BTS хамтлаг болон Арми нарт 12 жилийн ойн мэнд хүргэе
К-поп салбарт төдийлөн танигдаагүй жижиг агентлагт хүсэл мөрөөдлөөр нэгдсэн долоон хөвгүүн өнөөдөр дэлхий даяар сая, сая дэмжигчидтэй хөгжмийн салбарт шинэ түүх бичсэн шилдэг хамтлаг болтлоо өсөн дэвжжээ.
Тэд 2013 онд "2 Cool 4 Skool" хэмээх сингл цомгоороо дэбют хийж, 2014 онд "Dark & Wild" нэртэй анхны студийн цомог болон Япон хэл дээрх "Wake Up" цомгоо тус тус гаргасан. 2016 онд гаргасан хоёр дахь студийн цомог болох "Wings" нь Өмнөд Солонгостоо нэг сая хувь борлогдсон тэдний анхны цомог болжээ. 2017 онд тэд дэлхийн хөгжмийн зах зээлд гарснаар Солонгосын давлагааг АНУ-руу хөтөлж, олон тооны цомог борлуулалтын рекордыг эвдсэн байна. Тэд АНУ-ын Recording Industry Association (RIAA) холбооноос "Mic Drop" дуугаараа "Gold" гэрчилгээ авсан анхны Солонгос хамтлаг болсны зэрэгцээ 2018 онд "Love Yourself: Tear" студийн цомгоороо АНУ-ын Billboard 200 чартыг тэргүүлсэн анхны Солонгос уран бүтээлчид болжээ. Тэд мөн хоёр жилээс багагүй хугацаанд АНУ-д дөрвөн цомгоороо нэгдүгээр байрт жагсаж, The Beatles хамтлагаас хойш анх удаа уг амжилтад хамгийн хурдан хугацаанд хүрсэн хамтлаг болсон юм. 2018 онд гаргасан "Love Yourself: Answer" цомог нь RIAA холбооноос "Platinum" гэрчилгээ хүртсэн анхны Солонгос цомог юм. 2020 онд "Dynamite", "Life Goes On", "Savage Love" дуунуудаараа "Billboard Global 200" болон Billboard Hot 100 чартуудыг гурван удаа тэргүүлсэн анхны Солонгос уран бүтээлчид болсон. 2021 онд "Dynamite" дуугаараа Грэмми-д нэр дэвшсэн анхны Солонгос уран бүтээлчид болж, дараа жилийн Грэмми-д "Butter" дуугаараа дахин нэр дэвшиж, 2023 оны Грэмми-д анх удаа гурван төрөлд нэр дэвшжээ. BTS нь 2023 оны байдлаар 40 сая гаруй цомог борлуулсан бөгөөд Өмнөд Солонгосын түүхэн дэх хамгийн их борлуулалттай уран бүтээлчид юм.
.jpg)
2018 оны аравдугаар сарын 24-нд Өмнөд Солонгосын Соёлын Гавьяаны Хвагван одонгоор шагнагдсан хамгийн залуу хүмүүс болсон юм. Тэд өөрсдийн хэд хэдэн шоуг бүтээсэн бөгөөд үүнд RUN BTS, Bon Voyage болон BTS in the Soop тэргүүтэй нэвтрүүлгүүд багтана. Мөн Burn The Stage (2018), Bring The Soul (2019), болон Break The Silence (2020) гэх мэт баримтат киног үзэгч, сонсогчдод хүргэсэн юм.
BTS хамтлагийн зургаан гишүүн БНСУ-ын хуулийн дагуу цэргийн албаа хааж дууссан ба үлдсэн гишүүн болох Мин Юнги энэ сарын 21-нд халагдах юм. Тэдний эргэн эрэлтийг дэлхий даяар догдлон хүлээж байгаагаа илэрхийлсэн бөгөөд “BTS is back” хэмээх гарчигтай нийтлэл, дуу, бичлэгүүд нь тренд болоод байгаа юм. Хамтлагийн эргэн эрэлт болох гэж байгаатай холбоотойгоор Hybe энтертайнментын хувьцаа огцом өссөн юм.
"BTS" хамтлаг нь энэ хугацаанд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган дээр илтгэл тавьсан, үзүүлбэр үзүүлсэн, “Billboard Music Awards”, American Music Awards” хөгжмийн наадмаас шагнал авсан, үзүүлбэр үзүүлсэн, “Grammy Awards” нэр дэвшсэн, үзүүлбэр үзүүлсэн анхны к-поп хамтлаг болсон билээ. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай уулзаж, Цагаан ордонд үг хэлсэн анхны к-поп хөвгүүдийн хамтлаг юм.
.jpg)
2013 оны зургадугаар сарын 13
Анхны сингл болох "No More Dream"-ийг багтаасан “2 Cool 4 Skool” цомгоороо дебют хийсэн.
2015 оны тавдугаар сарын 5
“I Need U” дуу БНСУ-ын долоо хоног тутмын хөгжмийн шоунд анх удаа нэгдүгээр байр эзэллээ.
2016 оны аравдугаар сарын 10
Wings цомог Billboard 200-ийн 26 дугаар байрт бичигдлээ. Энэ нь тухайн үед K-pop цомог энэ жагсаалтад хамгийн өндөрт бичигдсэн тохиолдол болж байсан юм.
2016 оны арваннэгдүгээр сарын 20
“Melon Music” шагнал гардуулах ёслолоос BTS хамтлаг анх удаа ‘The Most Beautiful Moment in Life: Young Forever’ цомгоороо deasang буюу "Оны шилдэг цомог" шагналыг хүртлээ
2017 оны тавдугаар сарын 21
BTS БНСУ-аас Billboard Music Awards-т оролцсон анхны к-поп хамтлаг болсон төдийгүй “top social artist” шагналыг хүртэж, үг хэлсэн юм.
2017 оны есдүгээр сарын 18
Love Yourself цомог нь Billboard 200 цомгийн жагсаалтын долдугаар байрт бичигдлээ. Энэ нь чартын эхний 10-т орсон анхны К-поп цомог юм.
2017 оны аравдугаар сарын 31
БНСУ-ын ЮНИСЕФ BTS болон Big Hit Entertainment-тай хамтран "Өөрийгөө хайрла" аяныг эхлүүллээ.
.jpg)
2017 оны арваннэгдүгээр сарын 15
AMA-д оролцох үеэрээ Jimmy Kimmel шоунд уригдав.
2017 оны арваннэгдүгээр сарын 19
АНУ-ын томоохон шагнал гардуулах ёслолд уригдсан анхны К-поп хамтлаг болж AMA-д "DNA" дуугаараа үзүүлбэр үзүүлэв.
2018 оны хоёрдугаар сарын 12
“DNA” болон “Mic Drop (Remix)” нь RIAA-аас алтан гэрчилгээ авсан БНСУ-ын анхны дуунууд юм.
2018 оны тавдугаар сарын 20
Billboard Music Awards-т “Fake Love” дуугаараа үзүүлбэр үзүүлж, хоёр дахь жилдээ “top social artist” шагналыг хоёр дахь жилдээ дараалан хүртсэн.
2018 оны тавдугаар сарын 30
BTS Billboard-ын Artist 100 чартад нэгдүгээр байрт орсон анхны к-поп хамтлаг болов.
2018 оны есдүгээр сарын 24
НҮБ-д уригдаж Ерөнхий ассамблейн чуулган дээр илтгэл тавив.
2020 оны есдүгээр сарын 23
BTS НҮБ-ын 75-р Ерөнхий Ассамблейн чуулганд хоёр дахь удаагаа эргэн ирж илтгэл тавив
.jpg)
2020 оны арваннэгдүгээр сарын 24
“Dynamite” дуугаараа best pop duo/group төрөлд анхны Грэмми номинацид нэр дэвшлээ. Грэмми-д нэр дэвшсэн анхны к-поп хамтлаг болов.
2021 оны арваннэгдүгээр сарын 23
“Butter” 64 дэх удаагийн Грэммийн шагнал гардуулах ёслолд нэр дэвшлээ. Ингэснээр BTS хамталаг хоёр дахь удаагаа Грэммид нэр дэвшив.
2022 оны тавдугаар сарын 31
BTS-ийнхэн Цагаан ордонд зочилж Ерөнхийлөгч Жо Байдентай уулзав6
2022 оны долдугаар сарын 28
J-hope анхны соло цомгоо гаргаж, Lollapalooza наадмын гол уран бүтээлчээр оролцсон анхы кпоп уран бүтээлч болов.
2022 оны арванхоёрдугаар сар
BTS хамтлаг MAMA Platimun шагналыг хүртсэн анхны уран бүтээлчид боллоо.
2023 оны зургадугаар сарын 9
Take two синглэ гарсан даруйдаа Billboard Global 200 болон Global Excl.U.S чартын нэгдүгээр байрт оров.
2023 оны наймдугаар сарын 31
Jungkook-ийн Seven дуу 109 хоногт 100 сая хандалт авч Гениссийн рекорд эвдэв.
2024 оны нэгдүгээр сарын 25
Dynamite дуу Youtube хуудсанд 1.9 тэрбум үзэлттэй боллоо
2024 оны есдүгээр сарын 15
“Spring day” дуу MelOn дээр нэг тэрбум стрим давсан анхны кпоп дуу болов.
2024 оны долдугаар сар
BTS хамтлагийн гишүүн Жин “Парис 2024” олимпын наадмын галт бамбарыг зөөв
2025 оны хоёрдугаар сарын 25
J-hope анхны соло дэлхийн аялан тоглолтоо эхлүүлэв
| BTS ХАМТЛАГИЙН 12 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА |
|
УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт холбогдох Хөгжлийн банкны хэргийг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болголоо
2026-03-10 16:40:46
Циркчид олон улсын наадмаас “Алтан цом” хүртлээ
2026-03-10 15:05:48
130 ДУГААР СУРГУУЛИЙН СУРАГЧ: Шангри-Лагийн камер, харуулгүй давхарт гарч нэгнийгээ дээрэлхдэг, тэнд цуглардаг
2026-03-10 14:12:06
СУРАГЧ: Бичлэг дээрх зодож, дээрэлхэж буй хүүхэд манай сургуулийн математикийн багшийн хүүхэд
2026-03-10 14:08:41
2026-03-10 13:36:45
П.НАРАНБАЯР: Нийгмийн сүлжээн дэх хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөл өргөн барьна
2026-03-10 13:23:42
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг анхааруулж байна
2026-03-10 12:19:48
“МӨНГӨН МОД 2025" НААДМЫН БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-03-10 11:51:10
130 ДУГААР СУРГУУЛИЙН НИЙГМИЙН АЖИЛТАН: Манай сургуулийн нэг сурагч зодоонд оролцсон байна
2026-03-10 11:00:02
Баянгол дүүргийн өвсөр үеийн самбо бөхийн аваргууд тодорлоо
2026-03-10 09:23:08
Боксын улсын аваргаас “Бурхан Халдун” клубийн тамирчид медаль хүртлээ
2026-03-10 08:31:28
СОНИРХОЛТОЙ ДҮР, СОДОН ӨНЦӨГИЙН ЭРЭЛЧ БАЙЛАА, ТЭР
2026-03-10 07:42:02
МҮОХ-ны жендэрийн комисс хуралдлаа
2026-03-10 07:20:00
Германд Монголын уран бүтээлчдийн үзэсгэлэн нээгдэнэ
2026-03-10 07:10:00
МОНГОЛ УЛСАД ГАДААДЫН БАНК ОРУУЛЖ ИРЭХИЙН ДАВУУ БА СУЛ ТАЛ
2026-03-10 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮДИЙН БАГИЙГ ХУУЛАХ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛЬ
2026-03-10 07:00:00
Н.НОМИНЗАЯА: ТӨГС ХҮН БАЙЖ ЧАДАХГҮЙ Ч ХАМТЛАГИЙН АХЛАГЧИЙН ХУВЬД ХАМГИЙН САЙНААРАА БАЙЖ, ОЛОН САЙХАН ДУРСАМЖ БҮТЭЭЛЦЭХИЙГ ХҮСДЭГ
2026-03-10 07:00:00
МОНГОЛЫН “ТӨМӨР НУДАРГА” ХЭМЭЭХ “ИНЭЭДЭГ ХҮҮХЭД”
2026-03-10 07:00:00
ИЗНН-ЫН ГИШҮҮН Р.БАТБОЛДЫН КНОП АН-Д ҮЙЛЧИЛДЭГ ГЭВ ҮҮ
2026-03-10 07:00:00
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
2026-03-09 18:02:03
Виртаул дугуйн Улаанбаатар хотын аварга өндөрлөв
2026-03-09 16:56:46
ЭРХ БАРИГЧ ДАРГА НАР АА! ТӨСВИЙГ ХЭЗЭЭ ҮР АШИГТАЙ ЗАРЦУУЛДАГ БОЛОХ ВЭ?
2026-03-09 15:19:43
"ТҮҮНИЙ БУРУУ" ЖҮЖГЭЭС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-03-09 13:31:07
Жүдо бөхийн дасгалжуулагчид “Кодокан”-ы сургалт хамрагдаж эхэллээ
2026-03-09 13:02:23
ҮТХН 3.0-ын зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг танилцууллаа
2026-03-09 13:00:00
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1687 дуудлага мэдээлэл иржээ
2026-03-09 11:36:48
"Нийтлэлч Отгонбаяр сан"-аас зарласан сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн эзэн өнөөдөр тодорно
2026-03-09 10:13:55
Х.БАТТУЛГЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Д.ЖАРГАЛСАЙХАНЫ АХ, ДҮҮС ТЕНДЕРИЙН МАГНАТ
2026-03-09 09:28:03
А.Мөнгөнзул, М.Цэлмэг, Б.Агарзандан нар “Шилдэг тамирчин” шагналыг хүртэв
2026-03-09 09:16:34
Европын цомоос өсвөрийн жүдочид 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-03-09 09:07:50
БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАРЫГ ХОЁР ТЭРБУМЫН ТОМИЛОЛТЫН ХЭРГЭЭР АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-09 08:00:00
Жүдогийн “Гранд мастерс”-ын УАШТ-ээс Орхон аймагт 11 алтан медаль хүртжээ
2026-03-09 07:10:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН УИХ-ЫН ГИШҮҮНИЙГ ЭГҮҮЛЭН ТАТАХ ХУУЛЬ ПАРЛАМЕНТЫН БОСГО ДАВАХ УУ
2026-03-09 07:00:00
Э.СҮМБЭ: "ТҮҮНИЙ БУРУУ" ЖҮЖГИЙН ДҮРҮҮДИЙН ОЙЛГОМЖГҮЙ, АДАРМААТАЙ АМЬДРАЛ, ХАРИЛЦААНЫ ЗӨРЧЛИЙГ ХӨГЖМӨӨР ИЛЭРХИЙЛЭХИЙГ ХИЧЭЭЛЭЭ
2026-03-09 07:00:00
ГАВЬЯАГАА ҮНЭЛҮҮЛЭЭГҮЙ Ч “ГАЙХАМШИГ” БҮТЭЭСЭН БҮСГҮЙ
2026-03-09 07:00:00
А.ГАНТУЯА: ЭЭЖ БОЛСНЫ ДАРАА “ЭЭЖ МИНЬ НАМАЙГ ЯГ ИНГЭЖ ХАЙРЛАДАГ БАЙХ ДАА” ГЭЖ БОДОХООР Л НУЛИМС УРСААД БАЙЖ БИЛЭЭ
2026-03-09 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-09 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан байна
2026-03-09 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |