• Өнөөдөр 2024-04-24

МАН-ынхан Л.Оюун-Эрдэнийг огцруулж, Д.Амарбаясгаланг Ерөнхий сайд, намын даргаар томилох тохироо хийжээ

2022-11-20,   1295

-ЕРӨНХИЙ САЙД НАМ ДОТРОО ГАНЦААРДАЖ ЭХЭЛЛЭЭ-

       Засгийн газар хүчтэй болохын хэрээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн суудал ганхаад эхэлчихлээ. Үе үеийн Ерөнхий сайд нар намдаа фракц үүсгэж, түүгээрээ намын гишүүдээ баздаг, фракцын гишүүдээрээ эрх мэдлээ хамгаалуулдаг  байсан бол Л.Оюун-Эрдэнэд Засгийн газраа базах хүч хаа хаанаа дутаж байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн фракцад харьяалагдаж, Ерөнхий сайд болтлоо дэвшсэн ч, ах дүүсийн харилцаа албан тушаалын мөнхийн эрх ашгийн зөрчилдөөнөөр төгсгөл болж, Л.Оюун-Эрдэнэ хүчгүйдэж эхэлсэн.


        Мэдээж Ерөнхий сайд болсноосоо хойш нутгийн ахаасаа “өрх” тусгаарлаж, дараагийн даргатай хамтрах ажилдаа ханцуй шамлан орсон ч тусыг эс олов бололтой. Чуулганы хуралдаан дээр яг үнэндээ  Л.Оюун-Эрдэнийг өмөөрөөд зогсож байх гишүүн тун цөөн байгаа нь олон ч удаагийн хуралдаанаас ажиглагдаж байгаа. Засгийн газар бол хүчтэй, нам дотроо том байгаа нь үнэн. “Давхар дээл”-тэй сайд нараар багаа бүрдүүлсэн хүчтэй Засгийн газартай байх Л.Оюун-Эрдэнийн тооцоолол эсрэгээрээ  эргэж, “давхар дээл”-тэй сайд нар нь буцаагаад Ерөнхий сайдаа “базаад” эхэлсэн байж мэдэх. Угтаа бол одоогийн “давхар дээл”-тнүүд УИХ-д олон жил суучихсан, толгой баячуудын төлөөлөл. Тэр дундаа фракц, фракцадаа нэр, нөлөөтэй хүмүүсээр танхимаа бүрдүүлчихсэн. Ингээд л одоогийн Ерөнхий сайдын суудал ганхаж эхэлсэн байх магадлал тун өндөр байна.

      Үндсэндээ Ерөнхий сайд нам дотроо ганцаардаж эхэллээ. Түүнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараас өөр хүч байхгүй гэхэд хол зөрөхгүй. Өнгөрсөн хугацаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн эрхийг толгойлохдоо жин банг нь тааруулаад сайн ажилласан уу гэвэл, нийтээрээ хүлээн зөвшөөрөхгүй. Засгийн газар 2023 оны төсвөө ч эдийн засгийн тооцоололтой, сайн баталчихсан юм уу гэхээр бас л тийм биш. Гишүүдэд цаана нь ямар нэгэн эрх ашгийн зөрчил байгаад л дуу нэгтэйгээр төслөө дэмжүүлчихсэн нь тодорхой. Тэр байтугай төсвийг батлуулахдаа спикер Г.Занданшатар намын гишүүдээ хаашаа ч явуулахгүй, хяналтдаа байлгаж байгаад төсвөө батлуулсан нь нууц биш.

      Өнөөдөр үнийн өсөлт, инфляц тэнгэрт хадаж, ард түмэн хоногийн хоолоо арайхийн залгуулж байгаа үед МАН-ынхан залуу сайдаа алга ташаад дэмжээд суухгүй нь тодорхой. Тиймээс Л.Оюун-Эрдэнийг он дуустал зүтгүүлж байгаад алдаа, оноо бүгдийг нь үүрүүлээд явуулах тохироотой байгаа гэх сураг бий.

      Үүнийг ч бага сага гадарласан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд өнгөрсөн дөрөвдүгээр сард “Би хамгийн азгүй үед Засгийн газрыг удирдаж байгаа” хэмээн гомдолтой нь аргагүй хэлж байсан түүхтэй. Угтаа бол Ковидын үеийн эдийн засгийн уналт, хөрш орны геополитикийн асуудлуудаар түрий барьж, эдийн засгаа сэргээхээс “татгалзаж” байгаа МАН-ын бодлого ердөө ирэх 2024 оны сонгууль тэр чигтэй чиглэсэн гэсэн үг. Ухаандаа бол Бид намаа цэвэрлэнэ, цэгцэлнэ, эдийн засгийг доройтуулсан хүн нь Ерөнхий сайд, тэдний Засгийн газаргээд өнгөрсөн хугацаана алдаагаа Засгийн газартаа үүрүүлээд, муу нэрийг нь Засгийн газрыг тэргүүлэгчид зүүлгээд унасан нэгнийхээ алдаан дээр дөрөөлж гарах хуучин технологи л хэрэгжиж байгаа дүр зураг буй.

      С.Баярын үед ч, Ж.Эрдэнэбатын үед ч, тэднээс өмнө ч яг л ийм бодлогоор сонгуульд ялалт байгуулж байв. Дахин сануулахад С.Баярын Засгийн газар л Оюутолгойн гэрээгээр, Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг 60 тэрбумын хэргээр унагааж байсан бол Л.Оюун-Эрдэнийг “Шинэ сэргэлт”-ийн бодлогоор нь унагааж мэдэхээр байна.

      Засагт Ерөнхий сайдаас илүү дэмжлэгтэй нэг нөлөөтэй хүн нь одоогийн байдлаар Д.Амарбаясгалан болчихсон нь нууц биш юм. Яг үнэндээ сайд нарын томилгоо сэлтэд ч тэр хамгийн оролцоотой байгаа. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдыг томилогдоод сар хүрэхгүй алдаа гаргахад л сайдаас нь буулгачихсан. Түүгээр бусад сайддаа сануулга өгчихсөн. Эндээс харахад Ардын намынхныг харцаараа хөдөлгөж, хүссэнээрээ удирддаг хүн нь Ерөнхий сайд биш Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан байна.

       Ерөнхий сайдыг давах эхний нүүдлээ тэр 2023 оны төсөвт тусгаад батлуулчихсан. Тодруулбал, 2023 оны төсвийн төслийг дагалдаж гарах хуульд Засгийн газар дахь хяналтын тухай хууль гэх шинэ хууль батлуулаад түүнийхээ хүрээнд төрийн бүх байгууллагуудаа удирдах эрх мэдэлд хүрчихсэн.

       Тэрбээр төсвийн төсөл батлагдсан даруйд энэ тухайгаа “Засгийн газар дотоод хяналт шалгалтын байгууллагатай боллоо.  Засгийн газрын бүх нэгжээр дамжиж иргэд, аж ахуйн нэгжүүдээс жилдээ 1.2 сая гаруй санал, хүсэлт, гомдол ирдэг. Дийлэнх хувь нь төрийн байгууллагын хүнд суртал, хариуцлагагүй байдлын талаарх санал, гомдол эзэлж байна. Иймд шинээр байгуулж буй дотоод хяналт шалгалтын байгууллага 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн энэхүү алдаа дутагдлуудыг засах ажлыг бодитоор эхлүүлнэ.  Тодруулбал, Засгийн газраас гарч буй шийдвэрүүд төрийн байгууллагуудад бүрэн хэрэгжиж байгаа эсэхэд тогтмол хяналт тавих, төрийн албан хаагчдын мэргэжлийн ур чадвар, ёс зүй, хандлагад анхаарлаа хандуулж ажиллана. Ингэснээр төрийн алба цомхон бөгөөд чадварлаг бүтэцтэй болж, төрийн үйлчилгээ иргэндээ хүрч чаддаг, давхардал, хийдэлгүй болох боломж бүрдэж байна. Үр дүн нь төрийн байгууллагад хариуцлага “эзэнжих” юм” хэмээн өөрийн цахим хаягтаа нийтэлсэн.

      Дээрх хуульд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан Төрийн дөрөв дэх өндөрлөг болгож, хэмжээлшгүй эрх мэдлээр хүчирхэгжүүлэх асар том агуулга нуугдаж буй. Ингэж бага багаар эрх мэдлийг өөртөө төвлөрүүлж Д.Амарбаясгалан Ерөнхий сайдын суудал очих тохироогоо намын гишүүдтэйгээ хэдийнээ хийгээд эхлүүлсэн сурагтай. Тэгэхээр МАН-ынхан Л.Оюун-Эрдэнийг огцруулж, Д.Амарбаясгаланг Ерөнхий сайд, намын даргаар томилох тохироо хийжээ


МАН-ынхан Л.Оюун-Эрдэнийг огцруулж, Д.Амарбаясгаланг Ерөнхий сайд, намын даргаар томилох тохироо хийжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-20 08:29:16
    эмээ: Оюун эрдэнэ жаахан бодит байдлаас алсраад хат холын юмруу том үсрээд байна уудаа, уг нь сайн залуу л даа, хамгийн ойрын чухал юм чинь ард түмний амьдрал шүү дээ, одоо бол хүндхэх биш хүнд байна, төр засгаа дэмжээд тэсч л явна,
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-15 23:24:53
    Зочин: Нэг л баруун шутсэн, шоучид пацаануудаар терийг самруулж дуусахнээ!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-15 13:42:24
    Gishuun: Amarbayasgalan chini harin todorhoi bodlogotoi zorilgotoi, bazaad ajillachih chadvartai haragdaad baigaa shuu
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-15 10:59:00
    Zochin: Syyliin ye-iin yil yavtsuudiig kharaad baikhad Amarbayasgalan Zasgaa unagakh geed bna uu daa. PM-iikhee esreg ajillaad bna uu daa gej kharagdaad baigaa shyy neeree.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-15 09:56:22
    Irgen: Kkk. Bodol buree ingej saraachij yaadag bn. Bitgii niigmiig uimuul. Odoonii zaluus oor bolson, arai soyoltoi bolson. Ah nariin zavaardagiig duuraihgui bailgui dee. Er ni ene bolson boloogui , yu bichij bgaga sain oilgoogui, utga usgiin aldaagaa ch meddeggui setguulchintser nar yu ch gej saraa hij chadna shuu, kkkk
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188