Сүүлийн жилүүдэд олон улсад дижитал мөнгө токен, жетоны хөрөнгө оруулалт огцом өсөж, үүний зэрэгцээ койн худалдан авсан, хөрөнгө оруулсан хүмүүс тухайн криптовалютыг гаргагч, хувь хүн, компанийг шүүхэд дуудах тохиолдол нэмэгдэх болжээ. Судалгаанд дурдсанаар криптовалют гаргасан хувь хүн, компанийг ихэвчлэн хуурамч койн гаргах, дижитал мөнгөний уналтыг зохиомлоор явуулах, мөнгө угаах зэрэг хэрэгт буруутгасан байна.
АНУ-ын албаныхан 2020 онд нийт 155 дижитал хөрөнгө, хөрөнгийн гүйлгээний дансанд шалгалт хийсэн. Тухайлбал, Холбооны мөрдөх товчоо, Дотоодын аюулгүй байдлын алба, Дотоодын орлогын алба нар хамтарч Аль-Каида бүлэглэлтэй холбоотой, бусад бүлэглэлээс санхүүжүүлсэн байж болзошгүй дижитал хөрөнгийн дансад шалгалт хийсэн байдаг. Хамтарсан албаны ажил нь алан хядах бүлэглэлээс санхүүжилт авсан байж болзошгүй дижитал хөрөнгө гаргагчдыг илрүүлж, шүүхэд өгөх бус токен, жетоныг нь хураан авч, хөрөнгө оруулагч, иргэдийн хохирлыг нөхөн төлүүлэх байв. Гэсэн ч хэргийн шалгалт үргэлжилсээр алан хядах бүлэглэлээс санхүүжилт авсан, хөрөнгө оруулагчдын мөнгийг угаасан нь шүүхэд тогтоогдож чадалгүй хамтарсан албаны ажил талаар өнгөрсөн юм.
АНУ-ын иргэн Кеннет Донован дижитал хөрөнгийн зах зээл олон улсад “мода” болж байх үед хадгаламжныхаа бүх мөнгийг шавхан GYEN гэх токеноос худалдан авчээ. Гэсэн ч дижитал хөрөнгийн GMO-Z.com биржээс 350 мянган ам.доллароор худалдаж авсан койных нь ханш ердөө хэдхэн цагийн дотор 3000 ам.доллар болсон. Улмаар мөнгөнийх нь ханш огцом унасанд Кеннет Донован GYEN койныг дижитал хөрөнгийн GMO-Z.com, Coinbase Global бирж дэх уналтаа зохиомлоор зохион байгуулсан хэрэгт буруутган Калифорнийн шүүхэд дууджээ.

Шүүх хурлын тэмдэглэлд GYEN койны ханш нь иентэй шууд холбоотой байсан бөгөөд тухайн үед 8.38 хувиар буурсан үзүүлэлттэй байсан бол ханшийг нь иенээс салгаснаас хойш үнэ нь огцом унаж, нэг өдрийн дотор 80 гаруй хувиар буурсан талаар онцолжээ. Нэг өдрийн дотор 80 хувийн уналт хийснээсээ хойш ч хэд хэдэн удаа өмнөхтэйгөө төстэй ханшийн уналт болж байжээ. Үүнийг яллагдагч тал дижитал хөрөнгийн биржид ханштай холбоотой техникийн эвдрэл гарсан гэж тайлбарласан. Нью-Йорк хотын шүүхээс GYEN койныг үүсгэн байгуулагчдыг Coinbase биржид бүртгэлгүй жетон арилжаалсан Үнэт цаасны тухай хуулийн заалтыг зөрчсөн хэрэгт буруутгасан юм. Харин яллагдагч тал GYEN койныг арилжаалж байсан платформ нь хэрэглэгчидтэй шууд харьцдаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлт тавьжээ. GYEN койны хэрэг одоог хүртэл шийдэгдээгүй Калифорнийн шүүхэд хүлээгдэж байгаа юм.
БНЭУ-ын Нөөцийн банк 2020 оны гуравдугаар сард щинтернэт, мобайл холбооны эсрэг гомдол гаргаж, тус улсын Дээд шүүх холбоог буруутган яллагдагчаар татсан. Дээр дурдсан гомдлоос хоёр жилийн өмнө буюу 2018 онд Энэтхэгийн Нөөцийн банк бусад арилжааны банк, санхүүгийн байгууллагууд хоорондоо дижитал хөрөнгөөр гүйлгээ, төлбөр тооцоо хийхийг хориглосон шийдвэр гаргасан. Нөөцийн банкны шийдвэр гарсан ч хуулийн дагуу дижитал гүйлгээг хориглоогүй бөгөөд арилжааны банк, санхүүгийн байгууллагууд дижитал хөрөнгөөр гүйлгээгээ хийсээр байв.

Нөөцийн банкны шийдвэр нь дижитал хөрөнгө хакерт өртөмтгий цаашилбал, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхэд хүргэж болзошгүй зэрэгт үндэслэн хууль ёсны мөнгөн дэвсгэрттэй дүйцэхүйц бус гэсэн асуудлыг онцолсон байдаг. Дээд шүүхийн дүгнэлт "Дижитал хөрөнгө нь түүхий эд, эд хөрөнгө, мөнгө, төлбөрийн хэрэгсэл, сан зэрэг ангилалд хамаарах"-ыг хүлээн зөвшөөрсөн ч "Бодит мөнгөн дэвсгэрт гэж үзэж болохгүй"-г онцлон Энэтхэгт дижитал хөрөнгийн арилжаа, гүйлгээг хориглох шийдвэр гаргасан юм.
АНУ-ын Нью-Жерси хотын Үнэт цаасны товчоо болон Ерөнхий прокурор Гурбир Груал Пристонд төвтэй блокчэйн технологиор дамжуулан дижитал түрээсийн үйлчилгээ үзүүлдэг "Pocketinns" компани 400 мянга гаруй бүртгэлгүй үнэт цаасыг PINNS Tokens гэх нэрээр дижитал хөрөнгө болгон зарсан хэргийг илрүүлж, олон нийтэд ил болгосон. "Pocketinns" компани нь 2018 оны нэгдүгээр сарын 15-31-ний хооронд нийт 217 хөрөнгө оруулагчид 410 мянган ам.долларын PINNS жетоныг худалдсан байна. Прокуророос Дээд шүүхэд гаргасан гомдолд "Pocketinns" компани 30 сая ам.долларын үнэ дүйцэх жетон арилжаалсан бөгөөд дижиталд 46 сая ам.долларын хөрөнгө босгохыг зорьсон гэж үзжээ. Тус компани жетоноо арилжаалахдаа "Ethereum криптовалютыг орлох" хэмээн онцолсон нь олон нийтэд хүрсэн бөгөөд компанийн албан ёсны сайт "Pocketinns Whitepaper"-ээр дамжуулан гүйлгээ хийх боломжтой зэрэг санал тавьсан байна.

Дээд шүүхэд болсон "Pocketinns" компанитай холбогдох шүүх хуралд гомдол гаргагч талыг төлөөлж, Үнэт цаасны товчооны Хууль зүйн хэлтэс, Үнэт цаасны залилангийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, Ерөнхий прокурорын туслах нар оролцсон бөгөөд шүүхээс тус компанийг үнэт цаасны бүртгэлгүй хууль бус жетон арилжаалсан хэрэгт буруутган "Pocketinns"-т хамаарах бүх жетоныг хураан авсан юм. Ташрамд дурдахад, шүүх хурал төрийн гомдлын талд шийдвэрлэгдсэн ч жетоныг худалдан авсан нийт 217 хөрөнгө оруулагчийн ердөө 11 нь л хөрөнгө оруулагчийн статусаа нотлож чадсан буюу дижитал хөрөнгө худалдан авсан мөнгөө эргүүлэн авсан байдаг.
Израилийн Leumi арилжааны банк өнгөрсөн онд "Bits of Gold" дижитал хөрөнгийн биржийг Дээд шүүхэд яллагдагчаар дуудсан. Санхүүгийн магнатуудын тайланд дурдсанаар Leumi банк нь тус дижитал хөрөнгийн биржийн банкны гүйлгээнд нэвтрэх эрхийг нь хязгаарлах хүсэлт гаргасан бөгөөд банкны төлөөлөгч "Bits of Gold" дижитал хөрөнгийн биржийг "мөрийтэй тоглоомын компани" гэж хэлсэн шуугиан тариад байв. Харин "Bits of Gold" компани банкны гүйлгээнд нэвтрэх эрхээ хадгалахын төлөө шүүхэд давж заалдсан юм.

Гэсэн ч Израилийн Leumi арилжааны банкны хэт түрэмгий хүсэлтүүдийг Дээд шүүхээс удаа дараа няцааж, хэргийг дижитал хөрөнгийн биржийн талд шийдсэн байдаг. Улмаар тус бирж үйлчилгээгээ эргэн хэвийн явуулж эхэлсэн бөгөөд банкны гүйлгээнд шууд нэвтрэх эрхээ хадгалан үлдсэн. Мөн хэрэг бүртгэл нээн Дээд шүүхэд дуудагдсан талаар "Bits of Gold" компанийн гүйцэтгэх захирал Ювал Роаш "Сэтгэл хөдөлгөм мөч" хэмээн тодорхойлсон бөгөөд тэрбээр "Бид дижитал хөрөнгийн шинэ салбарт зохицуулалтын шаардлага хангасан компани байгуулахын төлөө шаргуу ажилласан. Тэр ажлыг үр дүнг шүүх хурал баталж өглөө. "Bits of Gold" компани шинээр цэцэглэн хөгжиж буй энэ салбарын нэг хэсэг болж, түүнийг зөв зохицуулалтад хүрэхэд нь түлхэц болж байгаагаараа бахархаж байна" гэсэн юм. Израилийн арилжааны банк дижитал хөрөнгийн биржийг Дээд шүүхэд дуудсан ч, эсрэгээрээ ялагдал хүлээсэн нь Израиль дахь арилжааны банкуудын үнэлэмжийг унагаж, дижитал хөрөнгийн салбарын үйлчилгээг нэмэгдүүлэх том гарц болж өгсөн байдаг.
Эх сурвалж: Wall Street Journal, Forbes, Coin Telegraph
| КРИПТО ГЭМТ ХЭРЭГ: ТОКЕН, ЖЕТОН ГАРГАГЧИД ШҮҮХИЙН ТАНХИМД ДУУДАГДСАН ТҮҮХҮҮД |
|
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |