Авьяаслаг, цоглог жүжигчин О.Мөнхгэрэлийг бид хошин урлагийн олон сайхан дүрээс нь эхлэн мэдэх билээ. Сэргэлэн цовоо охин, сэтгэл татам бүсгүй, үзэсгэлэнт эхнэр, үүрдийн дотно найз гээд аль ч дүрд тодхон тоглочихдог, цангинасан инээдтэй, жавхаалаг уран бүтээлч. Анхлан “Х-түц" продакшны алдарт "Сэргээш"-ээс өгсүүлээд нэг тийм адтай дүрүүдийн эзэн байсаар ирсэн тэрбээр дэлгэцэд ч часхийсэн тоглолттой.
Тэр дундаа "Шинэ үе" продакшнд харьяалагдан, тайзнаа торомгор нүд, нэг тийм эрх танхи инээд, цовоо байдлаараа чимэн урласан олон сайхан дүр бий. Жүжигчин Г.Ундармаатай хамтран тоглож, нөхрүүдээ чадаж байгаа номер, дуучин С.Жавхлангийн эхнэр Г.Эрдэнэчимэг болж, арагны дэргэд төрж байгаа дүр, эрх танхи жаахан охин болж аав, ээждээ эрхэлж байгаа зэрэг үзэгчид түүний тоглосон номер, уран бүтээлүүдийг хайрлан үздэг. Одоо ч хошин урлагийн сэтгэлд дотно тоглолтуудыг эргэн үзэхэд О.Мөнхгэрэл жүжигчний гэгээн инээмсэглэл, гэнэн хонгор охин, нэгийг сэдэж, хоёрыг бодсон мэт ухаалаг дүрүүд өчигдөрхөн тоглосон мэт шинээрээ байдаг. Харин нэг л өдөр тэр хошин урлагийн тайзнаас чимээгүйхэн бууж, уран бүтээлээс холдох болсон.
Энэ хугацаанд ээж, эхнэрийн үүргээ гүйцэтгэж, гэр орноо төвхнүүлж амьдарсаар сүүлийн жилүүдэд бага багаар уран бүтээлдээ орж буй нь үзэгчдийн сонирхлыг татаж буй. Хамгийн сүүлд гэхэд тун саяхан нээлтээ хийсэн "Тусгал" уран сайхны кинонд ээжийн дүрд тогложээ. Энэ нь энгийн нэгэн ээж, эхнэрийн дүр биш харин ч нэг тийм өөрийнхөөрөө, эрх чөлөөтэй, бусдын юу гэх нь огт хамаагүй болсон дураар эмэгтэйн дүр гэмээр.
Тэр нөхөр, хүүхдээ ойлгоё, тэднийг сонсьё гэж бодохгүй, үргэлж л өөрийнхөөрөө аашилсаар эцэст нь юунд хүрэх бол. Ямар ч байсан О.Мөнхгэрэл жүжигчинд байдаг нэг тийм шулуухан яриа, тодорхой тоглолт эл дүрийг тун чадварлагаар бүтээж, үзэгчдэд ойртуулж чадаж байгааг тодотгомоор байна.

Үүгээр нь залуус нэгдэн бүтээл хийхдээ О.Мөнхгэрэл жүжигчнийг үзэгчидтэй нь эргэн уулзуулж, өнөө л танил төрх байдал, дуу хоолой, түс тас яриаг нь дахин харах,, энэ сайхан жүжигчний тоглолтыг үзэх боломж олгожээ. Нэг тийм ихэмсэг, эрчимлэг, цоглог, дэгжин, цовоо дүрүүд хэзээнээс түүнийх байсан шиг өдгөө ч хэвээр байх бөгөөд илүү намбалаг, боддог, мөнхүү шийдмэг зан чанартай дүр уран бүтээлийнх нь санд нэмэгдсэн нь үзэх дуртай хэн бүхний хувьд улам ч сонирхолтой гэмээр. Тэр дундаа юу ч болоогүй мэт байж байгаад бүгдийг зохион байгуулчихсан байдаг, хамаг хэргийн гол гогцоо байх тийм нэг зэвүүн дүр түүнд зохимоор. Эсвэл шулуун шударга өмгөөлөгч, аливаа хэрэг, асуудлын араас эцсээ хүртэл явж шийдэж чаддаг чадварлаг, зоримог дүр ч байж болохоор. Ямартай ч түүний дотор үргэлж нөөгдөж байдаг, тултал нь уудалж дэлгэмээр авьяас чадвар, хүслийг дэлгэх уран бүтээл тун удахгүй гарч ирж, О.Мөнхгэрэл гэж жүжигчнийг бид илүү өөрөөр, өргөнөөр олж харах боломж гарна байх. Тиймээс бид эл бичвэрээрээ түүнд баяр хүргэж, амжилт хүсэж буй юм. Илүү олон дэлгэцийн бүтээлээр харах байх аа.
Сэргэлэн цовоо охин, сэтгэл татам бүсгүй, эхнэр, найз гээд аль ч дүрд тодхон тоглочихдог, цангинасан инээдтэй жавхаалаг уран бүтээлч.

| АВЬЯАСЛАГ, ЦОГЛОГ ЖҮЖИГЧИН О.МӨНХГЭРЭЛ “ТУСГАЛ” КИНОГООР УРЛАГТАА ЭРГЭН ИРЛЭЭ |
|
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, малын гарлагатай
2026-08-31 06:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |