Бүгд Найрамдах Киргиз Улсын Иссык-Куль нуурын хөвөөнөө өнөөдөр буюу наймдугаар сарын 31-ний өдөр “Meikin Asia” олон улсын эстрад хөгжмийн наадамд эхлэх гэж байна. Тус наадамд Улсын Филармонийн “Морин хуурын чуулга”-ын флейт хөгжимчин, “Баянмонгол чуулга”-ын дуучин Б.Одмандах өрсөлдөх юм.

Хөгжимчин, дуучин Баяраагийн Одмандах өнөөдөр өглөө Киргизстан Улсыг зорилоо. Жил бүр уламжлан болон зохион байгуулагддаг “Meikin Asia” олон улсын эстрад хөгжмийн наадмыг энэ жил Киргизстан Улс дэлхийн нүүдэлчдийн VI дахь наадмын соёлын хөтөлбөр болон түүнтэй холбоотой арга хэмжээнүүдийн хүрээнд зохион байгуулна. Олон улсын этно-фестиваль гэсэн шинэ тодотголтойгоор “Echo of Nomads Көчмөндөр Жаңырыгы” буюу “Нүүдэлчдийн цуурай” нэрийн дор явуулж есдүгээр сарын 6-ны өдөр ялагчаа тодруулах гэж байна.
Иссык-Куль нуурын эрэг дээрх Чолпон-Ата хотноо эхлэх Нүүдэлчдийн цуурай наадмын зохион байгуулагчид Төв Ази, Европ, Ойрх Дорнодын уламжлалт нүүдэлчдийн соёлын өв, язгуур хөгжмийг орчин үеийн хөгжмийн урсгалуудтай (этно-поп, фолк-рок, электро гэх мэт) хослуулан дэлхий дахинд шинэлэг өнгө төрхтэйгээр танилцуулах зорилготой байна. Энэхүү уралдаан нь нүүдэлчин түмний соёл иргэншил дэлхийн соёлын өвийн нэгэн чухал хэсэг хэвээр байгааг харуулах, мөн орчин үеийн хөгжим, бүтээлч төслүүдэд урам зориг өгсөөр байгааг илэрхийлэх юм.
Оролцогчид хоёр төрлөөр өрсөлдөнө. “Ethno Hit” (Үндэсний хит) төрөлд үндэсний хэл дээрх бүтээлүүдийг орчин үеийн найруулгатайгаар толилуулах бол, “World Hit” (Дэлхийн хит) төрөлд олон улсын шилдэг бүтээлүүдийг өөрийн гэсэн өвөрмөц найруулга, тайлбартайгаар хүргэх болно. Киргизийн “Угсаат адуу, морин спорт хийгээд угсаатны соёлын хөгжлийн улсын төв” гэдэг Бактуу-Долоноту ипподромын тайзнаа энэ удаа Монгол, Киргиз, Казахстан, Орос, Турк, Куба, Мексик, Итали, АНУ, Испани, Өмнөд Солонгос зэрэг 20 орны 21 уран бүтээлчид тус бүр хоёр дууны бүтээлээрээ өрсөлдөх юм.
| Дуучин Б.Одмандах “Meikin Asia” олон улсын эстрад хөгжмийн наадмыг зорилоо |
|
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2027 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-08-31 10:08:52
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгааллаа
2026-08-31 10:06:32
Өнөөдрийн цахилгаан хязгаарлах байршлууд
2026-08-31 10:05:42
Дуучин Б.Одмандах “Meikin Asia” олон улсын эстрад хөгжмийн наадмыг зорилоо
2026-08-31 09:33:58
Халаалтын улиралд 430 мянган тонн түлш 446 цэгээр борлуулна
2026-08-31 09:30:39
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ БЕНИЛЮКСИЙН ОРНУУДАД ОРШИН СУУГАА МОНГОЛ ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА
2026-08-31 09:21:31
2026-08-31 08:58:06
Засгийн газар ээлжит бусаар хуралдаж эхэллээ
2026-08-31 08:29:06
“Hainan”-ий тэмцээнээс 7 алт, 10 мөнгө, 2 хүрэл медаль, “PRO CART” 1-ийг хүртжээ
2026-08-31 08:18:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх (ШХАБ)-ын гишүүн орнуудын өргөтгөсөн хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн очлоо
2026-08-31 07:58:40
"Амазонс" багийн Kayleigh Troung-ийн ихэр Кэйлинне “Пиратс” багт тоглоно
2026-08-31 07:10:00
Монгол Улсын шигшээ баг, Фижи Улсын багийг 40:102-оор хожлоо
2026-08-31 07:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, малын гарлагатай
2026-08-31 06:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |