРАЛТАЙ ГЭВ ҮҮ

2022-12-30,   4428

-Х.БАТТУЛГЫГ ХУЛГАЙЧ ГЭЖ ЗАРЛАЖ БАЙГАА НЬ ЕРӨНХИЙ САЙДААС ОДООГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХЭД ӨГСӨН НЭГ САНУУЛГА ГЭЖ ХАРЖ БОЛОХООР БАЙНА-

      Нүүрсний хулгайн гол эзэн нь Ерөнхийлөгч асан Х.Баттулга гээд Ардын намынхан албан ёсоор удаа дараа мэдэгдэл хийчихлээ. Түүнийг хууль хяналтын байгууллага шалгаж, цагдан хорих талаар ч яриад эхэлсэн. Ингэж шалгах болсон гол үндэслэл нь “Эрдэнэс тавантолгой ХК”-ийн есөн оффтейк гэрээг нууцын зэрэглэлээс гаргасантай холбоотой гэх. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч асан Х.Баттулга Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг ахалж байхдаа энэ гэрээнүүдийг нууцын зэрэглэлд оруулж, бусдад давуу байдал бий болгосон. Цаашлаад Тавантолгойн төмөр замыг барихтай холбоотой асуудалд салбарын сайд байхаасаа эхлээд, Ерөнхийлөгчийн албыг хаших хугацаандаа ч холбогдсон шалтгаанаар нүүрсний хулгайн хэрэгт гарцаагүй холбоотой болж таарчээ.

      Олон ч жил энэ хулгайн эзнийг МАН-ынхан хайсан даа. Аль 2013 онд л нүүрсний хулгайн асуудлыг сөхөж, түүнд хамааралтай гэх хэд хэдэн гишүүний нэр яригдаж байлаа. Энэ дунд одоо УИХ-д суугаа гишүүд ч хамааралтай гэдэг. Гэхдээ эрх баригч намынхан, хууль хяналтын байгууллагаас өнөөдрийг хүртэл нүүрсний хулгайч “Энэ шүү” гээд зарлаад гаргаад улстөрч лав байхгүй л байна. Өөрөөр хэлбэл, эл болсон баримтууд байсаар атал улаан нүүрээрээ хамгаалаад гаргаж ирэхгүй, хав дарчихсан суугаа гэж хэлж болно. Ганцхан албан ёсоор нэрлэсэн улстөрч нь Ерөнхийлөгч асан Х.Баттулга болж таарсан. Гэхдээ өнөөдрийг хүртэл хууль хяналтын байгууллага шалгаагүй байгаа нь учиртай. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд Х.Баттулгатай хамтарч ажилласан нь МАН-ынхан өөрсдөө болчихоод байгаа.

       2016 оноос хойш УИХ-д МАН олонх болж, АН-ын Ерөнхийлөгчтэй “гар нийлж” ажилласан.  Х.Баттулгыг шалгаад эхэлбэл одоогийн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга хамт шалгагдах нь тодорхой гэсэн үг.  

      Гол агуулгаараа хууль хүн бүрд үйлчилнэ. Нүүрсний хулгайн хэргийг яг ном журмаар нь илчилчихвэл УИХ, Засгийн газарт үлдэх байхгүй болж таарах нь. Иймд энэ хэргийг цаашид ямар гаргалгаагаар шалгах вэ, гэдэг нь МАН-ын дараагийн “шүдний өвчин” болсон гэж харж болохоор байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын өчигдөр мэдээлэл хийх үеэр “Үндэсний аюулгүй байдлаас гаргасан зөвлөмж нь экс Ерөнхийлөгч Х.Баттулгыг Үндэсний аюулгүй байдлыг тэргүүлж байх үед гарч байсан юм билээ. Олон баримт бий. 2008 онд хувийн сектор төмөр зам барих гэж байхад нь ажлыг нь зогсоосон хүн Х.Баттулга. Улмаар бондын мөнгө буюу 280 сая ам.доллараар төмөр зам ажлыг гардан зохион байгуулсан хүн нь Х.Баттулга. Тэр мөнгөөрөө төмөр зам хийлгүй далангийн ажил хийсэн байдаг. Энэ зам дээр "Бодь интернэшнл"-ийг оруулж ирсэн нь Х.Баттулга. Тэгэхээр энэ хүнийг шалгуулах ёстой гэж би бодож байна.

       Нүүрсний хулгайн хэрэгт хамгийн түрүүнд шалгуулах ёстой нь тухайн үеийн Үндэсний аюулгүй байдлыг тэргүүлж байсан хүн. Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар Эрүүгийн хэрэг үүсээгүй байхад таслан сэргийлэх элдэв арга хэмжээ авахыг хуулиар хориглодог. Тиймээс хилийн хориг тавих боломжгүй" гэх мэдээлэл өгсөн.

      Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрийг Төрийн гурван өндөрлөг гурвуул нийлж, хэлэлцээд, гарын үсэг зурснаар эцсийн шийдээ гаргадаг хуультай. Тэгэхээр дан ганц Х.Баттулгын шийдвэр биш учраас өнөөдөр нүүрсний хэрэг гацаанд орсон гэж харж болохоор байна. Нөгөө талаараа Х.Баттулга нүүрсний хулгайн гол хэрэгтэн гэж Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн сайд нь өөрөө шүгэл үлээсэн. Тэгэхээр Х.Баттулгыг хулгайч гэж зарлаж байна гэдэг нь одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өгсөн нэг сануулга гэж харж болохоор байна.

Одоогийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр түнжин хагарсан нь үнэн болж, тэд нэгнээ шахаанд оруулж байгаа гэсэн үг. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэдийн жагсаал анх гарахад Засгийн газраа, огцруулж, УИХ-ыг тараах сануулга өгч байсан. Харин эсрэгээрээ  Ерөнхийлөгчид барьсан Ерөнхий сайдын хариу нь дан ганц Ковидын тендерийг задлахаас гадна өөрийнх нь “гар дүрсэн” нүүрсний хулгайн хэрэг байж мэдэх. Засгийн газраас анх нүүрсний хулгайн хэргийг илчлэх талаар мэдээлэл гаргасан нь ч Ерөнхийлөгчийг “буланд шахах” нэг төлөвлөгөө байсан гэж хардаж болохоор нөхцөл байдал үүсчихлээ.

       Өөрөөр хэлбэл, Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаанд У.Хүрэлсүх, Г.Занданшатар нар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ажиллаж байв.

    Эндээс Х.Баттулгыг нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулах ганцхан шалтгаан үлдээ. Өөрөөр хэлбэл, Засгийн газрыг Эрдэнэс тавантолгойн оффтейк гэрээг ил болгох даалгавар өгсөн хүн нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрөө учраас юу юугүй ачигдах дээрээ тулсан экс Ерөнхийлөгчийг өнөөдрийг хүртэл хорьж чадаагүй сууна.  Үнэхээр түүнийг нүүрсний хулгайн хэрэгт буруутгаж, шалгах шаардлагатай бол төмөр замын хэргээр нь үргэлжлүүлэн шалгаж мэдэхээр байна. Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажлыг эхлүүлсэн нь Ерөнхийлөгч асан Х.Баттулга, гацаасан нь мөн тэр гэдэг. Гэхдээ энэ хэргийг олон жил ярьж, Баянгол зочид буудлаас нь баривчлах гэж байгаад бөхчүүдээр хамгаалуулсаар Х.Баттулга хэргээс мултарч чадсан. Одоо харин түүнийг гэм буруутайд тооцож, ачихад хүрвэл Ерөнхийлөгч, УИХ-ын дарга хоёр хамт явах гарцаагүй байдал үүсчихсэн бололтой.

Төв талбайд иргэд жагсаал зохион байгуулж, олон өдөр суулт зарлаж байгаа гол шалтгаан нь нүүрсний хулгайг илчилж, хариуцлага тооцохыг шаардаж байна. Гэхдээ төрийн томчууд тэр чигтэй холбогдсон энэ хэргийг нэг мөр шийдэж чадах уу, гэдэг нь тун эргэлзээтэй.


АРДЫН НАМЫНХНЫ АРАЙ ГЭЖ ОЛСОН НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧ Х.БАТТУЛГАТАЙ ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ХАМААРАЛТАЙ ГЭВ ҮҮ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 25
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-30 22:54:47
    Zochin : Sain hun shuu Battulga guai
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-30 10:53:23
    хард: яг л зөв гаргалгаа Батулгыг зугтаа гэдэг Хүүк Заак 2 той холбоотой АТГ дарга оргоогүй гээд л баталгээд Доржхандруу дайраад байсан одоо харин огоогүйг хэн бтлах юм бол ам асуусан дарга батлах байх!!!????
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-30 10:53:21
    хард: яг л зөв гаргалгаа Батулгыг зугтаа гэдэг Хүүк Заак 2 той холбоотой АТГ дарга оргоогүй гээд л баталгээд Доржхандруу дайраад байсан одоо харин огоогүйг хэн бтлах юм бол ам асуусан дарга батлах байх!!!????
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-30 10:39:18
    Зочин: АТГ гэж ёстой новшийн газар юм аа. Батулгыг зугатаалгачихсан. Одоо энд бгаа Хүрэлсүх, занданшатар гэсэн этгээдүүдээс мэдүүлэг тайлбхр авах хэрэгтэй ш тээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-18 13:08:19
    Зочин: ҮАБЗ зөвлөмж гаргаагүй гэж
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-18 13:07:43
    Зочин: Занданшатар ҮАБЗ гараагүй гэж солиорч бна лээш тээ. УИХ дээр үг хэлэхдээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-18 13:06:25
    Зочин : Яаж ч бсан баттулгыг барьж хорих нь зөв.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-18 11:46:01
    Zochin: Zaluuchuud ene olon udur uvliin khyitend gadaa khonoj baikhad ard tymnii elch Erunkhiilugch maan' gants yg gan khiikhgyi baigaa n' khachirkhaltai.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-14 01:42:58
    Mhl mafia : Jenkog 17chingeleg spirteer shorond hiih geed 1 baraagui tz280 say baraagui sainshand 35 say $ deer 3 dahia baraagui odoo hed ch bolj ba mafia gedeg procoror shuuh tsagdaa geed bugd holbootoi
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-13 19:07:52
    Zochin: Зөвлөлөөс зөвлөмж гарчээ. Зөвлөлийг 3 хүн бүрдүүлнэ.санал нэгтэй бж л гарна. Нөгөө 2 эсвэл ажиглагч бсийм уу. Нэг л ойлгомжгүй юм шиг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-13 19:07:52
    Zochin: Зөвлөлөөс зөвлөмж гарчээ. Зөвлөлийг 3 хүн бүрдүүлнэ.санал нэгтэй бж л гарна. Нөгөө 2 эсвэл ажиглагч бсийм уу. Нэг л ойлгомжгүй юм шиг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-13 19:07:51
    Zochin: Зөвлөлөөс зөвлөмж гарчээ. Зөвлөлийг 3 хүн бүрдүүлнэ.санал нэгтэй бж л гарна. Нөгөө 2 эсвэл ажиглагч бсийм уу. Нэг л ойлгомжгүй юм шиг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-13 19:07:41
    Zochin: Зөвлөлөөс зөвлөмж гарчээ. Зөвлөлийг 3 хүн бүрдүүлнэ.санал нэгтэй бж л гарна. Нөгөө 2 эсвэл ажиглагч бсийм уу. Нэг л ойлгомжгүй юм шиг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-13 19:07:39
    Zochin: Зөвлөлөөс зөвлөмж гарчээ. Зөвлөлийг 3 хүн бүрдүүлнэ.санал нэгтэй бж л гарна. Нөгөө 2 эсвэл ажиглагч бсийм уу. Нэг л ойлгомжгүй юм шиг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-13 19:07:37
    Zochin: Зөвлөлөөс зөвлөмж гарчээ. Зөвлөлийг 3 хүн бүрдүүлнэ.санал нэгтэй бж л гарна. Нөгөө 2 эсвэл ажиглагч бсийм уу. Нэг л ойлгомжгүй юм шиг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-13 19:07:26
    Zochin: Зөвлөлөөс зөвлөмж гарчээ. Зөвлөлийг 3 хүн бүрдүүлнэ.санал нэгтэй бж л гарна. Нөгөө 2 эсвэл ажиглагч бсийм уу. Нэг л ойлгомжгүй юм шиг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-13 19:07:15
    Zochin: Зөвлөлөөс зөвлөмж гарчээ. Зөвлөлийг 3 хүн бүрдүүлнэ.санал нэгтэй бж л гарна. Нөгөө 2 эсвэл ажиглагч бсийм уу. Нэг л ойлгомжгүй юм шиг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-13 19:07:12
    Zochin: Зөвлөлөөс зөвлөмж гарчээ. Зөвлөлийг 3 хүн бүрдүүлнэ.санал нэгтэй бж л гарна. Нөгөө 2 эсвэл ажиглагч бсийм уу. Нэг л ойлгомжгүй юм шиг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-13 14:10:40
    Иргэн: Гаргалгаагаараа тийм л болчихлоо. Ганц Баттулгаар туг тахиж болохгүй.Хүрэлсүх Занданшатар 3-уул холбогдоно
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-13 10:00:22
    Zochin: Za daa ynen dee. Khuuli bus shiidver gargaad bygdiig n' nuutsiin zeregleltei bolgood l bsan biz dee. MAN-iikhan bygd khamaatai. Gensek Amarbayasgalan, Oyun- Erdene, Nyambaatar, Sumiyabazar gd khutgaldaagyi oroogyi tomchuud khovor doo.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-13 08:58:43
    иргэн: цуг л чирэгдэнэ дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-13 08:37:58
    Mygmarsvren: Eh oron ireedvi hoich vedee ur zeelgvi uls vndesten vldeeh ni eh oroniihoo tuluu hiij baigaa zvil tiin uchir hen baih ni hamaagvi gants nvvrs gehgvi ene olon hergiin jinhene Ezdiig olj tednii gadaad dotood hurungiig huraaj ulsaa urgvi bolgoh estoi Aalznii toron helhee boltoloo urgujsun ene gajuudaliig odoo vndeseer ni uurchiluh tsag irjee Vr hvvhed ireedvi hoich Eh orondoo hairtai hvn bvr demjih baihaa amjit hvsei Hen baih ni hamaagvi odoo snalgaj tseverlej avah heregtei
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-13 08:37:28
    Иргэн: ҮАБЗ шийдвэр гаргаагүй чиглэл зөвлөмж өгсөн гэж ойлгож байгаа. Засгийн газрын тогтоолоор гэрээнүүдийг нууцад оруулсан байх. Ил болгох шийдвэрийг ЗГ-ын тогтоолоор шийдэж байгаагаас харагдаж байна. ҮАБЗ-ийн 3 гишүүн олонхийн налаар шийдвэр юмаа гаргадаг байлгүй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-13 07:51:31
    Урагшаа: Хүрэлсүх Баттулга хэн байсан ч хамаагүй хэрэг хийсэн бол хариуцлагаа үүрэх ёстой
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-13 07:34:57
    zochin: ХУД ХУД шаахиймааааа
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188