Өвлийн хүйтэнд хацраа хайрагдтал, хоолойгоо сөөтөл орилж, зогсоо иргэдийн итгэл үнэмшил хаашаа эргэх вэ, гэдэг адармаатай нөхцөл байдалд бид яг одоо амьдарч байна. Нүүрсний хулгайн хэргийг илчилж, цаашлаад хариуцлага тооцохыг шаардсан иргэдийн жагсаал олон ч хоног үргэлжиллээ. Гэвч энэ жагсаалын ард хэн нэгэн эрх мэдэлтэн байгаа нь үнэн бололтой. Өөрөөр хэлбэл, жагсагчдын тавьж буй гол үндсэн шаардлагаас гадна улс төрийн хэд хэдэн шийдвэр гарч мэдэх нөхцөл байдал үүсчихлээ.
Өнгөрсөн мягмар гарагт МАН-ынхан бүлгийн хуралдаанаараа нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотой хэд хэдэн хуулийн төслийг УИХ-ын чуулганаар яаралтай хэлэлцүүлэхээр болсноос гадна Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, сонгуулийн тогтолцоог өөрчлөх, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх талаар ярилцсан гэх.
Цаашлаад Монгол Улсын Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар УИХ-ыг тарааж, Засгийн газраа огцруулах санал гаргасан. Түүнчлэн өчигдөр Ерөнхийлөгч, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд болон хууль хяналтын байгууллагын удирдлагуудыг хүлээж авч уулзах үеэрээ “Нүүрсний хулгайн хэргээ илрүүлж, хариуцлага тооцож чадахгүй бол Засгийн газрыг огцор” гэх сануулгыг удаа дараа өгчихлөө. Тэрбээр “Засгийн газраас тэр нүүрсний хулгай хийсэн нөхдийг яагаад нэрлэж болохгүй байна вэ. Үүнийг ард түмэн нэрлэх ёстой юм уу. Эсвэл улстөрчид нэгнийгээ намнах гэж нэрлэх ёстой юм уу. Та нар яагаад ард түмнийг бухимдуулаад байгаа юм бэ. Дандаа залуучууд өвлийн хүйтэнд жагсаж, бухимдлаа илэрхийлж байна. Та нарын тэр их эрх мэдэл чинь хаачив. Би энэ тухай олон удаа хэлж, сануулсан. Одоо энэ байдал чинь даамжирч, онц байдал тогтоох тухай ярьж байна. Засгийн газар, УИХ-ыг ард түмэн ажлаа хий гэж шаардаж байсан бол одоо огцор гэж байна. Монгол Улс ардчилсан улс. Сонгуулиар асуудлаа шийддэг улс. Хүчирхийллээр асуудлыг шийддэг улс биш. Хэн нэгний дур зоргоор шийддэггүй. Та бүхэн энэ асуудлыг яаралтай шийдэж чадахгүй бол УИХ, Засгийн газрын хувь заяаны асуудал яригдана” хэмээх хатуухан сануулгыг өгсөн нь цаанаа учиртай болж таарлаа.
Ерөнхийлөгчийн шахалт, жагсагчдын шаардлага нэг зорилго дээр яв цав нийцсэн гээд хэлчихэд хол зөрөхгүй. Эндээс Ерөнхийлөгч ард түмэнтэй хүч хавсарч, Засгийн газрыг хавчиж эхэлсэн үү, гэж хардаж ч болохоор байна.
Ингэж хэлсэн нь Ерөнхийлөгч ард түмнээс өндөр оноо авч, жагсагчид алга таших хүртлээ өөрийнхөө нэр хүндийг өсгөчихлөө. Үндсэндээ Ерөнхийлөгч, жагсагчид нүүрсний бүлэглэлийг илчилж чадахгүй бол Засгийн газрыг огцруулах хэмжээнд хүртэл шахалт үзүүлсэн гээд хэлчихэд хол зөрөхгүй нөхцөл байдал бий болчихсон. Мэдээж энэ хэргийг илчлэх нь цаг хугацаа шаардах, амаргүй ажил гэдгийг аль аль тал нь сайн мэдэж байгаа. Тиймдээ ч Ерөнхийлөгчийн шахалт, жагсагчдын шаардлага нэг зорилго дээр яв цав нийцсэн гээд хэлчихэд хол зөрөхгүй. Эндээс Ерөнхийлөгч ард түмэнтэй хүч хавсарч, Засгийн газрыг хавчиж эхэлсэн үү, гэж хардаж ч болохоор байна.
Уг жагсаалд өөрийн үзэл бодлоо илэрхийлж, чин үнэнчээр шаардлага тавьж буй хэдэн мянган жагсагч байгааг үгүйсгэхгүй. Гэвч эцсийн үр дүнд хэнд ашигтай, ямар үр дүнтэй жагсаал болж байгаа вэ, гэдгийг эргүүлэн харах нь зүйтэй. Магадгүй зохион байгуулалтай эхлүүлсэн жагсаал ард түмний туйлдсан, шантарсан байдал дээр дөрөөлж, иргэдийн итгэл үнэмшлийг далимдуулсан түүнээс үүдэн улс төрийн зорилготой байхыг үгүйсгэхгүй юм.
.jpg)
Гэтэл нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон энэ том хэргийг илрүүлнэ гэдэг амаргүй болохыг Хууль зүй, дотоод хэргийн сайд удаа дараа хэлсэн. Тодруулбал, энэ талаар Хууль, зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Манайх хуультай улс. Хэн нэгнийг мөрдөн шалгах ажиллагаа явуулж байж, шалгахгүй бол шууд зарлавал 1937 оны хэлмэгдүүлэлт шиг болно. Хүний эрхийг дордуулсан ийм үйлдэл хийхгүй. Энэ ажлаа хууль хяналтын байгууллага эрчимжүүл” гэх тайлбар өгсөн нь цаанаа маш том хэрэг болохыг анхааруулж буй нэг хэлбэр.
Наанадаж, хэргийг шалгахад хөдөө орон нутгийн мөрдөгч нарыг ажиллуулна гэдэг Хууль зүй, дотоод хэргийн сайдын үгнээс л ил хэргийн холбогдогч гарын арван хуруунд ч багтахааргүй том болох нь харагдаж байна. Ийм олон холбогдогчтой, цаг хугацаа шаардсан хэрэг дээр Ерөнхийлөгч хатуухан сануулга өгч байгаа нь нэг талдаа Засгийн газрыг шахалтад оруулж байгаагаас өөрцгүй болж таарлаа. Гэвч Засгийн газар нүүрсний хэргийг зарлаад бүтэн сар болчихсон хэр нь өнөөдрийг хүртэл олигтой шийдэлд хүрээгүй нь нууц биш. Угтаа бол Засгийн газарт энэ хэргийг эцэс болгох эрх мэдэл нь байгаа хэр нь иргэдийг талбайд гарч, Төрийн тусгай хамгаалалттай газар руу дайрах хэмжээнд хүртэл нь бухимдуулсан, удаашруулсан хэрэг байлаа.

Хэрэв зээ энэ жагсаалын үр дүнд улс төрийн ямар нэгэн шийдвэр гарвал 1990 оноос хойш үр дүнд хүрсэн цөөн хэдэн жагсаалын нэг болох нь. Өөрөөр хэлбэл, 1990 оны ардчилсан хувьсгалын жагсаалаас хойш олон ч удаа иргэд талбай дээр гарч жагссаны цөөн хэдэн нь үр дүнд хүрч, үндсэн зорилгоо биелүүлж байв. Тухайлбал, 2008 оны долдугаар сарын 1-нд болсон жагсаалын дараа МАН, АН хамтарсан Засгийн газар байгуулж, жагсаалыг зохион байгуулагчид өөрсдийн эрх ашигт нийцсэн үр дүнд хүргэж чадсан. Түүнээс хойш олныг хамарсан улс төрийн зорилготой хамгийн том жагсаал нь 2019 оны нэгдүгээр сарын 07-нд МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний жагсаалыг зохион байгуулж, УИХ-ын дарга М.Энхболдыг буулгаж, Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулж байлаа.
Харин хамгийн сүүлд 2021 онд цар тахлын үед дөнгөж төрсөн эмэгтэйг углааш халаадтай, гаргасны хариуцлагаа хүлээж, У.Хүрэлсүхийн Засгийн газар танхимаараа огцорч байсан түүхтэй. Энэ мэт олныг хамарсан жагсаал улс төрийн шийдвэрт хүрчихдэг нь хэд хэдэн баримтаар нотлогдож байна. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн таван өдөр дараалан жагсаж байгаа жагсаалын үр дүнд Засгийн газар огцорч, УИХ тарах нөхцөл бүрдэх вий гэх болгоомжлол байна.
| НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧДЫГ ИЛЧЛЭХИЙГ ШААРДСАН ЖАГСАГЧДЫН ШААРДЛАГА ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛГАТАЙ ЯВ ЦАВ НИЙЦЭВ ҮҮ |
|
ЦОНХООР ХАРСАН ТЭР ЭМЭГТЭЙ ХААЛГА НЭЭГЭЭД ОРООД ИРСЭН…
2026-04-02 08:18:48
СҮҮЛИЙН ЗУРГААН ЗАСГИЙН ГАЗАРТ ДАВХАРДСАН ТООГООР 221 САЙД АЖИЛЛАЖЭЭ
2026-04-02 07:00:00
Э.МӨНХЛЭЙ: “IDOL KIDS INTERNATIONAL FASHION SHOW”-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ, "BEST COSTUME", "2ND RUNNER-UP MODEL"-ООР ШАЛГАРЛАА
2026-04-02 07:00:00
ХҮНДИЙН ӨРГӨЛТИЙН ЗӨӨЛӨН ХҮЧ
2026-04-02 07:00:00
ХҮН НАМ: Шинээр байгуулагдах Засгийн газартай хамтрах эсэх шийдвэр гараагүй байна
2026-04-01 18:57:05
Г.ЛУВСАНЖАМЦ: НАДАД ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ, АЖИЛЛАХ САНАЛ ИРЭЭГҮЙ
2026-04-01 18:51:53
2026-04-01 17:00:00
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
2026-04-01 16:28:53
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
2026-04-01 16:18:09
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |