Монголын уран бүтээлийн тайз, дэлгэцийн урлагт гэрэл шиг тодхон гялалздаг уран бүтээлчдийн нэг бол бүжигчин М.Бямбаа юм. Түүний уран бүтээл нь зөвхөн хөдөлгөөн биш, харин хүний сэтгэл дэх хамгийн нарийн мэдрэмжийг гаргаж ирсэн уран сайхны амьд хэлбэр билээ. “Зогсошгүй, Инээмсэглэл, Шударга” энэ гурван үгийг амьдралынхаа зарчим болгож явдаг хүчирхэг, зогсошгүй тэр өнөөдөр МУГЖ цол хүртлээ. Түүний тухай бичвэрийг уншигч танд дэлгэж байна.
Бямбаа хүүхэд насандаа хөдөлгөөнтэй, чөлөөтэй, уран нугаралттай охин байжээ. Тэрхүү урлагт үнэн сэтгэлээсээ дурласан нь түүнийг урлагийн ертөнцөд хөтөлсөн гэхэд буруудахгүй. Хөгжим бүжгийн коллежид 1999 онд элсэж ороод 2004 онд Ардын бүжигчин мэргэжлээр суралцаж төгссөн тэрбээр сонгодог бүжгийн хатуу хэмнэл, орчин үеийн модерн бүжгийн эрх чөлөө хоёрын хооронд өөрийн өвөрмөц хэв маягийг бүтээсээр яваа. Багш нар нь түүнийг хөдөлгөөн төдийгүй сэтгэлээрээ хөдөлгөдөг, хөдөлгөөн бүртээ уран сайхны санаа агуулдаг гэж үнэлдэг юм билээ.
Тэрбээр өөрийн бие даасан “Миний ертөнц” тоглолтоор монголынхоо өв соёл болсон бүжгийн урлагийнхаа бүх зүйлийг харуулыг хичээсэн байдаг. Монгол бүжиг дэлхийд ганцхан байдаг. Ахуй соёлоос үүсэлтэй язгуур бие биелгээ тайзны хэлбэрт орж, улам мэргэжлийн түвшинд сонгодог суурьтай болсон дэлхийд ганцхан байгаа урлаг юм. Тиймдээ ч тэрбээр монгол бүжигтэй амьдралаа холбосон гэхэд буруудахгүй.

Тэрбээр тайзан дээр өөрийгөө бүрэн нээж, бүжиг бүрээрээ хүний сэтгэл дэх гүн утга санааг илэрхийлэхийг зорьдог мэт. Түүний бүжигчний авьяас, хөдөлгөөнд оршдог сэтгэлийн гүн ухаан, уран бүтээлчийн өвөрмөц зан чанар нь үзэгчдэд гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлсээр нэг л мэдэхэд үзэгчдийн хайртай уран бүтээлч болжээ. Түүний бүтээлүүд Монголдоо төдийгүй олон улсын тайзнаа олны анхаарлыг татаж Монголын орчин үеийн бүжгийн урсгалыг дэлхийд таниулж буй амжилттай уран бүтээлчдийн нэг болсон. Тэр олон улсын бүжгийн фестиваль, симпозиумд оролцож, өөрийн мэдлэг, ур чадвараа бусадтай хуваалцдаг.
Өнөөдөр М.Бямбаа зөвхөн бүжигчин төдийгүй чадварлаг багш болсон нь чухал. Тэрбээр олон бяцхан шавь нартай төдийгүй зөвхөн хөдөлгөөн заахаас гадна сэтгэлгээ, уран сайхны мэдрэмжийг нь хөгжүүлэхэд тусалдаг. Түүний багшлах арга барил нь оюутнуудыг өөрсдийгөө тайзан дээр хэрхэн зөв илэрхийлэх вэ гэдэгт суралцуулдаг бөгөөд энэ нь Монголын бүжгийн урлагийн ирээдүйд том хувь нэмэр оруулж байна.
Мөн түүний бүтээсэн бүжгэн жүжгүүдээс товчхон дурьдвал Нарны домог "Алунгоо", Монголын их хатдын туульс "Сорхогтун хатан",Тамгагүй төр жүжгийн үнэг, Цуутын цагаагч гүүний "Ээж" гээд олон сайхан дүрийг бүтээсэн чадварлаг бүжигчин. Зөвхөн бүжиг гэлтгүй өөрийн багийн мөрөөдлөө биелүүлэн "Миний ертөнц", “QUEEN” хэмээх өөрийн дуулан хүргэсэн сайхан уран бүтээлтэй. Тэрбээр “Бүжгийн ертөнц харагдаж байгаа шигээ амархан зүйл биш гэдгийг ойлгуулахыг зорьж “Миний ертөнц” гэдэг нэртэй дуугаа дуулж клип хийсэн. Бүжгийн урлаг тамирчидтай адилхан биеийн хүчний бүх зүйлийг хийж, байнгын бэлтгэлтэй байхыг шаарддаг. Бэртэл гэмтэл авч хагалгаанд орох зэрэг асуудлууд ч байдаг. Зовлон тоочих юм бол зөндөө бий. Бид нар зовлон тоочихыг хүсдэггүй. Бүжгийн урлаг хатуу залуу насны урлаг учраас богинохон хугацаанд урлагийн хүнээс гарч болох бүх зүйлийг гаргаж байдаг юм” хэмээн ярилцлагадаа дурдаж байсан юм.
.jpg)
Тэрбээр бүжиглэхээ хэзээ ч зогсоохгүй. Учир нь бүжиг бол түүний амьдрал, түүнд амьдрал өөрөө бүжиглэж буй мэт санагддаг. Тайзан дээрх бүжиг бүрт түүний уй гашуу, тэвчээр, итгэл багтдаг бөгөөд энэ нь үзэгчдийг гүн сэтгэгдэлд автуулдаг нь урлагийн нэгэн хүчирхэг, гүн ухаантай, эмзэг уран бүтээлч бөгөөд түүний бүжиг бол амьдралын шүлэг юм. Түүний хөдөлгөөн нь зөвхөн биеийн хөдөлгөөн бус, харин сэтгэлийн, дотоод мөн чанарын илэрхийлэл билээ.
2006, 2012 ҮУИТеатрын оны шилдэг бүжигчин, "Өргөмжлөл", 2009 ЗГ-ын "Жуух бичиг", 2010 Нийслэлийн шилдэг залуу, Алтан медаль, 2012 Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан, 2018 ЗГазрын шагнал, "Мөнгөн мод" цом <Шилдэг бүжигчин>, 2019 Хөдөлмөрийн хүндэт медаль, 2021 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, 2025 Монгол Улсын Гавьяат Жүжигчин
2013 Зэрлэг цэцэгсийн хүлэмж МУСК, 2015 Шуугиан таригч МУСК, 2016 Миний эхнэр тагнуулч МУСК, 2016 Гэрлэн дохио МУСК, 2017 Манан зүсэгч МУСК, 2019 Адреналин МУСК
2005 Зууны манлай бүжиг дэглээч АЖ, Төрийн соёрхолт Ц.Сэвжидийн нэрэмжит бүжиг дэглээч, гоцлол, цөөхүүл бүжигчдийн уралдаан, Гурвал, цөөхүүл төрөлд I байр, 2008 ТV5 телевизийн "Мөрөөдлийн бүжиг" шоу тоглолт, 2015 Монгол бүжгийн ОУ-н анхдугаар уралдаан, "Алтан цом", 2017 Монгол бүжгийн ОУ-н 2-р уралдаан, "Хүрэл цом", 2018 UBS TV, “Perfect dance 2018“, Шүүгч, 2024 онд БНСУ -н Сөүл хотноо болсон World dance Grand Prix олон улсын тэмцээнд Гранпри шагнал
.jpg)
| ХӨДӨЛГӨӨН ДУНДАХ ЯРУУ НАЙРАГ М.БЯМБАА |
|
Ш.Энхийн-Од Тайландын эсрэг шийдвэрлэх тоглолтод оролцоно
2026-08-31 11:15:13
УНТЭ түрүү булчирхайн хорт хавдрын шинэ үеийн оношилгоог Монголд анх удаа нэвтрүүлжээ
2026-08-31 10:22:31
Хятад–Киргизстан–Узбекистаны төмөр замын бүтээн байгуулалт ид явагдаж байна
2026-08-31 10:11:49
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2027 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-08-31 10:08:52
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгааллаа
2026-08-31 10:06:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-08-31 10:05:42
Дуучин Б.Одмандах “Meikin Asia” олон улсын эстрад хөгжмийн наадмыг зорилоо
2026-08-31 09:33:58
Халаалтын улиралд 430 мянган тонн түлш 446 цэгээр борлуулна
2026-08-31 09:30:39
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ БЕНИЛЮКСИЙН ОРНУУДАД ОРШИН СУУГАА МОНГОЛ ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА
2026-08-31 09:21:31
2026-08-31 08:58:06
Засгийн газар ээлжит бусаар хуралдаж эхэллээ
2026-08-31 08:29:06
“Hainan”-ий тэмцээнээс 7 алт, 10 мөнгө, 2 хүрэл медаль, “PRO CART” 1-ийг хүртжээ
2026-08-31 08:18:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх (ШХАБ)-ын гишүүн орнуудын өргөтгөсөн хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн очлоо
2026-08-31 07:58:40
"Амазонс" багийн Kayleigh Troung-ийн ихэр Кэйлинне “Пиратс” багт тоглоно
2026-08-31 07:10:00
Монгол Улсын шигшээ баг, Фижи Улсын багийг 40:102-оор хожлоо
2026-08-31 07:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, малын гарлагатай
2026-08-31 06:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |