Тэд биднийг анхны бороо, хайртай хүнтэйгээ анх танилцсан үе, гэгээн хайр, гэрэлт мөчүүдийн дурсамжаар аялуулахаар тоглолтоо товложээ. Ялангуяа тэдний дуунд уяран догдолж, бороотой өдөр болзоонд зогсож, цасан дээр дурласан охиныхоо нэрийг бичиж, хайрандаа халууран шатаж явсан 80,90-ээд оныхны хувьд энэ бол хүсэн хүлээсэн тоглолт.
Тэд тоглолтынхоо үдэш ирсэн үзэгчдээ анхны гэсэн хамгийн нандин цаг хугацаагаар нь аялуулж, хиргүй тунгалаг сурагч үе, оюутан нас руу хөтөлнө. Тэр тусмаа тэртээх жилүүдийн өвлийн цастай үдэш, хаврын бороотой өдөрт хүргэж, уяран догдолж, тэвдэн сандарсан гэгээн мөчид нь саатуулж, нэг тийм дурсамжийн сайхнаар зүрх сэтгэлийг нь дүүргэхээр хэдийнэ бэлтгэл ажилдаа оржээ.
Энэ бол "Нэгэн зүгт", "Take off", "Motive", "Sync" хамтлаг.
“Анхны борооноор санаандгүй норж
Танилцсан хавар минь биднийх
Ахиад бороо орохыг хүлээсэн
Догдлол бүхэн минь биднийх...” гээд л “Хайр ирлээ” гэж "Нэгэн зүгт" хайрыг угтан тосож, хаврын бороонд норж, хайраа илчилж, ахиад бороо орохыг хүлээж дуулна. Сонссон нэгэн ч ялгаагүй хайр сэтгэлтэйгээ учирч, хамтдаа хавар ирэхийг хүлээнэ. Хаваржин "Нэгэн зүгт"-ийн дуунд догдолсон хүмүүс зуныг жаргалтайгаар үдэж, намрын навчис сэрчигнэн хийсэхэд өнөөх дуугаа уйдахгүй сонссоор. Зарим нь учирсан хайртайгаа амьдарч, зарим нь хэдийнэ санан үгүйлж, нөгөө нь мартахгүйг хичээнэ.
Өвөл ирэхэд, дахиад л залуус хайртайгаа учирч,
“Цасан дээр чиний нэрийг бичлээ
Цасан дээр миний нэрийг бичээч”,
Халуун нар хэчнээн төөнөсөн ч
Хайрын цас минь хэзээ ч хайлахгүй...” дүн өвлөөр хайрласан нэгэндээ хайрын үгээ хэлж, цасан дээр нэрийг нь бичиж, хайраа илчилнэ. "Take off" хамтлагийн энэ дуу мэндэлсэн цагаасаа хойш хэчнээн өвөл эгшиглэж, хэчнээн цаснаар хүмүүсийн дурсамжийг хөглөснийг мэдэхгүй ч цасан дээр хайртай хүнийхээ нэрийг бичсэн нь тоймгүй их биз ээ. Хэдий хавар ирж цас хайлах ч нэгэнт будран орсон хайрын цас хэзээ ч хайлдаггүйг энэ л дуу хүн бүрд мэдрүүлсэн.
Цас, борооны дуу үргэлжилж, төд удалгүй "Motive" хамтлагийнхан "Цасан бороо" дуугаа эгшиглүүлсэн.
“Хайрт минь чи бороо
Харин би чинь цас
Хайрлах цас бид хоёрын бороо
Анхны бидний учирсан тэр л өдрөөс хойш
Хаялах цастай хайрын бороо орсон” гэж хаялах цастай хайрын бороог оруулсан.
Дээрх хитүүд ид эгшиглэж байхад, "SYNC"-ийнхэн
“Чамайг хардаг харц минь
Бусдаас шал өөр
Чамайг хайрладаг хайр минь
Жигүүрт нь хүрэхгүй өндөр” гэж дуулж байлаа. Алиныг нь ч сонссон амьдралынхаа хамгийн нандин мөч рүү эргэн очиж, дурсамжаараа аялна. Тэдний дуу бол биднийг анхны гэсэн бүхэн рүү хөтлөн аваачиж, хэчнээн үнэ цэнтэй, нандин, дахин давтагдашгүй байсныг мэдрүүлдэг.
Сонсогч миний л гэхэд өсвөр насны хамгийн гоё дурсамжуудыг минь сэргээж, эргэн бодох бүрд жаргалтай болж байна. Яагаад ч юм ихэнх дуу нь цас бороотой холбогддог болохоор өвөл, хавраар илүүтэй сонсдог байж. Аравдугаар сард ялангуяа анхны цас орж, хүн бүхэн гэгэлзэн догдолж, гэгээн сайханд уусах шиг болдог доо. Яг тийм үеэр ангийнхаа охидуудтай анхны хайрынхаа тухай ярьж явахад “Цасан дээр”, “Цасан бороо” дуу ид эгшиглэж, залуухан “хөвгүүд” суваг бүрээр л эгшиглэдэг байсан сан. Тэдний дуу эгшиглэж байхад зарим нь анхны цаснаар хөтлөлцөн алхаж, нэгэндээ дууных нь хэсгээс дуулж өгч хайраа илчилж, нөгөө нь хайрын захиа зөөж, бүр нэг нь дурласан охиндоо хайраа илчилж байсан нь гарцаагүй. Хайрын дуугаар ярьж, хайрын дуугаар зүрх сэтгэлээ илчилж, хайр дурлалтайгаа учирч, амьдарч, амьдрал нь тэр л хайрын дуунуудаар хөглөгдөн хөвөрч байсан биз ээ.
Тэгвэл одоо дахин нэг үдэш тэр л дуунуудыг сонсож өнгөрүүлэх ховорхон мөчийг тэд бэлэглэхээр бэлтгэл ажилдаа оржээ. Хит дуунуудаа нэгтгэж хамтран дуулсан хувилбар нь сонсогчдодоо барьж буй тэдний эхний том бэлэг болж чадлаа. Яах аргагүй, хайртай хамтлагуудаа нэгэн дор хаяж, тэр ч бүү хэл нэгнийхээ дууг өөрийн дуу мэт дуулж байх нь цаанаа нэг дотно. Тэд ч тэр, сонсогчид нь ч тэр бүгд дурсамжаар аялж, хамгийн сайхан цаг хугацаандаа очицгоож, залуу нас, хүүхэд үе рүүгээ очиж, болздог байсан газраа, гэрт нь хүргэж өгөхөөр хөтлөлцөн алхаж, хайрын үгээ анхлан хэлж байсан агшиндаа зочлоод ирнэ гэдэгт итгэлтэй байна.
| ДУРСАМЖААР АЯЛУУЛАГЧИД |
|
Элчин сайд У.Нямхүү, Францын Сенатын гишүүн Ф.Мүеэ уулзлаа
2026-05-02 13:20:54
2026-05-02 12:54:02
Э.Цэндбаатар “WBC” холбооны бүсний эзэн боллоо
2026-05-02 12:31:34
2026-05-02 09:24:49
2026-05-02 09:10:00
Оюутны үндэсний бөхийн улсын аварга өндөрлөв
2026-05-02 09:03:24
Т.Ариунзаяа “Душанбэ-2026” их дуулгын мөнгөн медальтан боллоо
2026-05-02 08:53:05
М.Нандин-Эрдэнэ “Душанбэ-2026” их дуулгаас хүрэл медаль хүртэв
2026-05-02 08:45:48
Ж.Анударь “Душанбэ-2026” их дуулгын хошой аварга боллоо
2026-05-02 08:42:08
“ИЙМ НЭГЭН СЭТГЭЛ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.БАЛЧИНТУЯА: ЭГЧ НЬ ЗАЛУУДАА СУНАЛЗСАН ГЭЗЭГТЭЙ, АДУУНД ЭРМЭГ БҮСГҮЙ БАЙЛАА, ТЭР ҮЕД ЭНЭ ДУУГ НАДАД ЗОРИУЛСАН ЮМ БИЛЭЭ
2026-05-02 07:00:45
М.ЧИМЭДДОРЖ: ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН 35 СУРАГЧИЙН НЭГ, ФРАНЦАД СУРАЛЦСАН Л.НАМСРАЙ АХ МИНЬ ГУРВАН УЛСЫН ГЭХ ХИЛС ХЭРГЭЭР ЦААЗЫН ЯЛ СОНССОН
2026-05-02 07:00:00
УРЛАГТ МАНДСАН Б.НАРАНСОЛОНГО
2026-05-02 07:00:00
С.ХОНГОРХҮҮ: "Мад" уран сайхны кино нийгмийг хэт хүчтэй шүүмжилсэн учир нээхэд тохирох цагаа хүлээж гурван жил "дарсан"
2026-05-02 07:00:00
2026-05-02 07:00:00
Үхэл амьдралын зааг дундуур найзыгаа үүрч алхсан эрэлхэг хөвгүүн Ч.АЛТАНШАГАЙ
2026-05-02 07:00:00
2026-05-01 14:30:00
Олон улсын таеквондо-гийн 31 дэх удаагийн улсын аварга эхэллээ
2026-05-01 13:49:26
ЖҮДО БӨХИЙН “ДУШАНБЭ-2026” ИХ ДУУЛГА ЭХЭЛЛЭЭ
2026-05-01 13:00:44
ЖҮДО БӨХИЙН “ДУШАНБЭ-2026” ИХ ДУУЛГА ЭХЭЛЛЭЭ
2026-05-01 09:47:50
ХОВОР ДҮР, ХОСГҮЙ АВЬЯАСЫН ЭЗЭН БАЙЛАА, ТЭР
2026-05-01 08:26:07
Ү.ХҮРЭЛБААТАР: “Би үнэний дуу хоолой” гэж хэлэх чадамжтай байж нийгмийг удирдаж, зална шүү дээ
2026-05-01 07:58:57
"ИППОН ДОЖО"-гийн эцэг, эхийн зөвлөл улсын аварга багууд бэлэг гардуулав
2026-05-01 07:10:00
ӨСГӨХ БОЛОМЖГҮЙ ГЭХ ШАЛТГААНААР ӨЛГИЙТЭЙ ХҮҮХДЭЭ ОРЦОНД ХАЯСАН 21 НАСТАЙ ЭЭЖИЙН ХАВТАСТ ХЭРЭГ
2026-05-01 07:04:33
ЦАГ ХУГАЦААТАЙ УРАЛДАЖ, БҮТЭЭЛ ТӨРҮҮЛДЭГ СЭТГҮҮЛЧДИЙН АЖЛЫН ШИРЭЭ
2026-05-01 07:00:00
Н.НАРАНБААТАР: ХУЛГАЙ ХИЙХ ВИЙ ГЭЖ ХИЙ ХАРДААД ТОМ ТӨСЛҮҮДЭЭ ХОЙШЛУУЛААД БАЙЖ БОЛОХГҮЙ
2026-05-01 07:00:00
СПОРТ, ОЛИМПЫН “ВИКИПЕДИА” ОТТО АХ
2026-05-01 07:00:00
ТАНИЛЦ: Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ХУДУУДЫН Х.БАТТУЛГА ХҮРТЭЛ ҮРГЭЛЖЛЭХ ААЛЗНЫ ТОР МЭТ БИЗНЕСИЙН СҮЛЖЭЭ
2026-05-01 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |