• Өнөөдөр 2024-04-24

МАН-ЫН ТОМЧУУД ЭРХ МЭДЛИЙН ТӨЛӨӨ ТЭМЦЭЛДЭЖ ЭХЛЭВ ҮҮ

2022-01-06,   2935

        Үндсэн хуулийн цэцийн хуралдаан тодорхойгүй хугацаагаар хойшилсон нь улс төрийн томчууд тэр тусмаа МАН-ынхны хувьд хүлээлт үүсгэж байна. Цагтаа нэг тал болж, Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагааж, М.Энхболдыг улс төрийн тоглоомноос бүрмөсөн гаргасан Хэнтийн ах дүүсийн дунд өнөөдөр эрх мэдлийн төлөөх чимээгүй өрсөлдөөн эхэлжээ. Энэ өрсөлдөөний гол зангилааг Цэцийн хуралдаанаар шийднэ гэх хүлээлт тэдний дунд байгаа юм. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн зарим зүйл заалт нь Үндсэн хуулийнхаа оршил хэсгийг зөрчсөн гэж үзвэл Л.Оюун-Эрдэнэд ашигтай. Засгийн газрынхаа эрх мэдлийг нэмж, Ерөнхий сайд дархан эрхтэй болно. Харин Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарласан Үндсэн хуулийн өөрчлөлт У.Хүрэлсүхэд халтай болж таарах нь. 
 
      Ингээд л МАН-ын бүлгийнхэн дахин хоёр талд хуваагдаж, Цэцийн хуралдааны шийдвэрийг чих тавин хүлээж суугаа. У.Хүрэлсүхийн туган доороос Ерөнхий сайд болтлоо дэвшсэн Л.Оюун-Эрдэнэд түүний цусан төрлийн ганц ах Х.Нямбаатараас өөр хүрээлэл улс төрд байхгүй байв. Харин намын даргаар жинхлэгдэж, Ерөнхий сайд болсных нь дараа тойрон хүрээлэгчдийнх нь тоо эрс нэмэгдэж, улс төрд чамгүй амбицтай нэгэн болж байгаа сурагтай. Давхар дээл өмсөх хүсэлтэй гишүүд түүний өрөөнөөс салахаа больж, У.Хүрэлсүхийн танхимд сайдаар ажиллаж байсан хүмүүстэй таарахаа больсон гэх.
 
     Энэ нь сүүлийн үед Байнгын хороо, чуулганы хуралдаан дээр илт анзаарагдах болсон. Гишүүд хэд хэдэн хэсгээрээ талцаж, бие биенийхээ үеийг сөргүүлэн, хийсэн ажлыг нь өөчилж гоочилж, нэг нэгнийхээ булхайг мэр сэр дэлгэх болсон. Зарим нь олны дунд нэр олох гэсэн дээ аль намраас хойш нүдэн балай чихэн дүлий явсан хуучин асуудлуудаа олны анхааралд аваачиж харагдана лээ. Нэг талаараа улс төр сонирхолтой болж амь орж байх шиг.
 
    Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн эрх мэдэл аажмаар суларч, нөлөөлөл нь ч багассан гэх. Тиймээс Цэцийн дунд суудлын хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж, МАН дотроо тохироогоо хийж байгаа бололтой. 
 
     Хэдий У.Хүрэлсүх нутгийн дүү, өөрийн фракцын хүндээ эрх мэдлээ шилжүүлсэн гэж байгаач өөрөөсөө давсан эрх мэдэлтэй болгохгүй нь тодорхой. Наанадаж, фракцын гишүүдийг нь адлаж, зургаан жилийн дараа л хэн ч биш болгоод улс төрөөс “хөөх” эрсдэл байгаа учир одоо эрх мэдэлтэй байгаа дээрээ тохироогоо сайн хийх гэж хичээнэ. Угаасаа МАН-ынхан дунд даргаа тонгорч, эрх мэдэлд хүрдэг тогтсон жишиг бий. Үүнийг нь олон нийт улс төр үүрлэсэн “Үр могой”-нууд хэмээн нэрийддэг. Цаашид ч Л.Оюун-Эрдэнэ ах нарынхаа улс төрд эхлүүлсэн уламжлалаас хазайхгүй нь өнөөдөр өрнөж байгаа үйл явдлаас тодорхой харагдаж байгаа юм.
 

    Одоо харин Цэцийн хуралдааныг У.Хүрэлсүх хойшлуулж, цаашид ямар нүүдэл хийх вэ гэдэг нь анхаарал татаж байна. Манайд Цэцийн дээр хөх тэнгэрээс өөр эрх мэдэлтэн үгүй хэмээдэг ч сүүлийн жилүүдэд олны эргэлзээ төрүүлэх шийдвэрүүд гаргаж, эрх баригч намын талд үйлчилж байна гэх хардлага ч байх болсон. Иймдээ ч Цэц хуралдаанаараа эрх баригч намын талд ашигтай шийдвэр гаргаж магадгүй гэдэг хүлээлт олны дунд бий.

 
      Тодруулбал, нэр бүхий гурван гишүүний гаргасан гомдлоор Засгийн газарт “давхар дээл”-тэй сайд нарын тоог нэмэх нь зүйтэй гэж үзвэл Үндсэн хуульд дахин гар хүрч, өөрчлөлт оруулна гэсэн үг. Мэдээж Үндсэн хуульд дахин гар хүрвэл дан ганц давхар дээлтэй сайд нарын асуудлыг шийдээд зогсохгүй, хэд хэдэн асуудлыг нэг мөр болгох нь тодорхой биз ээ. Тухайлбал, УИХ-ын гишүүдийн тоог нэмж, сонгуулийн тогтолцоонд өөрчлөлт оруулах талаар ярилцаж байгаа юм. Үүнээс гадна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зургаан жил төрийн тэргүүний үүргийг гүйцэтгээд л улс төрийн  давцангаас бүр мөсөн буухгүй байх арга сүвэгчилсэн биз ээ. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгч парламентаас сонгогддог болох зүйл заалтыг нэмж магадгүй гэх таамаг учир мэдэх хүмүүсийн дунд өрнөх болжээ.
 
     Үе үеийн Ерөнхийлөгчид  шүүх эрх мэдлийг гартаа авч, улс төрд өөрийн нөлөөллөө тогтоодог байсан тогтолцоог нь өөрөө болилуулчих учир өнөөдөр түүнийхээ горыг амсаж, нам дотроо хүчтэй байгаа дээрээ энэ асуудлаа нэг мөр цэгцлэхээр ийн яаравчлав бололтой. Хэдий Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэмлээ ч цаашид Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын суудлаа хамгаалж үлдэж чадвал хамгийн эрх мэдэлтэй болох нь. 
 

МАН-ЫН ТОМЧУУД ЭРХ МЭДЛИЙН ТӨЛӨӨ ТЭМЦЭЛДЭЖ ЭХЛЭВ ҮҮ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-10 01:23:38
    Зоч: Энэ засгийн гай нь Хүрэлсүх л болно. Ардчилсан нам энэ засагт гай болоод сүйдэхгүй!!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-09 22:08:28
    Oyulzgana zail...: Nohoi ni nohoi gehdee Huuk ni arai deer nohoi baih. Oyulzgana bol suidtei sain manlailagch, udirdagch bish. Tiim bolohiin huvid gishuud erguu ******** l bish bol Yeronhiilogchiin tald zogsoh ni zuitei yum. Yer ni Oyun-Erdene bol Mongoliin tuuhend hamgiin ih balag tarisan, hamgiin hogiin yeronhii said bolj uldehiig hojmiin odor tuuh gerchilne. Oyulzgana bol sain duraaraa ajlaa ogood ter sumiin pastor ene ter ajlaa hiideg yum uu esvel gudamjindaa garch elii balai jagsaalaa l hiih ni tuunii noyon orgil busdaar bol ene hun guitsetgeh zasaglald baih hun ogt bish. Heterhii hiisver, uzel surtalch hun. Oyuka min erthen zailj uzee...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-08 22:42:48
    76: Оюуэрдэнэ хэн нэгэн эрх мэдэлтнийг хэн нэгэнтэй НИЙЛЭН шахахдаа гарамгай.Шахуулах энэ удаагийн азгүйтэн нь Хүрэлсүх байж магад. Харин хэнтэй нийлж хэн ч биш болгох бол...Магадгүй Жонхуутай хамтарч магад
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188