Эми Уайнхаус нь XXI зууны хамгийн нөлөө бүхий дуучдын нэг байсан юм. Түүний өвөрмөц контральто хоолой, соул, джаз, R&B урсгалуудыг хослуулсан уран бүтээлүүд нь дэлхий даяар шүтэн олон сая шүтэн бишрэгчдийг татсан байдаг. Гайхалтай дуучны талаарх баримтуудыг хүргэж байна.
Английн нэрт дуучин, дуу зохиогч Эми Уайнхаус 1983 оны есдүгээр сарын 14-нд Лондон хотод төрж 2011 оны долдугаар сарын 23-нд таалал төгсжээ.
Хөгжмийн замнал
2003 онд анхны цомог “Frank” гарж, хөгжим сонирхогчдын анхаарлыг татаж, энтертаймантууд болон шүүмжлэгчидэд сайшаагдаж байжээ. Түүний 2006 онд гаргасан хоёр дахь цомог Back to Black нь түүнийг олон улсад, таниулж, "Rehab" зэрэг хит дуунууд нь түүнд таван Грэммигмйн (Grammy Awards) шагнал авчирсан байдаг.
"Stronger Than Me" дуу нь түүнд Британийн Дуу зохиогчдын Академийн Ивор Новелло шагналыг хүртсэн.
Эми Уайнхаус өсвөр насандаа Британийн Үндэсний залуучуудын жазз оркестрт дуулдаг байв. 2002 онд тэрээр Саймон Фуллерийн “19 Management” компанитай гэрээ байгуулж, удалгүй “EMI” рекордстой хөгжмийн зохиолын гэрээ байгуулсан байна.
Хувийн амьдрал ба эмгэнэлт үйл явдал
Уайнхаус амьдралынхаа туршид сэтгэцийн эрүүл мэндийн асуудал, архи, мансууруулах бодисын хамааралтай тэмцэж байсан. 2011 оны долдугаар сарын 23-нд Лондон дахь гэртээ 27 насандаа архины хордлогоор нас барснаар "27 клуб"-ын гишүүн болсон билээ.
Back to Black (2024) кино
2024 онд түүний амьдарлаас сэдэвлэсэн “Back to Black” нэртэй намтарчилсан уран сайхны кино үзэгчдийн хүртээл болсон. Энэхүү киног найруулагч Сэм Тэйлор-Жонсон найруулж, жүжигчин Мариса Абела түүний дүрийг бүтээсэн. Кино нь түүний хөгжмийн замнал, хувийн амьдрал, хайр дурлалын харилцааг харуулсан бөгөөд дэлхий даяар 51 сая ам.долларын орлого олсон.
Дурсгалт уран бүтээлүүд
Түүнийг нас барсны дараа “Lioness: Hidden Treasures” (2011) нэртэй цомог гарч, 2024 онд “Back to Black” киноны дуунуудаар цомог гаргасан бөгөөд цомогт Уайнхаусын анхны бичлэгүүд болон түүний урам зориг авч байсан уран бүтээлчдийн дуунуудаас бүрдсэн байдаг.
“Эми Уайнхаус” сан
Түүний гэр бүл 2011 онд Эми Уайнхаусын нэрэмжит санг байгуулсан. Энэхүү сан нь залуучуудыг хар тамхи, архины хамаарал, сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай тэмцэхэд дэмжлэг үзүүлэх зорилготойгоор үйл ажиллагаа явуулдаг.
| АЛДАРТ ДУУЧИН AMY WINEHOUSE-ЫН ТУХАЙ БАРИМТУУД |
|
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-07-02 07:36:23
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2026-07-02 07:11:02
Т.БУЯННЭМЭХ: Хүнд бэртлийн дараа улсын аварга болох хамгийн сайхан байсан
2026-07-02 07:00:00
Л.ӨЛЗИЙНАРАН: ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ
2026-07-02 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-07-02 07:00:00
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД
2026-07-02 07:00:00
Л.САНЖААСҮРЭН: ХОРИГДЛУУДАД “ХЭН Ч ОРГОЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ САНУУЛЖ, ТЭДЭНД ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСНЭЭР ТУРААЛААР ҮХЭЖ, ӨВЧИНД БАРИГДААД БАЙСНЫГ НЬ ЭЦЭСЛЭЖ ЧАДСАН
2026-07-01 07:01:00
“MCS” группийн ЦЭРЭГ, Т.Аюурсайханы ГЭРЧ, Х.Болорчулууны ХУД
2026-07-01 07:00:00
Л.АЛТАНЦЭЦЭГ: Ялагдлын гашуун амтыг мэдэрсэн тамирчин илүү амттай, том ялалт авч чаддаг
2026-07-01 07:00:00
TRISHNA: Н.ХАНБИЛЭГЭЭР АМЬДАРЧ, TRISHNA-ГААР МӨРӨӨДНӨ
2026-07-01 07:00:00
MAKE UP ARTIST А.БАЯРЗАЯА: Тууштай зан л хүнийг амжилтад хүргэдэг юм билээ
2026-07-01 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |