“Гангарч болохгүй ганган цагаан
Гантиг сувдан бэлзэг минь
Амсаж болохгүй
Амьны ганцхан амт нь дэндсэн амраг минь...” гээд “Ганган цагаан” дуугаар нь үзэгчид тэднийг андахгүй мэдэх билээ. Мэдээж “Могжоохон хүү”, “Тэргэл сар”, “Red Hoodie”, “Тайл” тэргүүтэй залуусын сонсох дуртай өөр олон дуу бий. Тэд зөөлөн хэмнэлтэй дуунуудынхаа утгыг тун донжтой илэрхийлсэн клипүүдтэй. Мөнхүү өнгө төрхийн хувьд хуучин цагийг санагдуулах атлаа үгс болоод хөгжмийн өнгө аясаараа яах аргагүй орчин үеийн шинэлэг, сэтгэл татахуйц уран бүтээлүүдтэй. Үзэгчийн хувьд “Тэргэл сар” дуунд нь хамгийн их дуртай.
“Тэнгис далайг гатлаад
Тэргэл саран гартлаа
Гарыг минь чанга атгаач
Тэргэл саран авхай минь” гээд эмэгтэй хүнийг сартай зүйрлэж, хүндэтгэн хайрласан утга илэрхийлж байгаа нь сонсоход таатай санагддаг. Ер тэдний дуунууд дан ганц эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг магтахаас гадна нандигнан хайрлаж, аргадан тайтгаруулдаг нь сонсогчдын сэтгэлийг татдаг.
Хамтлагаа байгуулаад зургаан жил болж байгаа атлаа дуу бүр нь хит болохоос гадна хоёр ч бүрэн хэмжээний тоглолт хийсэн. Анхны уран бүтээл нь “Two Товариш Tour”. Ердөө дараа жил нь л "Xalxstar[3]" дебут цомгоо 10 дуутайгаар Belucci Records-с гаргасан байдаг. Харин хоёр дахь цомгоо 2021 онд “Gilbee” нэртэйгээр бичүүлсэн. Тэд СУИС-ийн нэг анги байхаасаа нэгдэн уран бүтээлээ хийж эхэлсэн түүхтэй тэдний гурав дахь тоглолт энэ сарын 25-нд болох гэж буй юм. Рок поп ертөнцийн өнөө цагийн тод өнгөний нэг бол яах аргагүй Gangbay хамтлаг. Өөрсдийн өнгө төрх, мэдрэмжийг шингээсэн дуу хуур хийх хүсэл мөрөөдөлтэй хоёр залуу нэгдэн олон сайхан уран бүтээлийг төрүүлж, өдгөө ч дуу бүхэн нь тасралтгүйгээр хит болсоор байгаа.
“Two Товариш Tour”-аар эхэлсэн залуус “Могжоохон хүү” гэж дуугаараа дэггүйтэж, “Ганган цагаан”-аар гал өрдөж, “Касетта”, “Close up”, “Mamacita”, “Seen” уран бүтээлүүдээрээ үргэлжилсэн. Тэд хайрласан нэгнээ хамгийн гоё алчуураа аваад ирээч гэж гуйж, мөнхүү хайртай хүнээ өөр төстэй нэгнээр орлуулахыг хүсэж, “Зангирсан бодлын зангиалааг тайл” гэж хүслээ хэлэн,шатан дүрэлзэж, шаналан, шархалж дуулдаг. Ерөөс үзэл бодол, сэтгэл санаа, хүсэл мөрөөдлөө бүгдийг нь дуундаа хамтатгаж, өөрсдийгөө уран бүтээлээрээ бүрэн илэрхийлж, бүтэн үзүүлдэг.
Хамтлагийн хоёр уран бүтээлч СУИС-ийн Хөгжимт драмын ангийг жүжигчин, найруулагч мэргэжлээр төгссөн болохоор ч тэр үү клипүүдийнх нь найруулга, дүрийн жүжиглэлт сонирхолтой байдгийг ч дурдахгүй өнгөрч болохгүй. Тэдэнд тун удахгүй болох “Касетта” тоглолтод нь том амжилт хүсье. Хамт уран бүтээл хийж эхэлснээсээ хойш хэсэгхэн тусдаа уран бүтээлээ хийж завсарласан ч эргээд нэгдэж, хит дуунуудаараа тоглолтоо хийх гэж байгаад үзэгч, фенүүд нь баяртай байгаа биз ээ. Хайрлахад, санахад, хүлээхэд гээд аль ч мэдрэмжид “Gangbay”-ийн дуунууд бидэнд үргэлж хань болдог. Цаашид ч хань итгэл, урам зориг болсоор байх биз ээ.
| “ГАНГАН ЦАГААН”, “МОГЖООХОН ХҮҮ”, “ТЭРГЭЛ САР”, “RED HOODIE” ТЭРГҮҮТЭЙ ХИТ ДУУНУУДЫН ЭЗЭД “GANGBAY” |
|
Элчин сайд У.Нямхүү, Францын Сенатын гишүүн Ф.Мүеэ уулзлаа
2026-05-02 13:20:54
2026-05-02 12:54:02
Э.Цэндбаатар “WBC” холбооны бүсний эзэн боллоо
2026-05-02 12:31:34
2026-05-02 09:24:49
2026-05-02 09:10:00
Оюутны үндэсний бөхийн улсын аварга өндөрлөв
2026-05-02 09:03:24
Т.Ариунзаяа “Душанбэ-2026” их дуулгын мөнгөн медальтан боллоо
2026-05-02 08:53:05
М.Нандин-Эрдэнэ “Душанбэ-2026” их дуулгаас хүрэл медаль хүртэв
2026-05-02 08:45:48
Ж.Анударь “Душанбэ-2026” их дуулгын хошой аварга боллоо
2026-05-02 08:42:08
“ИЙМ НЭГЭН СЭТГЭЛ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.БАЛЧИНТУЯА: ЭГЧ НЬ ЗАЛУУДАА СУНАЛЗСАН ГЭЗЭГТЭЙ, АДУУНД ЭРМЭГ БҮСГҮЙ БАЙЛАА, ТЭР ҮЕД ЭНЭ ДУУГ НАДАД ЗОРИУЛСАН ЮМ БИЛЭЭ
2026-05-02 07:00:45
М.ЧИМЭДДОРЖ: ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН 35 СУРАГЧИЙН НЭГ, ФРАНЦАД СУРАЛЦСАН Л.НАМСРАЙ АХ МИНЬ ГУРВАН УЛСЫН ГЭХ ХИЛС ХЭРГЭЭР ЦААЗЫН ЯЛ СОНССОН
2026-05-02 07:00:00
УРЛАГТ МАНДСАН Б.НАРАНСОЛОНГО
2026-05-02 07:00:00
С.ХОНГОРХҮҮ: "Мад" уран сайхны кино нийгмийг хэт хүчтэй шүүмжилсэн учир нээхэд тохирох цагаа хүлээж гурван жил "дарсан"
2026-05-02 07:00:00
2026-05-02 07:00:00
Үхэл амьдралын зааг дундуур найзыгаа үүрч алхсан эрэлхэг хөвгүүн Ч.АЛТАНШАГАЙ
2026-05-02 07:00:00
2026-05-01 14:30:00
Олон улсын таеквондо-гийн 31 дэх удаагийн улсын аварга эхэллээ
2026-05-01 13:49:26
ЖҮДО БӨХИЙН “ДУШАНБЭ-2026” ИХ ДУУЛГА ЭХЭЛЛЭЭ
2026-05-01 13:00:44
ЖҮДО БӨХИЙН “ДУШАНБЭ-2026” ИХ ДУУЛГА ЭХЭЛЛЭЭ
2026-05-01 09:47:50
ХОВОР ДҮР, ХОСГҮЙ АВЬЯАСЫН ЭЗЭН БАЙЛАА, ТЭР
2026-05-01 08:26:07
Ү.ХҮРЭЛБААТАР: “Би үнэний дуу хоолой” гэж хэлэх чадамжтай байж нийгмийг удирдаж, зална шүү дээ
2026-05-01 07:58:57
"ИППОН ДОЖО"-гийн эцэг, эхийн зөвлөл улсын аварга багууд бэлэг гардуулав
2026-05-01 07:10:00
ӨСГӨХ БОЛОМЖГҮЙ ГЭХ ШАЛТГААНААР ӨЛГИЙТЭЙ ХҮҮХДЭЭ ОРЦОНД ХАЯСАН 21 НАСТАЙ ЭЭЖИЙН ХАВТАСТ ХЭРЭГ
2026-05-01 07:04:33
ЦАГ ХУГАЦААТАЙ УРАЛДАЖ, БҮТЭЭЛ ТӨРҮҮЛДЭГ СЭТГҮҮЛЧДИЙН АЖЛЫН ШИРЭЭ
2026-05-01 07:00:00
Н.НАРАНБААТАР: ХУЛГАЙ ХИЙХ ВИЙ ГЭЖ ХИЙ ХАРДААД ТОМ ТӨСЛҮҮДЭЭ ХОЙШЛУУЛААД БАЙЖ БОЛОХГҮЙ
2026-05-01 07:00:00
СПОРТ, ОЛИМПЫН “ВИКИПЕДИА” ОТТО АХ
2026-05-01 07:00:00
ТАНИЛЦ: Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ХУДУУДЫН Х.БАТТУЛГА ХҮРТЭЛ ҮРГЭЛЖЛЭХ ААЛЗНЫ ТОР МЭТ БИЗНЕСИЙН СҮЛЖЭЭ
2026-05-01 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |