Айлууд ихэвчлэн өглөө юм уу өдрийн цагаар нүүж ирдэг дээ. Гэтэл тэднийх орой болж байхад ирсэн. Бараг л нар жаргах гэж байхад. Харин, шинэ охин эмээгийнхээ араас цухуйхад хэзээ ч жаргадаггүй нар манай гудамжинд үүрд мандсан даа.
Яг одоо болоод байгаа бүхнийг дэлгэрэнгүй бичихийн тулд заавал дурдах ёстой нэг новш бол Бороо! Тэнгэрээс унадаг ариун сайхан зүйлийн нэр гэж бодов доо. Биш шүү! Бов борын бор. Шороо шиг борын бор. Тэр новш хөөрхөн охидыг ч, хөөрхөн биш охидыг ч зүгээр байлгадаггүй, хөгийн гар. Хогийн гар!
Нарыг ирснээс хойш тэнд л нарлах учиргүй дуртай болчихоод байгаа. (Нартай нарлахуй, ха ха ха) Яагаад гэвэл, шинэ охины энэ ертөнц дээрх цорын ганц, эрх чөлөө орон зай гэвэл тэр л уртаас урт, хоосон тагт бөлгөө.
Ингэж л, энэ айлыг нүүж ирсэн өдрөөс эхлээд манай ч, миний ч амьдрал эрс өөрчлөгдөөд байнам. Ээжийн өөр нүүрийг харж эхлэв. Миний ээж, бүхнийг мэддэг, бүгдийг чаддаг миний ээж, хэнээс ч айдаггүй зоригтой ээж! Үнэн хэрэгтээ маш аймхай, бараг арчаагүй ч гэчихэд буруудахгүй сандруу, өрөвдмөөр нэгэн болохыг мэгдэн мэгдэн харав аа гэж.
Ээжийн найзууд бүтэн сайн өдөр бүр манайд цуглан, идэж ууцгаадгийг аль дээр л бичиж байсан даа. Тэгэх болгондоо ядаргааны авгайчуул юу ярьдаг гээч? Манай хотын бараг бүх айлын намтар түүх, нарийн бүдүүн нууцууд, өнгөрсөн долоо хоногийн өдөр болоод шөнө бүрийн паян, эцгүүд эхүүдийн эрт цагийн болоод эдүгээгийн хайр сэтгэлийн явдлыг нэг нэгэнгүй бурцгаадаг, мань ч сонсоогүй царайлан наагуур цаагуур нь гүйж яваад ширхэгчлэн сонсчихдог юм л даа.
Эцгүүд, эхүүд нь заримдаа хүүхдийнхээ хүссэн зүйлийг аваад өгчихгүй нарийндаа хатчихаад хаа хамаагүй айлын хүүхдэд бэлэг сэлэг бариад ирдэг нь үнэн гаж!
Магадгүй,ээжийн найзуудын атааг хөдөлгөчихөөр хөөрхөн ээжгүй, ээжийн найзуудын аальгүй занг хөдөлгөчихөөр аавгүй болоод тэр байх. Эсвэл зурсан зураг шиг хөөрхөн энэ охин одоохондоо ээжийн найзуудын өрсөлдөгч биш учраас...
Аймхайчууд, аялдан дагагчид, амиа бодогчдын дунд ганцаардаж, амь тэмцэж явсан миний өмнө ийнхүү Нар гарч ирснээр өвөл шиг хүйтэн амьдралд минь зуны уур оров доо гэж.
Анх удаа охинд дурласан Алх маань эргүүттэлээ барьц алдаж, элийртлээ мөрөөдөж, юу хийх, юу хийхгүйгээ ч мэдэхгүй бахардаж суугааг хамгийн түрүүнд би л олж харсан нь мэдээж. Бороог ажиглаж, бодлыг нь таах, хаа холоос мэдрэх нь миний бараг ажил мэргэжил болсон хойно, ва ха ха.
Ингээд л, арчаагүй томчуудыг үзэн ядсан сэтгэлдээ ч, энэ нууц эсэргүүцэлдээ ч өдөөгдсөөр Нарын талд зогсох болсон. Охин яг л миний хүн шиг! Биш ээ, биш, манай талын хүн шиг. Бид хоёр болбоос гарцаа байхгүй "Хэлмэгдсэн омгийнхон".
| "ХАЙРЫН СҮМЭЭС ДҮРВЭГСЭД" НОМООС ОНЦЛОХ ЭШЛЭЛ |
|
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |