-ЭДИЙН ЗАСГИЙН ХҮНД ҮЕД ЭНГИЙН НОМХОН 300 ХҮН АЖЛЫН БАЙРГҮЙ БОЛОХ НЬ-
Төрийн давхардсан үйл ажиллагааг цэгцэлж, иргэдэд хүндрэл учруулдаг байгууллагыг татан буулгах ажлаа Засгийн газар Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас эхлэх юм гэнэ.
Үнэндээ Засгийн газрын ил шийдвэр үнэхээр “бай”-гаа оносонгүй дээ. 1400 гаруй ажилтан алба хаагчтай тус байгууллагыг татан буулгаж, харьяа яамдад үйл ажиллагааг нь хариуцуулаад 800 гаруй алба хаагчид ажлаа үргэлжлүүлэн хийж, 300 гаруйг нь ажлын байргүй болгох шийдвэрээ өчигдөр танилцууллаа.
Эдийн засгийн хүнд үед энгийн номхон 300 хүн ажлын байргүй болно. Мэдээж ардаа том хаалттай, танил талтай нэг нь ажлын байраа хадгалж, бор зүрхээрээ ажлаа хийдэг, ардаа хамгаалалтгүй хэд нь ажлаасаа мултрах нь хөөрхий. Дор хаяж 300 гаруй хүний ард төдий чинээний гэр бүл орлогогүй болж, амьжиргааны түвшин нь буурна гэсэн үг. Мэдээж, томчуудад ажлын байр нь гарздахгүй нь ойлгомжтой. Наанадаж, тус байгууллагад цэвэрлэгч, үйлчлэгчээр ажилладаг хэдэн арван иргэн ажлын байргүй болох нь тодорхой л харагдаж байна даа.

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ТАТАН БУУЛГАХ НЬ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛД ЗАНАЛХИЙЛЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ ЕРӨНХИЙ САЙДАА
Ажлын байр, амьдрал ахуйн асуудлыг бүүр наад захын ажил гээд орхиё. Гэтэл хүн амын хүнсний хангамж, эрүүл ахуйн аюулгүй байдал, амьдрах орчны аюулгүй байдал бүгд хаягдчихлаа. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын Мэргэжлийн хяналтын байгууллагыг татан буулгах ил шийдвэр Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрч мэдэхээр байна.
Гол агуулгаараа Мэргэжлийн хяналтын ерөнхий газар нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хуулийг сахиулан, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, чанартай бүтээгдэхүүн үйлчилгээ хэрэглэх, хүний болон нийгмийн тогтвортой хөгжил, бизнес эрхлэх таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхэд үйл ажиллагаа нь чиглэдэг байв. Нэг ёсондоо энэ шийдвэр нь аюулгүй, эрүүл орчин, чанар стандарт гэдгийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар гэх байгууллагатай нь хамт булшилж орхилоо.

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Засгийн газрын эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “МХЕГ-ыг татан буулгаж, салбарын хяналт шалгалтыг салбарын яамдад хариуцуулна. Бусад боломжтой хяналт шалгалтыг хувийн хэвшилтэй хамтран ажиллах боломж бий. Энэ хүрээнд 300 орчим орон тоо хэмнэнэ. Мэргэжлийн хяналтын байгууллага 1600 гаруй алба хаагчтай. Уг байгууллага байгуулагдсанаас хойш 20 жилийн хугацаанд тодорхой үүрэг гүйцэтгэн ажиллаж ирсэн. Мэргэжлийн яамдад давхардсан 1400 ажилтан ажилладаг нь ил болсон. Төр давхардсан хяналтаар хүндрэл учруулж байна хэмээн иргэдээс гомдол ирдэг. Үүний шалтгааныг бид олж харсан. Санхүүгийн зэрэг хяналтыг мэргэжлийн хяналтын байгууллага давхар хийж байна. Энэ нь иргэдэд хүнд суртлыг үзүүлэх шалтгаан болсон гэж үзэж байна. Мэргэжлийн хяналтын байгууллага нийт 26 чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг. Засгийн газрын дотоод хяналт шалгалтын агентлаг байгуулна. Энэ нь яам, тамгын газрын үйл ажиллагаанд хяналт тавих юм” хэмээн мэдэгдсэн.
Засгийн газрын баримталж байгаа гол бодлого нь мэргэжлийн хяналтын газрын гүйцэтгэж байгаа чиг үүрэгт стандарт бий болно гэж байгаа. Түүнийг нь мэргэжлийн байгууллага нь мөрдүүлэх ёстой гэсэн үүднээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газар гэх агентлагийг татан буулгаж, байцаагч нарыг нь яамд тус бүрт нь хуваарилж өгөх юм гэнэ. Наад захын жишээ дурдахад гаднаас оруулж ирж байгаа хүнсийг эрүүл, аюулгүй байна уу гэдгийг нь тус байгууллага шинжилж тогтоогоод устгаж, хуулийн хариуцлага хүлээлгэх гол байгууллага нь байв. Мөн барилга, орон сууц, зам тээвэр гээд хүний амь настай холбоотой бүх асуудалд мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавьж, стандартыг нь тогтоох, хариуцлага хүлээлгэх эрх уг байгууллагад оршдог байв.

Гэтэл эл чиг үүргүүд бүгд үгүй болох нь. Өөрөөр хэлбэл, барилгын салбарын чанар, стандарт, аюулгүй байдлыг хангуулах мэргэжлийн хяналтын байцаагч нь Барилга хот байгуулалтын сайдын харьяалалд, хүнсний аюулгүй байдлыг хангуулах байцаагч Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын харьяалалд, замын чанар стандартыг мөрдүүлэх байцаагч нь Зам тээвэр хөгжлийн сайдын харьяалалд оччихвол сайд нарынхаа хийсэн ажилд хариуцлага тооцох ямар ч боломжгүй болж байна гэсэн үг.
Мөн манайд төрийн ажил үүргийг гүйцэтгэх ажил буюу тендерийн сонгон шалгаруулалт хуулийн дагуу явж чаддаг нь маш эргэлзээтэй. Шуудхан хэлэхэд ямар ч салбарын сонгон шалгаруулалтад томчуудын шахааны компани орж ирдэг нь нууц биш.
Яг ийм үед мэргэжлийн хяналтын газар зураг төслөөс нь эхлээд л хариуцлага хүлээлгэх эрх мэдэлтэй байв. Харамсалтай нь, яамны харьяалалд оччихвол үүнд хэн ч хариуцлага тооцож чадахгүй болох нь. Ингээд л хүнсний бүтээгдэхүүнд тавих хяналт гэж байхгүй дарга нарын компани нь ямар ч шалгалт, хяналтгүйгээр хүнсээ нийлүүлж, барилгаа барьж, замаа тавьж дураараа дургих нь.
Адаг сүүлд нь ачааг нь ард түмэн үүрч, иргэд л хохироод үлддэг гаж тогтолцоог Ардын нам Засгийн эрх барих хугацаандаа хийчихлээ. Яг үнэндээ мэргэжлийн хяналтын байгууллагын нэр хүнд унасан нь цөөн хэдэн хүний буруутай үйлдлээс шалтгаалсан болохоос энэ байгууллага тэр чигтэй дампуурчихсан уу гэвэл үгүй. Магадгүй Мэргэжлийн хяналтын ерөнхий газар томчуудын компани цензургүй ажиллахад саад хийдэг ганц байгууллага байж мэднэ. Тиймээс Ерөнхий сайд, Засгийн газар үндэсний аюулгүй байдлынхаа төлөө эл шийдвэрээ эргэж нэг харах нь зүйтэй болов уу.
| МХЕГ-ЫГ ТАТАН БУУЛГАСНААР ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ОРЧИНД АМЬДРАХ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАМТ БУЛШИЛЧИХЛАА |
|
Нийслэлийн ЕБС-ийн 6–9 дүгээр ангийн сурагчид энэ долоон хоног цахимаар хичээллэнэ
2025-12-08 09:54:23
Дунд ангийн сурагчид өнөөдрөөс цахимаар хичээллэж эхэллээ
2025-12-08 09:51:40
ОБЕГ: Аюулт үзэгдэл, ослын 97 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
2025-12-08 09:45:45
“Баялаг” клуб холимог багийн улсын аварга боллоо
2025-12-08 07:20:00
“ASIAN CHAMPIONSHIP” –ээс Б.Уянга мөнгө, Р.Дэмбэрэлням алтан медаль хүртэв
2025-12-08 07:10:00
ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНД ТЭРГҮҮН ЭГНЭЭНД БАЙЛДСАН Т.ДҮҮДЭЙ БААТАРЫН ГАВЬЯА
2025-12-08 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН, ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ц.СЭРГЭЛЭН НҮҮРСНИЙ ХУЛГАЙД ХУТГАЛДСАНЫХАА “ШАН”-Д МОНГОЛ, ОРОСЫН ХИЛИЙГ ШАЛГАХ ХАМТАРСАН КОМИССЫН ДАРГЫН СУУДАЛД ТУХАЛЖЭЭ
2025-12-08 07:00:00
ЭГҮҮЛЭН ТАТУУЛАХ БОЛЗЛОО ХАНГАСАН ГИШҮҮДИЙН ХЭРЭГ ХЭРХСЭН БЭ
2025-12-08 07:00:00
МОНГОЛЧУУДЫН СЭТГЭЛ ЗҮРХЭНД ОЙР ОРШИХ УНГАР
2025-12-08 07:00:00
SASH: УРАН БҮТЭЭЛЧ SASH БОЛ МИНИЙ ХАМГИЙН СОНИРХОЛТОЙ АМЬДРАЛ
2025-12-08 07:00:00
БАХДАЛ ДҮҮРЭН Б.ЭНХ-ОРГИЛД БАЯР ХҮРГЭЕ
2025-12-08 07:00:00
ТАНИЛЦ: ХУУЛЬ БУСААР ХЯТАДУУДЫГ ОРОГНУУЛСАН ГЭХ “МОНГОЛЧЕХ МЕТАЛЛ” КОМПАНИЙН ЭЗЭН УИХ-ЫН ГИШҮҮН Д.БАТБАЯРЫН ЭЗЭМШДЭГ ОРДУУД
2025-12-08 07:00:00
О.Уранбаяр “Токио-2025 Гранд слам”-аас хүрэл медаль хүртлээ
2025-12-07 17:04:20
О.Уранбаяр “Токио-2025 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2025-12-07 15:26:04
Мал, тэжээвэр амьтдын тооллого эхэллээ
2025-12-07 13:22:53
О.Уранбаяр, Л.Анхзаяа нар хэсгийн аваргын төлөө барилдана
2025-12-07 10:42:34
ШИНЭ ЖИЛИЙН ГОЁЛЫН ДААШИНЗ 69 МЯНГААС, НҮҮР БУДАЛТ, ҮС ЗАСАЛТ БАГЦААРАА 150 МЯНГАН ТӨГРӨГӨӨС ЭХЭЛЖ БАЙНА
2025-12-07 09:02:28
“Moon Dance” хамтлаг стандарт бүжгийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-12-07 09:00:17
ЖҮДО БӨХИЙН “ТОКИО-2025 ГРАНД СЛАМ” ӨНӨӨДӨР ӨНДӨРЛӨНӨ
2025-12-07 08:20:00
Я.Батжаргал пауэрлифтингийн Азийн аварга боллоо
2025-12-07 07:10:00
Э.Адьяатөмөр пауэрлифтингийн Азийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2025-12-07 07:00:00
АРДЫН НАМААС "ГОЛОГДОГСОД" ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИАР НАМЫНХАА ЭСРЭГ АЖИЛЛАДАГ ХАР ТҮҮХЭЭ ДАВТАХ УУ
2025-12-07 07:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-07 07:00:00
АВЛИГА АВЧ БАЙГААД АТГ-ЫНХАНД БАРИГДСАН ТАТВАРЫН БАЙЦААГЧ А.БАДАМ 10 ОРОН СУУЦ, ХОЁР СПОРТ ЦОГЦОЛБОР НУУСАН БАЙЖЭЭ
2025-12-07 07:00:00
26 ЖИЛ ХҮЛЭЭГДСЭН ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ УИХ-ЫН БОСГО ДАВАХ УУ
2025-12-07 07:00:00
М.БАТ-ЭРДЭНЭ: ТРАУМА КИНОНЫ ХҮСЛЭНГИЙН ДҮР ГЭР БҮЛИЙН САЛАЛТ ХҮҮХДЭД ХЭРХЭН ХҮНД НӨЛӨӨЛДГИЙГ ХАРУУЛНА
2025-12-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |