• Өнөөдөр 2024-05-11

МАН-ын даргаар “жинхлэгдэж”, таван сайдаа золионд гаргах Л.ОЮУН-ЭРДЭНИЙН тохироо

2021-12-01,   3901

       Эрх баригч намынхан оны  өмнө бужигнаж, төрийн албанд халаа, сэлээгээ явуулах нь тодорхой болж байх шиг байна. Намынхаа Их хурлыг “Хуралдуулна, хуралдуулахгүй” гэж хэдэн сар дуншсаны эцэст сая шийдэлд хүрч, энэ сарын 6-нд хийхээр тогтов. Уг  хурлаар намын даргаа жинхлэхээс  эхлээд хэд хэдэн асуудлыг хэлэлцэх товтой байгаа. 
 
     Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд намын даргын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн байр сууриа бэхжүүлж, Ерөнхийлөгч ахынхаа үйл хэргийг үргэлжлүүлэх даалгавраа биелүүлэхээр болох нь. 
    Гэхдээ тэрбээр намынхнаасаа дэмжлэг авах гэж чамгүй хөдөлмөр, цаг хугацааг зарцууллаа. Ингэхдээ эрх мэдлийн тохироо ч нэлээд хийх шиг болов. Олонд ил болсноор саяхан МАН-ынхан Тэрэлжид цуглаж, нижгэр баяр хийсэн. Ерөнхий сайд намын томчууддаа нэлээд тал засаж, фракцын гишүүдээр нь өөрийгөө крандуулах ажлыг гарамгай сайн зохион байгуулсан гэх яриа бий. Сүүлдээ найр хавтгайрч дотроо багагүй маргаан гарсан талаар намын гишүүд нь жиг жуг гэцгээж байгаа. 
 
     Ямартай ч Улсын төсвийг батлахдаа намын гишүүддээ нэлээд найр тавьж өөрийгөө намын даргаар дуу нэгтэй хүлээн зөвшөөрүүлэх бэлтгэлээ сайтар хангав. Үүний үр дүнд гуравдугаар сар хүртэл хойшлуулаад байсан намын Их хурлын товоо наашлуулж, оноос өмнө албан ёсны намын дарга болох үйл хэргээ бүтээлээ.

Л.ОЮУН-ЭРДЭНЭ ТАВАН САЙДЫН СУУДЛААР НАМЫН ДАРГААР ЖИНХЛЭГДЭНЭ ГЭВ ҮҮ

      Гэвч зарим асуудал дээр Л.Оюун-Эрдэнэ гар өргөн буулт хийхээс гарцаагүй болж Ерөнхий сайдын суудлыг, намын даргын албатай давхар хашихын тулд сайд нараа золионд гаргахаас өөр аргагүй болсон гэдгийг эх сурвалжууд мэдээллээ. Саяхныг хүртэл “Тогтвортой Засгийн газрыг байгуулна. Сайд нараа явуулахгүй” хэмээн ам гарч байсан Ерөнхий сайд өөрт олдсон эрх мэдлээ хамгаалж үлдэхийн тулд яалтчгүй нээнэтэгэнд орж, зарим сайд нараараа “туг тахихаар” болов.
 
      Эхний ээлжинд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас таван сайдын нэр нэрлэгдэж эхэлсэн бөгөөд шинээр байгуулсан хоёр яамтай нэлээд долоон шинэ сайд томилох тохироо хийж байгаа сурагтай. Эндээс харахад МАН-ынхан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт цар тахлын үеийн нөхцөл байдлыг бүрэн даатгаж, алдсан ч, оносон ч тэдний хувь заяа хэмээгээд нүдээ аниан залуу сайдаа зүтгүүлэхээр болж байх шиг байна. 
 
     Үндсэндээ халаа сэлгээ хийх таван сайдын нэр тодорч, эхнээс нь сайд нарыг ажлаа хүлээлгэж өгөхөөс ч “гарцаагүй байдалд” оруулж эхлэх шиг боллоо. Наадмын дараахан л төрхөмдөө буцах сайд нарын нэрс олны дунд шуугиан тарьж, сайдаар томилогдох хүсэлтэй хүмүүс ар араасаа жагсаж байв. Өнгөрсөн долдугаар сараас хойш Зам тээвэр хөгжлийн сайд Л.Халтар, Соёлын сайд Ч.Номин, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нарын нэр жагсаалтын эхэнд бичигдэж, Ерөнхий сайдынхаа чихнээс хонх уясан.
 
      Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар энэ дөрвөн сайдыг солих, халаа сэлгээ хийх талаар МАН-ын томчууд ярилцсан гэнэ. Өөрөөр хэлбэл, тэдний хариуцсан салбарын ажлууд Засгийн газрын үйл ажиллагааг хойш татаж, намынхаа нэр хүндийг унагааж байгаа хэмээн гишүүд ихэд дургүйлхсэн сурагтай. Тиймээс Л.Оюун-Эрдэнэ нэр бүхий энэ сайд нараа Засгийн газраасаа явуулж, шинэ томилгоо хийх сурагтай. Түүнээс гадна энэ удаагийн томилгоонд нэг шинэ нэр орж ирсэн нь анхаарал татаж байгаа юм. Тодруулбал, Шатар сайд С.Амарсайханы давхар дээлийг тайлж, түүний оронд дан дээлтэй сайд томилуулах санал гарсан гэх бор шувуу Саарал ордноор нисэх боллоо. Үндсэндээ шинээр байгуулсан хоёр яамны нэг болох Эдийн засгийн хөгжлийн сайдаар давхар дээлтэй сайд ажиллахгүй бол сайн яам байж чадахгүй гэх шүүмжийг эрх баригч намынхан хэлж байсан. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Засгийн газарт дөрвөн сайд л  давхар дээлтэй байх болоод буй. Тиймээс Шадар сайд С.Амарсайханы давхар дээлийг тайлж, түүний оронд УИХ-ын гишүүдээс шинэ сайд томилуулах саналыг намыг томчууд гаргажээ.

СҮ.БАТБОЛДЫН ФРАКЦЫНХАН ЗАСГИЙН ГАЗАРТ ОРОХ ТОХИРООТОЙ

     Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар цаашид тогтвортой ажиллах сонирхолтой байгаа бол Сү.Батболдын фракцаас сайд томилох нь тодорхой. Иймдээ ч Эдийн засгийн хөгжлийн сайдаар Сангийн сайд асан УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг томилох санал гарсан гэх мэдээлэл байна. Ч.Хүрэлбаатарын тухайд сүүлийн үед Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжилсэн, адарсан байр суурийг нэлээд илэрхийлэх болсон. Энэ нь магадгүй  Л.Оюун-Эрдэнэд өөрийгөө яггүй улстөрч шүү гэдэг анхааруулсан сануулга ч байж болох юм. Сайд нарын халаа сэлгээний сургаар Сү.Батболдын талд Миеэ.Энхболдын талынхан найр тавиад эхэлсэн гэх яриа ч бий. Үүнд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат тэргүүтний нэрс багтаж байгаа бөгөөд өөрийгөө сайд болгодоггүй юмаа гэхэд ойрын хүнээ зүтгүүлэхээр зүтгэж байгаа гэх. 

      Түүнээс гадан давхар дээлтэй сайдын суудалд суух хүсэлтэй бас нэгэн улстөрч байгаа. Тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Учрал Цахим хөгжил, харилцаа холбооны яамны сайдаар ажиллах сонирхолтой. УИХ-ын гишүүнээр ажиллах хугацаандаа барьж авсан ганц сэдэв нь энэ учраас сайдын суудал “горьдох” нь гарцаагүй юм. Гэвч Л.Оюун-Эрдэнийн давхар дээлтэй сайд нараасаа хэнийг нь явуулах вэ гэдэг дээр шийдэлд хүрч чадахгүй байгаа гэнэ.

      Засгийн газрын томилгоонд МАХН-аас хоёр сайд орох нь тодорхой. Гэвч МАХН-д сайдын суудалд зүтгүүлчих нэр цэвэр, залуу боловсон хүчин ховор. Харин хууччуул нь эхнээсээ Ерөнхий сайдад гологдож эхэлсэн гэх яриа олны дунд байна. Ямартай ч тэд сонгуулийн тохироогоор энэ Засгийн газарт хоёр сайдын суудал авах  нь тодорхой болоод байгаа юм. Ийн энэ сарын 6-ны МАН-ын Их хурлын дараа сайдын суудлын төлөөх “дайн” эхлэх нь.
 

МАН-ын даргаар “жинхлэгдэж”, таван сайдаа золионд гаргах Л.ОЮУН-ЭРДЭНИЙН тохироо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 17
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-02 11:32:36
    гэг: боловсрол байвч төрийн хүн биш бол утсан хүүхэлдэй л болно
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-02 11:06:37
    Зочин: Соёлын сайд ард түмэнтэйгээ ойр байчвал бүүр күүл сайд болно доо уг нь, толгой сайтай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-02 11:03:49
    Зочиг: Уртнасан Батцэцэг нар бол бишээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-02 11:01:58
    Ю : Соёлын сайд ажлаа сайн хийгээд бгаам бтш үү, салбараа харж чардаж бна ажлыг нь хийлгээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-02 10:48:18
    Zochin: Amarsaihan bol bj l baih hundee busd ni medehgui yumdaa ter miye su geed praktsiin tomilgoo yvagdaad baival bid haanaasaa shudarga yosiig chini olj harhiin be uchiral ayurtsaihan davaasuren batshugar geed said hiicheh hun zunduu l bnadaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-02 09:39:20
    Гишүүн: БАЙГАОЬ ОРЧИН СОЁЛЫН САЙДАА ЯАРАЛТАЙ ХУСААРАЙ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-02 09:07:52
    Иргэн : Энэ хүнд үел ЭЗХЯ-ны сайдад Ч.Хүрэлбаатар яг тохирно урдах ажилаа л сайн хийдэг юм шиг санагддаг даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-02 08:57:06
    Зочин: Хөдөө аж ахуйн сайд гэж бас нэг байгаа үгүй нь мэдэгддэггүй нэг хүн бна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-01 23:33:18
    Иргэн: Эрүүл мэндийн нуухан нүдэлсэн сайд борөндөрт нэг сургуульд сурдаг байсан эхнэрээсээ дамжуулж овоо авилга зохицуулж өгч дээ. Үлдэх гэж байгаа бололтой
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-01 23:07:16
    Ааш ааш: Халтараа хамгийн түрүүнд гусаарай. Юу гэхэв зүгээр.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-01 20:37:25
    Hurelbaatar l bish shu. : Ard tumen hurelbaatar Nyambaatar 2t hamgiin durgui bsan shde. Ahiad Hurelbaatariig tavibal hen ch huleen zuvshuuruhgui. Ard tumen uursduu eserguutsne. Ene neg emegtei elegtei durvuduus uur oligtoi yum bhgui yu?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-01 19:02:48
    Зассс: БААСНУУД - улаан цагаандаа гарсан ЛУЙВАРЧИНГУУД
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-01 18:45:53
    бббб: Эрүүл мэнд, гадаад хэргийн сайд нар хамгийн муу ажилласан тэд нарыг сольвол танхимаараа огцорчих гээд байдаг. Амиа аргалж үлдэх гэж байгаа санаатай бололтой. Энэ уртнасан бол аялал жуулчлал байгаль орчинд хаагдсан үед идэвхгүй салбарын сайд болсон. Хамгийн гол үүрэг хүлээх ёстой гадаад хэрэг, эрүүл мэнд хоёрыг сайдыг явуулах ёстой баймаар юм.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-01 16:48:33
    Билгээ: Эдгээр сайд нараа халж солих бол ард иргэдээсээ санал аьч сангмоор юм та нар дураараа сайд дарга нараа суудалд томилдогоо бол ард иргэдийн санлаар томилдог байх хэрэгтэй ына
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-01 16:48:20
    Билгээ: Эдгээр сайд нараа халж солих бол ард иргэдээсээ санал аьч сангмоор юм та нар дураараа сайд дарга нараа суудалд томилдогоо бол ард иргэдийн санлаар томилдог байх хэрэгтэй ына
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-01 16:16:39
    Хүүк: ЭЗХЯ ны сайдад Учрал гишүүн л тохирно
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-01 13:04:38
    Оюунчимэг: Үндсэн хуульд заасан эрхээ эдлэх нь гамын дарга ерөнхий сайдын эрх мэдлийн хүрээнд багтдаг
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188