Ард түмнээ Төв талбайд гаргаж, Төрийн ордон руугаа дайрах хүртэл нь бухимдуулсан нүүрсний хулгайг хэрэг хэзээ шийдэгдэх нь тодорхойгүй байна.
Нүүрсний хулгайтай холбоотой энэ асуудал улс орны Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүртлээ анхаарал татаж байгаа. Улс төрийн томчууд холбогдсон энэ хэргийн ард улс төрийн зорилго агуулагдаж байна уу, үгүй юү гэдэг нь одоог хүртэл нууц хэвээрээ байна. Гэхдээ нүүрсний хулгайтай холбоотой энэ асуудал Засгийн газар цаашид тогтож үлдэх үү, УИХ-ын одоогийн бүрэлдэхүүн энэ хэвээрээ байх уу, үгүй юү гэдгийг шийдэх хэмжээнд хүртлээ томорчихсон эмзэг асуудал болтлоо хол явчихлаа. Өнгөрсөн амралтын өдрүүдэд эхэлсэн жагсаал даваа гарагийн өдрөөс илүү олныг хамарч, цаашлаад Төрийн ордны сэнтийд заларсан сайд, УИХ-ын гишүүдээс авахуулаад бүгдийг нь сандаргасан том эсэргүүцэл болов. Нүүрсний хулгайг илчилж, хариуцлага тооцох эсэргүүцлийн жагсаалаар иргэд эрх мэдэлтнүүдэд хэн ч том бэ гэдгийг мэдрүүлэх хүртлээ айдаст автуулсан том сануулга болсон. Цаашлаад УИХ-ын гишүүд иргэдээс айсандаа жинхэнэ нүүрээ харуулж, Онцгой байдал тогтоох санал гаргах хүртэл нь хүчээ авсан. Гэвч Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс онцгой байдал тогтоох шаардлагагүй гэж үзсэнээр түр “гал”-ыг намжаав.
Гол нь энэ жагсаалыг зохион байгуулалтай хийж байгаа эсэх эргэлзээ олны дунд бий. Амьдрах аргагүй болтлоо туйлсан ард түмэн жагсаалд оролцож, өөрийн үзэл бодлоо илэрхийлэх Үндсэн хуулиар олгогдох эрхээ эдэлж, чин үнэнчээр жагсаж буй олон энд дунд бий. Гэхдээ улс төрийн эргэлт хийх хүртлээ өргөн хэмжээг хамарсан жагсаалын ард улс төрийн том зорилго нуугдаж байна уу, гэж хардах ч нөхцөл байдлыг эрх баригч намынхан бий болгоод байна. Ингэж хардах хэд хэдэн үндэслэл бий.

Жагсагчдын гол шаардлагад нийцсэн шийдвэр эрх баригч намынхан өнгөрсөн хугацаанд гаргасан уу гэвэл, санал нийлэх хүн ховор байна. Өөрөөр хэлбэл, өчигдөр МАН-ын бүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэрүүд, Ерөнхий сайдын мэдэгдэл, Ерөнхийлөгчийн мэдэгдэл ингэж хардах үндэслэлийг бий болгоод байна. Тодруулбал, Даваа гарагт Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж, энэ үеэр Ерөнхийлөгч УИХ-ыг тарааж, Засгийн газрыг огцруулах санал гаргасан гэх. Энэ талаар Ерөнхийлөгчийг төлөөлж эх сурвалж болох Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс тодруулахад огт үгүйсгээгүй. Нөгөө талдаа Ерөнхий сайд мэдэгдэл хийж “Ерөнхийлөгч УИХ-ыг тарааж, Засгийн газрыг огцруулах талаар яриагүй. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр таарамжгүй” байна гэх болсон. Бид ийм төрлийн мэдээлэл дунд ажилладаг болохоор иргэд ташаа мэдээлэлд төөрөгдөх ёсгүй. Бид муудалцахгүй гэсэн үг. Өчигдөр ҮАБЗ хуралдсан. Хурлын үеэр Ерөнхийлөгч, УИХ дарга хоёртой санал солилцсон. Тухайн үед “Ард түмэн дэмжвэл би дэмжинэ” гэдгээ хэлсэн. Бид олон зүйл дээр ойлголцох хэрэгтэй” гэх тайлбар хийсэн.
Эндээс ҮАБЗ-ийн хуралдаан зөвшилцөлд хүрч чадаагүйн, дээр Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нар эсрэг байр суурьтай байна гэдгийг харж болохоор байна. Түүгээр ч зогсохгүй МАН-ын бүлгийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэж, хэд хэдэн хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг Их хурлаар хэлэлцүүлэхээр болсон гэх. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Өнөөдөр жагсагчид нүүрсний хулгай болон бусад ажлын хариуцлага алдсан хүмүүст хариуцлага тооцох ёстой гэсэн шаардлага тавьж байгаа. Үүнийг Засгийн газар нэн тэргүүнд шийдэх хэрэгтэй. Улмаар Эрүүгийн хэрэг хянан, шийдвэрлэх тухай хуулийг шинэчлэх хэрэгтэй. Энд авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хэргийг хурдан шийдэх заалт тусгана. Тиймээс ойрын хугацаанд Засгийн газар хуулийн төслийг хэлэлцүүлж, яаралтай УИХ-аар хэлэлцүүлэх хэрэгтэй. Мөн нүүрсний хэрэгтэй холбоотой нийтийн сонсгол явуулна.
Засгийн газар яаралтай хуралдаж оптек гэрээ буюу урьдчилсан гэрээнүүдийг нууцаас гаргах шаардлагатай. УИХ цаашид уул уурхайн бүтээгдэхүүн дээр хулгай гаргахгүйн тулд УИХ дээр Уул уурхайн биржийн тухай хуулийг оруулж, яаралтай батлах хэрэгтэй. Мөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг авч үзэх хэрэгтэй гэж үзсэн. Иймээс УИХ-ын 54 дүгээр тогтоолын хүрээнд УИХ-ын гишүүдийн тоо болон сонгуулийн тогтолцоотой холбоотой асуудлыг Засгийн газар судалж, энэ ондоо багтаан хэлэлцүүлэх хэрэгтэй гэж үзлээ” гэх мэдээллийг хийчихсэн.

Түүгээр ч зогсохгүй МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “МАН-аас нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон нэг ч гишүүн байхгүй” гээд гишүүдээ цээжээрээ хамгаалчихлаа. Дээрх мэдээллээс харахад ард түмний жагсаж байгаа шаардлагад яв цав нийцсэн шийдвэрүүд мөн эсэх нь эргэлзээ төрүүлж байна. Цаад утгаараа МАН-ынхан Үндсэн хуульд гар хүрч, гишүүдийг тоог нэмэх агуулгаар жагсаалыг “зохион байгуулав уу”, эсвэл жагсаалын агуулга дээр дөрөөлөөд эл шийдвэрийг гаргачихсан уу гэдэг эргэлзээ бий болгочихлоо. Мөн эндээс МАН-ынхан түнжин хагарсан нь үнэн гэдгийг ч харж болохоор тодорхой байна. Гэхдээ Ерөнхий сайд үүнтэй эвлэрч чадахгүй, буланд шахагдсан бололтой.
Өөрөөр хэлбэл, Засгийн газрын бүрэлдэхүүнд өнгөрсөн наймдугаар сард өөрчлөлт оруулах үеэр Л.Оюун-Эрдэнэ улс төрд нөлөөтэй болох эхлэлээ тавьж байв. Ингэхдээ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалантай хүч хавсарч чамгүй олон томилгоо сэлт хийсэн. Нөгөө талд У.Хүрэлсүхийн фракц буюу Ерөнхийлөгчийн талынхан бий. Нэг хэсэг хүчээ алдаж байсан Ерөнхийлөгч Ардчилсан намынхныг өөрийн талд “урвуулж” эхэлснээр дахин хүчээ зузаатгаж эхэлсэн байж болох талтай. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Ерөнхийлөгч Сангийн сайд асан С.Баярцогт, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нартай “хамтарч”, Ардчилсан намыг өөрийн талд оруулах компанит ажлаа эхлүүлчихсэн. Ингэснээр буцаад Л.Оюун-Эрдэнийн талынхан буланд шахагдаж, хүч нь суларч эхэлсэн гэж харж болохоор байна.
Хэрэв зээ ийм нөхцөл байдал бий болбол одоогийн Засгийн газар “нуран унаж”, Л.Оюун-Эрдэнийн улс төрийн замнал энэ хүрээд өндөрлөж ч мэдэхээр буй. Эндээс нүүрсний бүлэглэлийг илрүүлэхэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүч дутна гэдэг олны үг ортой болов бололтой.
| ЕРӨНХИЙЛӨГЧ ХҮЧЭЭ ЗУЗААТГАЖ, ЕРӨНХИЙ САЙД БУЛАНД ШАХАГДАЖ ЭХЛЭВ ҮҮ |
|
ЦОНХООР ХАРСАН ТЭР ЭМЭГТЭЙ ХААЛГА НЭЭГЭЭД ОРООД ИРСЭН…
2026-04-02 08:18:48
СҮҮЛИЙН ЗУРГААН ЗАСГИЙН ГАЗАРТ ДАВХАРДСАН ТООГООР 221 САЙД АЖИЛЛАЖЭЭ
2026-04-02 07:00:00
Э.МӨНХЛЭЙ: “IDOL KIDS INTERNATIONAL FASHION SHOW”-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ, "BEST COSTUME", "2ND RUNNER-UP MODEL"-ООР ШАЛГАРЛАА
2026-04-02 07:00:00
ХҮНДИЙН ӨРГӨЛТИЙН ЗӨӨЛӨН ХҮЧ
2026-04-02 07:00:00
ХҮН НАМ: Шинээр байгуулагдах Засгийн газартай хамтрах эсэх шийдвэр гараагүй байна
2026-04-01 18:57:05
Г.ЛУВСАНЖАМЦ: НАДАД ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ, АЖИЛЛАХ САНАЛ ИРЭЭГҮЙ
2026-04-01 18:51:53
2026-04-01 17:00:00
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
2026-04-01 16:28:53
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
2026-04-01 16:18:09
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |