Манай тусгай сурвалжлагч Э.Хүрэлбаатар Шарм-эль-Шейх хотоос мэдээлж байна.
Парисын хэлэлцээрээс хойш долоон жилийн дараа зохион байгуулагдаж буй Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь Конвенцын орнуудын хурал буюу Талуудын 27 дугаар бага хурал Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Шарм-эль-Шейх хотод үргэлжилж байна. Хурлын эхэнд тус хурлын ерөнхийлөгч, Египет Улсын Гадаад хэргийн сайд Самеч Шоукри аж үйлдвэржсэн орнууд уур амьсгалд дасан зохицох төслүүдийн санхүүжилтээ хоёр дахин нэмэгдүүлж, 2025 оноос эхлэн жил бүр 40 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьсанаа мэдэгдэж, өнгөрсөн жил Их Британийн Глазго хотод болсон Талуудын 26 дугаар бага хурлын үеэр өгсөн амлалтаасаа буцахгүй байхыг хөгжингүй орны төрийн тэргүүнүүдээс хүсжээ.
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь Конвенцын 27 дугаар бага хуралд Монгол Улсыг төлөөлж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нарын төлөөлөгч оролцож байгаа. Тэгвэл тус хуралд манай орны хөндөх асуудал, оролцооны талаар “Уур амьсгалын өөрчлөлт-Хөгжил” академийн тэргүүн, шинжлэх ухааны доктор Д.Дагвадорж “Манай орны хувьд эргэлт буцалтгүй өөрчлөгдөх уур амьсгалын нөлөөнд мөнх цас, мөс, усны нөөцийн асуудал, мөнх цэвдэг хайлаад дуусчихвал эргэж байгалийн нөхцөлд орох боломжгүй болж байгаа юм. Энэ мөнх цас, мөс чинь манай орны хөрсний чийгийг барьж байгаа гол зүйл” хэмээн манай сайтад өгсөн ярилцлагадаа онцолсон. Мөн Талуудын 27 дугаар бага хурлын талаар НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын Үндэсний зохицуулагч З.Батжаргал “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн бол олон нийтийн оролцсон, улс төрийн шинжтэй асуудал биш. Манайхан одоохондоо үүнийг хүлэмжийн хий шингээх талаас нь ярилцаад байна. Энэ бол дасан зохицох маш чухал арга хэмжээ болж байна. Тэрбум мод хөдөлгөөний зорилт биелэвэл, хүлэмжийн хийг шингээх амлалтаа биелүүлэхээс гадна цөлжилтийн эрчмийг сааруулна” гэсэн юм.

Бага хурлаар дасан зохицохуй, алдагдал, хохирлыг бууруулах, уур амьсгалын санхүүжилт, хүлэмжийн хийг сааруулах, Парисын хэлэлцээрийн VI зүйл, ил тод байдлыг сайжруулах, шинжлэх ухаан, ахиц дэвшлийг үнэлэх, ажиглагч байгууллага болон гишүүн бус оролцогч талуудын оролцоо зэргийг хөндөхөөс дараах дөрвөн асуудлыг онцлон хэлэлцэх аж. Тухайлбал,

Долоон жилийн өмнөх Парисын хэлэлцээрээс хойш өнгөрсөн жил Их Британийн Глазго хотод болсон Талуудын 26 дугаар бага хурлаар Уур амьсгалын шинэ гэрээнд хүрч, дэлхийн дулаарлыг цельсийн 1.5 хэм хүртэл бууруулах зорилт тавьсан. Үүний зэрэг Парисын хэлэлцээрийн үйл ажиллагаанд нэмэлтээр хэрэгжүүлэх томоохон төлөвлөгөөг эцэслэн боловсруулж, Парисын дүрмийг бүрэн хүчин төгөлдөр болгох ахиц гаргасан гэж үздэг. Тэгвэл Талуудын 26 дугаар бага хуралд оролцсон орнууд ээлжит чуулганаар уур амьсгалын асуудлаар өмнөхөөсөө илүү төлөвлөгөө гаргаж, хэрэгжүүлэхээ амласан бөгөөд үүнд үндэсний хэмжээний томоохон төсөв, төлөвлөгөөнүүд багтжээ. Гэвч Талуудын 27 дугаар бага хуралд оролцож байгаа 193 орноос 24 нь л НҮБ-д төлөвлөгөөгөө өргөн барьсан аж.
Глазгод болсон чуулганаар төргийн тэргүүнүүд эх байгалиа цэвэрлэж, ойг хамгаалах, уур амьсгалын санхүүжилттэй холбоотой олон улсын болон үндэсний хэмжээний олон амлалт өгсөн. Харин энэ удаагийн бага хурлаар Парисын гэрээг хэрхэн идэвхтэй үргэлжлүүлэх болон Глазгогийн хурлын дараах үр дүнд хүрээгүй амлалтуудын талаар хэлэлцэх юм байна. Дээрх асуудлуудаар хэлэлцсэний дүнд 2023 онд Парисын хэлэлцээрийн нөлөөллийг бууруулж, ирэх онд Талуудын 28 дугаар бага хурлаар дасан зохицох, хэрэгжүүлэх арга замын талаарх дэлхийн хамтын ахиц дэвшлийг үнэлэх анхны Глобал хөрөнгийн биржийг эхлүүлэх гарц нээх гэнэ.

Уур амьсгалын асуудлаарх бага хуралд БНХАУ ямар оролцоотой байх вэ:

Шинжээчдийн үзэж буйгаар БНХАУ дэлхийн хэмжээнд утааг бууруулахад томоохон хувь нэмэр оруулах боломжтой аж. Өнгөрсөн жил болсон Талуудын 26 дугаар хурал эхлэхээс хэд хоногийн өмнө дэлхийн хамгийн том хий, утаа ялгаруулагч БНХАУ-аас үндэсний хэмжээнд амлалтаа зарласан боловч амлалт нь олон улсын шинжээчдийн хүлээлтэд хүрээгүй. Тус 26 дугаар хурлаар БНХАУ 2030 он гэхэд утааны хэмжээ дээд цэгтээ хүрч, 2060 онд цэвэр агаар тэг заах тухай мэдээлэл танилцуулж, үүний эсрэг ДНБ-д ногдох нүүрстөрөгчийн хэмжээг 65 хувиар бууруулах зорилт дэвшүүлсэн. Гэсэн ч дээрх амлалт нь БНХАУ-ын өмнөх Талуудын бага хуралд дэвшүүлж байсан амлалттай ижил байсан. Харин БНХАУ-ын амлалтаа өөрчилж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодитой арга хэмжээ хэрэгжүүлбэл дэлхийн дулаахал цельсийн 1.5 хэмд үлдэхэд маш том түлхэц болно гэж шинжээчид үздэг.
АНУ уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг юу хийж чадах вэ:
.jpg)
Талуудын 27 дугаар бага хурлаар АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден тэргүүтэй баян орны удирдагчид хөгжиж буй орнуудаас шүүмжлэл авна гэж шинжээчид үзэж байгаа аж. Судлаачид АНУ уур амьсгалын асуудлаарх бага хуралд оролцох чиглэл, амлалтаа үр дүнтэй хэлбэрт хүргэж, чадвал геополитик, худалдаа, цаг уурын хүрээнд бодлогоо нэгтгэвэл дэлхийн түүхийг өөрчилж чадна гэж үзжээ. Өнгөрсөн жил болсон Глазгогийн бага хурлаар дэлхийн өмнөд бүсийн орнуудыг санхүүжүүлэхэд жилд 100 тэрбум ам.доллар зориулна гэсэн амлалтаа биелүүлээгүй хөгжингүй орнуудын бурууг АНУ, тэр дундаа Ерөнхийлөгч Жо Байден хүлээх гэнэ. Гэсэн ч АНУ-ын хөгжиж буй эдийн засгийг нүүрстөрөгчгүйжүүлэх үйл явцыг хурдасгах зорилготой JETPs буюу Эрчим хүчний шилжилтийн шударга түншлэлийг урагшлуулах чадамж хэвээр байгаа бөгөөд АНУ-тай эдийн засгийн хувьд ойролцоо түвшинд байгаа БНХАУ, БНЭУ-д ч дээрх чадамж байгаа аж.
Талуудын 27 дугаар бага хуралд Украины асуудал хэрхэн нөлөөлж байгаа вэ:
.jpg)
Палау Улсаас НҮБ-д суух Байнгын төлөөлөгч, цаг уурын асуудал хариуцсан төлөөлөгч Илана Сеид “Украинд мөргөлдөөн эхлэхийг олон улс зүгээр харж суусаар зөвшөөрсөн. Дайны үр дүнд эх газар сүйдэж, нутаг орчин өөрчлөгдсөн. Зүгээр харж суусан орнууд одоо юу ч хийж чадахгүй байна” гэжээ. НҮБ-ын цаг уурын асуудал хариуцсан төлөөлөгч Илана Сейдийн хэлсэн болон шинжээчдийн үздэгээр ОХУ, Украины мөргөлдөөн дэлхийн инфляц, эрчим хүч, хоол хүнс, нийлүүлэлтийн сүлжээний хямралыг үүсгэсэн. Мөн үүнээс үүдэн Герман зэрэг орон цаг уурын зорилтоо богино хугацаанд бууруулах шаардлагатай болсон бөгөөд Талуудын 26 дугаар хурлаар амласан АНУ, БНХАУ-ын цаг уурын түүхэн ажил зогсолтод ороод байгаа аж.

| COP27: Глазгод өгсөн амлалтаа дүгнэж, хөгжингүй орнуудыг “шүүх” хурал |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |