Оноосон дүрдээ тултал ажиллаж, дүүрэн илэрхийлнэ гэдэг жүжигчин бүрийн чадвараас хамаараад өөр. Гавьяат жүжигчин Д.Ганцэцэг сүүлийн жилүүдэд "Гэм зэм"-ийн чанд хатуу, ил шулуун, мэргэжилдээ эзэн болж, эрс өгүүлсэн яллагч, өнгөн дээрээ бүхнийг хайрлах мэт боловч өрцөн санаа эд хөрөнгөнд шунагч нэгнийг хэдийнэ үүрлүүлэн, үржүүлж байсан "Шөнө буусан аадар" жүжгийн УИХ-ын гишүүн Тэрбишийн гэргий, нийгмийн дарангуйлал, жиг даягыг эмхэлж, эрэмблүүлэн дагуулж, давхар бодолгүй, дан ганц намынхаа төлөө зүтгэсдийг илрүүлэгч, уриалагч, мөн чанартаа хайраа харамгүй зориулагч "1984” жүжгийн Жулия гээд гал мэт дүрэлзэн, алмааз эрдэнэ мэт гялалзан гэрэлтэж, галзуу догшин, гуниг намуун аяс аль аль нь түүний дүрүүдэд гүн шингэж, гүйцэт суужээ. Одоо харин тэр "Амьдрахуй" жүжгийн гол дүр болох Фуй Гүйн эхнэр Жя Жэний дүрээр үдэш бүр үзэгчидтэй уулзаж байна.
Тэр эцсээ хүртэл сайн хань, ээж байж, зорьсондоо хүрч чадсан. Гангын гал дүрэлзэм үйлдвэрт галзуурахаас наахнуур ажиллаж гишгэж чадахгүй болж хөлөө муутгасан ч юунаас ч халирч буцаагүй, бас амьдралын асуултад зоригтой хариулж, чин үнэнч үлдсэн эмэгтэй. Алим модноосоо унаад холдохгүй гэж жүжгийн эхэнд Фуй Гүй аавтайгаа мэтгэлцэн байсан бол Жя Жэн бие сэтгэлээрээ эд хөрөнгө, мөнгөнд идэгдсэн ааваасаа тун өөр нэгэн байв. Тэр амьдралын жинхэнэ мөн чанар, утга учир, амтыг мэддэг нэгэн байв..jpeg)



| ОНЦГОЙ ЧАДВАРАА ЖЯ ЖЭНИЙ ДҮРЭЭР ДАХИН БАТАЛЛАА, ТЭР |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |