Эрх баригч намынхан 2024 оны сонгуульд нэр дэвшүүлэх гишүүдийнхээ хар жагсаалтыг гаргаад эхэлсэн сурагтай. Хоёр удаагийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан МАН мэдээж дараагийн сонгуулиар ч ялалт байгуулж, төрийн эрхийг бүр мөсөн өөрсдийн мэдэлдээ авах сонирхолтой байгаа. Харин дараагийн сонгуульд тэд бүүр олуулаа болж ирнэ. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд дахин гар хүрч сонгуулийн тогтолцоонд өөрчлөлт оруулан улмаар гишүүдийнхээ тоог нэмэх сонирхол бий. Үндсэндээ энэ намрын чуулганаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг бүрэн мөсөн шийдэж, сонгуулийн ажилдаа бүрэн орох төлөвлөөг гаргаад байгаа гэнэ. МАН-ын гишүүд ч “хөдөлгөөнд” орж, сонгуулийн квотоо авахаар дарга нарын өрөөгөөр сэм гүйлдэцгээх болсон гэх.
Гэхдээ ирэх онд МАН шинэ төлөвлөгөөгөөр ажиллах сурагтай. Үндсэндээ МАН хууччуулаасаа салж, шинэ гишүүдээр “цус сэлбэх” хүсэлтэй байгаа гэх. Иймдээ ч одоогийн Их хуралд суугаа гишүүдээ “дэвшүүлэн зайлуулах” тохироотой, томилгоо сэлт хийж байгаа бололтой. Дан ганц хууччуулаа тойгуулдах бус шинэ гишүүдээ мэр сэр төрийн өндөр албанд томилж, иргэдэд цочроо өгч байгаа нь ХХААХҮ-ийн сайдын томилгооноос харагдаж буй.
Үндсэндээ МАН-ынхан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг энэ чигээр нь төрд зүтгүүлж, сайн, муу нэртэй нь ирэх жилийн сонгуулиар явуулна гэх тохироотой байгаа гэнэ. Ерөнхийдөө 2020 оны сонгуулийн дараагаас цар тахлын нөхцөл байдал, Орос, Укрианы дайны асуудлаас шалтгаалж манай эдийн засаг хямарсан. Улмаар валютын нөөцөө “шавхаж” өргөн хэрэглээний үнийн өсөлтөд дарлуулж байгаа ард түмний дунд МАН-ынхан нэр муутай байгаа. Сонгууль ярих нь битгий хэл толгой өөд татах завгүй байгаа иргэдийн хувьд МАН хальт гишгэвэл унаж мэдэхээр нөхцөлд бий. Тиймдээ ч Ардын намынхан ирэх жилийн сонгуульд өмнөх тактикаараа ороод ялалт байгуулах нь тун хэцүү болчихсон гэсэн үг.

Тэгэхээр эрх баригч намынхан хууччуулаа “золигт гаргаж”, Ерөнхий сайдад одоогийн сайн муу бүх ачааг нь үүрүүлээд улс төрийн тоглолтоос тэднийг “гаргах” бодлого хэрэгжүүлж байгаа гэх бор шувуу нисэх болжээ.
Үндсэндээ Л.Оюун-Эрдэнийн дэвшүүлж байгаа бодлого, санаачилгыг одоо МАН-ын гишүүд үг дуугүй дагаж, санал бүрийг нь ногоон гэрлээр явуулж байгаа. Алдсан ч, оносон ч хамаагүй Ерөнхий сайдыг дэмжээд шийдээ үзэхээр болсон гэх. Гол агуулгаараа Л.Оюун-Эрдэнэ Ардын намын ачааг үүрээд энэ чигээрээ 2024 оноос улс төрөөс “явж” байгаа байж мэдэх нь.
УИХ-ын 76 гишүүний 62 нь МАН-ынх. Харин анх удаа гишүүнээр сонгогдсон 32, хоёр дахь удаагаа сонгогдсон 26, гурав дахь удаагаа сонгогдсон долоо, дөрөв дэх удаагаа сонгогдсон найм, тав дахь удаагаа сонгогдсон хоёр, зургаа дахь удаагаа сонгогдсон нэг гишүүн бий.
Эдгээрээс 2024 оны сонгуульд нэр дэвшүүлэх эрхээ хасуулж буй гишүүдийн жагсаалтыг УИХ-ын гишүүн Н.Энхболд тэргүүлж байгаа гэх. Угтаа блд 2000 оноос хойш Их хурлын гишүүнээр сонгогдсон түүнийг МАН-ын залуус нь тэтгэвэрт нь гаргахаар болжээ. Иймдээ ч ойрын хугацаанд түүнийг удирдах албанд томилж, “дэвшүүлэн зайлуулах” ажлыг эхлүүлэх бололтой.

Өөрөөр хэлбэл, УИХ-ын дэд даргын суудал одоогоор хоосон байна. Түүнийг УИХ-ын дэд даргад томилж, 2024 он хүртэл энэ албанд зүтгүүлээд дараагийн үед нь сонгуулийн квотыг нь олгохоор зэхэж байгаа гэх. Ямар сайндаа л 2023 оны төсвийн төслөөс хэд хэдэн төслийг хойшлуулж, хөрөнгийг нь танасан талаар УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Н.Энхболд гишүүн “Би буруу асууж байна уу” гэж ирээд л асууж байгаа харагдсан. Үнэдсэндээ тойрогтоо амласан амлалт нь нэг хойшилдсоныг гишүүн гадарласан биз.
Н.Энхболд гишүүний араас бичигдэх хүн нь мэдээж УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Сү.Батболд нар болж тарах нь. Угтаа бол 2004 оноос хойш парламентад суусан ахмад гишүүд тэд болоод байгаа. Тиймдээ ч УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэд Засгийн газрын бүтцийг өөрчлөхдөө шинэ сайдын орон тоо гаргаж, “давхар дээл” өмсүүлсэн. Харин мань сайд нас залуу бол 2050 он хүртэл зүтгэж, Монголд олимп зохион байгуулах ухааны юм яриад тууж явна билээ.
УИХ-ын гишүүн Сү.Батболдын тухайд өнгөрсөн сонгуулиас хойш нийтэд ил гарсангүй, ажиглагч гишүүний байр суурьтай байгаа. Үндсэндээ МАН-ын цаад эзэн гэх том нэр зүүсэн түүний тухайд оффшор хөрөнгөтэй гишүүн хэмээгдэн түүнээсээ хойш нийтэд ил гарахаа больчихсон. Хамгийн сүүлд У.Хүрэлсүхийн Засгийн газар огцроход Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай муудалцсанаас өөрөөр олны анхаарлыг татахаар үйлдэл хийсэнгүй. Мэдээж 2024 онд МАН-ынхан түүнийг дэвшүүлэхгүй байх сонирхолтой гэх нь бий.
Хамгийн олон удаа сонгогдсон эдгээр гишүүнээс гадна сайдын суудлаас шалдаа буугаад байгаа Д.Сарангэрэлийг явуулах төлөвлөгөөтэй байгаа сурагтай. Үндсэндээ Д.Сарангэрэл гишүүн “давхар дээл”-тэй сайдын суудалд очоод алдаа гаргасандаа ч биш, түүнийг “муухай” харагдуулах төлөвлөгөө МАН-д байсан байж мэдэхээр байна. Яг үнэндээ эргээд бодохоор Д.Сарангэрэл сайд “ул”-ны гэж хэлээд огцорчихсон юм чинь “өлөн” гэж иргэдээ доромжилсон Сангийн сайд ч хамт огцрох нь зүйд нийцэх байв. Гэвч цахим орчинд Д.Сарангэрэлийн дуулианаар Сангийн сайдын фактыг нам дарчихсан. Ингээд харахаар яалчтгүй Д.Сарангэрэл гишүүнийг дараагийн сонгуулиар дэвшүүлэхгүй байх хар жагсаалтад нэрийг нь багтаасан бололтой.

Ерөнхийдөө Ардын намынхан УИХ-д хоёроос дээш удаа сонгогдсон, хуучин гишүүдээ 2024 оны сонгуульд дэвшүүлэхгүй байх нь. Дээр дурдсан гишүүдээс гадна 2024 оны сонгуульд нэр дэвших квотоо авч чадахгүй байж мэдэх гишүүдийг нэрлэвэл, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Х.Баделхан, Б.Баттөмөр, Ж.Бат-Эрдэнэ, Б.Дэлгэрсайхан, Ц.Даваасүрэн, Г.Занданшатар, Ж.Мөнхбат, С.Жавхлан, Л.Мөнхбаатар, Ц.Мөнх-Оргил, Ш.Раднаасэд, Б.Саранчимэг, Г.Мөнхцэцэг, Д.Тогтохсүрэн, Ц.Сэргэлэн, Ч.Хүрэлбаатар, С.Чинзориг, Б.Энх-Амгалан, Б.Чойжилсүрэн, Ж.Эрдэнэбат нар байж мэдэх нь.
Энэ мэтчилэн Ардын намынхан хууччуулаасаа салж, шинэ гишүүдээр “цус сэлбэх” төлөвлөгөөндөө хэдийнэ орсон бололтой. Эргэн сануулахад МАН-ынхан МАХН-тай нэгдэж, гишүүдийнхээ тоог нэмээд байгаа. Тиймдээ ч Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, Их хуралд суудлаа нэмэх нь тодорхой биз ээ.
| АРДЫН НАМ ХУУЧЧУУЛАА ХАР ЖАГСААЛТАД ОРУУЛЖ, ШИНЭ ГИШҮҮДЭЭР “ЦУС СЭЛБЭХ”-ЭЭР ТӨЛӨВЛӨЖЭЭ |
|
ЦОНХООР ХАРСАН ТЭР ЭМЭГТЭЙ ХААЛГА НЭЭГЭЭД ОРООД ИРСЭН…
2026-04-02 08:18:48
СҮҮЛИЙН ЗУРГААН ЗАСГИЙН ГАЗАРТ ДАВХАРДСАН ТООГООР 221 САЙД АЖИЛЛАЖЭЭ
2026-04-02 07:00:00
Э.МӨНХЛЭЙ: “IDOL KIDS INTERNATIONAL FASHION SHOW”-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ, "BEST COSTUME", "2ND RUNNER-UP MODEL"-ООР ШАЛГАРЛАА
2026-04-02 07:00:00
ХҮНДИЙН ӨРГӨЛТИЙН ЗӨӨЛӨН ХҮЧ
2026-04-02 07:00:00
ХҮН НАМ: Шинээр байгуулагдах Засгийн газартай хамтрах эсэх шийдвэр гараагүй байна
2026-04-01 18:57:05
Г.ЛУВСАНЖАМЦ: НАДАД ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ, АЖИЛЛАХ САНАЛ ИРЭЭГҮЙ
2026-04-01 18:51:53
2026-04-01 17:00:00
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
2026-04-01 16:28:53
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
2026-04-01 16:18:09
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |