Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар өнгөрсөн хэдэн долоо хоногт Бүгд Найрамдах Азербайжан Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсад тус тус айлчилж, дээд хэмжээний уулзалтад оролцоод ирсэн. Тухайлбал, Ерөнхийлөгч Азербайжанд зохион байгуулагдсан НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дээд хэмжээний уулзалтад оролцсон бөгөөд тус чуулганы үеэр олон улсын тээвэр ложистикийн асуудлыг мөн хэлэлцсэн байна. Харин Ерөнхий сайдын БНХАУ-д айлчлалаар хоёр орны цаашдын хамтын ажиллагаа, боомтын асуудлаар чухал яриа хэлэлцээ хийжээ. Тэгвэл үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын өнгөрөгч долоо хоногуудад хийсэн хоёр чухал айлчлалыг тоймлон Монгол Улсад ямар ашигтай гэрээ, хэлцэл хийснийг онцлон хүргэе.
НҮБ-ын Уур амьсгалын асуудлаарх ээлжит дээд хэмжээний уулзалт энэ сарын 12-13-ны өдөр Азербайжан Улсын Баку хотноо зохион байгуулагдсан. Энэ удаагийн уулзалтад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Азербайжан Улсын Ерөнхийлөгч Ильхам Алиевийн урилгаар оролцсон бөгөөд дээд хэмжээний уулзалтын үеэр уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, дэлхийн дулаарлыг сааруулах асуудлаарх Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулсан. Мөн манай орон хамтран зохион байгуулах уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх өндөр түвшний хэлэлцүүлэгт олон улсын төрийн тэргүүний хамт оролцож, "Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын хүрээнд Уулсын хөтөлбөрийг ахиулж, уул нурууд болон уур амьсгалын өөрчлөлтийг зохицуулах нь” сэдэвт дээд хэмжээний уулзалтад үг хэлж, Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дэлхийн хүчин чармайлтад өөрийн хувь нэмрээ оруулах байр суурь илэрхийлсэн юм.

Азербайжан Улсад хийсэн айлчлалынхаа үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч Ильхам Алиевтэй уулзаж, Монгол, Азербайжаны харилцааг эдийн засаг, хөдөө аж ахуй, тээвэр ложистиз, боловсролын салбарт өргөжүүлэх асуудлыг онцлон ярилцсан. Уулзалтаар хоёр улсын харилцааг эдийн засгийн агуулгаар баягуулж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийг зорьж, бодит хамтын ажиллагааны суурь тавихаа амлаж, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд хамтран ажиллах боломжуудаа хэлэлцсэн байна. Үүнтэй холбоотойгоор Азербайжаны талаас Монгол Улстай хамтын ажиллагаагаа сайжруулж, өргөжүүлэх асуудалд нээлттэй байр суурь илэрхийлсэн бөгөөд уулзалтын үр дүн ч гарч хоёр орны хамтын ажиллагаа сэргэж, Монголд Азербайжанаас хөрөнгө оруулалт татах таатай нөхцөл бүрдсэн гэж болно.
Нөгөөтээгүүр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Азербайжанд болсонд НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дээд хэмжээний уулзалтад оролцсон айлчлал нь Монгол Улсын гадаад харилцааг олон улсын томоохон чуулганд дахин гаргаж, хөгжиж буй орнуудын ашиг сонирхлыг хамгаалах, Азербайжан шиг бүс нутгийнхаа чухал оронтой харилцаагаа өргөжүүлэх чухал алхам болсон юм.

Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалаас гадна Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын эхээр БНХАУ-д ажлын айлчлал хийж, "Хятадын олон улсын импортын VII ЭКСПО"-д оролцсон юм. Тухайлбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг дагалдаж, УИХ, Засгийн газрын зарим гишүүн явсан бөгөөд Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойтой зэрэгцсэн Ерөнхий сайдын айлчлалаар Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэх, бүхий л салбарын бодит хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудлуудыг онцлон хэлэлцжээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийсэн айлчлалаар Монголын эдийн засаг, эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдолтой хэд хэдэн асуудлыг хөндөж, заримд шийдэл гаргасан. Тодруулбал,
Боомт, ложистикийн хөгжил: Монгол Улс Хятадын Тяньжин хотод 100 мянган ам метр талбай бүхий ложистикийн парк байгуулах ажилд оролцохоор тохиролцсон. Энэ нь Монголын экспорт, импортын ачаа тээврийн хурдыг нэмэгдүүлж, бараа бүтээгдэхүүний үнэ буурахад нөлөөлнө гэж шинжээчид үзэж буй. Мөн айлчлалын үеэр Замын-Үүд-Эрээн боомтыг 24 цагийн турш нээх талаар хамтран ажиллахаар хэлэлцэж, шийдвэрлэсэн нь худалдааны урсгалыг эрс сайжруулах боломж бий болгосон гэж үзэж байна.
Эрдэс баялгийн салбар: Дээрх айлчлалаар мөн БНХАУ-ын талтай хамтран төмөр замын сүлжээ, боомтуудыг хөгжүүлэх талаар харилцан тохиролцжээ. Тухайлбал, Зүүн босоо чиглэлийн төмөр зам болон бусад боомтын бүтээн байгуулалтыг урагшлуулах хэлэлцээр хийсэн байна.
Түлш шатахууны хангамж: Хятадын газрын тосны компаниудтай хамтран дизель түлш болон евро стандартын түлш нийлүүлэх асуудлыг мөн хөндөн ярилцжээ. Ингэснээр шатахууны үнийг тогтворжуулж, валютын дарамтыг бууруулах чухал алхмын эхлэл болж байгаа аж.
"Бүс ба зам" санаачилга: Айлчлалаар Монгол Улсын “Шинэ сэргэлтийн бодлого” болон “Алсын хараа-2050”-ыг БНХАУ-ын “Бүс ба зам” санаачилгатай уялдуулан хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх нөхцөл бүрдүүлсэн гэнэ.

Энэ мэтчилэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн айлчлалаар Монголын эдийн засгийн гол салбаруудад олон улсын дэмжлэг, хөрөнгө оруулалтыг татах, дэд бүтцийг өргөжүүлэх, худалдааны өрсөлдөх чадварыг нэмэх асуудалд чухал ач холбогдолтой яриа, хэлэлцээ хийгдсэн бөгөөд дээрх айлчлалаар яригдсан асуудлууд ойрын ирээдүйд манай орны эдийн засагт эерэг нөлөө үзүүлэхийг ажиглагчид онцолж байна.
| ЕРӨНХИЙЛӨГЧ, ЕРӨНХИЙ САЙДЫН АЙЛЧЛАЛЫН "ҮҮЦ" БУЮУ МОНГОЛД ЯМАР АШИГТАЙ ГЭРЭЭ, ХЭЛЦЭЛ ХИЙСЭН БЭ |
|
“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 420 ХҮҮХЭД ШАЛГАРЧЭЭ
2026-08-25 15:07:17
МОНГОЛ УЛС НҮБ-ЫН ХХААБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ТҮВШИНД ХҮРГЭНЭ
2026-08-25 13:58:42
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |