УИХ-ын хэд хэдэн гишүүн өнгөрсөн хугацаанд хилээр гарсан хулгайн нүүрсний хэмжээ 6.4 сая тоннд хүрч, тэр хэмжээний хөрөнгө нүүрсний бүлэглэлийн халаасанд орчихсон гэх мэдээллийг олон нийтэд удаа дараа өгсөн. Тэр байтугай энэ хэрэгт улс төрийн нөлөө бүхий томчууд хамааралтай гэх ноцтой мэдээллийг хийсэн ч өнөөдрийг хүртэл хууль, хяналтын байгууллага шалгасан зүйлгүй, хийсэн тайлбаргүй дүлий дүмбэ сууцгааж байна.

Гэтэл өчигдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан нүүрсний хулгайтай холбоотой энэ мэдээллийг үгүйсгэж, бүүр ийм хэрэг байх боломжгүй гэх агуулгатай тайлбарыг хийчихлээ. Тэрбээр энэ талаар “6.4 сая тонн нүүрс алдагдсан гэх тоо өнөөдөр Засгийн газар дээр ирээгүй байна. Энэ бодит тоо эсэхэд эргэлзэж байна. Ийм их хэмжээний мөнгөн дүнтэй, ийм их нүүрс хулгайлагдаж гарна гэдэг бодит байдал дээр дэгсдүүлсэн тоо гэж хардахаар байна. Жишээлбэл, цар тахлын үед улсын хилээр гарсан нүүрсний хэмжээ 6-7 сая тонн нүүрс гэж байгаа юм.
УИХ дээр ажлын хэсэг гарч ажиллаж байгаа. Хууль хяналтын байгууллага шалгаж байна. Засгийн газар мөн давхар хянаж, шалгаж байгаа. Өнөөдөр Ерөнхий сайдад Улсын ерөнхий прокуророос албан хүсэлт ирсэн. Тодруулбал, хоёр улсын прокурорын байгууллага хоёр талаас гарч байгаа нүүрсний гаалийн мэдүүлгийг хооронд нь тулган, шалгах шаардлагатай гээд Засгийн газар бодлогоор дэмжиж ажиллах хүсэлт илгээсэн” гэж олон нийтэд мэдээлсэн.
Үндсэндээ 6.4 сая тонн гэх тоо баримтыг УИХ-ын гишүүд санаанаасаа зохиогоод худлаа хэлээгүй л байлтай. Өөрөөр хэлбэл, жирийн иргэн эсвэл аль нэг намын ганцхан гишүүн яриад байгаа бол худлаа юм биш үү, гэж хардаж болно. Гэтэл уг мэдээллийг нь бүхэл бүтэн Боомтын сэргэлтийн үйл ажиллагааг хянан шалгах Түр хорооны хуралдаан дээр танилцуулж, энэ хороонд харьяалагдах бүх гишүүн сонссон байгаа юм.
Түүгээр ч зогсохгүй энэ асуудлыг шалгах шинжээчдийн баг хүртэл томилогдчихсон гэхээр ор тас худлаа мэдээлэл биш л болж таарах гээд байгаа юм. Хамгийн ноцтой нь, нүүрсний гол экспортлогч болох БНХАУ-д нийлүүлсэн нүүрсний тоо хэмжээ, манай улсаас гарсан нүүрсний хэмжээ хоорондоо зөрж, 6.4 сая тонн гэх тоог гаргаад байгаа. Ийм баримттай мэдээллүүд дээр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга нь өөрийн биеэр гарч ирээд “Энэ бол бодитой тоо биш, ийм байх боломжгүй” гэх тайлбарыг өгч байгаа нь анхаарал татаж байгаа юм. Нэг ёсондоо нүүрсний хулгайн хэрэг энэ хүрээд замхарч мэдэхээр байна. Хэрэв үгүй бол энэ тоог гаргаж ирсэн, иргэдийг төөрөгдүүлсэн гишүүдийг шалгаж, бодит мэдээлэл өгөх нь зүйн хэрэг биз ээ.

Учир нь, өнгөрсөн хугацаанд улс төрийн энэ мэт хэргүүд олон нийтэд дуулиан шуугиан тарьж байсан ч чимээгүй замхарчихдаг бичигдээгүй хууль манайд бий. 60 тэрбумын хэрэг, ЖДҮХС-аас УИХ-ын гишүүд зээл авсан хэрэг, Концессын хэргүүд, хамгийн сүүлд гэхэд л Хөгжлийн банкнаас улс төрийн томчууд зээл авсан гэх мэт улс төрийн томоохон хэргүүд яг л ийм дуулиантай гарч ирээд хариуцлага хүлээсэн нэг ч хүнгүй бүгд намжсан.
Ингэж хардах үндэслэл ч бий. Өөрөөр хэлбэл, нүүрсний хэрэгтэй улс төрийн нөлөө бий эрхмүүд холбогдсон талаарх хэд хэдэн баримтыг бид өмнө нь мэдээлж байсан. Үүнд УИХ-ын нэр бүхий гишүүдээс гадна, Засгийн газрын сайд нар, Хотын даргын нэр хүртэл холбогдсон байж болзошгүй асуудлыг баримттай танилцуулсан. Тэгэхээр нүүрсний хулгайтай холбоотой энэ ноцтой асуудлыг Засгийн газар өчигдрийн мэдэгдлээрээ ор тас үгүйсгэж, цаад агуулгаараа ингэс хийгээд л мартуулах санаатай байна гэж хардах үндэслэл бий болчихлоо. Түүгээр ч зогсохгүй цахим орчинд инфлюсер гэгдэх олны танилуудыг нүүрсний хулгайн хэргээр хоёр талцуулж, маргаан хийж байгаа нь ч хардах үндэслэл бий болгож байна.
Уг нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын анх толгойлж байхдаа ч, намынхаа дарга болсны дараа ч өөрийнх нь намаас авлига албан тушаалын хэрэгт холбогдсон гишүүдэд хариуцлага тооцож, намаасаа хөөх хүртэл арга хэмжээ авна гэж мэдэгдэж байсан. Эргэн сануулахад тэрбээр намын даргаар сонгогдсоныхоо дараа “Манай нам авлига, албан тушаалын элдэв хэрэгт орооцолдсон гишүүдээ намаасаа хөөх хүртэл арга хэмжээ авч, цэвэрлэнэ. Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэнтэй хэзээ ч эвлэрэхгүй” хэмээн эндэр дээрээс ард түмэндээ амлалт өгч байсан түүхтэй.
Харамсалтай нь, түүний эл үг өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй л байгаа. Магадгүй гэмт хэрэгт холбогдсон гэдгийг нь нотлоогүй гэх шалтгаанаар үүнийгээ үгүйсгэж мэдэх. Гэвч хэрэг нь бараг илэрчихсэн гишүүдээ ч танхимаараа хамгаалж, хууль, хяналтын байгууллагын шалгалтаас мулталж авч байгаа нь нууц биш юм.
Аль 2013 оноос хойш л сөхөгдсөн нүүрсний хулгайн хэргээ өнөөдрийг хүртэл эцэслэж амжаагүйн дээр түүнээс хойш энэ хэрэг улам бүр газар авч, Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзэх хүртлээ өргөжин тэлж, улсынхаа эдийн засагт аюул авч иржээ.
Гэтэл Засгийн газрын тэргүүн нь авлига, албан тушаалын хэргийг өршөөхгүй гэх амлалтаасаа буцаж, нүүрсний хулгайчидтайгаа эвлэрчихсэн бололтой.
| АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ХЭРГИЙГ ӨРШӨӨХГҮЙ ГЭХ АМЛАЛТААСАА БУЦАЖ, НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧИДТАЙГАА ЭВЛЭРЧИХСЭН ЮМ УУ, ЕРӨНХИЙ САЙД АА |
|
Олимпын уралдааны замд Б.Ачбадрах унах үед таяг нь хугарчээ
2026-02-14 13:28:10
ВАЛЕНТИНЫ БАЯРЫН СОНИРХОЛТОЙ БАРИМТ
2026-02-14 13:00:00
Ц.Раднаа гуай “Open Masters Games Abu Dhabi 2026”-аас 6 алтан медаль хүртэв
2026-02-14 12:07:07
Ган хайлуулах цогцолбор байгуулах газрыг тусгай хэрэгцээнд авахыг даалгав
2026-02-14 11:39:51
Дэлхийн “Шилдэг дөрвөн бөх”-ийн “Bishkek-2026” барилдаанд Т.Тулга түрүүллээ
2026-02-14 11:16:34
ГЭГЭЭН ХАЙРЫН БАЯРААР ҮЗЭХ ШИЛДЭГ ТАВАН КИНО
2026-02-14 10:00:00
“Монгол Улсын түүх 30 боть” бүтээх ажил эхэллээ
2026-02-14 07:10:00
Б.Ачбадрах “Милан-Кортина-2026” олимпын цанын 10 км-т уралдлаа
2026-02-14 07:00:00
“ФОРТУНА” Н.БАТБАЯРЫН ЗАЛГАМЖЛАГЧ Б.ЖАРГАЛАН ХӨРӨНГӨӨ НУУСАН УУ
2026-02-14 07:00:00
ЭЦСИЙН АМЬСГАЛАА ТҮҮНИЙХЭЭ ГАР ДЭЭР...
2026-02-14 07:00:00
ТӨРИЙН СОЁРХОЛТ, СҮХБААТАРЫН ОДОНТ ТЕНДЕРЧИН
2026-02-14 07:00:00
ЯПОНД АМЬДАРДАГ “ӨНДӨР ЭЭЖ”
2026-02-14 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-02-14 07:00:00
37-ТОЙДОО БИЧИГ, ҮСЭГ СУРЧ, МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛСЭН ТОГООЧ
2026-02-14 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |