-Хөрөнгө оруулалт татах эрх зүйн орчны шинэчлэл үргэлжилж байна-
Монголын уул уурхайн салбарын “Mining Week-2023” нэгдсэн арга хэмжээ “Шангри-Ла Улаанбаатар” цогцолборт өнөөдөр эхэллээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци энэ жилийн чуулга уулзалтыг хамтран зохион байгуулж байна.
Хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулагчдад Засгийн газрын бодлого, салбарын эрх зүйн орчны шинэчлэлийг хүргэх, шинэ төслүүдийг танилцуулах, тэрчлэн зах зээлийн чиг хандлага, хөрөнгө оруулалтын орчны талаар тандах, салбарын чөдөр тушаа болсон асуудлаа ний нуугүй хоорондоо ярилцах, хэлэлцэх, тал бүрээс нь уудлах, цаашдын хөгжлийг зураглах, гарц, шийдэл рүү зорих нь тус арга хэмжээний зорилго.
Чуулга уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээж, “Монгол Улс хөрөнгө оруулалтын орчноо улам сайжруулах, удаан хугацааны түнш байх, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, эрх зүйн тогтвортой орчныг бүрдүүлэхэд анхаарч, дэмжиж ажиллах болно” хэмээн онцолсон юм.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар Монгол Улсын эрдэс баялгийн салбарт хөрөнгө оруулж, харилцан ашигтай хамтран ажиллахыг хөрөнгө оруулагчдад уриалсан юм. Засгийн газар урт хугацааны тогтвортой хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэхийн төлөө зорин ажиллаж байгааг салбарын сайд тодотгов.
Хөрөнгө оруулалтыг тодотгох өнөө жилийн “Mining Week”-ийн онцлох зочин нь “Айвенхоу Майнз” компанийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Роберт Фрийдланд байлаа. Түүний хувьд Оюутолгой тэргүүтэй дэлхийд тэргүүлэх зэсийн том ордуудыг нээн илрүүлсэн.
Уул уурхайн салбарт гарсан томоохон дэвшлүүдийн нэг нь Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль юм. Нүүрс, төмрийн хүдэр, жонш, зэс тэргүүтэй экспортын голлох бүтээгдэхүүнээ зах зээлийн ханшаар буюу биржээр арилжаалах эрх зүйн орчин бүрдсэн нь маш олон давуу талыг бий болгоод байна. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль энэ оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс мөрдөгдөж эхэлсэн бөгөөд өдгөө 7.5 сая тонн нүүрс, 100 гаруй мянган тонн төмрийн баяжмал нээлттэй арилжаалаад байна. Ашигт малтмалыг нээлттэй борлуулах уул уурхайн биржийн тогтолцоо нь экспортын худалдаа ил тод, шударга, шилэн, дэлхийн зах зээлийн үнээр бүтээгдэхүүнээ арилжаалах боломжийг бүрдүүлж байна.
Монголын эдийн засгийн гол хөшүүрэг уул уурхайн салбарт эрх зүйн шинэчлэл үргэлжилсээр. Тодруулбал, Газрын хэвлийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Хүнд үйлдвэрийн тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулж, олон нийт, оролцогч талуудын түвшинд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, санал хүсэлт авах, эрдэмтэн, судлаачдын байр суурийг сонсох үйл явц өрнөж байна. Энэ жилийн “Уул уурхайн 7 хоног” хөрөнгө оруулалтаас гадна ил тод, хариуцлагатай уул уурхайг чухалчлан авч үзсэн юм.
Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд боомтуудыг нэмэгдүүлэх, хатуу хучилттай авто зам тавих, дэд бүтэц, логистикийг сайжруулах, төмөр замын сүлжээг өргөтгөх, уул уурхайн салбар олборлолтоос боловсруулалт руу шилжих, аж үйлдвэржилтийг эрчимжүүлэхэд ихээхэн анхаарч ажиллаж байгаа. Өнөөдрийн чуулга уулзалтаар Эрдэс баялгийн салбарын олон улс дахь өрсөлдөх чадвар, Хөрөнгө оруулалтын орчин, эрх зүйн шинэчлэл, Уул уурхайн гаралтай бүтээгдэхүүний тээвэр, Хариуцлагатай уул уурхай ба байгаль орчны талаар Засгийн газар болон хувийн хэвшлийн төлөөлөл илтгэл хэлэлцүүлж, “Салбар хоорондын уялдаа” сэдвээр нэгдсэн хэлэлцүүлэг өрнүүлэх юм.
Хэлэлцүүлэгт Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн зөвлөлийн дарга Г.Батцэнгэл нар оролцоно.
Монгол Улсад хөрөнгө оруулалт татах гол салбаруудад нь ашигт малтмалын хайгуул, уул уурхай, газрын тосны хайгуул, олборлолтын төслүүд хэвээр байна. Уул уурхайн салбараас гадна үйлчилгээний салбар тэр дундаа худалдаа үйлчилгээ, хөнгөн үйлдвэрлэл, банк санхүү болон тээврийн салбарт гадаадын шууд хөрөнгө оруулалт татаж байна.
Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 23.6 хувь, төсвийн орлогын 24.8 хувь, нийт экспортын 93.7 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 82.5 хувийг уул уурхай, олборлох салбар дангаар бүрдүүлж байна.
| Mining Week: Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулалтыг тууштай дэмжинэ |
|
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
Хойд Солонгосын үзүүлэх тоглолтын баг Дарханд очжээ
2026-08-06 18:26:07
Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлийн үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал болов
2026-08-06 18:15:52
ШАТАХУУНЫ НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, НИЙЛҮҮЛЭЛТИЙН ДОГОЛДЛЫГ АРИЛГАХАД АНХААРЧ БАЙНА
2026-08-06 14:13:35
Монголын волейболын баг, Хонконгийн багийг хожлоо
2026-08-06 14:00:05
2026-08-06 13:47:15
М.Мөнххайр өсвөрийн дэлхийн аваргаас хүрэл медаль авлаа
2026-08-06 13:38:56
Э.Маргад өсвөрийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-06 13:27:31
“Singapore Women series” тэмцээнд манай багт Greece Elizabeth Berg тоглоно
2026-08-06 13:14:57
Азийн аваргыг Хойд Солонгосн баг 13 алтан медальтайгаар тэргүүлж явна
2026-08-06 12:53:48
Монгол Улсын эмэгтэй шигшээ баг өмсгөлөө гардан авлаа
2026-08-06 12:41:14
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан: “Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах хууль” бол шударгаар хөдөлмөрлөж буй иргэдийн хөрөнгийг хураах асуудал биш нийтийн албан тушаалтантай холбоотой хууль
2026-08-06 11:44:27
Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцын 2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-06 11:33:50
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 17-нд эхэлнэ
2026-08-06 11:05:34
"Туул усан цогцолбор" төслийн ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
2026-08-06 10:55:58
Дорноговь аймгийн өвөлжилтийн бэлтгэл 81.2 хувьтай байна
2026-08-06 10:54:04
Т.Ням-Очир: Бие даалтын долоо хоног нийслэл, орон нутагт өөр өөр хугацаанд болно
2026-08-06 10:53:48
Засгийн газар эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүнийг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг шинэчлэн баталжээ
2026-08-06 10:31:47
ТАНИЛЦ: Нийслэлд энэ долоо хоногт хаах авто замууд
2026-08-06 10:21:41
КОП17 БАГА ХУРЛЫН БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БУЙ АЛБА ХААГЧДАД ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-08-06 10:18:47
Гэр бүлийн хүчирхийллийн 52 дуудлага бүртгэгджээ
2026-08-06 10:12:34
Таеквондо-гийн Азийн аваргын нээлтийн фото агшин
2026-08-06 07:10:00
2026-08-06 07:05:00
НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч итгэмжлэх захидлаа гардуулав
2026-08-06 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд эдлэл, идээ ундаа олдоно
2026-08-06 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт 26 хэм дулаан байна
2026-08-06 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |