Би аливаа уран бүтээлд олны танил болох гэж тоглодоггүй. Би мэргэжлээрээ ажиллаж байхдаа агуу тансаг таашаал мэдэрдэг.
Хүн бүртэй нэг түвшинд харилцахыг хичээдэг. Гэхдээ уран бүтээлчийнхээ хувьд хүмүүст муу үлгэр дуурайлал болчихгүй юм сан гэж хичээдэг.
"Хайр эргэсэн хавар" киноны Анкатай хөгжилтэй зангаараа ижил байх. Би өөрийгөө хөгжилтэй мөртлөө эмзэг, шартай, хүчтэй эмэгтэй гэж боддог.
Нөхөр маань жүжигчний тал дээр ч мөн анх удаа л ингэж ойроос харлаа. Тэгэхээр нөхрөөрөө их бахархаж, уран бүтээлчийнх нь хувьд их үнэлсэн.
Нэгэнт хоёул нэг уран бүтээлд орсон болохоор ард нь гарахаас өөр аргагүй. Хааяа хүүхдэдээ цаг гаргаж чадахгүй болохоор жаахан гунигтай байдаг.
Сайн жүжигчин байх нь чухал уу, сайн хүн байх нь чухал уу гэдэг хариултыг л олохын төлөө явсаар ирсэн.
Би өөрийгөө их азтай гэж боддог. Учир нь, нэг тийм орох ёстой уран бүтээлдээ л ордог санагддаг.
Олон жил болоод ирэхээр харин туршлага гэх зүйл гарч ирдэг юм байна. Тэгэхээр туршлагадаа дулдуйдаад, анхны тэр нандин зүйл цөөрдөг юм шиг санагддаг.
Гайхалтай уран бүтээлч өвөөгийнхөө нэрийг муу хэлүүлэхгүйгээр авч явах хариуцлага надад бий.
Төв аймгийн театрт ажиллаж байхдаа “Өвөө энэ шалан дээр гишгэж, энэ хонгилоор алхаж явсан байх даа” гэж бодоход дотно санагддаг.
Өвөөгийнхөө тэр бүтээлүүдийг үзэх дуртай. Багад “Өвөө нь гарч байна” гэж аав, ээжийг хэлэхээр нь их дуртай үздэг байлаа.
| ЖҮЖИГЧИН Т.ЭНЭРЭЛИЙН ЯРИЛЦЛАГААС ОНЦЛОХ ЭШЛЭЛ |
|
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |