Улсынхаа төлөө аавыгаа хөнөөж, аавынхаа бага хатныг, ахтай нь үгүй хийж, амьнаасаа хайртай Шагэ хатныг нь усанд живүүлсэн харийн дайсан мэт хандах төрсөн дүүгээ ч устгаж, хайртай хатнаа харуусан санагалзахдаа түүний дүү Шиваг хатан буулгадаг ч Дунху Улсын хүсэлтийн дагуу аргагүйн эрхэнд хатнаа өгдөг. Ингэж хайртай бүхнээсээ хагацаж, хамгийн үнэтэй гэсэн бүхнээ дайсны талд "барьж", улсынхаа төлөө чин сэтгэлээ зориулсан хүү бол Модун Шаньюй. Биднийг өөрийн гэсэн улс орон, газар нутагтай байлгах хэтийн зорилгодоо хүрэхийн тулд өөрийн гэх бүхнээ зольж, барсан түүхэн баатар.

Магадгүй тэр аав, ээжийнхээ үгэнд орж, дүүтэйгээ эвтэй байж, гэр бүлийнхэнтэйгээ санаа нэгтэй байсан бол энэ бүхэн эсэргээрээ эргэх байсан. Гэхдээ баатар гэдэг зүгээр ч нэг төрдөггүй. Тэр гарцаагүй улс эх орноо, хайртай бүхнээ хамгаалж, тэдний төлөө бүхнээ зориулах хувь тавилантай байдаг. Гэхдээ хүн нэгд үнэнч явахад, нөгөө нь золиослогдож, нэг сонголт хийхэд, нөгөө нь орхигддог хяслантай. Модуны хувьд энэ сорилт дэндүү хүчтэй бууж, хайртай бүхэн нь түүний улсаа аврах инж бэлэг л болж байсан нь хатуу мөртлөө аргагүй хувь тавилан байв.

Хүн өөрөөсөө ч илүү энхрийлэн хайрлах бүхнээ хахир хүйтэн сэтгэлтэй харь дайснуудад цувуулан өгч, олон, сар жилээр тэднийгээ бодон сэтгэл шаналж явна гэдэг амьдрахаас ч хэцүү. Гэхдээ юу ч болж байсан улсаа зарахгүй гэдэг хатуу зарчим л түүнийг амьдруулж, зорьсон зорилгодоо эргэлтгүйгээр хүрэхээр тэмүүлнэ. Анх энэ зохиолыг арван жилдээ уран зохиолын хичээл дээр үзээд, эх орон, улс гэдэг ээж, ааваас илүү үнэтэй байдаг байх нь. Өөрийн гэх бүхнээсээ нүүр буруулж, энэ улсын төлөө эцсээ хүртэл үнэнч явсан Модун Шаньюйг мартах аргагүйгээ ойлгосон. Гэтэл удаа ч үгүй Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид тайзнаа жүжиг болгон тавихад нь "Одоо л Модуныг хүн бүр ойлгож, түүний хүсэл зорилгыг сонсох нь" гэж бодогдож билээ.


| "ТЭНГЭРИЙН ХҮҮ"-ГИЙН ХҮСЭЛ |
|
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |