• Өнөөдөр 2024-05-04

Н.ЭНХБАЯРЫН улс төрд орох сүүлчийн найдвар Э.БАТШУГАР нь сонгогчдын хүлээлтэд хүрэх үү

2021-10-05,   823

-ЖИЛ ГАРУЙХНЫ ӨМНӨ Э.БАТШУГАР МАН-ЫГ ГАЗАР ДОР ОРТОЛ НЬ МУУЛЖ ЯВСАН АТАЛ ӨНӨӨДӨР ТЭДНИЙГЭЭ ТЭНГЭРТ ТУЛТАЛ МАГТАЖ, НӨГӨӨДҮҮЛЭЭРЭЭ СУРТАЛЧИЛУУЛЖ БАЙГАА НЬ ЭРХ МЭДЛИЙН ТӨЛӨӨ ЮУ Ч ХИЙХЭЭС СИЙХГҮЙГ НЬ ИЛЧИЛНЭ-

         
        Сонгинохайрхан дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Энхбаярын Батшугар МАХН-аасаа өрсөлдсөн бол нэр хүндтэй, рейтинг өндөртэй өрсөлдөгч байж болох байв. Харамсалтай нь, ердөө жил хүрэхгүй хугацааны өмнө хамгийн шударга бус, луйварчдаар нь цоллож асан МАН-ынхаа цэрэг болчихсон нь түүнийг эрх мэдлийн төлөө юу ч хийхээс сийхгүй нэгэн гэдгийг илчлээд өгчихлөө.
 
        Түүнийг 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшихэд нь олон нийт улстөрч аавынхаа нөөлөг дор төрд зүтгэж байгаа гэж шүүмжилж байсан ч арай ч өнөөдрийнх шиг ам муутай байгаагүй. Харин Н.Энхбаярын хэт улайрал, улс төрийн тохироо түүний рейтингийг унагааж, сул өрсөлдөгч, хэн ч биш, утсан хүүхэлдэй, аавын хүү  болгосон нь нууц биш юм. Өөрөөр хэлбэл, Н.Энхбаяр мөнөөх л улс төрийн дээр үеийнхээ муйхар аргаа хүүгийнхээ карьерт хэрэглэж, намаас л дэмжлэг авчихвал болно гэсэн үзлээр МАН-аас хүүгээ өрсөлдөгчгүйгээр шалгаруулж, улаан гэрлээр нэр дэвшүүлсэн нь олны дургүйцлийг хүргээд буй. Нэг үеэ бодвол сонгогчдын боловсрол өөр болчихсон гэдгийг Н.Энбаяр ч, Э.Батшугар ч бүр МАН-ын удирдлагууд ч тооцоолоогүй бололтой. 
          Гэхдээ нэг арилшгүй үнэн нь өнгөрсөн орон нутгийн хийгээд Ерөнхийлөгчийн сонгуулиар Н.Энхбаяр намаа зарж, чимээгүй байсныхаа төлөө хүүгээ нөхөн сонгуульд МАН-аас дэвшүүлэх тохироо хийсэн билээ. МАН-ынхан ч ийм ичгэвтэр тохироо хийснээ сонгогчдодоо илчлэхгүйн тулд нөхөн сонгуулийг нам гүм, чив чимээгүйхэн хийх сонирхолтой байгаа нь илт.  Нийслэлийн хамгийн их хүн амтайд тооцогддог Сонгинохайрхан  дүүргийн иргэдэд хүрч үйлчилж, төр төлөөлж, хууль батлалцах мэргэжлийн боловсон хүчин байж чадах уу гэдэг нь эргэлзээтэй байгаа. Цахим орчинд түүнтэй холбоотой бичлэг цацагдаж, мэтгэлцээний талаар сэтгүүлч асуулт асуухад өөр зүйл ярьж байгаа бичлэг нь олны шүүмжлэлд өртсөн. Нөхөн сонгуульд хүүгээ дэвшүүлэхийн тулд өөрийн улс төрд эхлүүлсэн бүх замнал, намын гишүүдийн итгэл үнэмшил гээд байж болох бүхий л зүйлээ дэнчин тавьж, өстөн дайсан хэмээн тунхаглаж байсан хүмүүстэйгээ Н.Энхбаяр  гар барилцсан. Эцэг хүний хувьд энэ нь маш том нөмөр, хүүдээ гаргаж өгч буй зам мэт боловч Э.Батшугарын хувьд тоглож чадах тоглоом нь биш билээ. Тэр Н.Энхбаяргүй бол улс төрд нэг ч алхам урагшилж чадахгүй, сул дорой нэгэн. 
 
        Хэрвээ Э.Батшугар өнөөдөр өөр нам, өөр эвслээс Сонгинохайрханд хүч үзсэн бол сонгогчид түүнийг тэс өөрөөр хүлээж авах байсан биз. Жил гаруйхны өмнө Э.Батшугар ээлжит сонгуульд нэр дэвшиж байхдаа МАН-ыг муулж явсан атал өнөөдөр эрх баригч намыг үг үсэггүй магтаж, тэднээр крандуулж, сурталчилгаагаа хийж байгаа нь түүнийг болоод Н.Энхбаярыг ичгэвтэр харагдуулж байна.
Тэр Н.Энхбаяргүй бол улс төрд нэг ч алхам урагшилж чадахгүй, сул дорой нэгэн. 
            Энэ нь нэг талдаа сонгогчдыг мэдлэг мэдээлэлгүй мэт сэтгэж байгаа өчүүхэн бодол авч нөгөө талдаа улс төрийн намд шударга өрсөлдөөн гэж байхгүй, мөнгөтэй эрх мэдэлтэй айлын хүүхдэд улс төрийн хаалга үүд нээлттэй байдаг гэдэг агуулгыг шууд илэрхийлж байгаа хэрэг. Угтаа бол Монголын улс төрийн намд дотоод үзэл баримтлал байхгүй гэдгийг харуулсан муухай үйлдэл үүгээр илэрч байна. 
 
          Цагтаа улстөрчийг атгандаа оруулж, мандаж явсан Н.Энхбаяр өөрийн улс төрийн замналаа хүүдээ өвлүүлэхээр ийн хэт улайрч зүтгэх нь даанч зохимжгүй хийгээд нэр төргүй байгаа ч тэр эцсээ хүртэл зүтгэсээр байх нь МАН-ынхны айдас хийгээд шунахайрлаас нэг их ялгагдахгүй зүйл юм даа. 
           
          МАН-ынхан саяхан л нөхөн сонгуульд "Мэдлэг боловсролтой, нэр цэвэр, олонд хүндлэгдсэн залуу боловсон хүчнээ нэр дэвшүүлнэ" хэмээн ам гарч, шудрага сонгуулиар нэр дэвшигчдээ тодруулна гэж сайрхаж байсан. Тэдний шалгуурыг Э.Батшугар яг таг биелүүлж, гал гарсан өрсөлдөөн дундаас гарч ирсэн үү гэвэл үгүй. Ардын хүү түрүүлж болдоггүй наадам хойно МАН-ын Удирдах зөвлөлийн хурал ширүүхэн өрнөсөн ч   даргын хүүхэд улаан гэрлээр хаалтгүй орж, нөхөн сонгуульд өрсөлдөх эрхээ авсан билээ.
 
       Ээлжит сонгуульд тойргоосоо дөрөвдүгээрт жагсаж, чамгүй олон санал авсандаа эрдэж, нөхөн сонгуульд даагаа нэхсэн байж болох. Мэдээж гаднын улсад боловсрол эзэмшиж, олон улсын томоохон байгууллагуудад ажилласан намтар түүхийг нь харвал Э.Батшугарт давуу тал ч бий. Ийм хэмжээний мэдлэгтэй залуу боловсон хүчин улс төрд орохоор эргэлт буцалтгүй зориг шулуудсан нь авууштай хэдий ч нэр алдрын төлөө, шударга бусаар бусдаасаа давуу эрхтэй төрд орж, яг ижилхэн залуу боловсон хүчнийхээ боломжийг хулгайлж байгаа нь зүйд нийцэхгүй байгаа юм.
 
    Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн суудлаас буусан даруйдаа монголын улс төрд дахин гарч ирэхээр олон удаа зүтгэсэн боловч нэгэнт түүний үе дууссан. Ийн тэрбээр өөрийн хүүг төрд зүтгүүлэхээр юу ч худалдахаас буцахгүй муйхарлан зүтгэж байна. Харин түүний улс төрд тэсэж үлдэх ганц найдвар нь сонгогчдын хүлээлтэд хүрэх болов уу даа.

Н.ЭНХБАЯРЫН улс төрд орох сүүлчийн найдвар Э.БАТШУГАР нь сонгогчдын хүлээлтэд хүрэх үү
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 8
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-05 09:14:33
    Маам.Ганцогт: Н.Энхбаярийн гэр бүлд монгол зон олон ямар өртөө юм бээ , энэ улс орноос юуг авах гэж улс төрлүү гэр бүлээрээ улайран зүтгэнэ вэ , эх ньч , хүү ньч , эцэг ньч зүтгэх юм болоид зайлөад далдараал 7 уулийн цаагуур тонилоод өгөөсөө эдний гэр бүл
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-05 09:14:30
    Маам.Ганцогт: Н.Энхбаярийн гэр бүлд монгол зон олон ямар өртөө юм бээ , энэ улс орноос юуг авах гэж улс төрлүү гэр бүлээрээ улайран зүтгэнэ вэ , эх ньч , хүү ньч , эцэг ньч зүтгэх юм болоид зайлөад далдараал 7 уулийн цаагуур тонилоод өгөөсөө эдний гэр бүл
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-05 09:14:27
    Маам.Ганцогт: Н.Энхбаярийн гэр бүлд монгол зон олон ямар өртөө юм бээ , энэ улс орноос юуг авах гэж улс төрлүү гэр бүлээрээ улайран зүтгэнэ вэ , эх ньч , хүү ньч , эцэг ньч зүтгэх юм болоид зайлөад далдараал 7 уулийн цаагуур тонилоод өгөөсөө эдний гэр бүл
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-05 09:14:23
    Маам.Ганцогт: Н.Энхбаярийн гэр бүлд монгол зон олон ямар өртөө юм бээ , энэ улс орноос юуг авах гэж улс төрлүү гэр бүлээрээ улайран зүтгэнэ вэ , эх ньч , хүү ньч , эцэг ньч зүтгэх юм болоид зайлөад далдараал 7 уулийн цаагуур тонилоод өгөөсөө эдний гэр бүл
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-05 09:14:19
    Маам.Ганцогт: Н.Энхбаярийн гэр бүлд монгол зон олон ямар өртөө юм бээ , энэ улс орноос юуг авах гэж улс төрлүү гэр бүлээрээ улайран зүтгэнэ вэ , эх ньч , хүү ньч , эцэг ньч зүтгэх юм болоид зайлөад далдараал 7 уулийн цаагуур тонилоод өгөөсөө эдний гэр бүл
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-05 09:14:16
    Маам.Ганцогт: Н.Энхбаярийн гэр бүлд монгол зон олон ямар өртөө юм бээ , энэ улс орноос юуг авах гэж улс төрлүү гэр бүлээрээ улайран зүтгэнэ вэ , эх ньч , хүү ньч , эцэг ньч зүтгэх юм болоид зайлөад далдараал 7 уулийн цаагуур тонилоод өгөөсөө эдний гэр бүл
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-05 09:14:11
    Маам.Ганцогт: Н.Энхбаярийн гэр бүлд монгол зон олон ямар өртөө юм бээ , энэ улс орноос юуг авах гэж улс төрлүү гэр бүлээрээ улайран зүтгэнэ вэ , эх ньч , хүү ньч , эцэг ньч зүтгэх юм болоид зайлөад далдараал 7 уулийн цаагуур тонилоод өгөөсөө эдний гэр бүл
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-05 09:13:41
    Маам.Ганцогт: Н.Энхбаярийн гэр бүлд монгол зон олон ямар өртөө юм бээ , энэ улс орноос юуг авах гэж улс төрлүү гэр бүлээрээ улайран зүтгэнэ вэ , эх ньч , хүү ньч , эцэг ньч зүтгэх юм болоид зайлөад далдараал 7 уулийн цаагуур тонилоод өгөөсөө эдний гэр бүл
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188