• Өнөөдөр 2025-10-18

АН-ЫН ГЕНСЕКЭЭР Н.ГАНИБАЛЫГ УЛИРААЖ, НИЙСЛЭЛИЙН АН-ЫН ДАРГАД Ч.ЛОДОЙСАМБУУ, БҮЛГИЙН ДАРГАД Б.ЖАРГАЛАН, С.ЭРДЭНЭБОЛД НАР ГОРИЛНО ГЭВ ҮҮ

2025-09-02,   7602

          Ардчилсан намын арслантай тамга Л.Гантөмөрөөс О.Цогтгэрэлийн гарт шилжих нь нэгэнт тодорхой болсон. Хамтарсан Засгийн газар унаж, Ардчилсан намыг О.Цогтгэрэл удирдах таамаг аль эрт явж байлаа. Хэвлэлийнхнээс зөрсөнгүй. Монголын улс төр зурсан зургийн дагуу л явж байна.

         Одоо Улсын дээд шүүхээр Ардчилсан намын ээлжит бус хурлаар хэлэлцсэн намын шинэ дүрэм болон УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг даргаар батламжилснаар бүрэн эрх нь хэрэгжиж эхэлнэ.

       Ийн намын даргыг Дээд шүүхээс батламжлахтай зэрэгцээд нам доторх эрх мэдлийн бялуу хуваалт хэрхэн өрнөх вэ гэдэг нь анхаарлын төвд байна. АН-ын дарга асан Л.Гантөмөр 2024 оны сонгуулиар намаа нэгтгэж барьсан ганц шалтгаан нь фракцуудад эрх мэдлийн бялуу хуваалтыг энэ тэнцүү хийсэнд байгаа юм. Сонгуулиас өмнө тарж бутарсан Ардчилсан намыг 25 дэд даргатай болгож, хамтарсан Засгийн газарт багтахдаа ч фракцын төлөөллүүдийг энэ тэнцүү засагт багтаасан. Жагсаалт тойргийн хуваалтыг ч хэрэндээ хийсэн нь АН-д Л.Гантөмөр сайн нэртэй үлдэх нэг шалтгааныг бүрдүүлсэн билээ. Цаашлаад намын удирдах албан тушаалд энэ фракц давуу эрхтэй гэхгүйгээр энэ тэнцүү хувиарлалт хийснээр тарж байсан Ардчилсан нам эвээ олсон гэж болно.

        Харин УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл АН-ын даргад ногоон гэрлээр дэмжигдсэн нь МАН-ын “захилгатай” гэгдэж байгаа. Хэдийгээр МАН-тай нэг хөгжилд орсон байлаа ч фракцын зодооноо давж гаргахгүй бол АН-ыг ахиад хоёр тамгатай болгож мэднэ. Тиймээс О.Цогтгэрэл Л.Гантөмөрийн арга барилаар явж, нам доторх эрх мэдлээ энэ тэнцүү хийхээр бэлдэж эхэлсэн гэнэ.

АН-ЫН ГЕНСЕКЭЭР Н.ГАНИБАЛЫГ УЛИРААХ ТОХИРОО Л.ГАНТӨМӨРТЭЙ ХИЙЖЭЭ

        Ардчилсан намын дарга Л.Гантөмөр хамтарсан Засгийн газраас гаргасныхаа дараа сонгуулиар ялагдал хүлээсэн хариуцлагаа хүлээж, намын даргын суудлаа хүлээлгэж өгнө гэж байлаа. Дүрмээрээ намын Ерөнхий нарийн бичгийн дарга болон нийслэлийн Ардчилсан намын дарга нар ч хариуцлага хүлээж албан тушаалаа хүлээлгэж өгөх ёстой. Харин О.Цогтгэрэл Л.Гантөмөр нар ойлголцолд хүрч АН-ын генсекээр Н.Ганибалыг улираахаар тохиролцсон гэнэ. Өөрөөр хэлбэл, Н.Ганибалын хувьд УИХ-ын сонгуулийн дараагаас Ерөнхий нарийн бичгийн даргын орлон гүйцэтгэгчээр томилогдож, өнгөрсөн хоёрдугаар сард албажуулсан. Тиймээс хариуцлага хүлээх шаардлагагүй хэмээн үзэж намын генсекээр улираах тохироонд хүрсэн байна. Мөн УИХ-ын гишүүн Ц.Туваан АН-ын даргад нэр дэвших асуудал яригдаж, намын генсекээ улираах тохироонд хүрснээр нэрээ татсан гэх яриа ч гарч байлаа.  Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибалын хувьд Нэг монгол фракцыг төлөөлдөг. Үндсэндээ намын даргад сонгогдсон О.Цогтгэрэлтэй нэг фракцад харъяалагддаг гэсэн үг.

НИЙСЛЭЛИЙН АН-ЫН ДАРГА Ч.ЛОДОЙСАМБУУ ЯРИГДАЖ БАЙНА

        Ардчилсан намын даргад нэр дэвшинэ гэдгээ албан ёсоор зарлаж амжсан Ч.Лодойсамбуу намын дүрмээрээ даргад горилох боломжгүй болсон. Мэдээж эхэндээ олны анхаарал татах ажлуудаа тэр сурсан дадснаар атлаа гэнэт бууж өгсөн нь анхаарал татаж байна. Өөрөөр хэлбэл, тэрбээр “АН-ын даргын сунгаанд би нэрээ дэвшүүлнэ. Гэхдээ Их хурлаараа намын дүрмээ шинэчилж батлъя. Дараа нь даргаа сонгоё” гэж мэдээлэл хүртэл хийж байлаа.  Ийн дүрмээ шинэчилнэ гэх санаачлага гаргаж, сенсаци тарьсан хэрнээ гэнэт л “Дүрмийн дагуу дэвших эрхгүй болчихлоо” гэж нэрээ татсан нь итгэл үнэмшилгүй байгаа илт. 

        Харин УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу нэрээ татсны цаана дүрэм гэхээс илүү том эрх ашиг байсанд учир байжээ. Өөрөөр хэлбэл, О.Цогтгэрэл  намынхаа хамгийн отгон фракц болох Янзага фракцынханд нийслэлийн АН-ын даргын суудлыг санал болгосон байна. Тиймээс О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу, Ш.Бямбасүрэн, Ө.Шижир тэргүүтэй АН-ын залуус дүрмээ шинэчлэхийг шаардаж байсан шаардлагаа олны анхаарлаас холдуулж, намжсаан байна. Ингээд УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбууг нийслэлийн Ардчилсан намын даргад томилуулах асуудлыг ярьжээ. Харин одоогоор Нийслэлийн АН-ыг Т.Батцогт удирдаж байгаа юм.

АРДЧИЛСАН НАМЫН БҮЛГИЙН ДАРГАД УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЖАРГАЛАН, С.ЭРДЭНЭБОЛД НАРЫН НЭРС ЯРИГДАЖ БАЙНА

         Ардчилсан намын даргаар сонгогдсон О.Цогтгэрэлийн хувьд хоёр парламентад УИХ дахь Ардчилсан намын бүлгээ удирдаж, бүлгийн даргаа хийж байсан. Улсын дээд шүүх О.Цогтгэрлийг намын даргаар батламжлахыг хүлээж байгаа. Тиймээс одоо албан тушаалаа хүлээлгэж өгөх нь тодорхой болсон. Харин дараагийн бүлгийн дарга хэн байх вэ гэдэг томилгоог Саарал орныхон чих тавин хүлээж байна.

    Тэгвэл УИХ дахь Ардчилсан намын даргад УИХ-ын гишүүн Б.Жаргалан С.Эрдэнэболд нарын нэрс яригдаж байна. Аль аль нь Нэг Монгол фракцыг төлөөлдөг.

 


АН-ЫН ГЕНСЕКЭЭР Н.ГАНИБАЛЫГ УЛИРААЖ, НИЙСЛЭЛИЙН АН-ЫН ДАРГАД Ч.ЛОДОЙСАМБУУ, БҮЛГИЙН ДАРГАД Б.ЖАРГАЛАН, С.ЭРДЭНЭБОЛД НАР ГОРИЛНО ГЭВ ҮҮ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 51
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-10-16 09:24:07
    эрдэнэцагаан: батлагын бууны нохой ч дээ ганибал ч
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-10 12:36:59
    Zochin: Төрийн далбаа урдаг Шодой монголын ард түмэнд үүрд зүхэгдэнэ...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-10 06:55:59
    Амаржаргал.С.: Эрдэнэбулган хийх зөв
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-09 22:31:34
    Цогт: Шодой зайлаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-09 15:25:52
    Зочин : Лодойсамбууг АНын даргаар томилврл сүйрэлд орно. Өөр зоригтой шийдэмгий залуучуудаа сонгооч ээ. Хуучин аулхиул, шинэ тэнэгийг бүү сонго. Төрийн далбааг урсан энэ хүнийг сонговол танай намын тугийг гишгэлж мэднэ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-08 21:44:13
    хээгий: Лодойгоо болил доо
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-08 11:41:52
    Шаа: Ёстой үлгэр бичих юмаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-07 23:42:22
    Sok: эн тэнцүү гэж бичмээр юм, энэ тэнцүү гэхээр чиь өгүүлбэрийн утга алдагдаад байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-07 20:54:49
    Зочин: АН будаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-07 13:25:32
    Зочин: Унтаа Ганибал ямарч хэрэггүй,, тэр хөдөөнөө улс төрөө хийнэ бийз. Улсын хэмжээнд жулдана. Эрдэнэболд ер нь дараагийн Занданбат учир нэмэргүй, цэцэн үг, элдэв юм ярии боловч яг өөрийн барьдаг зарчимгүй жаал. Жаргаланг Баярмаа шиг эмэгтэй гээд нөгөө хэд нь гаргахгүй дээ,
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-07 10:57:21
    Зочин: Тэнэгүүд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-06 17:00:42
    Гуццгаа: Хэтэвч нэгтэй олон наманцараар элэнцгээ хийдгийн.Зүгээр ганц наманцартай л бвл барав.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-06 17:00:38
    Гуццгаа: Хэтэвч нэгтэй олон наманцараар элэнцгээ хийдгийн.Зүгээр ганц наманцартай л бвл барав.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-06 17:00:36
    Гуццгаа: Хэтэвч нэгтэй олон наманцараар элэнцгээ хийдгийн.Зүгээр ганц наманцартай л бвл барав.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-06 14:18:46
    Зүч: Ганибалд орвол Баярмаа дээрдээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-06 13:41:43
    Zochin : Zuv humuus bn demjij bn
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-06 13:40:53
    Zochin : Zuv humuus bn
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-06 12:10:09
    Төмөрбаатар : Хуучин бүрэлдэхүүн тийш соль захиалгатай тул Уран зогсоох хэрэгтэй шүү Францын булхайг илчилж амжаагүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-06 11:29:35
    Зочин: Ямарч хэрэггүй асуудлыг олон нийтэд бичиж, нийтэлж яадаг байна аа, АН одоо зүгээр л МАН-ын гарт бүрэн орсон байгаа нь илт харагдаад байхаддаа зүгээр. Одоо АН ардчилал нэртэй МАН-ын тоглоомын нам болж хувирсан байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-06 11:29:33
    Зочин: Ямарч хэрэггүй асуудлыг олон нийтэд бичиж, нийтэлж яадаг байна аа, АН одоо зүгээр л МАН-ын гарт бүрэн орсон байгаа нь илт харагдаад байхаддаа зүгээр. Одоо АН ардчилал нэртэй МАН-ын тоглоомын нам болж хувирсан байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-05 12:02:35
    Хэрүүлч: Дарга болж бусдыгаа хулхидаж, дарамтлах гэсэн хэрүүлчид
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-05 03:32:18
    Амраа: Лодой л биш
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-04 21:35:55
    Иргэн: Энэ АН бүтэхгүй тэнэгүүд болохоор ард түмэн хэзээ ч олонх болгодгүй байхгүй юу, Лодойсамбуу, Баярмаа ... дандаа хэрүүлч, сондгой улсууд байх юм
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-04 15:08:02
    Батчулуун: Бүлгийн дарга Эрдэнэболд, нийслэлд Лодой бвал ирэх сонгуульд ялна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-04 14:37:44
    иргэн: Бүлгийн даргад Эрдэнэболд зүгээр байх
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-04 14:37:43
    иргэн: Бүлгийн даргад Эрдэнэболд зүгээр байх
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-04 14:37:32
    иргэн: Бүлгийн даргад Эрдэнэболд зүгээр байх
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-04 13:40:38
    Зочин: АН бол хэсэг,бүлэг хүмүүсийн нам,АН гишүүдээсээ хөндийрсэн,олигархи-хулгайчуудынхаа төлөө зүтгэх,тоглоомын нам болсон.Хуучин үеийн гишүүд татгалз,ийм нам бидэнд хэрэггүй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-04 13:40:22
    Зочин: АН бол хэсэг,бүлэг хүмүүсийн нам,АН гишүүдээсээ хөндийрсэн,олигархи-хулгайчуудынхаа төлөө зүтгэх,тоглоомын нам болсон.Хуучин үеийн гишүүд татгалз,ийм нам бидэнд хэрэггүй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-04 13:32:07
    Кккх: Энэ Ганнибал генсекээр үлдвэл АН үнэхээр женкогийн карманд орлоо
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-03 11:00:28
    Зохиолч Л. Пүрэвдорж : Генсек гэдэг үг монгол хэлэнд байхгүй. Монгол хэл ахул "генсек"-чдэд чамлагдахаар ядуу биш, үгийн арвин баялаг сан хөмрөгтэй хэл. Монгол хэлийг минь чамлагч г енсекчид тэр "Генсек"-тэй газар руугаа танилууштай.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-03 11:00:27
    Зохиолч Л. Пүрэвдорж : Генсек гэдэг үг монгол хэлэнд байхгүй. Монгол хэл ахул "генсек"-чдэд чамлагдахаар ядуу биш, үгийн арвин баялаг сан хөмрөгтэй хэл. Монгол хэлийг минь чамлагч г енсекчид тэр "Генсек"-тэй газар руугаа танилууштай.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-03 10:59:33
    Зохиолч Л. Пүрэвдорж : Генсек гэдэг үг монгол хэлэнд байхгүй. Монгол хэл ахул "генсек"-чдэд чамлагдахаар ядуу биш, үгийн арвин баялаг сан хөмрөгтэй хэл. Монгол хэлийг минь чамлагч г енсекчид тэр "Генсек"-тэй газар руугаа танилууштай.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-03 10:58:35
    Зохиолч Л. Пүрэвдорж : Генсек гэдэг үг монгол хэлэнд байхгүй. Монгол хэл ахул "генсек"-чдэд чамлагдахаар ядуу биш, үгийн арвин баялаг сан хөмрөгтэй хэл. Монгол хэлийг минь чамлагч г енсекчид тэр "Генсек"-тэй газар руугаа танилуудтай.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-03 09:30:57
    МCS-мандан бадраг!: АН дампуурлын ЗҮГ зүтгэлээ! (Шодой)
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-02 22:12:34
    Зочин: Эрдэнэболд нь арай боловсролтой юм даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-02 21:43:50
    В: Лодойсамбуу намын дарга болвол ч АН сүйрлээ л гэсэн үг.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-02 20:20:19
    Зочин: Ингээд ан бүтэхгүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-02 19:54:52
    Дөлгөөн: Бөгс долоогч ганибал өвгөнийг зайлуулаач ээ. АН-г муухай харагдуулдаг адьшаа ганибал мэтийгээ зайлуул. Энэ жаргалан гэж аавынхаа нэрээр, аавынхаа мөнгөөр крандуулдаг авгайг байранд нь тавиач ээ. Жинхэнэ тэнэг авгай байна лээ дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-02 19:09:01
    зочин: Лодой элэнцэг дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-02 14:30:52
    Иргэн : Хуучины хүнд гарууд АН- араас нь удирдаж байхад АН- хэзээ ч нар үзэхгүй юм бн!!! Ккк МАН -АН мафиуудын үр сад үргэлжилэж цаашид АН авч явна гэнээ!!! Ккк Элбэгдоржийн Лодойсамбуу, Фортуна Батбаярын Жаргалан ккк за дуусаан дуусан!!! Аргагүй л лүмпэн хүмүүсийн ухамсаргүй ажил юм даа!!! МАН мафиууд харин үр хүүхдүүдээ ингэж улс төрийн баасанд хутгаад байх нь арай гайгүй юм уу даа!!! Оросод элчин хийж байгаа зөнөг өвгөн Ө, Энхтүвшинг Намбарын Энхбаяр хоёрыг эс тооцвол!!! Архангай Эпүү Цэрэнгийн удам Гончигдорж охин, зээгээ бас улс төрийн баас болгсон сурагтай! Ер нь ичих нүүргүй хүмүүсийн хүүхдүүд бохир улс төрд байгаа юм бн аа!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-02 10:48:59
    Болд: Ганибал Одбаяр Туваан нар АН ын ялалтыг Оюун Эрдэнэд зарж хувьдаа албан тушаал авсан луйварчид шүү дээ. Нэг тойргоос хүлээн зөвшөөрөгдөөд гарч ирж чадахгүй Ганибал АН-ыг төлөөлж хүлээн зөвшөөрөгдөж ажиллаж чадахгүй, чадалтай чадвартай өчнөөн хүнд нь өгөө
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-02 10:14:20
    Зочин: Баярмаа нь Жаргалан нараас хамаагуй дээр.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-02 10:09:45
    Irben: Ee bolobsroltoi eersdees n ilt davuu Bayrmaag songooch.Eersdee onigoond orno gj aigaad bdg uimuu.Tanau Namd Zi.Bayrmaa.Purevdorj shig shudarga hun bhgui.Ganibal gj Suhbaatar aimagiin buh malchdiig amraltand amraaj bga nereer shalan deer 7 honog untuulaad sanal hudsldaj avsan hun.Terend ymarch chadvar bhgui.Songuuli luivardsan chadamjgui hudlaa gar.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-02 10:09:01
    Irben: Ee bolobsroltoi eersdees n ilt davuu Bayrmaag songooch.Eersdee onigoond orno gj aigaad bdg uimuu.Tanau Namd Zi.Bayrmaa.Purevdorj shig shudarga hun bhgui.Ganibal gj Suhbaatar aimagiin buh malchdiig amraltand amraaj bga nereer shalan deer 7 honog untuulaad sanal hudsldaj avsan hun.Terend ymarch chadvar bhgui.Songuuli luivardsan chadamjgui hudlaa gar.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-02 09:48:33
    Зочин: SAWI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-02 09:44:05
    МоАХ: Ямар ч чадваргүй, таван үг ч холбоод хэлчихэж чадахгүй Ганибал АНыг яагаад ч ялуулж чадахгүй ээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-02 09:39:54
    Tseren: Ганзаг хийж бойжсон хүмүүс сайхан бялуу хувааж. Ийм л новшийн нам
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-02 09:34:27
    Зочин: ANUSDI VANXANDI BOOW XXN DYYDLGN SEKSYGEER MASSAJLI80955877SEKSEER TOGLI
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-02 09:33:12
    б: архичин ганибал, долоодог шодой гээд бүтэшгүй гарууд байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-02 09:14:55
    Жирийн ришүүн: Нэг Монголоос их олон дарга гарах юм бна. Цогтгэрэл, Ганиба л, Жарга лан,, Эрдэнэболд...... гээд !
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188