Сонирхолтой нь Нобелийн шагналтнууд дунд гэр бүлийн 5 хос байдаг байна. Мари болон Пьер Кюри (1903, физик), Ирэн Жолио-Кюри болон Фредерик Жолио (1935, хими), Герти болон Карл Кори (1947, физиолог, анагаах ухаан), Гуннар Мюрдаль (1974, эдийн засаг) болон Альва Мюрдаль (1982, Энх тайвны шагналт), Май-Бритт болон Эдвард Мозер (2014, физиологи, анагаах) нар Нобелийн шагналыг хосоороо хүртэж байжээ. Тэгвэл уншигчдынхаа оюуны мэдлэгт зориулан дээрх Нобелийн шагналт гэр бүлүүдийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.
Мари болон Пьер Кюригийн гэр бүл хамгийн олон Нобелийн шагналтай. Мари Кюри, Пьер Кюри нар 1903 онд Нобелийн шагналыг Физикийн салбарт хүртэж, 1911 онд Мари дангаараа Химийн салбарт хүртэж байв. Ингэснээр тэрээр Нобелийн шагнал хүртсэн анхны эмэгтэй, хоёр удаа Нобелийн шагнал хүртсэн цорын ганц эмэгтэй, Нобелийн шагналыг хоёр өөр салбарт хүртсэн анхны бөгөөд хоёрхон эрдэмтний нэг болж түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн билээ.
Хамгийн гайхалтай нь, Мари, Пьер нар хоёр охинтой байсан бөгөөд том охин Ирен Жолио-Кюри, түүний нөхөр Фредерик Жолио-Кюри нар хамтдаа 1935 онд Химийн салбарт Нобелийн шагнал хүртсэн бол бага охин Евагийн нөхөр Генри Ричардсон Лабиусс НҮБ -ийн Хүүхдийн Сангийн нэрийн өмнөөс 1965 онд Нобелийн Энх тайвны шагнал хүртэж байжээ.

XX зууны гайхамшигт физикч, химич Мари Кюри хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн тулд бага наснаасаа эхлэн хүнд хүчир бүхнийг даван туулсаар иржээ. Учир нь түүний гэр бүл маш ядуу байсан төдийгүй тухайн үед эмэгтэй хүнийг Варшавын их сургуульд суралцахыг хориглодог байжээ.
Гэсэн хэдий ч тэрээр тууштай тэмцэн таван жил гэрийн үйлчлэгчээр ажилласны эцэст Парисын Сарбонны Их сургуулийн байгалийн ухааны ангийн оюутан болж чадсан байна. Улмаар 1897 онд Анри Беккерелтай хамт ураны нэгдэл нь радио идэвхт цацраг ялгаруулагч болохыг илрүүлсэн бөгөөд уран, төмөр ба тэдгээрийн нэгдэл нь радио идэвхт болохыг баталж чаджээ. Ингээд 1898 онд Францын Академид өөрийн судалгааны үр дүнг танилцуулж химийн шинэ элемент болох полони, радио хоёрыг нээсэн тухайгаа зарласан аж. 1903 онд Шведийн Эзэн хааны Академиас Мари Кюрид физикийн салбарт гаргасан нээлтийг нь үнэлж Нобелийн шагнал хүртээсэн билээ.

Пьер Кюри нь Францын физикч, физик химич, Нобелийн шагналт юм. Ихэнх хүмүүс түүний эхнэрийн амжилтыг мэддэг ч (Мари Кюри) Пьер Кюригийн талаар сайн мэддэггүй. Тэрээр орон нутгийн эмч Южин Кюригийн хүү болж төржээ. Пьер Кюри нь залуудаа ганцаараа “Болор ба соронзон судлал”-ын үнэтэй судалгаа, шинжилгээний бүтээл хийж, ах Жактайгаа хамтран 1881 онд пьезоэлектрикийн үзэгдлийг нээсэн нь эрдэс бодис болон физикийн салбарт үнэтэй хувь нэмэр үзүүлсэн гэдэг. Пьер Кюри нь соронзон, цацраг идэвхт, piezoelectricity, crystallography чиглэлээр шинжлэх ухааны судалгаа явуулан Нобелийн шагнал хүртсэн. Пьер, Мари нар мөн химийн элементүүд болох радиум , полони зэргийг анх олж илрүүлсэн билээ.
Ууган охин Ирен Кюри

Нэрт эрдэмтэн Пьер, Мари нар амьд ахуйдаа гэр бүлдээ бага цаг гаргадаг байсан учир тэдний хоёр охин Ирен, Эве хоёрыг Маригийн эцэг, эх харж, хоршооны сургуульд сургадаг байжээ. Гэсэн ч хими, физик зэрэг мэргэжлийн хичээлийг нь аав, ээж хоёр нь тусдаа цаг гаргаж заадаг байсан нь охидыг хожим амжилт гаргахад нөлөөлсөн ч байж болох юм. Пьер, Мари хоёрын ууган охин Ирен Кюри аав, ээжийгээ өөд болсноос хойш ээжийнхээ лабораторид ажиллаж эхэлжээ. Тэгэхдээ аав, ээжийнхээ хийж байсан цацраг идэвхт элементүүдийн судалгааг үргэлжлүүлж байжээ. Ирен Кюри ээжийнхээ лабораторид ажиллаж байхдаа нөхөр Фредерик Жолиотой танилцаж, удалгүй гэрлэсэн. Тэд хамт амьдарсан 30 жилийн хугацаагаа нэрт Мари Кюригийн химийн лабораторид атомын цөмийг судлахад зарцуулжээ. Ирен Кюри болон түүний нөхөр Фредерик Жолио нарын атомын цөмд шинэ төрлийн хиймэл цацраг идэвхт бодисыг нэгтгэсэн ажлыг нь үнэлж, 1935 онд химийн салбарын Нобелийн шагнал хүртээсэн байдаг. Тэд амьдралынхаа туршид хийсэн атомын цөмийн судалгаануудаараа 1930-аад оны цөмийн задралыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хэмээн түүхийн хуудсанд тэмдэглэгдэн үлдсэн аж.
Отгон охин Эве Кюри
Кюригийн гэр бүлээс Нобелийн шагнал хүртээгүй ганц хүн. Гэхдээ 1965 онд Эве Кюригийн нөхөр дипломатч Хенри Ричардсон Лабуисс Жуниорыг Нобелийн энх тайвны шагналаар шагнасан байдаг.
Герти Кори болон Карл Кори

Герти Кори глюгенийг катализын аргаар хувиргах нээлт хийснээр Нобелийн шагналыг анагаахын салбарт хүртсэн анхны эмэгтэй эрдэмтэн болсноос гадна АНУ-аас уг шагналыг авсан анхны эмэгтэй болжээ. Гертигийн эцэг Отто нь анх бор сахарыг боловсруулах аргыг нээж олсон алдартай химич байсан нь түүнд нөлөөлж 16 насандаа шинжлэх ухааны замналд эргэлт буцалтгүй татагдан оржээ. Тэрээр Чехийн нийслэл Праг хотод төрсөн бөгөөд тус хотын Карл-Фердинандын анагаахын их сургуульд элсэн орсон анхны эмэгтэй оюутан хэмээгддэг. Анатомийн хичээл дээр сууж байхдаа Герти ирээдүйн нөхөр Карл Коритой танилцаж, их сургуулиа төгсөөд гэрлэжээ. Тэд хамтдаа Америкийн Нэгдсэн Улс руу цагаачилж, нэг лабораторид мөр зэрэгцэн ажиллаж байхдаа хүний бие махбодын хамгийн гол энергийн эх үүсвэр нь нүүрс ус гэдгийг баталж хамтдаа Нобелийн шагнал хүртсэн. Бидний бие глюгозийг задалснаар нүүрс ус гаргаж авдгийг илрүүлж, задлах үе шатыг нь олж нээсэн нь хожим биологийн салбарт Коригийн мөчлөг гэж нэрлэгджээ.

Гуннар Мюрдаль болон Альва Мюрдаль
“Бид хэт их зэвсэг бүтээхийн төлөөх утгагүй өрсөлдөөнийг харсан. Тиймээс өнөөдөр миний хэлэх үг бол энэ дэлхий өвчтэй байна гэж би бодож байна”. Энэ бол Альва Мюрдаль нөхөртэйгөө 1982 онд Нобелийн энх тайвны шагнал авахдаа хэлсэн үг аж.
Тэд энэ зууны эхээр цөмийн зэвсэггүй “өөр” дэлхийд төржээ. Мөн түүний төрсөн нутаг буюу фермер, ядуучууд, эцгийн эрхт ёст ноёрхсон Шведэд цөмийн зэвсэг гэдгийг мэддэг ч үгүй байжээ. Учир нь Швед Европын хамгийн ядуу орон байжээ. Гэхдээ Альва социалиаст Герман, Шведийн философийн номоор дүүрэн номын сангийнхаа бүх номыг уншиж, улмаар дайныг эсэргүүцэгч нэгэн болж төлөвшсөн гэдэг. Альва амьдралынхаа турш хүүхдүүд тэр тусмаа эмэгтэй хүүхдүүдийг сургуульд сургахыг уриалж, төрөлх улсдаа сургууль, цэцэрлэгийг өөрийн нөхөр Гуннар Мюрдальтайгаа хамтран бариулж, дайныг эрс эсэргүүцэн тэмцдэг байжээ. Тэднийг Нобелийн энх тайваны шагналаар 1982 онд шагнасан юм.Тэдний энэ хүчин зүтгэлээр маш ядуу тарчиг байсан Швед улс буцаад сэргэсэн билээ.

Мэй-Бритт Мозер болон Эдвард Мозер
Мэй Бритт Мозер 1963 оны нэгдүгээр сарын 4-нд Норвеги хотод төрсөн. Норвегийн мэдрэл судлаач, тархины тор эсийг нээж, амьтдын жолоодлого хийх чадвартай сэтгэцийн координатын системийг бий болгоход тэдний үүрэг оролцоог тодруулахад хувь нэмэр оруулсан эрдэмтэн юм. Тодруулбал, Альцгеймерийн өвчин зэрэг хүний мэдрэлийн эмгэгтэй холбоотой орон зайн дутагдлын талаар шинэ ойлголттой болох боломжийг олгосон. Ингээд 2014 онд физиологийн анагаах ухааны салбарт нөхөртэйгөө хамт Нобелийн шагнал хүртэж байжээ.
1903 оны дөрөвдүгээр сарын 12, 1907 оны дөрөвдүгээр сарын 15-нд тус тус төрсөн Тинбергений ах дүүс хоёулаа эдийн засгийн үйл явцад дүн шинжилгээ хийх динамик загваруудыг боловсруулж, ашигласан. Үүгээрээ тэд дэлхийн хамгийн анхны эдийн засгийн шинжлэх ухааны Нобелийн шагналыг хүртэж байжээ.
| Нобелийн шагналт гэр бүлүүд |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |