Засгийн газар өнгөрсөн долоо хоногт “Эрдэнэс тавантолгой” ХК-д зургаан сарын хугацаанд онцгой дэлгэм тогтоож, тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг үүрэгт ажлаас нь чөлөөлчихлөө. Улмаар тус компанийн хоёр орлогч даргыг цагдан хорьж, гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг АТГ-аас шалгаж эхэлсэн.
Өөрөөр хэлбэл, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан үүрэгт ажлаа хүлээж авснаас хойш төрийн өмчит хэд хэдэн компанийг онилсны ээлжит “бай” нь “Эрдэнэс тавантолгой” ХК байж. Тус компанийн удирдлагуудыг ийн шалгаж эхэлсэн нь дан ганц энэ компанийн үйл ажиллагаанд ч байгаа юм биш. Монгол Улсын эдийн засаг, экспортын гол түүхий эд болох нүүрсний асуудал тэр чигтээ сөхөгдөнө гэсэн үг.
.jpg)
Үндсэндээ манайд олон жилийн турш “Нүүрсчдийн нам” гэх том бүлэглэл бий болж, түүгээрээ Монголын улс төрийг атгадаг гэх яриа олны дунд байсаар ирсэн. Цаад утгаараа улс төрийн нам харгалзахгүй нүүрсний бизнесээр улсаа “тонодог”, улс төрд "шургаж", хувийн бизнесээ цэцэглүүлдэг том бүлэглэл бий гэсэн үг.
Анх нүүрсний экспортоор хөлжсөн бүлэг этгээдийг илрүүлнэ гэх агуулгын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөндөж, өнгөрсөн дөрөвдүгээр сард сануулга өгч байлаа. Энэ талаар тэрбээр “Эрдэнэс Монгол компанитай холбоотой асуудлыг гаргаж тавина. Тус компанитай холбоотой олон охин компани бий. Тус бүрд нь төлөөлөн удирдах зөвлөл байгаа. Тэнд төрөөс гадуурх хяналтгүй маш их хэмжээний мөнгө тэнд эргэлдэж байна. Х.Нямбаатар сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарч байгаа. Тавантолгойн хувьд сүүлийн 17-20 жилийн хугацаанд нүүрс зарахдаа тонн тутамд 60-70 орчим ам.долларыг завшиж байсан бүлгийг илрүүлэх ажлын хэсэг байгуулагдсан. Энэ далд эдийн засаг цэгцлэхэд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн хоёр дахин тэлэхээр байгаа юм. Тухайн газарт олон автомашин бий. Автомашинд УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгээс эхлээд нэр бүхий гишүүд холбогдсон. Цаана нь нөлөө бүхий том лидерүүд байгаа" хэмээн мэдэгдэж байв.
Харин зургаан сарын дараагаас биеллээ олж эхэлсэн энэ хэргийн цаана улс төрийн ямар нэг ашиг сонирхол бий юү гэдэг нь олны анхаарал татаж байна. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд Б.Ганхуягийг хэрхэн онилох вэ гэдгээ Ерөнхий сайдын багийнхан нэлээд судалсан бололтой. Үндсэндээ Б.Ганхуягийг нүүрсний бүлэглэлийнхэн тэрчигтээ хамгаалж байгаа цагт түүнийг хөдөлгөнө гэдэг нь амаргүй байсан нь ойлгомжтой. Улмаар түүнийг “цээжээрээ хамгаалдаг” гэх Т.Аюурсайханыг “давхар дээл”-тэй сайдын суудалд тавиад хөдөлгөөнгүй болгож, Б.Ганхуягийг аваад хаячихлаа. Эрдэнэс тавантолгойг 2016 оноос хойш толгойлж байгаа хүн нь тэр учраас нүүрсчдийн бүлэглэлд хэн хэн багтаж, ямар лобби, шахаа хийсэн бэ гэдэг тодорхой болно гэсэн агуулгаар түүнийг эхний ээлжид оролцож эхэлсэн гэсэн үг.
Тиймээс л Б.Ганхуягийг шалгаад эхлэхээр нүүрсний бизнест толгой зохидог томчууд сандралдаад эхэлсэн нь энэ бололтой. Үндсэндээ нүүрсний бүлэглэлийнхэнтэй холбоотой мэр сэр баримт, таамгууд өмнө нь удаа дараа гарч байлаа. Тухайлбал, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Статистикийн тоон мэдээг харахад экспортын тоо хэмжээ өндөр байдаг. Гэтэл яг түүнтэй нийцсэн хэмжээний валют орж ирж байна уу гэхээр үгүй байна. 1.8 тэрбум ам.долларын нүүрс экспортолсон мөртлөө 500-600 сая ам.доллар орж ирсэн байх жишээтэй” гэж байв. Мөн 2018 онд 268 мянган тонн нүүрс алга болсон гэх хэрэг ч гарч байлаа. Тэгэхээр манайд ил худалдаалдаг нүүрсний экспортоор хөлждөг, тэрбумтнууд байдаг гэсэн үг.

Нүүрсний бүлэглэлийнхэн улс төрийн аль намд харьяалагддаг вэ гэдэг нь огт хамаагүй. Тэд нүүрс олборлох компани, түүнийг нь тээвэрлэж, гаргах компани гэж л хуваагдана. Үндсэндээ гол ашиг нь энд л байна гэсэн үг.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлснээр нүүрсчдийн бүлэглэлийн нэг нь УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн. Түүнийг УИХ-д сонгогдоход л эл асуудал сөхөгдөж байв. Хоёр жилийн турш тэрбээр хууль хяналтын байгууллагад шалгуулж, Ерөнхий сайд нь хүртэл заралчихаад байхад өнөөдрийг хүртэл чимээгүй байгаа нь хачирхалтай. Өөрөөр хэлбэл, түүнийг том артай гэх олны үг ортой бололтой. УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн нь нүүрс тээврийн С зөвшөөрөл авахын тулд Авто тээврийн газрын нэр бүхий албан тушаалтанд 100 мянган ам.долларын авлига өгсөн хэргээр хууль хяналтын байгууллагад шалгуулж байсан. Улмаар УИХ-ын гишүүн болсныхоо дараа нүүрс экспортолдог компаниудаасаа нэрээ хасуулсан гэх мэдээллүүд ч бий.
Нүүрсний бизнест толгой зохидог улстөрчдийн нэг нь олноо “ажнай” нэрээрээ танигдсан УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ. Тиймдээ ч тэрбээр нүүрсний бүлэглэлийн нэг байж мэдэх юм. Өмнөговь аймагт үйл ажиллагаагаа явуулдаг уул уурхайн том компани болох “Таван толгой” ХК-д Д.Бат-Эрдэнийн хамаарал бүхий этгээдүүд эзэн суусан талаарх баримтыг бид хүргэж байв. Түүгээр ч зогсохгүй “Таван толгой” ХК-ийн тээвэрлэгч нь “Таван толгой Транс” гэх компани. Эл компанийн 70 хувийг Д.Бат-Эрдэнэ эзэмшдэг гэхээр яалтчгүй нүүрсний салбарт толгой цохидог, томчуудын нэг болж таарлаа.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Дамдинням нарын хамаарал бүхий Вертекс майнинг партнер ХХК нь уул уурхайн салбарт туслан гүйцэтгэгчээр ажилладаг. Хэдий улстөрчдөөс хараат бусаар үйл ажиллагаа явуулдаг гэх мэдэгдлийг хийдэгч яалтчгүй нэр бүхий дээрх хоёр гишүүнтэй хамааралтай гэдэг нь баримтаар нотлогддог. Тиймдээ уул уурхайн экспортын гол түүхий эд болох нүүрс экспортлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа нь Х.Ганхуяг, Г.Дамдинням нарыг нүүрсчдийн бүлэглэлийн нэг гэж үзэх үндэслэлтэй юм.
Энэ мэтчилэн нүүрсний бүлэглэлд хамаарах этгээдүүд байна. Үнэхээр нүүрсний бүлэглэлийг илрүүлэх гэж байгаа бол Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгаланг ч шалгах нь зүйн хэрэг биз. Өөрөөр хэлбэл, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн НИТХ-ын төлөөлөгч байхаасаа ХОМ-тээ дурдаж ирсэн “Жабко”, “Топ медиа” тэргүүтэй компаниуд нь 2019 оноос Б.Эрдэнэжаргал гэх залуугийн нэр дээр шилжиж, өдгөө 20 гаруй компани болж “үржээд” байгаа юм. Тэгвэл Д.Амарбаясгалангийн “угшилтай”, Б.Эрдэнэжаргалын нэр дээр бүртгэлтэй “Глобал транс гүүр” ХХК, “Глобал сайкл” ХХК гэх компаниуд уул уурхайн тээвэр, хайгуулын үйл ажиллагаа явуулж буй. “Глобал транс гүүр” ХХК нь “Эрдэнэс тавантолгой” ХК-тай гэрээ байгуулж, Гашуун сухайт-Ганц мод боомт хооронд 50 автомашинаар нүүрс тээвэрлэж байна. Энэ эрх ашгийн зөрчил биш гэж үү.
Энэ мэтээр нүүрсний бүлэглэлүүд хөдөлгөөнд орж, тендерчид нь "нүхээ олохгүй" бужигнаж эхэллээ.
| АТГ Б.ГАНХУЯГИЙГ ШАЛГАЖ ЭХЭЛСНЭЭР НҮҮРСЧДИЙН БҮЛЭГЛЭЛҮҮД САНДАРЧ ЭХЭЛЛЭЭ |
|
Нийслэлийн ЕБС-ийн 6–9 дүгээр ангийн сурагчид энэ долоон хоног цахимаар хичээллэнэ
2025-12-08 09:54:23
Дунд ангийн сурагчид өнөөдрөөс цахимаар хичээллэж эхэллээ
2025-12-08 09:51:40
ОБЕГ: Аюулт үзэгдэл, ослын 97 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
2025-12-08 09:45:45
“Баялаг” клуб холимог багийн улсын аварга боллоо
2025-12-08 07:20:00
“ASIAN CHAMPIONSHIP” –ээс Б.Уянга мөнгө, Р.Дэмбэрэлням алтан медаль хүртэв
2025-12-08 07:10:00
ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНД ТЭРГҮҮН ЭГНЭЭНД БАЙЛДСАН Т.ДҮҮДЭЙ БААТАРЫН ГАВЬЯА
2025-12-08 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН, ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ц.СЭРГЭЛЭН НҮҮРСНИЙ ХУЛГАЙД ХУТГАЛДСАНЫХАА “ШАН”-Д МОНГОЛ, ОРОСЫН ХИЛИЙГ ШАЛГАХ ХАМТАРСАН КОМИССЫН ДАРГЫН СУУДАЛД ТУХАЛЖЭЭ
2025-12-08 07:00:00
ЭГҮҮЛЭН ТАТУУЛАХ БОЛЗЛОО ХАНГАСАН ГИШҮҮДИЙН ХЭРЭГ ХЭРХСЭН БЭ
2025-12-08 07:00:00
МОНГОЛЧУУДЫН СЭТГЭЛ ЗҮРХЭНД ОЙР ОРШИХ УНГАР
2025-12-08 07:00:00
SASH: УРАН БҮТЭЭЛЧ SASH БОЛ МИНИЙ ХАМГИЙН СОНИРХОЛТОЙ АМЬДРАЛ
2025-12-08 07:00:00
БАХДАЛ ДҮҮРЭН Б.ЭНХ-ОРГИЛД БАЯР ХҮРГЭЕ
2025-12-08 07:00:00
ТАНИЛЦ: ХУУЛЬ БУСААР ХЯТАДУУДЫГ ОРОГНУУЛСАН ГЭХ “МОНГОЛЧЕХ МЕТАЛЛ” КОМПАНИЙН ЭЗЭН УИХ-ЫН ГИШҮҮН Д.БАТБАЯРЫН ЭЗЭМШДЭГ ОРДУУД
2025-12-08 07:00:00
О.Уранбаяр “Токио-2025 Гранд слам”-аас хүрэл медаль хүртлээ
2025-12-07 17:04:20
О.Уранбаяр “Токио-2025 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2025-12-07 15:26:04
Мал, тэжээвэр амьтдын тооллого эхэллээ
2025-12-07 13:22:53
О.Уранбаяр, Л.Анхзаяа нар хэсгийн аваргын төлөө барилдана
2025-12-07 10:42:34
ШИНЭ ЖИЛИЙН ГОЁЛЫН ДААШИНЗ 69 МЯНГААС, НҮҮР БУДАЛТ, ҮС ЗАСАЛТ БАГЦААРАА 150 МЯНГАН ТӨГРӨГӨӨС ЭХЭЛЖ БАЙНА
2025-12-07 09:02:28
“Moon Dance” хамтлаг стандарт бүжгийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-12-07 09:00:17
ЖҮДО БӨХИЙН “ТОКИО-2025 ГРАНД СЛАМ” ӨНӨӨДӨР ӨНДӨРЛӨНӨ
2025-12-07 08:20:00
Я.Батжаргал пауэрлифтингийн Азийн аварга боллоо
2025-12-07 07:10:00
Э.Адьяатөмөр пауэрлифтингийн Азийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2025-12-07 07:00:00
АРДЫН НАМААС "ГОЛОГДОГСОД" ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИАР НАМЫНХАА ЭСРЭГ АЖИЛЛАДАГ ХАР ТҮҮХЭЭ ДАВТАХ УУ
2025-12-07 07:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-07 07:00:00
АВЛИГА АВЧ БАЙГААД АТГ-ЫНХАНД БАРИГДСАН ТАТВАРЫН БАЙЦААГЧ А.БАДАМ 10 ОРОН СУУЦ, ХОЁР СПОРТ ЦОГЦОЛБОР НУУСАН БАЙЖЭЭ
2025-12-07 07:00:00
26 ЖИЛ ХҮЛЭЭГДСЭН ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ УИХ-ЫН БОСГО ДАВАХ УУ
2025-12-07 07:00:00
М.БАТ-ЭРДЭНЭ: ТРАУМА КИНОНЫ ХҮСЛЭНГИЙН ДҮР ГЭР БҮЛИЙН САЛАЛТ ХҮҮХДЭД ХЭРХЭН ХҮНД НӨЛӨӨЛДГИЙГ ХАРУУЛНА
2025-12-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |