-Чамд хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе. Гурван сар уулзаагүй найзуудтайгаа уулзах ямар байна?
-Баярлалаа, ангийнхантайгаа уулзах, сургууль дээрээ очих гоё байлаа. Манай ангийн зарим хүүхэд надаас өндөр болчихсон байна лээ. Зуны амралтаар багш нараа их санасан.
-Чиний дуучин П.Баярцэнгэлийн “Хайр эзэнтэй” дууг дуулж байгаа бичлэг цахим сүлжээнд хандалт өндөртэй байгаа шүү дээ. Бичлэгээ үзсэн үү, ямар санагдсан бэ?
-Миний дуулж байгаа бичлэг цахим сүлжээнд од болж байгааг харсан. Хүмүүс магтсан байсан учраас гоё санагдсан шүү. Би Соёлын төвийнхөө тайзан дээр л дуулдаг байхгүй юу. Бичлэгээ үзчихээд “Дараа өөр илүү том тайзан дээр гарч дуулах юм байна даа” гэж бодогдсон.
-Дуртай дуучин бий юү?
-Би дуучин П.Баярцэнгэл ахын дуунуудад дуртай. Чихэнд сонсголонтой байдаг юм. Тэр дундаас “Хайр эзэнтэй” дуу эмэгтэй хүнийг хүндэлж, хайрлаж, хамгаалах хэрэгтэй гэсэн утгатай учраас бүүр их дуртай.
.jpg)
-О.Есүхэй ирээдүйд ямар тайзан дээр гарч дуулмаар байгаа юм бэ?
-Би төв цэнгэлдэх хүрээлэнгийн тайзан дээр гарч дуулдаг дуучин болмоор байгаа. Тэр тайзан дээрээс эмээдээ дуулж байгаагаа харуулмаар байна. Манай эмээ намайг дандаа дэмждэг, дуулж байгааг минь сонсох дуртай. Намайг тайзан дээр гарахаар хүмүүст “Миний хүүгийн бичлэгийг хийгээрэй, би үзнэ шүү” гэж захидаг.
-Түрүүн тайзан дээр гарахдаа сандардаггүй гэсэн. Ерөөсөө сандарч үзээгүй юу?
-Огт сандардаггүй ээ. Намайг тайзан дээр байхад хүмүүс дэмжиж, алга ташиж, баяр хүргэдэг учраас үнэхээр сайхан байдаг юм. Сандрахгүйгээр илүү хичээж дуулахыг хичээдэг.

-О.Есүхэй дүүтэй юу?
-Би доороо хоёр дүүтэй. Хоёр дүүгээ эрхлүүлэх дуртай. Манай бага дүү дандаа намайг хайрладаг.
-Чиний хувьд хамгийн онцгой дурсамж үлдээсэн тайз бий юү?
-Манай Сэргэлэн сумын Соёлын төв өргөөгийн тайз л хамгийн гоё нь. Би тэр тайзан дээр олон удаа гарсан. Намайг нэгдүгээр ангид байхад Соёлын төв өргөө баригдаж бид гоё тайзтай, бэлтгэл хийх өрөөтэй болсон.
-А.Андрей багшийнхаа талаар ярихгүй юу?
-Намайг сургуулийнхаа урлагийн үзлэгээр дуулж байхад багш олж хараад шавиа болгож авсан. Би хоёр байнга хамт байж бэлтгэлээ хийдэг. Соёлын төв өргөөний зааланд бэлддэг юм. Тэнд бэлтгэлээ хийгээд суух хамгийн гоё. Багш бэлтгэлийн үеэр хатуу байдаг ч бусад цагт намайг их эрхлүүлдэг. Намайг “Миний хүү” гэж дууддаг нь их таалагддаг юм. Багш гитар, би бөмбөр тоглодог. Багштай тайзан дээр гарах хамгийн гоё. Бүүр сандрахаа больчихдог.
-Бөмбөр тоглодог гэсэн. Яагаад бөмбөр тоглож сурахаар шийдсэн юм бэ?
-Би долоон настайгаасаа бөмбөр тоглож байгаа. Учир нь, би рок дуучин болохыг хүсдэг. Бөмбөр тоглохдоо хоёр цохиураа сайн барьж сурах хэрэгтэй.
-Чи яагаад рок дуучин болохоор шийдсэн юм?
-Эрч хүч нь ундарсан хүн байдаг болохоор рок дуучин болохыг хүссэн. Толгойгоо хөдөлгөөд хөгжим тоглох үнэхээр гоё байдаг юм. Толгой өвдөхгүй харин ч эрч хүч нэмэгддэг. Багш минь урт үстэй рок дуучин байсан юм билээ. Даралт нь ихсээд байгаа болохоор үсээ тайрчихсан гэсэн. Би багш шигээ үсээ урт ургуулна аа.
Тайзан дээр гарах, дуулах талаар ярихдаа нүдэнд нь оч гялалздаг ийм нэг хөөрхөн хүүтэй ярилцсан юм. Зорьсон зорилготой, түүндээ хүрэхийн тулд хичээж байгаа О.Есүхэй хүүгийн ирээдүй нь хамгийн гэрэлтэй, дардан байх болтугай.
| О.ЕСҮХЭЙ: ИРЭЭДҮЙД ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНД ТОГЛОЛТОО ХИЙДЭГ РОК ДУУЧИН БОЛНО |
|
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |