-Бодибилдинг, фитнесийн Азийн залуучуудын аварга болсонд баяр хүргэе.
-Баяр хүргэж, амжилт хүссэн танд баярлалаа.
-Анх удаа оролцсон Азийн аваргын тэмцээн үү, үүнээс өмнө олон улсын чанартай тэмцээнд оролцож байсан уу?
-Анх удаагаа оролцсон Азийн аваргын тэмцээн байлаа.
-Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд ямар, төрөл ангилалд өрсөлдөж хэдэн медаль хүртэв ээ?
-Азийн аваргад нийт дөрвөн ангилалд өрсөлдсөн. Үүний гурван ангиллаас нь нэг алт, хоёр хүрэл хүртсэн. Эмэгтэй 21-ээс доош насны залуучуудын фитнес (үзүүлбэртэй) ангиллаас алтан медаль авсан. Эмэгтэй 21-ээс доош насны залуучууд “Бикини модель” ангиллаас хүрэл медаль хүртсэн. Эмэгтэй 155 см хүртэлх өндөртэй “Бикини модель” ангиллаас хүрэл медаль авсан.
-Миний дүү өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Аан за намайг Мөнхмандахын Оюун-Ухаан гэдэг. Фитнесийн хажуугаар давхар уран нугаралтаар хичээллэдэг. Одоо нугараад яг 12 жил болж байгаа.
-Аль аймаг, хотод төрсөн хүүхэд вэ?
-Би унаган Улаанбаатар хотод төрж, өссөн хүүхэд.
-Одоо хэдэн настай вэ?
-Одоо би 16 настай.
-Ангийнх нь найзууд чамайг дагаж фитнесээр хичээллэдэг үү?
-Намайг дагаж фитнесээр хичээллэдэг ангийн найз охид бол байхгүй. Харин хөвгүүдээс фитнест явдаг, хэдэн хүүхэд байдаг.
-Одоо ямар клубт, хэн багшийн удирдлага дор бэлтгэл, сургуулилалтаа хийж байгаа вэ?
-Би анх фитнесээр хичээллэж эхлэхдээ л “Champ Fitness” клубт МУГТ Г.Угалзцэцэг багшийнхаа удирдлага дор бэлтгэл, сургуулилалтаа хийж эхэлсэн. Одоо хүртэл багшийнхаа удирдлага дор бэлтгэлээ хийж байгаа.
-Бодибилдинг, фитнесийн спортоор хэд жилдээ хичээллэж байгаа вэ?
-Фитнесээр 2025 оны нэгдүгээр сараас эхлэн тэмцээний бэлтгэл хийж эхэлсэн. Өмнө нь зүгээр л сонирхогч байдлаар хөнгөн бэлтгэл хийгээд л явдаг байсан.
-Спортын ямар зэрэг, цолтой тамирчин бэ?
-Одоогоор спортын ямар нэгэн зэрэг, цол аваагүй байгаа.
-Охин хүүхэд байж яагаад хүчний спортыг сонгож хичээллэх болов?
-Би биеийн хүчнээс гадна тэсвэр, тэвчээр, сахилга бат, өөртөө итгэх итгэл, зорилгоо биелүүлэхийн үнэ цэнийг фитнесийн энэ спортоос олж авсан. Урам зоригтойгоор өөрийгөө мэдэрч, эрч хүч авдаг болохоор үүндээ ч их дуртай. Тийм ч учраас фитнесийн спортыг сонгож хичээллэх болсон.
-Өмнө нь өөр спортын төрлөөр хичээллэж байсан уу?
-Фитнесээс өмнө нь би дөрвөн настайгаасаа хойш "X roses" студийн Буд, Ихэрцэцэг хоёр багшийн удирдлаган дор уран нугаралтаар есөн жил хичээллэсэн. Уран нугаралтаар хичээллэж байх хугацаандаа “Тэнгэрийн цэцэгс” хамтлагийн гишүүн болоод ахлагч нь болж байлаа. Манайх хамтлагаараа Монголын циркчдийн IV их наадмаас “Гран при” хүртэж байв. Мөн “Мөнгөн хараацай” олон улсын хүүхдийн их наадмаас алт, Австрали Улсад зохион байгуулагдсан олон улсын фестивалиас алтан медаль, ОХУ-ын Сочи хотноо зохион байгуулагдсан олон улсын фестивалиас мөнгөн медаль авсан амжилтаар дүүрэн гурван жилийг өнгөрүүлсэн. Одоо ч хувиараа бие даан нугардаг.
-Фитнесийн спортоор хичээллэсэн үеэс хойших томоохон амжилтаасаа сонирхуулахгүй юу?
-Энэ жилийн хавар болсон “Улаанбаатар” хотын аварга шалгаруулах "Ирээдүйн мистер" тэмцээнээс нэг алт, нэг “Тусгай байр”-ын шагналыг хүртсэн. Улсын аварга шалгаруулах "Монголын мистер" тэмцээнээс хоёр алт, нэг “Тусгай байр”-ын шагналыг авсан. Саяхан болж өнгөрсөн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс нэг алт, хоёр хүрэл медаль авч “Фитнесс” (үзүүлбэртэй) ангилалд Ази тивийн аварга болсон.
-Чөлөөт цагаараа фитнесээс гадна өөр юу хийх дуртай вэ?
-Ер нь надад чөлөөт цаг бараг л гардаггүй дээ. Хичээлийн хажуугаар хятад хэлний сургалтад явна. Тэгээд фитнесийн бэлтгэлээ хийнэ. Илүү цаг гарвал тэнцвэр сургалтынхаа бэлтгэлийг өөртөө цаг гаргаж амжуулахыг хичээддэг.
-Өөрийг тань дагаад гэр бүлийнхэн чинь фитнесээр хичээллэдэггүй?
-Манай гэрийнхэн фитнесээр хичээллэдэггүй. Гэхдээ гэрийнхнийгээ зөв амьдралын дадалтай болгохыг зорьдог.
-Одоо дараагийн оролцох ямар тэмцээнүүд хүлээж байгаа вэ?
-Одоо есдүгээр сарын сүүлээр болох “Champ cup” мөн “Chonon cup”, арваннэгдүгээр сард Индонез Улсад болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гээд энэ гурван тэмцээнд өрсөлдөнө гэж бодож байгаа.
АЗИЙН АВАРГА М.ОЮУН-УХААН: Фитнесээс сахилга бат, өөртөө итгэх итгэл, зорилгоо биелүүлэхийн үнэ цэнийг олж авсан |
|
2025-09-03 14:24:58
2025-09-03 12:58:19
2025-09-03 11:16:20
2025-09-03 11:00:57
2025-09-03 10:58:14
2025-09-03 09:52:34
2025-09-03 09:12:31
2025-09-03 09:02:33
2025-09-03 08:52:59
2025-09-03 07:20:00
2025-09-03 07:10:00
2025-09-03 07:01:41
2025-09-03 07:00:00
2025-09-03 07:00:00
2025-09-03 07:00:00
2025-09-03 06:59:00
2025-09-03 06:00:00
2025-09-03 06:00:00
2025-09-02 16:56:21
2025-09-02 15:38:24
2025-09-02 15:34:50
2025-09-02 15:20:30
2025-09-02 15:00:00
2025-09-02 14:40:09
2025-09-02 14:35:11
2025-09-02 13:41:55
2025-09-02 13:00:31
2025-09-02 12:09:02
2025-09-02 11:29:55
2025-09-02 11:12:06
2025-09-02 10:20:25
2025-09-02 10:10:13
2025-09-02 09:06:28
2025-09-02 08:00:00
2025-09-02 07:46:30
2025-09-02 07:10:00
2025-09-02 07:00:00
2025-09-02 07:00:00
2025-09-02 07:00:00
2025-09-02 07:00:00
2025-09-02 07:00:00
2025-09-02 07:00:00
2025-09-02 06:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |