Хүний мэдрэмж, сэтгэл хөдлөл, тэр ч бүү хэл оюун санааг уран зурагт буулгасан гээд уншигч та бод доо. Нүдэнд үзэгдэж, гарт баригдахгүй ч тухайн хүний хийж үйлдэх, хэлэх ярих бүхнээр алхам тутамдаа илэрч байдаг сэтгэл зүрх, оюун бодлыг шүү дээ. Ойлгож, мэдрэхийн тулд үзэгч надаас тодорхой ч биш бүр нарийн авьяас, чадвар, мэдрэмж шаарддаг болохоор, яаруу сандруугаар үзэх аргагүй бүр тухтайхан очихыг шаарддаг учир түүний бүтээлүүдийг хүлээдэг ээ, би. Үнэндээ нэг л удаа үзэсгэлэнг нь үзсэн л дээ.
Одоогоос арван жилийн өмнө анхны үзэсгэлэнгээ дэлгэж байхад нь би ийм гоо эрхэмсэг, мөнхүү зөөлөн дөлгөөн бүтээлтэй уран бүтээлч бий ч гэж мэдээгүй, сурагч байлаа. Харин хоёр жилийн өмнө үзэсгэлэн дээр нь очихдоо л зургуудад нь дурласан юм.

Түүний зургууд надад нар ээсэн тунгалаг өглөөг, ойн төгөлд таатайхан жиргэх шувуудын дуу шиг, налайсан намрын өдрийг, хайр сэтгэлийг, эв энгийн хүний хүслийг өгүүлж байх шиг, удаан ширтэх тусам орчлонгийн олон юмсын утга нэг нэгээр тодорч, тэдгээрийг нэгэн бүхэл утга болгон нэгтгэн шингээсэн мэт санагдаж билээ.
Тэрхүү үзэсгэлэнгээ А.Дөлгөөн зураач "Орчил" гэж нэрлэсэн байв. Харин тэр тухайн үед дэлгэсэн үзэсгэлэнгийнхээ талаар "Зургуудынхаа утга санааг бодож байгаад эхлээд нэрээ өгсөн. Тэрхүү нэрэндээ зориулж зургаа зурсан. Орчил бол миний дотоод ертөнцийн нууц код" гэжээ. Ингэж сониорхолтой, цаанаа нэг нууцлаг олон сайхан бүтээлтэй нь танилцаад, өөртөө цоо шинэ уран бүтээлчийг нээгээд буцаж билээ.
Тэгсэн энэ удаад "Дөлгөөн холболт" нэртэй гурав дахь үзэсгэлэнгээ дэлгэхээр зорьжээ. Тэр өмнөх бүтээлүүдээ даавуу, торгон дээр зурах урлагийн өвөрмөц, арга техникийг ашиглан бүтээж байсан бол энэ удаад дүрслэх урлагийн олон төрлийн арга техникүүдийг ашиглан бүтээсэн бүтээлээ дэлгэх гэж байгаа гэнэ. Мөн тэрбээр “Дөлгөөн холболт” үзэсгэлэнгээрээ хүний мэдрэмж, сэтгэл хөдлөл, оюун санааг дөлгөөн бөгөөд хурц бусаар холбон илэрхийлснийг, тэс өөр мөн чанартай материалууд хоорондоо хэрхэн хоршин зохицож нэг өнгө, илэрхийлэлд уусаж буйг мэдрэх боломжтой гэнэ. Угаас өөр зүйлс хоорондоо нэгдэхээр олон утга санаа, өнгө үзэсгэлэнг бүрдүүлж, сонин агаад цоо шинэ ертөнцийг нээх шиг болдог.


Түүний бүтээлүүдээс гарцаагүй зөөлөн чанар, ээл дулаан танил мэдрэмж төрөх вий.

| ТҮҮНИЙ БҮТЭЭЛЭЭС ЗӨӨЛӨН, ДӨЛГӨӨН ЧАНАР МЭДРЭГДДЭГ |
|
Музейн хөтөч тайлбарлагчдад эрх олгох сургалт эхэллээ
2026-03-12 16:43:26
Ерөнхий сайд, “UFC”-ийн тулалдсан Т.Нямжаргалыг хүлээн авч уулзав
2026-03-12 16:09:01
2026-03-12 14:22:45
"Төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх журам”-ын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийв
2026-03-12 12:46:17
МҮОХ-ны чуулган эхэллээ
2026-03-12 11:53:56
Гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан хоёр хүүхдийг мөргөж, гэмтээжээ
2026-03-12 10:38:54
Хориглосон зам, маршрутаар мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэхгүй байхыг анхааруулж байна
2026-03-12 09:40:26
Марафон гүйлтийн 50 км-ийн ДАШТ-д оролцох тамирчид Энэтхэгийг зорилоо
2026-03-12 09:16:32
О.Есүгэн "The Fight Club-2" эвентэд тулалдахаар гэрээ байгууллаа
2026-03-12 08:55:13
ХҮНД ТУСМАА ГҮН БОДОЛД ХӨТӨЛДӨГ ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН ДҮРҮҮД
2026-03-12 08:47:29
2026-03-12 08:39:47
Олон улс ,тивийн тэмцээн зохион байгуулах Засгийн газрын шийдвэр гарлааа
2026-03-12 07:30:00
МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл хуралдлаа
2026-03-12 07:20:00
Хүндийг өргөлтийн Азийн аварга хойшлогдох бололтой
2026-03-12 07:10:00
ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРГЭЭР ГУРВАН УДАА ЦАГААДСАН Н.АЛТАНХУЯГИЙН ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ЭРГЭН ХАРВАЛ...
2026-03-12 07:00:00
ГОМДОГСДЫН ФРАКЦЫГ УИХ-ЫН ДАРГА НАМДАА АМИЛУУЛАХЫН ЦААД УЧИР
2026-03-12 07:00:00
ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Э.БАТ-АМГАЛАНГИЙН ХАДАМ ДҮҮ ХАУС ХОТХОНООР ХАГАРТЛАА ХӨЛЖИЖ БАЙНА
2026-03-12 07:00:00
А.АРИУНБАТ: МИЛАН-КОРТИНА-2026 ӨВЛИЙН ОЛИМПЫН ХААЛГААР ЭХ ОРНЫХОО ТУГИЙГ НАМИРУУЛАН ОРОХДОО МОНГОЛ ХҮН БОЛЖ ТӨРСНӨӨРӨӨ ХАМГИЙН ИХ БАХАРХСАН
2026-03-12 07:00:00
УВС АЙМГИЙН МАЛЧИН Н.ТЭГШЭЭ: ТАГНУУЛЫН ХЭРГЭЭР МОСКВАД ХОРИГДОЖ БАЙГАА ХҮҮТЭЙГЭЭ УУЛЗАХ ГЭЖ ОЧСОН Ч УТАСНЫ НААНА, ЦААНААС ЮУ Ч ЯРЬЖ ЧАДААГҮЙ
2026-03-12 07:00:00
АЗИЙН АВАРГА Г.АНУУЖИН ДАСГАЛЖУУЛАГЧИЙН АЖИЛД ШИЛЖЖЭЭ
2026-03-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |